Lifestyle, Winter

Standesamtliche Trauung Гэрлэлт батлуулалт

January 13, 2019

Hot summer nights, mid July нанана… энэ дуу бид 2той салшгүй холбоотой. 2013 оны зуны 7 сарын дундуур нартай халуун өдөр Швейцарь улсын Цюрих хотын төв вагоны буудал дээр 11 цагт Золбоо бид 2 анх бие биенээ харж анхны харцаар дурлаж билээ. Олон жил ганц бие явсны эцэст бурхан надад бэлгээ өгсөн байх аа гэж би боддог юм. Яг л миний мөрөөддөг залуу мэт анхны харцаар өндөр нуруутай цэв цэвэрхэн цагаан царайтай поло стилийн даавуун өмд цамц цацагтай хилэн гутал өмссөн хар том цүнх барьсан залуу. Мань хүн тухайн үед Герман улсын Мюнхен хотод сурдаг байлаа. Миний байсан газрын ETH их сургууль сонирхож үзэх гэж яваа нэртэй бид 2 эхлээд тийшээ очсон боловч үнэндээ тэнд юу ч сонирхохгүй намайг л сонирхож байсан бололтой ядаж худлаа үнэн нэг ч ангийн хаалга онгойлгож үзэхгүй байна шүү 😛 Надтай тулж юм яриастай ккк Тэр өдөр хэзээ ч мартагдахааргүй жинхэнэ пэрфэкт зуны халуухан өдөр байсан. Сургуулиас гараад бид 2 Цюрих хотын нуурын эрэг дээр очлоо. Цаг 30 мин явдаг завинд сууж хамтдаа аялаад нуурын эргээр алхаад ярилцсаар танилцсаар бие биедээ таалагдсаар. Хамтдаа зураг авхуулъя гээд бүсэлхийгээр тэврээстэй миний дотор сонин болоостой гэхдээ таалагдаж байгаа болохоор гоё санагдаастай лол

Тэгж явсаар нэг Монгол найзындаа очиж бууз идчихээд цаашаа миний тухайн үед амьдарч байсан хотоос нилээн гадуур байдаг мөрөөдлийн том виллад очиж (мэдээж манай найзын байр байсан л даа тэднүүс Куба руу амралтаар явчихсан би ганцаархнаа үлдсэн байлаа ) 2уулхнаа хөгжим сонсож шампанск уугаад л. Энэ амьдралд байсан бараг хамгийн гоё зуны орой байсан байхаа. Нилээн халуун өдрийн орой ямар болдгыг мэдэж байгаа биздэ? Зүгээр л тасархай орой байсан. Гадаа тэрасс дээр балконы хаалгыг онгойлгочихсон хөшиг хийсээд л 2 талд софа дээр сууж байснаа түүний тактик см,см.р ойртсоор… За тэгээд цаашаа та нарын бодож байгаа шиг зүйл болоогүйл дээ гэвэл яах уу хаха

Тэр өдрөөс хойш бид 2 өдөр шөнөгүй утсаар ярьж чаталдаг болсон юм даа. Герман Швейцарь 2н хооронд 3 жил гаруй ирж очсоор Золбоо маань магистраа хамгаалж байхдаа Sankt Gallen хотын HSG, Zürich.n ETH 2 сургууль дээр хагас хагас жилийн сургалтанд хамрагдаж ирэхээр болж бид 2 FINALLY хамтдаа амьдарж эхэлсэн юм. Жил орчим хамт амьдраад манай хүн ч төгсөөд албан ёсоор банкны ажилтан болох болж би олон жил эх орон руугаа 10 гаруй яваагүй байсан болохоор шинэ амьдрал эхлэхийн өмнө хэсэг гэр рүүгээ явахаар шийдэж 2 талд 2 өөр тивд жил гаран байсны эцэст ингээд шинэ газар амьдралаа эхэлж байгаа юмаа. Яг нарийн бодвол бид 2 одоо 5 жил гаруй хамтдаа ч гэсэн яг цугтаа байсан өдрүүд нь энэний талд ч хүрэхгүй байх кк Ийм удаан яаж хол байдаг байнаа гээд хүмүүс гайхаад байдаг их хэцүү байдаг байхдаа гээд л. Надад, бидэнд тийм биш угаасаа л наана цаана байгаад сурчихсан болохоор бас бие биедээ бат итгэдэг учраас ямар ч асуудал байхгүй.

