Fashion, Summer

♠ STREET STYLE 76 ♠

Zürich - March 1, 2015

Сайн уу хөөрхнүүдээ 🙂 Амралтын өдрийн мэнд Zürich хотоос хүргье! Бас шинэ сарын эхний өдрийн мэнд. 3 сарын 1. Хаврын улирал үүгээр эхэллээ дээ 🙂 Урин дулаан цаг ойртсоор.. Сүүлийн үед гадаа дулаараад, нартай өдрүүд их байгаа болхоор сэтгэл минь гэгэлзээд л байгаа шүү. Нэг л юманд яараад байх шиг мэдрэмж.. яг юунд гэдгээ мэдэхгүй мөртлөө… 
Өнөөдрийн постоо өнгөрсөн зуны сүүл сард авсан зургуудаасаа сонирхуулхаар бэлдлээ. Миний хувьд байнга өмсдөггүй хувцаслалтын нэг л дээ. Гэхдээ бэлгэнд авч байсан энэ 76 бичигтэй топ маань күүл санагддаг юм. 2 талдаа цацагтай энэ шорт ч бас! 2лаа хар өнгөтэй болхоор бараг доогуураа юм өмссөн юм уу гэмээр харагдаж байгаа биз? ккк гэхдээ доошоо яваад ганц 2 зурган дээр тусдаа харагдах байхаа 😉 Энэ өдөр зураг аваад явж байхад гудамжаар зүгээр явуулахгүй хүүе хаая үааү гээд л их яршигтай байсан шүү. Их богино шорт өмссөн болхоор л тэр л байхдаа.. нээх муухай залуус шүлсээ гойжуулчих гээд хэйи нтр гээд харж байгаа тэр харц надад ер таалагддаггүй эсвэл тутуту гээд л би ямар нохой бишдээ лол Би гуяа гайхуулах гэсэндээ биш халуун байхад битүү өмд өмсөөд яваад байх хэцүү биздээ? За тэр ч яахав энэ зүгээр л наргиан байлаа…:)
Миний өмссөн байгаа high heels Зара.н өнгөрсөн зуны загварынх. Их л дурлаад цагаан, хар 2с аль альнаас хямдарсан байхад нь авч байсан энэ зурган дээр өмссөнөөс одоо болтол нэг ч өмсөөгүй байна. Хөлөнд их эвгүй хөл өвтгөдөг юм билээ. Тиймээс ер нь сүүлийн үед би ингэж шийдлээ. Хичнээн гоё ч хөлөнд эвгүй, хөлийг чинь өвтгөх шинжтэй бол битгий авч бай. Тэрний оронд 2,3 гутал авах мөнгөөрөө чанартай бөгөөд 100% таалагдсан ганц гутлаа л авч байя гэж. Боломжийн үнэтэйн байна авчихая дөө 1 ээлжинд өмсчихийн байна гэх мэтчилэн их авдаг шдээ,. яс юман дээрээ бараг өмсөхгүй новш нэмэгдээд л гутал хувцас нь багтахаа больсон байдаг ккк
Та нар юу гэж бодож байна. Тиймээс өмсөхгүй хуучин гутал хувцаснуудаа бага багаар байхгүй болгоод чанартай хүссэн зүйлүүдээ бага багаар авч өөртөө хувь нэмэр оруулцгаая тэгэх үү? 😉
Сүүлийн хэд хоног би бодоод байна удаан хүссэн нэг түфлээ авдаг юм билүү гэж.. Авчих юм бол та нартаа харуулнаа. Тэр түфльгүй бол блогчин гээд ч яах билээ гэж бодогдоод байна гээч бүүр хэхэ ямар гутал гэж бодож байна та нар? Таагаарай………… 🙂

Амралтын өдрөө тавтай тухтай сайхан өнгөрүүлээд эртхэн шиг унтаж амраад маргааш шинэ сарын эхний ажлын өдөр эрч хүчтэй эртлэн босоод ихийг хийж бүтээгээрэй. Ганцхан олдох амьдралаа битгий үр бүтээлгүй, унтаж, залхуурч, идэвхгүй, хий хоосон өнгөрүүлээрэй! Өглөө бүрийг инээдээр угтаж, энэ дэлхий дээр эрүүл саруул сэрж байгаадаа баярлах хэрэгтэй шүү!

Оогий ♥

IMG_5112

IMG_5227

IMG_5183

perfect365

perfect365

11008556_1544729975816172_8693531196138873918_n

perfect365

perfect365IMG_5440perfect365

IMG_5444

IMG_5329

IMG_5442

Thank you for reading my post.

You Might Also Like

25 Comments

  • Tseke January 19, 2016 at 19:45

    Very sexy, Love your style and confidence. You go girl!

  • Naraa March 14, 2015 at 00:19

    cooool

  • Ceek March 10, 2015 at 15:33

    Yum ym n yoosssstoi huurhun ymaaa.. Uuruu ch, blog n ch, bichleguud n ch ehneesee avhuulaall ystoi huurhun ymaa gj dotroo heleelll unshaad bailaa 🙂
    Amjilt husey. blog n mash ih taalagdlaa. Daraagin postiig tesen yadan huleeh…

    • Miss Couture March 10, 2015 at 22:16

      yasan huurhun yum bee hehe bayarlalaa huurhnuu 🙂

  • Saraa March 4, 2015 at 13:22

    Huurhun yumaa

    • Miss Couture March 4, 2015 at 13:48

      Баярлалаа 🙂

  • Fashion Blogger March 2, 2015 at 19:48

    Nice post.
    http://www.fashionable.blogspot.com

  • moogi March 2, 2015 at 16:44

    Tiim shu sanal niilj bn olon chanargui ymnaas neg chanartai ni xamaagui deer shu 🙂 Neern unexeer cool top yma savxin oruulga edr bol NiCe

    • Miss Couture March 4, 2015 at 13:47

      Баярлалаа ❤️

  • starkowai March 2, 2015 at 16:31

    Avah gj bga gutal ni Valentino bolvuu gj bodjiin 😉 hehe

    • Miss Couture March 4, 2015 at 13:47

      Харинээ…ккк

  • tungaa March 2, 2015 at 10:58

    hi nadad blog chin taalagddg shu. bi awmaar bgaa gutliig chin LV yum bolowu? gj bodloo magadgui end zurag ni bgaa. Amjilt husie

    • Miss Couture March 4, 2015 at 13:45

      Блог маань таалагдаж байгаад баяртай байна 🙂 LV бишээ ккк гэхдээ баярлалаа ❤️

  • batchimeg March 2, 2015 at 01:26

    дэлгүүрийн витрин дээр дүрс нь туссан зураг хамгийн ихээр таалагдав

  • Bolor March 1, 2015 at 14:38

    Yostoi cool bn 😉

  • althan March 1, 2015 at 14:15

    huurhun duu shu. amjilt

  • odko March 1, 2015 at 13:32

    Чамд ч бас ажлын амжилт хүсье

    • Miss Couture March 1, 2015 at 13:37

      Баярлалаа хөөрхнөө 🙂

  • anji March 1, 2015 at 13:26

    uneheer goy bnaa ymarch goy holtei yn 🙂 erthen amriida saihan amraarai miss couture

    • Miss Couture March 1, 2015 at 13:37

      Баярлалаа хөөрхнөө 🙂 Зүүд нойрнийхоо ертөнцөд сайхан аялаарай.

    Leave a Reply to Miss Couture Cancel Reply