Fashion, Inspiration, Travel, Winter

TRAVELLING WITH STYLE

Geneva Switzerland - March 16, 2015

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минээ! Шив шинэхэн 7 хоногийн мэнд хүргэе. Амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлээд, зөндөө их эрч хүчээр цэнэглэгдсэн биздээ? 🙂
Миний хувьд Даваа гаригийг үргэлж цоглог угтдаг. Ихэнх хүмүүс oh no ахиад л нөгөө нэгдэх өдөр үү hate Monday гээд л тэгдэг. Яагаад тэгдэгийг ойлгодоггүй ккк Шинэ 7 хоног шинэ бүхний эхлэл харин ч гоё бишүү? 2 өдөр амарлаа хангалттай биш гэж үү? хэхэ за тэр ч яахав өнөөдрийн пост маань амралт аялалд болон хол замд явахад хэрхэн хувцаслах талаар бага зэрэг санаа өгөе гэж зорьсон юм.

Өнгөрсөн 7 хоногийн эцсээр Жэнэв хотыг зорьж явахдаа бэлдсэн юм л даа. Олон цаг вагоноор явах болохоор (олон цаг ч гэж 3хан цаг л даа ккк ) биенд эвтэйхэн хувцас хэрэгтэй байлаа. Тиймээс юуны өмнө хөлд эвтэйхэн кэт сонголоо. Мэдээж бас биед эвтэйхэн өмд. You can never go wrong with WHITE! 😉 за тэгээд сулавтар бас загварлаг t-shirt дээр нь савхин жакэт хэрвээ хүйтэн байвал гадуур нь жилэтка. Tadaaa… Күүл биш гэж үү? Миний бодлоор аялалаар явахад өмсөх хувцас гэвэл 1 иймэрхүү байвал зүгээр болов уу. Кэтний оронд сүүлийн жил моданд орсон одоо ч намбэр 1 трэнд байгаа ESPRADILLES өмсвөл бас найссс.!!! 🙂 Энд дарж хараарай. Миний хүссэн зүйлcийн жагсаалтын нилээн дээгүүр байгаа шүү ккк Chanel.н Espradille. Гарснаасаа хойш хамгийн сайн зарагдаж байгаа гутлуудын нэг байхаа. Би олон удаа Chanel.н дэлгүүр орж үзэхэд шинэ бараа ирээд л ганц 2 хоноод л дуусчихсан байдаг. Итгэмээргүй! Дандаа азгүй… 🙁
Гэхдээ 1 өдөр түүнийг өөрийн болгон хайрт 2 хөлөндөө өмсөөд явж байна гэж бат итгэж байна! хихи Ингээд та нарт хүсэж бодогдоод байгаа зүйлийнхээ нэгийг хуваалцчихлаа шүү өөр хэнд ч битгий хэлээрэй лол :p
Ингээд нэг мэдэхэд хадуураад олон юм бичээд урт болчихсон байх юмаа. Ахиад зөндөө л юм бичмээр байна. Гэхдээ хүн болгон урт тэкст унших нэг их дуртай биш байхаа гэж бодож байна. Эсвэл?…
Би өнгө өнгийн савхин жакэтүүд цуглуулах дуртай. Жижигхэн, бариу байх тусмаа гоё. Сулавтар загвартай надад ер н байхгүй юм байна. Ер нь л сул загвартай хувцас би ховор өмсдөгдөө бариу хувцас надад илүү зохидог юм. Энэ өмссөн хар савхи маань Zara.гийх. Тэнд үргэлж гоё загвартай савхинууд ирдэг шүү!
Аа нэг юм бичие гэж бодож байсан яг мартах гэж байна. Би ФБ, Инстаграмаар Монголд байдаг охидуудийн зураг харахаар салхинд гарлаа аялалд явлаа гэхээрээ биеийн тамирийн хослол өмсөөл NY гэсэн саравчтай малгай өмссөн байдагийн. Ихэнхдээ загварлаг охидууд нь тэгж өмсөөд байх шиг. Мэдээж саравчтай малгай нар салхинаас хамгаалаад, биеийн тамирийн хослол биеэнд эвтэйхэн байх л даа. Гэхдээ миний хувьд тэгж хувцасласан байхийг харахаар ердөөсөө таалагддагүй. Дотор сонин болоод явчихдаг. Яагаад яагаад? Тэрнээс өөр зөндөө олон төрлийн биенд эвтэйхэн хөөрхөн хувцаснууд байгаа ш дээ.. Магадгүй энийг уншиж байгаа чи тэгж хувцасладаг ч байж болох юм. Тэгвэл #SorrybutnotSorry kkk Би зүгээр л бодлоо бичсэн юм шүү. Битгий буруугаар хүлээж аваарай. 😉

