Hi guys! hi U.G.D`s 😉 Шинэ 7 хоногийн мэнд Zürich хотоос хүргэе! Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүд миний хувьд маааш сайхан өнгөрлөө. Сүүлийн 2 долоо хоног ерөнхийдөө маш завгүй, их ядарсан жаахан тиймэрхүү өдрүүд өнгөрсөн. Ажилаа тарсны дараа ядраад л гарч гүйж дасгалаа ч хийгээгүй удлаа. Миний төлөвлөснөөр бол гэдэсний булчин бүр гоё болох байтал эсрэгээ урагшаагаа төвийгөөд эхэлсэн байна. Энэ муу шүү ккк Спорт хийх завгүй ч гэж яг яс юман дээрээ би өөрөө зав гаргаж хийхгүй байгаа л юм байна л даа… Юм хийх мотивацгүй өдрүүд байдаг даа 1 үгээр хэлбэл тийм л өдрүүд өнгөрөөд байлаа. Яг одоо бол бүх зүйл хэвэндээ орж эрч хүч, урам зоригоор дүүрэн сууж байна. Яагаад вэ гэвэл өнөөдөр гарч гүйж хөлсөө гаргаж биеэ халаачихаад гэртээ орж ирээд хийдэг дасгалуудаа (abs, arms, squat) хийсэн. Энэ мотивац яаж эргэж ирвээ?
Өнгөрсөн 5 дахьд амралтын өдөр байсан long weekend болж байгаа учраас 1 тийшээ явахийг хүссэн юм. Гав ганцаархнаа зөвхөн өөртөө цаг гаргая гэж шийдсэн. swiss.н Итали хэлээр ярьдаг хэсэгт нь 1 том шоппинг цэнтэр байдаг юм. Замаараа тэр хавьд байдаг эгчийнхээ мэндийг мэдэнгээ тийшээ явахаар гэнэт шийдээд 5дахийн өглөө эртлэн босоод явлаа. Тэр зүгрүү би явах үнэхээр дуртай. Италитай ойр өмнө зүгрүү үргэлж дулаахан байдаг бас миний дуртай наргил моднууд ихээр байдаг. Өмнө оруулсан Локарно хотоос бэлдсэн энэ пост. той ойролцоо газар.
Ер нь хааяадаа зөвхөн өөртөө зориулж цаг зав гаргаж хаа нэг тийшээ явж байх нь их дажгүй санагдлаа. Надад өдийг болтол ийш тийшээ ганцаараа явна гэхээр нэг их онцгүй санагддаг байсан. Солиорсон биш ганцаархнаа явах утгагүй мэт санагддаг байлаа. Гэтэл үгүй юм байнаа. Өөр улс орон руу ганцаархнаа зугаалах гээд явчихдаг хүмүүсийг одоо л ойлгож байна лол Урд нь бол ойлгодоггүй, ойлгохийг ч хүсдэггүй байсан. Мэдрэл муутай юм шиг л бодогддог байлаа гэвэл бас арай хэтрүүлчихвүү…
Вагоноор 3 цаг гаруй явахдаа рэсторанд өглөөний цайгаа уунгаа ном уншаад, чихэвчээрээ дуртай дуугаа сонсонгоо нүүрээ будаад хажуугаар нь хальт сээлфий авсан шиг явж байтал аль хэдийнээ зорьсон газартаа ирсэн байлаа.Тэр хооронд чамд билэт шалгагч ирж тасалбараа шалгахаас өөр хэн ч садаа болохгүй. Shopping center.тээ ирлээ 300 гаруй дэлгүүртэй маш том учраас хаанаас эхлэхээ мэдэхгүй тэр дотор сэтгэл хөдлөн инээмсэглэлээр дүүрэн алхаж явсан гээч 🙂 I`m not a shopaholic i`m just helping economy lol 😛 Найз залуутайгаа shopping хийх бол нэг их зөв санаа биш байдаг. 