Beauty, Fall, Inspiration

АЛТАН НАМАР

Zürich Switzerland - March 24, 2015

Сайн уу UGD`s 😉 (УГД гэж Үзэсгэлэн гоо дагина гэж товчилж бичиж байгаам шүү, дараа фб болон инста дээр ингэж бичсэн байвал сайнуу үзэсгэлэн гоо дагинууд минээ гэж байна гэж ойлгоорой кккк) Та нартайгаа ойлголцдог нууц үгтэй боллоо шүү ааая :)) Манай найзууд хоорондоо бие биенийгээ тэгж хэлсээр байгаад тэр нь товчлогдоод ингэж бичигддэг болсон юм. Би ямар харагдаж байна? Өө чи минь зүгээр л У.Г.Д гээл бие биенээ хөөргөнө шүү дээ хэхэ Хөөргөөд байх ч юу байхав гоё шдээ тиймээ бие биендээ гоё урмын үгсийг хайрлаж, харилцан зөв, сайхан энергийг солилцож хөгжилдөн инээлдэх. Ялангуяа эмэгтэй хүмүүс бид чинь урмын үгсээр тэтгэгдэж, хайрлаад байх тусам улам гэрэлтэж яг л услаад байх юм бол улам л цэцэглэн, дэлгэрч ургаад байдаг цэцэг шиг хүмүүс шүү дээ.

Тиймээс эрчүүд минь эмэгтэйчүүдээ хайрлаж, халамжилж эмэгтэйчүүд бид хоорондоо эелдэг найрсаг байцгааж, мэддэг зүйлээ, туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж, үргэлж сайхан бүхнийг бодож, сайхан энерги, их хайрыг түгээж байх хэрэгтэй. Сүүлийн хэдэн өдөр миний блог дээр нэгэн бүсгүй (магадгүй эрэгтэй ч байж болох) аймшгийн коммэнтүүд бичих боллоо. Намайг тэгж их үзэн яддаг юм байхдаа гэж бодогдлоо. Бүр чин сэтгэлээсээ үзэн яддаг юм шиг байгаам хөөрхий. Хаанаас нь гардаг тийм муухай үгс вэ? Хүнийг яаж тэгж доромжилж чаддаг байнаа гэж бодогдмоор. Орой болгон орж уншдаг бололтой төрөл бүрийн постны доор бичсэн байгаа юм. Тэгж өөрийгөө зовоож яанаа бодхоор өмнөөс дотор хэцүү болж байна хэхэ Гэхдээ түүний бичиж байгаа нь угаасаа инээдтэй байгаа учраас надад нэг их сүртэй нөлөөлөөд байхгүй байна. Ёстой амныхаа зоргоор хуцна гэдэг чинь л тэр байхдаа. Миний блогийг манай найз залуу хийсэн бас энэ тал дээрээ мэргэжлийн гэдгийг тэр мэдэхгүй л байна даа. Нөгөө хакэр гэдэг чинь л байх ккк тэрийг хаанаас бичиж байгааг мэдсэн байгаа. Ахиж хэдэн удаа доромжилж, давшилсан маягаар бичих юм бол чамтай хатуу ярина гэж мэдээрэй. Энийг бодвол унших л байх. Ер нь эцсийн эцэст энд тэнд янз бүрийн вэбсайтүүд, пэйжүүд дээр хаана аятайхан сайхан хүүхэн байна, загвар өмсөгч, жүжигчин юу байдгийн өөрийнхөө юмыг хийгээд явж байгаа эмэгтэйчүүдийг янз бүрээр доромжилсон тохиолдол элбэг харагддаг. Бүр хэзээ язааны мэддэг юм шиг бичхийг н яааанаааа.. Хүнтэй нэг ч үг сольж үзээгүй байж хүний үгэнд итгэж, доош нь хийнэ гэдэг бол хамгын тэнэг үйлдэл. Амныхаа зоргоор тэгээд л доромжлоод байж байдаг даварчихсан юм. Тиймэрхүү хогын юмнуудыг хашраагаад өгөх хэрэгтэй ккк Видео хийгээд олон түмний өмнө өөрийнхөө өмнө уучлалт гуйлгах хэрэгтэй ЛОЛ Мэдээж тэр болгоныг хөөцөлдөөд зарга шүүгээд явна гэж юу байхав яваандаа тэр байтугай л их хайтэрсүүд гарч ирэх байлгүйдээ. 1 гоё үг байдаг шдээ. Haters makes me famous гэж 😉  ямартайч I ♥ my haters lol
Би бол мөрөөрөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу бага багаар хийх юмаа хийгээд л явж байгаа дөнгөж эхэлж байгаа хүн. Би хэр баргийн зүйлсд стрэссдэж өөрийгөө зовоогоод байдаггүй. Тиймээс янз бүрийн сөрөг зүйлс надруу тийм амархан халдан орж ирж намайг зовоохгүй. Тэгж арьсаа амархан үрчийлгэж, хөөрхөн царайгаа муухай болгохгүй шүү хэхэ Манай 1 найз охин нэг удаа надад тэгсэн юм л даа. Юун дээр ч билээ би уурлаад ярвайсан юм байна. Тэгсэн чинь намайг миний найз битгий уурлаж ийм хөөрхөн царайгаа муухай болгож бай за юу гэж надад хэлсэн юм. Тэгээд надад нэг зураг аваад харуулсан нээрээ л би ярвайгаад ямар муухай болдог юм бэ? Тэр цагаас хойш энэ үг миний сэтгэл зүрхэнд үүрд хоногшиж хэзээ ч мартагдахааргүй сэтгэлд минь үлдсэн юм даа. Баярлалаа Хишгээ 🙂
Cөрөг муухай хүмүүсээс илүүтэй надад үргэлж урмын үгсийг хайрлаж, дэмжиж, улам ихийг хийх эрч хүчийг хайрлаж байдаг манай хөөрхөн, охид бүсгүйчүүд маань зөндөө их шүүдээ. Та нартаа баярлалаа гэж хэлмээр санагдлаа гэнэт аймар сэтгэл хөдөлчихлөө ч гэх шиг хэхэ би ер нь аймар их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн шүү. Маш амархан баярлаж, инээж хөөрч, урвайж гомдож уйлна. (Гэхдээ зарим юман дээр маш хатуу) Хүүхэд гаргахаар эмэгтэй хүн бүр уян хатан болдог гэсэн тэгхээр одоо бүүр хэцүүдэх байхдаа яанаа ккк

