Сайн уу У.Г.Д нүүд минь. Ойрд шинэ постоороо уулзсангүй шүү. Та нараар минь юу байцгаана даа? Амралтаа сайхан өнгөрөөж байна уу? Монголд гоё дулаарч байна уу? Асуугаад байвал зөндөө асуулт байнаа ккк Миний хувьд маш их завгүй өдрүүд байлаа гэхдээ гадаа дулаараад, цэцэг навчис дэлгэрээд, алтан дэлхий өнгөө дэлгээд үнэхээр сайхан өдрүүд үргэлжилсээр байна шүү 🙂 Хичнээн завгүй ч гэсэн өдрийн цайны цагаар юмуу ажлийн дундуур зав гарсан хэдэн минутаа ашиглаад энэ сайхан цаг агаарыг ашиглахаа мартаагүй ээ… Нар гарвал нүдээ аниад нарлуу хараад хэсэг ч болов сууж байгаарай. Нарнаас биед хэрэгтэй витамин Д. ээ авдаг шүү 😉
Тэр хооронд пост хийнэ гэдэг бол харин ёстой худлаа асуудал ккк цаг гаргаж тухтай сууж байж байгаад зургуудаа ялгаж янзлаад, дарааллаар нь upload хийгээд тэгээд тэкстээ бичээд ингэж тэгсээр байтал 3 цаг лав болдог шүү ккк (хааяа тэрнээс ч их). Ер нь блог хөтлөн явуулахад маш их цаг ордог юм байнаа гэдгийг өдөр өдрөөр ойлгосоор бага багаар илүү их цагыг блогтоо зориулж ажиллана гэж бодоод л байгаа… Тэр үед 1 хувцасыг яаж олон төрлөөр өмсөж болох зэрэг илүү дэлгэрэнгүй, зөвлөгөө өгөх маягтай постууд оруулна гэж бодож байгаа. Бодсон зүйлс асар их байна өдөр бүр л шинэ санаа орж ирсээр… 🙂
Өөрийн хэрэглэдэг гоо сайхний бүтээгдэхүүний талаар бэлтгэж 1 Beauty post оруулая гэж бодож байна. Бас зөндөө охидууд асуудаг яаж ийм туранхай байна ийм гоё бэлхүүстэй байдаг юм бэ гээд л ккк энэ асуудал дээр ч би азтай багаасаа л туранхай байсан. Гэхдээ мэдээж одоо бол спорт хийж, хоол хүнсээ тохируулахгүй бол жин нэмнэ шүү дээ… ккк тэр талаар бас 1 пост бэлдэж оруулнаа. Аа бас аль дээр амласан байгаа Smoothie гэртээ хэрхэн бэлтгэж хийх талааар 1 пост оруулна гэж. Олон төрлийн smoothie хийж болно тэр дундаас аль нь илүү гоё амттай бас Монголд байгаа охид бүсгүйчүүддээ зориулаад аль болох тэнд байдаг жимс бүтээгдэхүүн орсон найрлагатай smoothie recipe олж хийх санаатай туршиж л байгаа. Тэгж байгаад оруулнаа. Би хийх зүйлсээ нэг юмаа хийж дуусаад араас нь дараагийнхаа юмыг хийнээ гэсэн уриатай хийдэг болсон. Тэгэхгүй бол олон юм руу садаараад 1 хийж байсан зүйлээ орхиод өөр зүйл оролдоод л гарнаас юу ч гардаггүй шүү дээ. Жишээ нь би гэртээ 1 зураг авах гээд л янз бүрээр оролдож үзнэ. Энийг нэмээд тавьчихвал гоё ч юмуу тэрийг ч нэмээд хасаад ингээд авчихая гээд л юм хайж явж байгаад ойрд өмсөөгүй 1 платиа олж хараад тэрийгээ өмсөөл тольний өмнө эргэлдээд тэгээд хадуураад өөр хувцаснууд өмсөж үзээд өө энийг нээрээ ингэж хослуулж өмсөөд ийм 1 пост бэлдчих юмсан тэгэх юмсан гээд л хадуурч өгнө ккк тэгээд нэг мэдэхэд цаг орой болсон байна. Эцсийн эцэст яасан авах гэж байсан зургаа ч аваагүй тэрүүгээр нэг новшроод хамаг юмаа гаргаад дэлгээд энэ тэрүүгээр бас ядарчихсан хөгжилтэй ч юм шиг мөртлөө дэмий цагыг үрсэн байдаг хэхэ ер нь тийм зүйл тохиолдох нь маш элбэг байдаг. Тиймээс одооноос өөртөө энэ үгийг хатуу хэлдэг болсон хадуурах гээд ирэнгүүтээ no болохгүй “eine nach dem anderen” гэж эндэхээр Германиар хэлдэг. Тэгж хийхэд нээрээ л анх эхэлсэн зүйлээ богино хугацаанд хийж дуусдаг бас өөр зүйлд илүү их цаг гаргаж болохийг мэдэрсэн шүү. Бас олон юмыг зэрэг хиймээр байна гээд өөрийгөө стрэссдүүлээд байхгүй 😉
