Сайн уу хөөрхнүүд минь! Анхний постоо бичиж байгаадаа баяртай байна. 🙂 Хүсэл мөрөөдлийнхөө төлөө дуртай ажилаа хийж эхэлж байгаа учраас амьдарч байгаа газраасаа
эхэлж бичих нь зүйтэй болов уу гэж бодсоний дагуу одоогоор амьдарч байгаа мөрөөдлийн мэт үзэсгэлэнт хауснаасaa мэндчилж байна. Урин дулаан зун цаг маань аз жаргал, баяр баясалийг хамт дагуулж иржээ. Үзэсгэлэнт цэцэгс дэлбээгээ нээж байшинг маань тойроод өнгө өнгийн зэрлэг сарнай цэцэгс битүү ургасаар байна. 🙂 Дэлгүүрээс цэцэг худалдаж авах шаардлагагүй өглөө болгон гардэн руугаа гараад гараа өргөсөнд уран барин зэрлэг сарнайг хайчилж аваад л… Урд талд усан оргил оргилоод дээрээс нар шараад л…Үгээр хэлж үзгээр бичимгүй тэр сайхан мэдрэмж…Үргэлж ийм байдаг болоосой.
Яг авахийг хүсч байсан ягаан өнгийн эмэгтэйлэг, хойноо бантиктай эгдүүтэй дрэсс маань Зара.д шинээр ирчихэж 🙂 Өвөл хүйтэн байхад авсан дулаан болохийг хүлээн өмсөхийг тэсэн ядан хүлээж байсан туфлээ хослуулж өмслөө. Миний хувьд Блог нээнэ гэж зорисноос хойш анхны зураг авалт байлаа. Та нарт таалагдана гэж найдаж байна 🙂 Бага багаар зургийн чанараа сайжруулна гэж амлая! ♥
5 Comments
U r the best Mongolian women fashion blogger who i know.Good luck!!
Aww, thank you so much sweetie! 🙂
hi! Saihan blog bn. Buh postiig ni neg dor uzeed dyysgachihlaa. Mash ih setgel zutgel shingesen blog baina. Tsaashdiin ajil amidrald ni az jargal husye!
ммм дрээс үнэхээр хөөрхөн бнаа мисскутюрд бас зохижийнээ.
Yamar goyo tsetsegs ve?