Зүгээр л ажиглаад суудаггүй байнга коммэнт бичиж сэтгэгдлээ хуваалцдаг, урмын үгсийг харамгүй хайрладаг анх фэйсбүүк пэйж нээгдэхээс эхлээд л хамт байсан охиддоо баярласан сэтгэлээ илэрхийлж баярлуулая гэж бодож байгаа бас удахгүй гоё бэлэгтэй нэг тэмцээн зохиож хэдэн эмэгтэйг баярлуулмаар байна. Удахгүй тэр талаар мэдээлнээ 🙂
Өнөөдрийн пост маань өнгөрсөн намрын эхэн үеэр авагдсан зургууд юмаа. Энэ талаараа жаахан бичие гэж бодож байсан хадуураад баахан юм биччихлээ соррий. Гэхдээ сэтгэлээ онгойлгоод сайхан байнаа. Уншиж байгаа чамд/танд баярлалаа 🙂
Эх дэлхий өнгөө хувиргаад, навчис газраар хөглөрөөд аяа алтан намар чи юутай үзэсгэлэнтэй вэ? Өмссөн аутфитний хувьд энэ искладтай цагаан юбка хэр баргийн юман дээр зохицохгүй жаахан хэцүү санагдсан бүсэлхий хэсгээрээ хамгийн жижиг размэр нь надад арай том байсан болхоор гадуур нь сул л цамц өмсөхгүй бол болддоггүй. Тэгээд харин 1 дэлгүүрт явж байгаад энэ гоё зөөлхөн, дулаахан (энэ материалийг михааран гэж нэрлэдэг билүү? ) цамц олсон. Өнгөрсөн намрийн трэнд байсан дээрээс нь энгийн биш энгэр хэсгээрээ, 2 ханцуйруугаа торон оруулга орсон нь онцгой бөгөөд эмэгтэйлэг, энхрий санагдаад хайр хүргээд шууд авсан. Бас үнэ ч боломжийн 🙂 Одоо дулаараад иймэрхүү хувцас өмсөх цаг ирж байна шүү. 🙂 За энэ пост маань Жэнэвээс машиний үзэсгэлэнд явахынхаа өмнө хотын төв, нуур дагуу хэсгээс бэлтгэсэн бичлэгийн өмнөх богино бичлэг байлаа. Удахгүй маргааш нөгөөдрөөс өөр шинэхэн пост шинэхэн стайлтай уулзацгаая!

Өдрөө гоё өнгөрүүлээрэй.

Zürich хотоос Оогий нь ♥

OUTFIT DETAILS:
Цүнх: Mango
Юбка: Zara
Цамц: Manor
Туфль : Zara
Pearl Necklace: Zara
Watch: Micheal Kors
Үсний хавчаар: Alexandre de Paris

1656179_1470215916600912_1898386062740400520_nМиний төрсөн өдөр намар болдог. Энэ Iphone 6 дөнгөж худалдаанд гараад удаагүй байхад намайг яг 5s ээсээ уйдаж байх үед миний хайрт надад бэлэглэсэн юм. Би бөөн баяр ккк  I ♥ Gold IMG_7476IMG_7730 IMG_7636IMG_7697 IMG_7652IMG_7736 IMG_7743 11070172_1560446214244548_222259455613195311_n IMG_8187 10710645_1474014652887705_3088681549157038272_n 1962633_1474886579467179_3208909410519616623_n

Thank you for reading my post.

You Might Also Like

39 Comments

  • Bulga1470@gmail.com 99241470 October 25, 2015 at 08:16

    Uram zorig erch huch haramgui ugdug huurhun ohindoo bayrlalaa. Amjilt husiyee

  • Buzmaa Dovdon May 4, 2015 at 01:07

    Uzesgelentei huurhun ohin bnaa.unuudur anh udaa blogiig ni unshij bn maaash ih taalagdlaa.odoo baingiin unshigch ni bolnooo horvoogiin hamgiin sain saihan buhniig husie uragshaa ohin min

    • Miss Couture May 4, 2015 at 22:17

      Zunduu goe comment bichsend bayarlalaa. Chamd bas saihan buhniig husie! 🙂

    1 2

    Leave a Reply to Miss Couture Cancel Reply