Winter

A WINTER TALE IN SWITZERLAND

Zürich Switzerland - February 2, 2015

IMG_4890

Анхны цас. Тиймээ чамайг яасан их хүлээвээ! Энэ жил их дулаахан сайхан өвөл болж байна гэхдээ цав цагаан цасгүйгээр өвлийн улирлыг ялангуяа шинэ жилийн баярыг төсөөлөхөд хэцүү шүү дээ! Өглөө босоод цонхоороо харахад цав цагаан цасанд хучигдсан байхийг л харахийг хүсэж байлаа.Мөрөөдөл шахуу болсон хүсэл маань биеллээ оллоо шүү дээ! Орох орохдоо бүр маш зузаан орсон байна 🙂Монголоос эмээгээс минь болон эгчээс маань бэлгэнд ирсэн кашмэрэн алчуур, бээлий, малгайнуудаа өмсөх цаг минь ирсэнд баяртай байна. Биений өнгө буюу Beige (Cream ч гэж хэлдэг) нь маш цэвэрхэн бас энгийн хэрнээ тансаг өнгө юм. Чи энэ өнгийг өмссөн байхад хэзээ ч ямар нэгэн байдлаар онцгүй харагдахгүй гэдэгт би итгэлтэй байна. Миний харж байснаар миний төсөөлөлд ялангуяа 40.с дээш насны эмэгтэйчүүдэд бидний ээжийн насний эмэгтэйчүүдэд илүү тансаг маш гоё зохидог өнгө гэж би боддог. Энэ нь хөгшин өнгө гэсэн үг биш шүү! кк Биений өнгө н бор, саарал, цэнхэр, улбар шар мэдээж цагаан гээд л ер н бүх өнгөтэй уусаж их гоё зохицдог санагддаг.

Манай гэр хотоос захдуу биш мөртлөө гараад л 10 алхаад ой мод бас Цюрихийн уулруу цаг орчим алхаад гарчихна. Хааяадаа би дээшээ гүйнэ эсвэл амралтийн өдрөөр дээшээ алхдаг юм. Зөндөө хүмүүс зөрөлдөөд л  алхах н алхаад гүйх н гүйж байдаг. Ялангуяа настай хүмүүс их харагддаг. Швэйцарчүүдийн өөрийгөө хайрлаж үргэлж спорт хийж, уул устайгаа ойрхон байдаг, за тэгээд эрүүл хооллолтыг эрхэмлэдэг зэрэг зан чанарууд н надад их таалагддаг юм.Амралтийн үеэр эсвэл нартай сайхан өдөр байвал ууланд гарахад бүгд уулан дээрээ байцгааж байдаг улс шүү хэхэ. Урт насалдагын үндэс энд л байгаа байх!
За одоо цас орсон юм чинь амралтийн өдрүүдээрээ уулнаас салахгүй байхдаа хэхэ Цана, чаргаар гулгаад өндөр уулан дээрээс үргэлжлэн сүндэрлэх Алпийн нурууг хараад зогсох ч бас гоё шүү! Аз жаргал чинь уулан дээр байгаа юм бишүү гэж бодогдоно.
IMG_9876IMG_4893IMG_4895IMG_9696IMG_0127IMG_0139IMG_031810885548_1508438812778622_6810497545341519247_nIMG_0081

Thank you for reading my post.

You Might Also Like

No Comments

Leave a Reply