За одоо өнөөдрийн зургуудынхаа талаар бичиж эхэлье. Та нарыгаа бага ч гэсэн өөр нэг хотоор аялуулахыг хүслээ. Манай энд өнгөрсөн 5 дах өдрөөс эхлээд 1 дэх өдөр болтол улаан өндөгний баяр болоод олон хоног улс даяараа сайхан амарлаа. Олон хоногийн амралтыг далимдуулаад миний панда (бойфрэнд) бид 2 Швейцар улсын италь хэлээр ярьдаг хэсэг рүү 3 өдөр амрахаар явсан юм. Энэ пост маань Локарно гэж нэртэй хотоос бэлтгэгдсэн байгаа. Миний дуртай хотуудын 1. Итальтай ойрхон өмнө зүгрүүгээ ер нь үргэлж илүү дулаахан сайхан байдаг л даа. Итали хэв маяг агуулсан хуучний байшингууд, нарийхан гудамж ихтэй цаанаа л Италид оччихсон ч юм шиг мэдрэмж төрүүлмээр… Миний дуртай палм мод буюу наргил моднууд маш ихээр байдаг… аааа тэнд байгаал баймаар…. хаа сайгүй өндөр өндөр палм модтой газар амьдрахыг хүсдэг дээ… Лос анжэлэс миний мөрөөдлийн гадзруудын нэг….. Доор байгаа 1 зураг 2 талаараа өндөр наргил модтой яг л LA-Los Angeles .д байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлсэн дээ 🙂 Тэндээс явмааргүй л байсан хэхэ ♥
Өмссөн хувцасны хувьд уранхайтай өмд буюу Zara.n ripped jeans H&M.n доогуураа дэрвэгэр сороочкон цамц гэхүүдээ 🙂 Энэ улиралд сороочкон цамц маш их моданд орж байна. Энгийн даавуун сулавтар за тэгээд stripes буюу судалтай бол бүр найсс 1 ээлжинд авч өмсөөрэй гэж санал болгож байна 😉 Доогуур нь жийнсэн өмд, цагаан өмд одоо дулаарч байгаа юм чинь даавуун гоё өмднүүд за тэгээд бас олон жилийн өмнөх мода эргээд тарпийзан өмд трэнд болж байна хослуулаад өмсөхөд күүл харагдана шүү.. Миний хувьд тарпийзан өмд хараахан авч өмсөөгүй байгаа гэхдээ удахгүй 1 пост оруулчихаж ч магадгүй шүү хэхэ 10 жилд 5,6 дугаар ангид байх үед л аймааар моданд ороод л авна гээд хүсэж хүсэж ээжтэйгээ өвлийн аймар хүйтэн өдөр Нарантуулийн захаас авч байж билээ кккк одоо бодоход тэр үед гоё дэлгүүрүүд ховор байсан юм шиг.. 1 дэх өдөр тэрийгээ өмсөөд л хичээлдээ яваад л бөөн баяр ааая тэр үедээ хүн болгон авч өмсөөгүй байсиймаа тэр од юм бишүү хаха за тэр ч яахуу хараад тэр дурсамж санаанд орсон юм. 🙂
Цацагтай богцон цүнх хослуулж барьвал үнэхээр энгийн хэрнээ загварлаг харагдана шүү.;) Би тэгж байгаад иймэрхүү стильтэй зургууд оруулнаа. Энэ улиралын бас 1 том трэнд бол дэним!!! denim on denim ерөөсөө л тэр чигээрээ жийнсэн хувцаснууд өмд, цамц, юпка, мөрөвчтэй өмд … 1 сард явуулсан ачаа маань өчигдөр Монголд очсон байна. Тэгж байгаад шоп хэсэгтээ оруулнаа 😉 Тэр дотор Please брэндийн цөөхөн ширхэг уранхайтай өвдөгнөөc дээгүүр татсан бариу жийнсэн юпканууд байгаа. Гэхдээ харамсалтай нь зөвхөн XS размэр. 🙁
Цаг: Daniel Wellington гээд брэндийх саяхан манай найз залуу бид 2 хослуулж авсан юм. Бугуйвчыг нь солиод зүүж болдог маш цэвэрхэн аягүй хөөрхөн санагдсаан. Би 1 ийм ягаан, цэнхэр судалтайг нөгөөх нь сольж зүүхээр бор арьсанг авсан. Ийшээ орж сонирхоорой дэлхий даяар явуулдаг юм байнлээ. Үнийн хувьд ч гэсэн боломжийн санагдсан. 🙂
Цув: Burberry манай эндээс явахад бороотой сэрүүхэн байсан болхоор өмссөн боловч тэнд бараг өмсөх шаардлагагүй байлаа.. 🙂 Классик загварын burberry coat эмэгтэй хүний хувцасны шүүгээнд яах аргагүй байх ёстой зүйлийн 1 шүү! (эрэгтэй ч бас) Мэдээж тодорхой хэмжээнд үнэтэй гэхдээ 1 авсан байхад үнээ дагаад чанар 😉 Чанартай юманд өөртөө хөрөнгө оруулалт хийхээс битгий татгалзаж байгаарай! Дараагийн ээлжинд цайвар шаргал өнгөтэйг нь авахыг хүсч байгаа.