😀 Найз охинтойгоо гоё байдаг гэхдээ тийм том цээнтэрт явж байхад ганцаараа явах нь хамгийн зөв арга шүү. Чи хүссэн дэлгүүр рүүгээ орж гарна. Хэн нэгний санаанд нийцүүлж, асууж наашаа цаашаа болохгүй бүх зүйлээ өөрийнхөө хүссэнээрээ… Өөрийнхөөрөө тунгаан бодож, тухтай сонирхож, өмсөж үзэж солино… Хэрвээ чамд сонголт хийхэд тусламж хэрэгтэй, өөрөө сонголт хийхэд хэцүү байвал дэлгүүрийн худалдагч чамд тусална 😉 Тиймээс тэр тал дээр бүү санаа зов! 3дах давхраас эхлээд high brand.үүдээс эхлээд дэлгүүр хэсч эхэллээ.. Valentino, YSL, Dior, Burberry, Loro Piana гэх мэт за тэгээд доошилбол Ralph Lauren, Philipp Plein, Sandro, Patrizia Pepe өөр юу байдгийн бичиж дуусахгүй их… Сүүлдээ жижиг дэлгүүрүүд рүү орсон чинь шал дургүй хүрээд явчихсан шүү. Ер нь дэлгүүр хэсэхдээ хямдхан дэлгүүрээс эхлээд үнэтэй рүү орж байх хэрэгтэй. Тэгэхгүй чанар, материал сайтай, гоё хувцасууд харж байгаад энгийн боломжийн үнэтэй дундаж дэлгүүр ороод ирэхээр бүх юм нь онцгүй мяа харагдаад явчихдаг шүү кккк тийм биздэ? чи бас мэдэрч байсан уу? кк Өөр зөндөө гоё зургууд авах байсан боловч утасний цэнэг дуусаад авч чадаагүй. 🙁 Дуусахаас нь өмнө авсан хэдэн зургаа оруулая. Би гэхдээ пост хийж оруулах зорилготой байгаагүй боловч маргааш нь гэртээ ирээд дэндүү сэтгэл хангалуун маш гоё мэдрэмжийг авч сэргэсэн бас мөрөөдлийн гоё дрэссүүдээ өмсөж үзээд хэдэн гоё зургууд байсан болхоор пост бэлдэж оруулая гэж шийдсэн юмаа. За ингээд эцэст нь юу хэлэхийг хүсээд байна вэ гэхээр охид бүсгүйчүүд минь хааяадаа 1 заавалчгүй ЗӨВХӨН ӨӨРТӨӨ цаг зав гаргаад ГАНЦААРХНАА өөр тийшээ явж нэгэн өдрийг өнгөрөөж байгаарай!!! Стрэсс чинь тайлагдаж маш их гоё эрч хүчийг нөөцөлж авдаг юм байна шүү! 🙂 Ялангуяа том shopping center явж дэлгүүр хэсвэл (дэлгүүр хэсэх дургүй эмэгтэй ховор байх кк) Мэдээж заавал дэлгүүр хэсэхгүй өөрийнхөө дуртай зүйлийг хийж болно шдээ магадгүй уулаар аялах дуртай ч юмуу хүнгүй тайван газар очиж ёога, бясалгал хийх гэх мэт… Миний хувьд энэ удаа удаан уулзаагүй эгч маань бие нь жаахан өвдсөн гэж сонсоод тэр зүгрүү явангаа дэлгүүр хэсж алжаалаа тайлчихвуу бараг яав? хэхэ Тэгээд бас өчигдөр өдөр ирчихээд шууд оройнийхоо Fashion Night.д бэлдээд явсан. Амьд хөгжимтэй миний дуртай дуучид, дээрээс нь загварын шоу найз охинтойгоо хамт үзээд сэтгэл үнэхээр сэргэлээ. Өнөөдөр тэгээд гэртээ алжаалаа тайлж амраад, орой нь спортоо хийгээд одоо ингээд постоо бичээд аймар happy байнаа 🙂 Би блогнийхоо ажлийг хийхдээ маш дуртай. Дэндүү дуртай. 100% цагаа зориулдаггүй болхоор хүссэнээрээ хийж чаддаггүй авч зав зайгаараа хамаг зүйлээ блогтоо зориулдаг. Дуртай юмаа хийхдээ ядрахаа ч мэдэхгүй аз жаргалтай байдаг шдээ тиймээ 🙂 Чи ч бас өөрийнхөө мөрөөдлийн ажлийг хийдэг гэж найдаж байна. Хэрвээ үгүй бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу заавал хийж эхлээрэй. Хийж болох арга замыг хайгаарай. Бага багаар явж байтал болно шдээ. Болохгүй юм гэж ер байхгүй. “Nothing is impossible Everything is possible”