Хэрэгтэй, хэрэггүй урт юм биччихлээ уншсанд баярлалаа.
Дараагийн постоороо уулзатлаа баяртай.
Өдрөө гоё өнгөрүүлээрэй! Инээхээ мартваа 🙂
Оогий ♥

sbbIMG_1732 IMG_1682 KopieIMG_1690IMG_8126IMG_1721IMG_1686 IMG_1694IMG_1719IMG_1705IMG_1730IMG_1660 KopieIMG_1790 IMG_8131OUTFIT DETAILS:

Leather Jacket: Zara

Sneaker: YSL

Bag: MCM

Long Fur Vest: Ehmm sain sanahgui baina

White Jeans: Tally Weijl

Jack Daniels T-shirt: Gift from USA

Luggage bag: RIMOWA

Belt: Gucci

Thank you for reading my post.

You Might Also Like

15 Comments

  • Reply Boloroo August 10, 2015 at 01:03

    Hi so good….setgel sergedeg sho?

  • Reply buy wedding flowers online nz March 28, 2015 at 10:49

    Hello, i think that i saw you visited my website thus i
    came to return the want?.I’m trying to find issues
    to enhance my site!I suppose its good enough
    to make use of some of your concepts!!

  • Reply bolor March 25, 2015 at 08:06

    Bayrlalaa, niitlel chin taalagdlaa 🙂

    • Reply Miss Couture March 25, 2015 at 09:52

      Taalagdsand bayartai baina, bayarlalaa 🙂

  • Reply tungaa March 23, 2015 at 08:18

    hiç shine 7 honogiin mend hurgie

    • Reply Miss Couture March 23, 2015 at 12:21

      Bayarlalaa, chamd bas shinehen 7 honogiin mendiig Zürich hotoos hurgie!

  • Reply Zochin March 18, 2015 at 16:27

    Sain uu? Ooroo ih goyo huvtsasladag shuu, instagaar ni bainga ordog. Ene postiig unshaad asuuh zuil garlaa. Bi agaar salhind ayalald garahdaa bieiin tamiriin hoslol omsdoggui ch gelee lav jeans omsoj chaddague, 1-t huiten hairaad bas biend mash tuhgui bdag, olon tsagaar mashind yavahaar yadardag yum. Er ni bol medeej biend evteihen huvtsas umsuh bolno, ooriin chin sanalaar yu yum umsvul zugeer ve? Yalanguya short maik omsood yavah bolomjgui ulirald ch yumuu?

    • Reply Zochin March 18, 2015 at 16:28

      Urt asuult bichsend uuchlaarai kk,
      oo neeree avsan zuiliinhee une-g hamtad ni oruulj baij boloh uu? Chanel-n espadrilles hedtei bdag boloo? Bas YSL-n tsunhniih ni une hed bol? 😉

  • Reply Tseegii March 17, 2015 at 09:45

    Hello 🙂 huvtsaslalt ni ih taalagdlaa. Fur vest ee savhinii gaduur omsson ni Saint Laurent -iin fur coattai yag adilhan haragdaj baina goyo yumaa hehe.. Yamar brandiih ve fur vest ni?
    Daraagiin postiig huleej baina aa hehe

  • Reply Nyamka March 16, 2015 at 04:05

    goy bichih yumaa chinii zuvilguug dagaad vvvv uragshaa

    • Reply Miss Couture March 16, 2015 at 08:03

      kkkk thaaanks

  • Reply buyanaa March 16, 2015 at 02:50

    Uneheer huurhun amjilt husiii

    • Reply Miss Couture March 16, 2015 at 03:20

      Аввв, баярлалаа ❤️

  • Reply Tuya March 16, 2015 at 02:39

    Goy zuvluguu boljee, bi ch gsn salhind garlaa geed bieiin tamiriin hoslol umsuh durgue kkk

    • Reply Miss Couture March 16, 2015 at 02:47

      Баярлалаа, тэгж өмсдөггүйд чинь баяртай байна 🙂
      Өдрөө гоё өнгөрүүлээрэй хөөрхнөө

    Leave a Reply to Miss Couture Cancel Reply