2019 оны эхлэл гайхалтай байлаа. Дөнгөж он гараад 1.2нд Монгол ёс журмын дагуу бэр гуйлт болж би нь албан ёсоор Золбоогийн эмэгтэй болвоо. Тухайн үед хэлсэн эмээ өвөө ээж ах эгч нарын үгийг бодохоор уйлчих гээд хэцүү юмаа. Эр нөхрөө дагаад хүний хүн болоод явдаг нь эмэгтэй хүний жам юм байна. Өдийг болтол өөрийнхөөрөө байсан омголон бардам зангаа дарж тэвчээртэй ухаалаг байж гэр бүлээ авч явах нь эхнэр болж байгаа миний үүрэг юм даа. Гэхдээ насны хувьд өдийг болтол хангалттай эрх чөлөөтэй ганцаараа явсан болохоор энэ шинэ амьдралдаа бэлнээс бэлэн happy байгаа. 🙂 Бүх юм миний хүссэн дарааллаар явж байгаа болохоор. Амьдралыг хэт их төлөвлөх дэмий гэдэг ч 3 жилийн өмнө байсан бол би гэр бүл хүүхэд гэхэд өөрөө хүүхдээрээ гээд сэтгэлд багтахгүй байсан. Харин одоо бол сайн гэрийг гийгүүлэгч байж ээж болоход бэлэн. Намайг ганц бие нилээн олон жил явахад хүмүүс миний өмнөөс санаа зовоод л найз залуутай болоочээ, аятайхан залуу олдохгүй байна уу чамайг тоохгүй гэж баймааргүй юм эсвэл чи өөрөө голоод яваад байдаг юмуу одоо тэрийгээ боль бараг гололгүй нэг залууг өөрийн болгоод аваач гэдэг байлаа. OMG арайчдээ тээ хүн олдохгүйдээ биш өөрийн нөгөө soul ээ л олохгүй яваад байхад. За тэгээд найз залуутай болсон хурдан өөрийх болгоод суугаад ав гэцгээнэ why ve? юу гэсэн үг вэ эхлээд сайн танина сөгдөж гуйна тэгээд гэрлэлтээ батлуулна хуримаа хийнэ гэсэн хаха юун кинон дээр гардаг шиг үлгэрийн юм боддог юм гэж байсныг би мартдаггүй юмаа. Кинон дээр гардаг шиг сайхан хайр байдаг юм байна бие биенээ хайрлаад явж байхад бүгд яг миний хүссэн дарааллаар явдаг гэдгийг мэдэрсэн дээ. Тиймээс залуухан охидууд минээ битгий хүнтэй суух гэж яараарай. Мөрөөдлийнхөө залууг иртэл нь хүлээ тэгээд цаашаа хамтдаа зургаа хамтдаа зур.
Албан ёсны эхнэр нөхөр болсон болохоор тэгж байгаад хөөрхөн бэйбитэй болоод хөлд орох үеэр далайн эрэг дээр мөрөөдлийнхөө хуримыг хийнэ гэж бодож байгаа.
Хэдий хүний газар батлуулсан ч 17лаа нэгэн өдрийг мартагдахааргүй гоё өнгөрүүлсэн. Олон жил амьдарсан болохоор бид 2т маш дотны болсон эгч найз нар байгаа. Сэтгэл гаргаж хөрш улсаас ажлаа зохицуулж ирсэн та нартаа баярлалаа. Миний Европт шилэгдэж үлдсэн ганцхан хайртай найз Заяа минь миний гэрч болж гарын үсэг зурсан. Хайртай шүү! Нөгөө талын гэрч нь манай НӨХРИЙН дарга нь (одоо нөхөр болсон шүү дээ одоохондоо 2хон хонож байгаа болохоор хэлэхэд эвгүй байгаа ккк) Энүүхэнд нөхрөө жижигхэн магтвал манай хүн чинь их мундаг л даа оюутан байхаасаа л гэрээсээ нэг ч мөнгө авдаггүй өөрөө банкинд илүү цагаараа ажилласаар байгаад сүүлдээ дарга нартайгаа том төсөлд ажилладаг хамаг гол юмыг нь хийдэг төгсөхөд тэр банк нь дургүй шахуу гаргасан. Тэр банкний 2 дээд захирал нь бид 2н хуриман дээр ирж нэг нь гэрч болсон юм. Түүний нэрийг Яашкэ гэдэг гэвэл яахуу хаха уг нь Герман дэр л дээ. Инээдтэй эвгүй сонсогдож байгаа биз 😀