Mиний хүсдэг баг байхгүй байгаа боловч удахгүй санаа нийлсэн, авьяаслаг зурагчинаа олоод team бүрдүүлээд улам ихийг хийнэ гэж бодож яваа 🙂 Миний хайрт миний хүсэл сонирхлийг хамгийн ихээр дэмжиж зургийг минь хааяадаа заваараа авч өгдөг ч гэсэн тэр банкний салбарын хүн зурагчин болоод надтай хамт явж байна гэдэг үлгэр байх цаг зав нь ч хомс… Дараагийн постоо би явж үзэхийг хүсч байгаа топ 10 газраа танилцуулнаа 🙂
Шинэ 7 хоногтоо гялалзаад байгаарай. Би 1 дэх өдөрт дуртай шинэ 7 хоног шинэ бүхний эхлэл. Good luck!
Чиний Оогий ♥
Valentino baby ♥Миний авахийг хүсч байгаа шил. “So real-Dior” Mоданд ороод байгаа шил шүү. Үнэхээр күүүүл Love it!..Надад зохиж байна уу? ♥ Арай намхан хамартай байна уу эсвэл? 🙂Miu Miu- Cat eye glittered sunglasses ♥ Бас л wishlist.д байгаа. Намайг шуналтай гэж битгий бодоорой. Их зүйлсийг хүсч мөрөөдөж байх хэрэгтэй. 😉 Saint Laurent ♥NAKED 3 Palette.д дурлачихсаан авснаасаа хойш байнга энэ тэнээр будаж байна. Заавал аваарай охидоо ♥ Бас EOS уруулын балзам миний амьдралыг аврагч…♥Гэр рүүгээ буцах замд вагонд…
24 Comments
Сайн уу? Монголд байнгын ийм фэйшн блог их ховор байх юм. Үргэлжлүүлээд, энэ эрчээрээ бичээд л байгаарай 🙂 нэг юм асууя аа. Ийм вэб сайт яаж нээсэн бэ? Мөнгө төгрөг ордог юм болов уу, дэлгэрэнгүй тайлбарлаад өгвөл их баярлана шүү 🙂
Thaanks girl, mungu tugrug todorhoi hemjeend ordog yum bnle. Bi medeej olon hunii tuslamjtaigaar hiisen. Website hiideg, program bichdeg humuustei holbogdoh ni zuw bolowuu
Ene odriin mend
Postiig unshih burdee uneheer goe tsohlog egch ymaa gej boddog shuu.
Ene postios unshaad olj avsan zuil maan tsagiig ooriihon toloo ur duntei ongorooh estoi gdgiig bodogduulsn post blaa
Uneheer tsagiig ur buteeltei goe ongoroojee
gsn bodol toruulj bn
Shine 7 honogiin mend! Bayrlalaa huurhnuu 🙂 udur buriig ur buteeltei unguruuj baigaarai.
hii 🙂 Zarimdaa gantsaaraa bj uuriiguu oilgoh n yu yunaas iluu amar amgalan avchirdg minii huvid hehe 😀
🙂
Ymar goy blog ve. Anh insta-g chin olchihood blogruu chin orson chin buur uhaad l bmaar yumaa 🙂 Insta-g chin bas uhaad l bmaar yum. Zaw l garval shine zurag, post oruuljuu geel suuliin heden udur uhaastai 😛 Ystoi goy uram zorig, erch huch ugsun goy busgui yumaa. Bayarllaa iim goy zuil hiij bgaad ni. Odoo baingiinh ni unshigch bolsoon 🙂 Ulam ih goy zuils oruulj bgaarai. Amjilt husey 🙂
Wow iim saihan urmiin ugsiig sonsohod taatai baina shu bayarlaaa 🙂
Sainu U.G.D minee 🙂
Bi ni blogiinh ni baingiin unshigch bainaa.
