Fall, Fashion, Summer

Karl Lagerfeld to Chanel ♥

Zürich - February 23, 2015

Hi guys! Энэ өглөөний/ өдрийн/ оройн мэндийг хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрээс уншиж байгаа хүмүүс байгаа байх 🙂 Манай энд үдээс хойш 2 цаг өнгөрч байна. Монголоос маань 7 цагийн зөрүүтэй байдаг. Удахгүй өдөр уртасч цаг хойшлоод 6 цагийн зөрүүтэй болно. Сүүлийн хэдэн өдрүүдэд дулаараад сайхан байна шүү. Тэнгэр онгойгоод, нар гараад, дулаахан болоод ирэхээр сэтгэл санаа цаанаа л нэг тайван, аз жаргалтай, амьдралыг улам өөдрөгөөр хараад ч байх шиг.. Инээмсэглээд л, янз янзын санаанууд ар араасааа урсан орж ирсээр байна шүү. Өдөр болгон нартай, дулаахан өдрүүд байдаг бол яасан сайхан бэ тиймээ.. Үргэлж аз жаргалтай байх нь байна шд.. хэхэ Гэхдээ хүн өөрийгөө хайрлаж, аливаа зүйлийг өөдрөгөөр хардаг болсон үед өдөр бүр л байгаа орчноосоо, алхам тутамдаа аз жаргалыг мэдэрдэг болно. Ганцхан олдох хүний амьдрал шүү дээ Мэдэж байгаа хэрнээ хэрэгжүүлэхгүй, ахиж олдохгүй алтан цагийг хий дэмий өнгөрүүлэх, өөрийн сайхан биеэ хэрэггүй хортой зүйлс хэрэглэснээр хордуулан сүйтгэх.. Амьдрал утгагүй байна гэж гутран өөрийгөө энэ сайхан ертөнцөөс хязгаарлан хар тойрогт орох.. тэгснээр бүгдийг сөрөгөөр л харна. Хүн өөрийнхөө ирээдүйг өөрөө л бүтээнэ! Өөр хэн ч биш!

 Би сүүлийн хэд хоног *Өглөөний хүн- Цаг хугацааг захирах нь* гэдэг номийг уншиж байгаа. Өглөөний хүн болж амьдрана гэдэг нь амьдралын бүхий л өөрчлөлтийн эх үндэс болдог. Гагцхүү буруу хэв зуршлыг засан өөрчилж, сайтар унтаж, их хөдлөж (спорт хийж), сайн идэж уух (эрүүл хоол хүнс) хэрэгтэй. Өглөөний эзэн хүн өдрийг захиран зарцуулж чадах ба тийнхүү өдөр болгоныг захиран жолооддог. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ! Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе! Номоо уншиж дуусаад энэ тухай дараагийн пост дээр үргэлжлүүлэн бичих болноо 🙂

 

Одоо энэ удаа өмссөн хувцасныхаа талаар товч бичие! All black everything! Дээрээс доошоо бүгд хар. Улаан хумс, улаан уруул, улаан Цүнх. Хар улаан үргэлж төгс зохицдог шүү дээ. Өнөөдөр онцолж ярих зүйл маань Karl Lagerfeld.н Улаан Цүнх! Chanel.н классик цүнх одоо болтол авахыг мөрөөдсөөр байгаа надад түүнтэй төстэй байдлаар үүрсэн юм шиг мэдрэмж төрүүлэх энэ цүнх хэхэ мэдээж загварын хувьд арай ондоо боловч Chanel .н Дизайнэр цагаан үстэй, үргэлж үсээ боож, хар шилтэй байдаг Karl Lagerfeld.г мэдэхгүй хүн ховор байх. ♠ KING KARL ♠ Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл дараа орох болно. Нуугаад яахав Chanel цүнх бараг эмэгтэй хүн болгон л авахыг хүсдэг тийм биздээ? 🙂 Хүссэн болгон шууд авая гээд авчихаж чадахгүй үнэтэй учраас тэр хэдэн жилийн өмнө би төстэй загварын цүнхийг олон эмэгтэйчүүд авч чадах боломжийн үнээр үйлдвэрлэх болно гэж амлаж байснийхаа дагуу 2012 онд өөрийн нэртэй Карл Лагэрфэлд брэндийг үүсгэн байгуулж одоо болтол төрөл бүрийн сонирхолтой загваруудыг гаргасаар байгаа билээ. Мэдээж би түүний фэн! 🙂 Тэр намайг Инстаграм дээр дагасан гэвэл итгэх үү? хэхэ Мэдээж гэхдээ тэр өөрөө тэр эккаүнтийг хөтөлдөггүй түүний багийнхан байдаг байх л даа. Гэхдээ л 1 сая гаруй дагагчтай тэр өөрөө 160 аад хүмүүсийг л дагасан байдаг. 😉  

Oдоогоор Chanel.н цүнхийг бодвол миний авч чадах боломжийн үнэтэй энэ цүнхийг би өөртөө худалдан авсан юм л даа. Түүх нь 1 иймэрхүү ккк  Удахгүй мөрөөдөл болсон Chanel цүнх минь минийх болох болно гэж найдаж түүний төлөө ажиллаж мөнгөө бага багаар хурааж байна.(Мэдээж ганц цvнх мøрøøдøøд тэрний тøлøø л ажилладаг юм биш шvv) 😉 Чи хөдөлмөрлөж байгаа л бол хэзээ нэгэн цагт түүнийхээ үр шимийг амсах болно!