За энэ болтол уншсан хүн байвал заавал коммэнт бичээрэй хэхэ ойрдоо блог пост бичээгүй болохоороо нээх гоё тайван сууж байгаад хайртайгаа танилцаж байсан түүхээс биччихлээ. Одоо эргээд Европдоо ирсэн болохоор эргээд гоё постууд оруулж байна аа. Франкфуртд байдаг хөөрхнүүд байвал бас надруу бичээрэй. Шинэ хотод болохоор таньдаг хүн байхгүй кк Гоё зураг авдаг зурагчинтай болмоор л байна за яахав хүн амьтантай танилцатлаа өөрийгөө бэлдээд үсээ ургуулаад турж байя даа хихи Түр баяртай хөөрхнүүд минь.

Минийх rose gold 1 диаманттай нөхрийнх шар алтанг сонгосон.
BFF- Best friends Forever!
2 гэрчтэйгээ.
Цэцэг сэтгэлээ гаргаж хийж өгсөн Золоо эгчдээ баярлалаа. <3
Эхнэр нөхөр болсны дараах анхных үнсэлт.
Нагац эгч маань хадаг барьж сүү уулгав.
Яашкэ гэрчийн бэлэг 😀
Манай хамгийн жижиг зочин 5 сартай жэжэжэ
Энэ хаалгаар ороод гэрлэлтээ батлуулсан.
Мөрөөдлийн LOVE бөгж
Restaurant Opera. Хуучны дуурийн театрт байрлах ресторан. Миний дуртай орчин <3
OUTFIT DETAILS:
DEEL: TUKO TAILOR
BLUE CAPE COAT: GOBI CASHMERE MONGOLIA
BAG: DANSE LENTE
HEADPIECE: YESUI BOUTIQUE

Fashion, Inspiration, Summer

HELLO UB HELLO SUMMER

July 13, 2018

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минээ. Блогоороо уулзаагүй үнэхээр их хугацаа өнгөрчээ! Та нарыгаа санасан байна шүү. Ингээд бичээд суусан чинь удаан уулзаагүй хүмүүстэйгээ л уулзаж байгаа юм шиг л сайхан мэдрэмж төрж байна хэхэ. За энэ хугацаанд би Монголдоо ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Ямар ч байсан би тэсгэм хүйтэн өвлийг давсан шүү ккк Тийм хүйтэн болдгыг яг үнэндээ мартчихсан байсан байнлээ. Аргагүй 11 жилийн дараа ирж өвөлжиж байгаа болохоор… бараг гэрээс гараагүй юу ч хийх хүсэлгүй олон жилийн дараа гэртээ л байгаад баймаар байсан. Одоо харин дулаараад зун болоод нилээн гарч ороод сэтгэл хөдлөөд сайхан байна. За тэгээд сонин сайхан яриад байвал дуусахгүй их юм болно тийм болохоор өнөөдрийн постныхоо талаар яръя даа тиймээ… 😉Read more

Fashion, Summer

OVERSIZED.

