Сайн уу хөөрхнүүдээ 🙂 Амралтын өдрийн мэнд Zürich хотоос хүргье! Бас шинэ сарын эхний өдрийн мэнд. 3 сарын 1. Хаврын улирал үүгээр эхэллээ дээ 🙂 Урин дулаан цаг ойртсоор.. Сүүлийн үед гадаа дулаараад, нартай өдрүүд их байгаа болхоор сэтгэл минь гэгэлзээд л байгаа шүү. Нэг л юманд яараад байх шиг мэдрэмж.. яг юунд гэдгээ мэдэхгүй мөртлөө…
Өнөөдрийн постоо өнгөрсөн зуны сүүл сард авсан зургуудаасаа сонирхуулхаар бэлдлээ. Миний хувьд байнга өмсдөггүй хувцаслалтын нэг л дээ. Гэхдээ бэлгэнд авч байсан энэ 76 бичигтэй топ маань күүл санагддаг юм. 2 талдаа цацагтай энэ шорт ч бас! 2лаа хар өнгөтэй болхоор бараг доогуураа юм өмссөн юм уу гэмээр харагдаж байгаа биз? ккк гэхдээ доошоо яваад ганц 2 зурган дээр тусдаа харагдах байхаа 😉 Энэ өдөр зураг аваад явж байхад гудамжаар зүгээр явуулахгүй хүүе хаая үааү гээд л их яршигтай байсан шүү. Их богино шорт өмссөн болхоор л тэр л байхдаа.. нээх муухай залуус шүлсээ гойжуулчих гээд хэйи нтр гээд харж байгаа тэр харц надад ер таалагддаггүй эсвэл тутуту гээд л би ямар нохой бишдээ лол Би гуяа гайхуулах гэсэндээ биш халуун байхад битүү өмд өмсөөд яваад байх хэцүү биздээ? За тэр ч яахав энэ зүгээр л наргиан байлаа…:)
Миний өмссөн байгаа high heels Зара.н өнгөрсөн зуны загварынх. Их л дурлаад цагаан, хар 2с аль альнаас хямдарсан байхад нь авч байсан энэ зурган дээр өмссөнөөс одоо болтол нэг ч өмсөөгүй байна. Хөлөнд их эвгүй хөл өвтгөдөг юм билээ. Тиймээс ер нь сүүлийн үед би ингэж шийдлээ. Хичнээн гоё ч хөлөнд эвгүй, хөлийг чинь өвтгөх шинжтэй бол битгий авч бай. Тэрний оронд 2,3 гутал авах мөнгөөрөө чанартай бөгөөд 100% таалагдсан ганц гутлаа л авч байя гэж. Боломжийн үнэтэйн байна авчихая дөө 1 ээлжинд өмсчихийн байна гэх мэтчилэн их авдаг шдээ,. яс юман дээрээ бараг өмсөхгүй новш нэмэгдээд л гутал хувцас нь багтахаа больсон байдаг ккк
Та нар юу гэж бодож байна. Тиймээс өмсөхгүй хуучин гутал хувцаснуудаа бага багаар байхгүй болгоод чанартай хүссэн зүйлүүдээ бага багаар авч өөртөө хувь нэмэр оруулцгаая тэгэх үү? 😉
Сүүлийн хэд хоног би бодоод байна удаан хүссэн нэг түфлээ авдаг юм билүү гэж.. Авчих юм бол та нартаа харуулнаа. Тэр түфльгүй бол блогчин гээд ч яах билээ гэж бодогдоод байна гээч бүүр хэхэ ямар гутал гэж бодож байна та нар? Таагаарай………… 🙂
Амралтын өдрөө тавтай тухтай сайхан өнгөрүүлээд эртхэн шиг унтаж амраад маргааш шинэ сарын эхний ажлын өдөр эрч хүчтэй эртлэн босоод ихийг хийж бүтээгээрэй. Ганцхан олдох амьдралаа битгий үр бүтээлгүй, унтаж, залхуурч, идэвхгүй, хий хоосон өнгөрүүлээрэй! Өглөө бүрийг инээдээр угтаж, энэ дэлхий дээр эрүүл саруул сэрж байгаадаа баярлах хэрэгтэй шүү!
Оогий ♥
25 Comments
Very sexy, Love your style and confidence. You go girl!
Awww thaanks ??
cooool
thanks girl ♥
Yum ym n yoosssstoi huurhun ymaaa.. Uuruu ch, blog n ch, bichleguud n ch ehneesee avhuulaall ystoi huurhun ymaa gj dotroo heleelll unshaad bailaa 🙂
Amjilt husey. blog n mash ih taalagdlaa. Daraagin postiig tesen yadan huleeh…
yasan huurhun yum bee hehe bayarlalaa huurhnuu 🙂
Huurhun yumaa
Баярлалаа 🙂
Nice post.
http://www.fashionable.blogspot.com
Tiim shu sanal niilj bn olon chanargui ymnaas neg chanartai ni xamaagui deer shu 🙂 Neern unexeer cool top yma savxin oruulga edr bol NiCe
Баярлалаа ❤️
Avah gj bga gutal ni Valentino bolvuu gj bodjiin 😉 hehe
Харинээ…ккк
hi nadad blog chin taalagddg shu. bi awmaar bgaa gutliig chin LV yum bolowu? gj bodloo magadgui end zurag ni bgaa. Amjilt husie
Блог маань таалагдаж байгаад баяртай байна 🙂 LV бишээ ккк гэхдээ баярлалаа ❤️
дэлгүүрийн витрин дээр дүрс нь туссан зураг хамгийн ихээр таалагдав
😉
Yostoi cool bn 😉
Thank you girl 😉
huurhun duu shu. amjilt
Bayrlalaa 🙂
Чамд ч бас ажлын амжилт хүсье
Баярлалаа хөөрхнөө 🙂
uneheer goy bnaa ymarch goy holtei yn 🙂 erthen amriida saihan amraarai miss couture
Баярлалаа хөөрхнөө 🙂 Зүүд нойрнийхоо ертөнцөд сайхан аялаарай.