Fashion, Inspiration, Summer

BEAUTIFUL DAY

Zürich Switzerland - April 1, 2015

 

Hi UGD`s 😉 Бороотой, нартай зуны сүүл сарын нэгэн өдөр. (өнгөрсөн зуны зургууд) Өглөө эртлэн босч өөрийгөө гоёж янзлаад зураг авах зорилготой найзтайгаа уулзаад юуны өмнө Starbucks орж уух дуртай Caramel Macchiato -гоо уунгаа хаана зураг авалт хийхээ ярилцаж суулаа. За ямарч байсан хотын төвөөр тарамбайгаар явaя тэгэнгээ нэг газар буугаад авaя гэж шийдлээ. Хааяадаа санаандгүй шийдэж явах сонирхолтой байдаг шүү дээ тиймээ? 🙂 Байсан газраасаа 3,4 буудал л явж байтал тарамбайн цонхоор Палма мод харагдана.
Би ч палма мод харахаараа ухаан алддаг хүн хүүе энд бууя гээд найзыгаа яаруулан буулаа. Тэгээд очоод үзтэл үгээр хэлэхийн аргагүй үнэхээр үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн байлаа. Xөөx хэмээн дуу алдахдаа хотын төвөөс ойргүй ийм сайхан газар байсныг олон жил энэ хотод амьдрахдаа яагаад олж хараагүйдээ харамсах шиг…ккк
Би ч бушуухан өмсөж явсан намхан хөлөнд эвтэйхэн гутлаа өндөр өсгийтөөрөө солиод хаанаас нь эхэлж зургаа авахуу гэж тэнд сэтгэл догдлон, жоохон хүүхэд шиг яаран хөөрсөөр…

Өмссөн хувцасны хувьд хямдралаар олж авсан (зөндөө удаан авахийг мөрөөдөж байсан) МСМ брэндийн цүнхээ Zara-н шортон комбинзон болон өнгөрсөн зуны топ трэнд болсон (одоо ч байсаар байгаа)  Lace up heels 2той хослуулж өмссөн…LE CLEIAS хэмээх гарын зүүлт, ээмэг зэрэг жижиг аксэсүар хийдэг брэндийн (миний хамгийн дуртай цацагтай) гарын зүүлтээр чимэглэж гоёж өгсөн байгаа. Чамд таалагдаж байна уу?

Манай энд зуны дунд сар гараад л хямдрал эхэлдэг юм. 30%.с эхлээд 50 сүүлдээ 70% болтол хямдраад л урамтай шүү хэхэ
Хаа сайгүй Sale Sale Sale гэсэн бичиг… Өөрийн эрхгүй гүйж ороод өө хямдхан юм байна ахиж олдохгүй шдээ гээд л янз бүрийн юм авсаар байгаад маш их мөнгө үрэгддэг саруудын нэг дээ ккк

Удахгүй зун боллоо охидоо, summer body.гоо бэлдэж байгаа биз? 😉 Би 7 хоногтоо 3-4 удаа гэртээ дасгалаа хийж байгаа бас оройдоо ер нь ихэвчлэн  салат иддэг болсон кк (турахын ч юмуу жин хасахын тулд биш дурлаж идэж байгаа) бие хөнгөрөөд, эрч хүчтэй цаанаа л сайхан байна шүү Тэгж байгаад ямар дасгалууд яаж хийдэг талаар пост оруулнаа.

Миний өмссөн байгаа хувцaснуудтай төстэй линк доор хавсаргасан байгаа зургаа үзээд төгсгөлд нь хараарай бас сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй xөөрхнүүд минь бас таалагдвал share хийж болно шүү! 😉

Оогий ♥

IMG_6073IMG_1494 KopieIMG_1330 KopieIMG_1364 KopieIMG_1354IMG_1458 KopieIMG_1385IMG_1235 Kopie

IMG_8522IMG_1348IMG_1344IMG_1392IMG_1325IMG_1315IMG_1278IMG_1259 Kopie

 

OUTFIT DETAILS:

Jumpsuit: Zara (Similar here )
Lace up heels: Zara (Similar here  and here )
Bag: Mcm
Accessories: Le Cleias
Sunglasses: Gucci
Thank you for reading my post.

You Might Also Like

20 Comments

  • IbNarangoo August 25, 2015 at 06:37

    Гайхалтай сайхан энерги цацруулсан бүсгүй шүү. Блогийг чинь уншаад 3 хонож байна дурлачихлаа. Бөөн эрч хүч ккк. Илүү их амжилт.

  • M&MFASHIONBITES April 11, 2015 at 10:08

    Nice shoes 🙂
    Maria V.

  • zayahai April 3, 2015 at 01:04

    Mash ih taalagdlaa amjalt husey^^

  • narangoo April 2, 2015 at 13:55

    Vnheer vzesgelentei shn mundag bvsgvi shv

    • Miss Couture April 5, 2015 at 21:33

      Aww, bayarlalaa huurhnuu 🙂

  • Ariunaa April 2, 2015 at 10:20

    Vzesgelentei gazar bna øøriin erhgyi l setgel sergeed l goeë boldog shvv unshaad l dasgalaa ch hiij ehelseen bayarlalaa UGD

    • Miss Couture April 5, 2015 at 21:34

      Bayarlalaa, sain bn tuushtai hiigeerei 😉 Ulam goe bolohiin tuluu uragshaaa kkk

  • Otgonzaya April 2, 2015 at 05:57

    Unshaad l shuud tusuulugduud l ineemseglel todor ch bn hehe zun shan shuu. Zunduu ih erch huch avlaa tnq 🙂

  • Zulaa April 2, 2015 at 04:36

    Ямар гоё газар вэ? Европын орнууд цэцэрлэгээ үнэхээр сайхан тохижуулдаг шүү. Өөөрөө их гоё энергитэй, сайхан бүсгүй юмаа. Нүдээ жаал баярлууллаа. Өнгөний гоё зохицол, байгалийн гоо төрх, Амжилт 😉

  • Tuya April 2, 2015 at 01:26

    Hi, uuriin hiideg dasgaluudaasaa zaaval post bichej oruulaarai, tasarhai bietei yumaa^^

  • Zula April 2, 2015 at 00:51

    Bayarlala huurhunuu.

  • bolor April 2, 2015 at 00:36

    Өглөөг постыг нь уншиж сайхан эхлүүллээ 🙂 Амжилт хүсье хөөрхнөө

    • Miss Couture April 2, 2015 at 00:44

      Ugluu ohiduud unshaasai geed bi untahaasaa umnu oruulsan yum kkk yasss 🙂 have a wonderful day ugd

  • urnaa April 2, 2015 at 00:34

    ymar huurhun yum be, zuult gutal tsunk, bas uuruu. taalagdaj baina shuu, uzehed mash kaiftai baina. bayrlalaa

    • Miss Couture April 2, 2015 at 00:40

      Taalagdsand bayrtai baina 🙂 Udruu goe unguruuleerei

  • tuvshuu April 2, 2015 at 00:30

    mash ih taalagdlaa. ter yamar goy tsetserlegt hureelen be bas tsunkh ni ih taalagdjiinaa

    • Miss Couture April 2, 2015 at 00:41

      Harin tiimee goe bgaaz kkk iim goe gazar medej awsan bolhoor ue ue ochdog bolson 🙂

    Leave a Reply to M&MFASHIONBITES Cancel Reply