Inspiration, Lifestyle, Spring, Summer, Travel

TOP 10 PLACES I WANT TO GO

Beautiful places on earth - May 9, 2015

Амралтын өдрийн мэнд хөөрхнүүд минь! Энэ удаад би аялаж, очиж үзэхийг хүсч байгаа топ 10 газраа танилцуулая гэж бодлоо. За ингээд хамгийн түрүүнд Париссссс 🙂 Дэлхийн 7 гайхамшгийн нэг алдарт Эйффэлийн цамхагийн өмнө тод өнгийн дрэсс өмсөөд шаартай зургаа авхуулахыг хамгаас их хүсдэг дээ 🙂 Мэдээж зөвхөн зураг авхуулахдаа биш энэ гайхамшигийг нүдээрээ үзэж, орой дээрээс нь намуухан салхитай өдөр үс хийсээд л Paris хотыг бүхэлд нь хараад зогсох… ♥
Франц хэлд би маш их дуртай цаанаа л романтик, нээх тийм айлгүй ч гэхиймүү уянгалсан сонсохоор надад нэг их гоё мэдрэмжийг өгдөг өө 🙂 Би Францаар сайн ярихгүй ч гэсэн Bonjour, Je tàime .гээ лол
Заа тэгээд Парис бол загварын эх нутаг гэдэг утгаараа намайг маш ихээр татаж байна.
Notre-Dame, L`Arc de Triomphe , Le Sacré-Coeur, L`Opera, hotel Plaza Athénée, Disneyland гээд л тоочоод байвал  үзэх газрууд дуусахгүй их байна даа. Удахгүй нэгэн сайхан нартай өдөр яваад та нарыгаа Парисаар аялуулнаа 🙂 Илүү дэлгэрэнгүйг тэр үед бичие! Дуугаа сонсоод, видеогоо үзээрэй 😉

10635991_1465089943780176_4988593922529554679_n2. Далайн эрэг дээр яг ингээд хэвтэж байхийг хүсч байна.  Хаана ч хамаагүй Bahamas юмуу Bali.н арал дээр ч юмуу… Нар, чив чимээгүй орчинд далайн усны давалгаалах чимээ, элс, палма мод, дүүжин ор… Хүсч байгаа гэвч одоогоор хайгаад олохгүй байгаа Canotier хулсан малгайгаа нүүрэн дээрээ тавиад бикинитэй юу ч бодохгүй санаа амар дүүжин орон дээр найгалзан хэвтэх… Төсөөлөгдөж байна уу? 🙂 роман уншаад л, coconut.н саван дотор жимсний коктэйл уугаад л за тэгээд л хийх зүйл зөндөө байнаа 🙂 бичээд байвал дуусахгүй… Хэд хоног диваажин шиг далайн эрэг дээр тайван амрахыг юунаас ч илүү хүсч байна даа. 12735552733. Эх орондоо очих. MОНГОЛ: Дөнгөж насанд хүрээд л удаагүй байхдаа харийн оронд хөл тавьсан билээ. Нэг мэдэхэд цаг хугацаа урсан одож олон жил өнгөрчээ. Саяхан нэг ахындаа зочлоод юм яриад сууж байтал манай Монголчууд хэзээ ч хүний нутагт үлдчих юмсан яаж ийгээд насаараа энд амьдархыг хүсдэг Vietnam юмуу Хятад хүмүүс шиг биш шүү. Сэтгэл зүрхнийх нь гүнд яадаг ч байсан эх орон руугаа удахгүй хэзээ нэгэн цагт буцна гэсэн чин эрмэлзэл байдаг гэж. Нээрээ л тийм шүү дээ. Бүгд л ямарваа нэгэн шалтгаанаар, ямарваа нэгэн зорилготой л энд ирсэн байгаа. Зорилгодоо хүрсэн цагт хэзээ нэгэн өдөр эх оронруугаа буцахийг хүн болгон л хүсдэг байх гэж би бодож байна. Би ч гэсэн ирээдүйд эх орондоо л амьдарна гэж боддог. Ойрийн үед 1 очоод гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзана даа. Тэгээд говь руу заавал явж үзнэ гэж бодож байна. 🙂 gobi-desert-mongolia_12249_600x4504. Los Angeles, CA : Ааа миний хамгийн ихээр очиж үзэхийг хүсдэг газруудын 1. Үргэлжилсэн өндөр наргил модсууд… далайн эрэг, үргэлж дулаахан цаг агаар, цаанаа л эрх чөлөө аз жаргал мэдрэгддэг миний мөрөөдлийн газар. Тэнд очиж хэсэг хугацаанд амьдарч үзэх юмсан 🙂 Хүмүүс America гэхээр New York гээд л очиж үзэхийг хүсдэг надад бол LA. Хүсэж байхад нэг л өдөр очиж үзнэ дээ үзнэ 🙂 Santa Monica beach дээр хаа сайгүй палма моднуудын дунд дугуйтай ингээд явж байхыг, нар жаргахыг харахыг нүдэндээ төсөөлөн харж байна хэхэlos_angeles_9976_966x5. Tokyo: Cherry blossom буюу Сакура мод бүрэн ургасан үеэр хаврын улиралд очиж үзэхийг маш ихээр хүсэж байна. Би ягаан өнгөнд дуртай. Үлгэрийн юм шиг хаа сайгүй ягаан сакура мод гээд л төсөөлөөд бодохоор одоо ч  зүрх минь хурдан хурдан цохилж эхэлж байна….:) ♥nicole_warne-luke_shadbolt-engagement-1