Uneheer hoorhon,erch huchtei,eyereg shan energytei ulger duurailal bolson ohin shuu(bi ni emegtei shuu hhe)
Daraa yorni neg zavtai bolohooroo zagvariin branduudiin(namtar ni bish)tuhai oruulj ogch bolohuu?yag goyo busguichuudiin dund modand orj bga ch yumu za oilgoj bgazde hehe tegvel ih bayarlana shuu 🙂
Goyo goyo post zondoog oruulaarai :*
Hi girl 😉 huurhiin bayarlalaa kkk bi odoo iim zuil trend bolj baina gej uur humuusiin zurag hiiheesee iluu uuruu turul buriin style.r huwtsaslaj humuust sanaa uguhiig ermelzdeg ee:) Gehdee sanaag chini oilgoloo bodoltsyoo.
Miu miugiin shil tasarhai zohij bna amjilt Bas tsagaan hosloltoi mashind avhuulsan zurag nice.iin nice blaa
Bayarlalaa huurhnuu 😉
Vneheer goe shvv bas sergeed l yabchlaa ih goe platnuud bnaa shunal bishee bas l medremj shvv de hhhh bi ch bas goe goe UM tsugluulah durtai zarimdaa nøhør Bolno gej bdag ch bas demjdeg shvv hhh
keke huurhun shd emegteichuud bidnii zan yum daa tiimee 🙂
Evrop goe yumaa.manai mongol ohin buur tas our a bolgon ni ungulug javhaatai buur neg goe nud baysaj setgel sergev.amjilt gunj min
Wow huurhun yum be bayarlalaa u.g.d mini <3
Udiirn mend. Postiig ni unshaad setgel sergeed l yvchihlaa. Ter 2 dress yostoi goy yum aa haraad l baimaar tufle ged l hosluulj umsuud uurtuu itgeltei alhah shan shuu. sun glasse-d 2 laa nice cat eye ni iluu goy haragdaj bn 🙂 setgeliig mini sergeej erch huch ugsund bayrlalaa
Sainuu 🙂 unshij setgelee huvaaltssand bayarlalaa huurhnuu. Tiim shuu hussen huvtsasaaa umsuud yalanguya undur usgiit deer uurtuu itgeltei alhdag shdee tee 🙂
sain bn uu, blog chin taalagdaj bn aa, uzehed tsegtstei, goy zuragnuudtai, zuvhun neg taliig bariagui, uzeh harah yumtai. bichver n dajgui bna, gehdee ugiin tovchlol har yarianii helleg het ih bitgii oruulaarai ntr, shdee geh met. za tegeed ulam ih amjilt husiy. bainga zochilj bh bolnoo.
Sain sainuu, bayarlalaa 🙂 Oilgoloo iimerhuu shuumjlel huleej awnaa. Bi uuriinhuuruu chuluutei bichchihdeg yum. Baga bagaar bichih chadvar maani saijrah baihaa hehe
Yostoi goy shu. Temdegleluudiig chin unshihaar saihan sanagddag. Top fashionista bolooroi! Miu Miu shil uneheer goyiinmaaaa….
Aww thank you huurhnuu <3
Europe saihan oron yumaa. Erchuud ch gsen haaya gantsaaraa iish tiish yawhiig boddii shuu keke
tiim shuu Europ tiv ruu zaawal irj uzeerei 😉 kkk ohid busguichuud geed l bicheed bsn sorry 😛