За өнөөдрийн бичих зүйлээ дуусгая даа бичээд байвал бичээд л байх нь байна.
Та нар минь сайхан амраад шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн эхлээрэй.
Чиний Оогий ♥
20 Comments
сайн байна уу, өөрт чинь энэ өдрийн мэнд хүргэе үнэхээр хөөрхөн сэтгэл татам бүсгүй юмаа. өөрийн чинь оруулж буй постуудыг алдалгүй уншдаг. өөрийн чинь хувцаслалтыг харж санаа авдаг. бас зарим нэг өмссөн хувцаснуудыг чинь авч өмсмөөр их санагдах юмаа. жишээлбэл энэ зурган дээрх сороочкон цамц үнэхээр их таалагдаад байгаа ч хаанаас олж авахаа мэдэхгүй байна.
huurhun ohin bnaa amjilt saitaar n bainga zochilj bnaa bayarlalaa
Bayarlalaa 🙂
huurhun ohin shuu, bas goy bietei… etc AMJILT!
Hi. Shine post bna uu geed bain bain ergeed l bgaa shuu kkk. Bi neg zuiliig gaihaj boddog yum. Tom brandiin baraanii une cuham yundaa bdag bol? Nerendee uniin heden huwi, tgeed material technology (hiih arga, hiij bui humuusiin tsalin huls), zagwartaa bas heden huwi ni shingedeg bol? Jishee ni bi mongoloos 250 myan tug-nd suuliin uyeiin huurhun zagwarlag tsuw, bas goyo materialtai awaad 3 jil barag umsunu. Bainga tsuw umsuhgui jild hedhen udaa umsdug blohoor. Tgeed er ni heweeree l bgaad bh shig sanagddag. Getel unetei brandiin silken tsamts 300n heden dollaraar awahad doroo l oglorcih geed. Bas tsewerlegee ni hetsuu zaawal mergrjliin tsewerlegee geed bh yum. Tgeheer brandiin yum awlaa ghed yu awbal yugaaraa dawuu taltai bh bol geed bodloo huwaaltswal mash ih bayarlana shuu.
Maash taalagdlaa ene udaa postoo yamar udaan oruulvaa ih huleesen kkk
Schick schick
Hi shine post shine zurag bolgoniig huleej bgaad l unshdag,erch huchtei goy ohin shuu amjilt 🙂
Bayarlalaa ❤️
zugeer l gaihaltai buh zuil ni tugs zohitsol
🙂
Goë hot bna bi ger bvleeree zaabal aylah estoi gazruudiin neg boltol mini vzvvlelee hhhh urid ni bsan ch ingej yabjvzeegyi hhhh yamar ch huvtsasiig ingej goë hosluuldag chini VNEHEER GAIHALTAI shvv AMJILT UGD mini
Bayarlalaa 🙂 ger buleeree zaawal ywj uzeerei. Uneheer saihan amralt, aylal bolno shu 😉
Sain u? uneheer shan hot bna
zurguudiig chini uzeh bolgondoo zuragchin ni ymar hun bdag boldo bnga sonirhddog bsan uchir ni mash sn yum 🙂
bi ch bas mgld umsuj bsan tarpizan umduu sanachilaa bas l narantuulas ubul huiten udur abj bilee <3
Za amjilt 🙂
hi 😉 kkk tiimuu odoo bodohod dursamjtai ineedtei bgaa biz..
Zuragnii huvid bayarlalaa hehe manai naiz udur ireh tusam hobbytoj, hicheej baigaa hihi <3
Bayarlalaa huurhunuu. Hurdan mng-d irsen huvtsasnuudiinhaa zurgiig taviarai minii size bgaa yum bn kkk. Za amjilt.
ok tegnee 😉
negt kk^^
bichsen bodson zuilee bugdiig ni bielyyleereei~~
shine post buriig huleej bga shu amjilt hoorhon egchdee^^
hehe anhnii comment bichsend bayarlalaa ^^ Za tegnee bayarlalaa huurhnuu <3
Saihan amraarai. zZZ...