Энд дарж  Карл Лагэрфэлд.н  загваруудыг сонирхоорой.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа 🙂

Өдрөө/оройгоо сайхан өнгөрүүлээд сайхан амраарай.

Оогий ♥ 

IMG_5736IMG_5632IMG_5778

IMG_5783IMG_5756IMG_5641IMG_5690IMG_5637IMG_5681IMG_5753

Thank you for reading my post.

You Might Also Like

19 Comments

  • Otgoo November 29, 2015 at 04:57

    Yostoi ni shn busgui shu. Mongol ohid haa yavsn gazraa biye zuv avch yavj bgad bayartai bnaa. Gadaadad bol Mongoloor l ovogloj yarina shu de.
    Zagvarin yertuntsiig iluu sn medehgui ch chinii blogoos medeelel avch bgd bayartai bdg shu. Yer n 1 iimerhuu bh yum bn gdg chig handlag.g olj avch bga.
    Huurhun saihn busgui min bidendee tsag zav gargadgt bayarlaa. Zunduu shine sonin medee huleej bdg shu.

  • Amy September 27, 2015 at 13:04

    Сайн байнауу
    Үнэхээр хөөрхөн сэтгэлээрээ охид бидэнд тусалж ийм гоё блог хөтөлдөгт тань баярладаг шүү. Байнга блогоор тань орж уншдаг үнэхээр сайхан санагддаг өөрөө айлын бага болохоор ч тэр үү яг л эгч шиг минь сайхан санагддаг шүү ххэ амжилт илүү их гоё2 зүйл оруулж байгаарай
    Goodluck 😀

  • Muugii August 4, 2015 at 01:59

    Sain bn uu
    Erch hucheer duuren shan mongol busgui shuu. Mongoliin olon ohidaad tanais ulger duurailal abdag. Amjilt husey

  • Bolor July 24, 2015 at 12:48

    Sn bnuu? Ta uneheer shan energitei shan emegtei shuu. Onoodor ih hund odor blaa omno n hunees tiim muuhai ugnuud sonsoj uzegui tgej doromjlulj bgaguigere l doromjlulla. Bi ug n yamarch ugend ingej ih emzeglej hunder tusgaj awad bdaggui yum l daa yer n bol ih tewchertei gj oorigo boddin getel say tiim aimar ugnuud sonsod barag l uilah shahlaa tged tiim muuhai har baraan zuiles salahiig hused shuud l tanii blogt bairshulsan postiig unshlaa. Bi setgel sanaa tiimerhuu bgaa uyed tanii zuragnud bolon orulsan postiig unshihar setgel tselmed neg l shan oodrog bolchdog shuu ta dandaa shan energitei erch huchtei goy postud orulj bgarai amjilt husey ?

    • Miss Couture July 30, 2015 at 22:39

      Sainuu huurhnuu bi chinii commentiig ter dor n unshchihaad utasnaas hariu bichsen oroogui baisniig say l harlaa. Yunii umnu hamt baij, urmiin ugsee haramgui hairladagt bayarlalaa!
      Tiimerhuu muu udruud baidag shu. Gehdee untaad bosood irehed ahiad neg saihan udur ehledeg shu de timee 🙂 Ter udur helsen hunii ugiig setgeldee uldeelgui haysan gej naidaj baina. Urgelj tsoglog, ineej bayr huuruur duuren baigaarai duu mini. Amidral saihan shuu dee.
      Zürich hotoos Oogii ni <3

  • Uyanga April 12, 2015 at 11:17

    Huurhun haragdaj baina! Fashionista… Bi iim tas har usgiitei keit awahiig husej bga yumaa. Ali brand we?

  • tuvshuu April 3, 2015 at 09:59

    woow tasarhai goy yumaa uur yum bodolgui heseg chinii yertuntsuur ayallaa amjilt husie

    • Miss Couture April 12, 2015 at 11:32

      Sonsohod taatai baina:) Bayarlalaa huurhnuu <3

  • Miss Couture February 26, 2015 at 23:37

    Hehe bayrlalaa ywaandaa boloh baihaa gj naidaj bna 🙂
    Deer bi magadgui hund buruu oilgogdohoor bichsen yum bolowuu.. Medeej gants Chanel.n tsunh muruudul zuwhun ternii tuluu ajilaad baidag yum bish shu kkk

  • zolo February 25, 2015 at 06:54

    huurhun shuu uneheer taalagdag

  • shuree February 25, 2015 at 05:54

    buh niitlel chn taalagddag shuu . amjilt

  • ariunaa February 24, 2015 at 16:42

    Vneheer saihan umaa øørøø ch vzesgelentei AMJILT

  • odko February 24, 2015 at 15:21

    Сайхан охин юмаа .Амжилт

    • Miss Couture February 24, 2015 at 23:20

      Mash ih bayarlalaa 🙂

    Leave a Reply