Zürich Switzerland - May 29, 2017

 

 

Сайн уу UGD’s! Яг одоо сууж байгаа газраасаа ширээнийхээ ардаас шөнийн мэнд хүргье. 5 сарын 29ний 23 цаг 23 минут 30 градус гарсан маш халуун өдөр байлаа. Халуун өдрийн орой нар жаргахын өмнө гүйх дуртай. 30 гаруй минут гүйчихээд гэртээ бага зэрэг дасгалуудаа хийчихээд уржигдар авсан лүүкээ блогтоо оруулж та нартаа хүргэх гээд сууж байна. Өнөөдрийн хувцаслалатаас сул жийнсэн яак онцолж яримаар байна. Сүүлийн үед Oversized буюу томдсон юм шиг сул цамц, подвоолк жакэтууд цаашилбал малгайтай цамц их трэнд болж хүмүүс их өмсөж байгаа. Би урд нь дандаа л биеэ барьсан бариу хувцасууд авдаг байлаа. Харин сүүлийн нилээн хэдэн сар ялангуяа гадуур хувцас xs size биш M бүр L размер ч сонгож авдаг болоод байгаа. Томдсон сул хувцасыг олон төрлөөр өөрчилж өмсөх Read more

Fashion, Spring

GG MARMONT / SPRING TREND

Zürich Switzerland - May 8, 2017

 

 

Шинэ 7 хоногийн мэнд үзэсгэлэн гоо дагинууд минь! Шинэ постоор уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр та нартайгаа сүүлийн үед загварын ертөнцөд трэнд болж байгаа 5 зүйлсийн талаар ярилцахаар шийдлээ. Мэдээж трэнд болж байгаа зүйлсийг дурдвал дуусахгүй гэхдээ өнөөдрийн хувцаслалтаараа эдгээр 5 зүйлсийг ярихыг хүслээ. Үүнд:Read more

Beauty, Lifestyle

BIOTTA MY WELLNESS WEEK – 7 ХОНОГИЙН ЖҮҮСНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ

April 12, 2017

 

 

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь. Өнөөдөр та нартайгаа өнгөрсөн 7 хоног юм идэхгүйгээр хэрэглэж диэт хийсэн Biotta / Meine Wellness Woche буюу 7 хоногжин цаанаасаа гаргасан плантай жүүс заасан хэмжээгээр, цагийн хуваариар ууж гэдэс дотроо цэвэрлэж, жин хасан бикини фигур бэлдэхэд зориулсан нийт 11 ширхэг 500мл хэмжээтэй шилтэй 5 төрлийн жимс ногооний жүүсээр дэглэм барих пакэт хэрэглээд өдөр бүр ямар байсан тэмдэглэл оруулахаар шийдлээ. Урин дулаан цаг ирээд өвлийнхөө өөхнөөс салж сэтгэл санаа бие махбодио ч гэсэн цэвэрлээд сайхан мэдрэмжийг авахад маш их нөлөөлөх энэ жүүсний 7 хоногийг эхлүүлэхийг хүсч байгаа хүн байвал 2н хооронд дундаас нь хаяхгүй тууштай хийж чадна гэдэгтээ итгэлтэй байсан үедээ л эхлэх нь зүйтэй боловуу. Би ер нь амьдралдаа урд нь 1 л удаа диэт гэдэг зүйлийг хийж хоолоо сойж байсан нь яг энийг 4 жилийн өмнө өдийд хийж байсан юм л даа. Тэр үед би бас нилээд Read more

Fashion, Lifestyle, Travel, Winter

St.Moritz DIARY

St.Moritz Switzerland - January 31, 2017

 

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь! 1822 метрт Швейцарийн Энгадин хэсэгт байрлах цас мөсний орноос энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Сант Мориц нь дэлхийн олон олон тэмцээнүүд болдог, нуур нь өвөлдөө хөлдөж цэвэр байгалиас үүссэн мөсөн дээр морин поло дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт олон дэлхийн хэмжээний том том тэмцээнүүд болдог газар. 2 удаа олимп болж байсан түүхтэй за тэгээд дэлхийн баячууд өвөлдөө ирж амардаг luxury resort юм. Мэдээж зөвхөн өвөл биш зундаа ч үзэсгэлэнтэй. Энд гудамжаар алхахад чиуауа нохойгоо хөтөлсөн дээрээс доошоо битүү брэнд, үслэг эдлэл өмссөн ганган хүүхнүүдRead more

Fall, Lifestyle

ONE DAY IN MILAN

December 28, 2016

 

 

Яг зогссон газраасаа эргээд оруулаагүй постуудаа оруулж эхэлнээ. Хаана зогссон бэ гээд бодсон дүү минь УБ.с над дээр 1 сар амралтаар ирсэн тэр үеэс байх нь. Ирсэн өдрөөс нь эхлээд л уул ус, хөрш орнуудаар аялаад ухаан санаа нэг төвлөрч өгөхгүй сэтгэл хөөрсөн зуны сүүлийн дурсамж дүүрэн хөгжилтэй өдрүүд байлаа. Гэнэт шийдээд явсан аялал хамгийн гоё байдаг шдээ. Өөр хотод амьдардаг үеэл дүүгээ дуудаад, найз залуугаа Германиас ирүүлээд дүү бид 4 Милан руу…

Read more

Inspiration

2017 оны зурхай (9.24-10.23) ЖИНЛҮҮР

December 27, 2016

 

 

 

Надтай адил Жинлүүрийнхэндээ зориулж Vogue Germany сэтгүүлээс орчууллаа. Байх ёстой газартаа байхгүй байгаа юм шиг сэтгэлд нэг л хэцүү он жилүүд байсаар байдаг байсан. Ингэж нэг гайхамшигтай жил ирдэг юм байжээ. ♥ Ганцаараа уншаад өнгөрөх дэндүү хайран байсан болохоор бусад Жинлүүрийхэндээ хүргэмээр санагдлаа.

•Хэрвээ та Жинлүүр бол энэ жил таны хувьд оргил жил байх ба зүгээр л байж болох бүх сайн зүйл тохиолдоно гэдэгт итгэ.2017 он таны хувьд өөрийгөө маш баатарлагаар мэдрэх болно. Өнгөрсөн хугацаанд хүнд хэцүүг тээж, олон саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай байсан. Жинлүүрийн ордныхонд сансар эрхсээс үе дарааллан шалгуурууд явагдсаар байсан. Од гаригсын зүй зохисгүй байршлаас болж бусад ордуудын хувьд хааяадаа тохиолдох бэрхшээлүүдийг Жинлүүрийнхэн өдөр тутамд тохиолдсоор байсан.Нэг ч удаа та өөрийн дотоод тэнцвэрт байдлаа эргэн сэргээх боломж олдоогүй. Асуудлууд зүгээр л ар араасаа цувран гарч ирсээр байсан. Альваа юманд үнэн шударга гэж байдаг шдээ! Одоо харин таны Аз хийморь гийсэн жил ирж байна,Read more

Fashion, Inspiration, Winter

Christmas 2016

December 25, 2016

 

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь. Юуны өмнө Зул сарын баярын мэнд хүргэе! Гэр бүлийнхэнтэйгээ, хайртай хүмүүстэйгээ сайхан баярлаж байгаа гэж найдаж байна. Бас хүссэн бэлгээ авсан уу? Энэ жил чи сайн охин байсан бол өвлийн өвгөн чамд хүссэн бэлгийг чинь явуулсан байх нь гарцаагүй. 😉Read more

Fashion, Summer

Pavillon of Reflections

Manifesta Pavillon at Zürichsee - August 14, 2016

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь! Амралтын өдрийн мэнд. Тавтай тухтай сайхан амарч байгаа гэж найдаж байна. Бүтэн сайн өдөр миний хувьд өглөө хүссэнээрээ сайхан унтчихаад босоод смүүтийгээ хийж уучихаад ширээнийхээ ард суугаад шинэ постоо бичихэд зориулагдсан байдаг. 🙂 Маш зохимжтой үе гэж хэлж болно. Read more