6. Thailand, Red Lotus Lake: Энэ газрыг саяхан мэдэж авсан. Тэгээд л шууд очиж үзэхийг хүсдэг газруудын жагсаалтанд орсон доо.  Энэхүү Бадамлянхуа үзэсгэлэнт цэцэг бол Азийн уугуул цэцэг. Милиндапанька сударт “ Лянхуа бол булбарай зөөлөн, анхилуун тансаг үнэртэй, сэрүүн цэнгэг нуурын тунгалаг усанд ургадаг зөгийг өөртөө урин дууддаг цэцэг” гэжээ.

Лянхуа нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан ягаан усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Иймээс лянхуа нь мунхаглал, шунал хүслийн энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүний билгэдэл байсаар иржээ. Лянхуа дэлбээ навч нь хир тоос өөртөө үл халдаах чадвартай нь шинжлэх ухаанаар тогтоогдсон бөгөөд Бурхан багш, Лянхуа цэцэгний навч дэлбээ нь өөртөө наалдсан хир тоосыг усан дуслаар өөрөө угааж цэвэрлэдэг зохилдолгоог, гэгээрсэн төрөлхтөний хорвоогийн дур хорхойсол, буртаг огтхон ч үл автан орших чадвартайг олонтаа зүйрлэсэн байна.

Цагаан Лянхуа ( санскрит: пундарика, төвд: бадмо карбу) Оюун билэг төгөлдөр, ухаан бодол төгс ариуссан боди төлөвийг илэрхийлнэ. Цагаан дарь эхийн төгс төгөлдөр чанарыг илтгэдэг цэцэг.

Ягаан Лянхуа (санскрит: падма, төвд: бадма чи ским). Энэ бол дээдийн дээд бурханыг билгэдэх оройн дээд Лянхуа, Бурхан багшийн Лянхуа мөн .

Улаан лянхуа (санскрит: камала төвд: падма марбу ) Зүрх сэтгэлийн ариун гэгээн мөн чанарыг илтгэнэ.Энэ бол хайр, нигүүсэл зэрэг зүрх сэтгэлийн бусад бүх эрдмийг билгэдэх лянхуа. Асрал нигүүслийн Бодхисадва Аволекитешварагийн цэцэг юм.

Хөх Лянхуа ( санскрит: утпала удвал) Сэрэл мэдрэхүйг оюун ухаан ялан дийлсэний тэмдэг. Иймээс оюун ухааны бодисадва Манзуширийн цэцэг мөн.

Эх сурвалж: www.buddhist.blog.gogo.mn

Миний хамгийн дуртай цэцэг юм. Манай энд ховор газар бас ургадаг юм билээ. Өнгөрсөн зун би цагаан лянхуа ургадаг нуур дээр очиж үзсэн. Хуучин амьдардаг байсан гэрлүүгээ вагоноор явж байхад хэсэг тогтмол нуур харагдаад байдаг байсан юм. Битүү ургасан цагаан цэцгүүд харагдаад л байдаг өнгөрөх болгондоо бадамлянхуа мөн л юм шиг байна да гэж бодоод л зөндөө удаан явсан. 1 бүтэн сайн өдөр босоод спорт хийж гүйнгээ тийшээ очиж үзэхээр шийдээд очсон. Вагоний буудлаас маш хол зайдуу газар байсан. Хүмүүс нохойгоо салхилуулаад л, гүйх хүмүүс хажуугаар зөрөлдөнө. Би ч гарандаа цэвэр ус баричихсан алхаж явсан. Нөгөө нуурлуугаа ойртсоор мөн боловуу биш боловуу гэсэн бодол эргэлдэн сэтгэл маш их догдолж байсан гээч.. За тэгээд эхний өнцгөөр эргээд ортол битүү ургасан цагаан бадамлянхуа мөн байлааа… Намайг яаж яарч гүйснийг та нар төсөөлөхгүй байх гарандаа байсан усаа шууд газар хаяад урагшаа гүйсэн гэээч…. Тэр үед л би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болсон доо 🙂 за тэгээд мэдээж зөндөө их зураг авсан. Даанч эрэг дээрээс цаашаа орж чадахгүй болохоор наагуур байгаа л хэдэн зураг дарсан даа. Thailand.н энэ “red lotus lake” дээр очвол ягаан өнгийн бадамлянхуа хараад дээрээс нь бүр завитай дундуур н явбал хэт их сэтгэл хөдөлсөндөө ухаан алдаж унах байхааа ккккк 😛

10428556_779716285438117_7488078805003965210_n

7. Santorini, Greece: МЭӨ-16р зууны үед галт уулд нэрвэгдэж үлдсэн хэсгийн Aegean тэнгисийн эрэг дээрх Санторини гэх үзэсгэлэнт газар сэтгэлийг минь маш ихээр догдлуулж очиж үзэхийг хүсдэг дээ. Ойр ойрхон баригдсан шавран цагаан байшингууд, хаа сайгүй харагдах улаан, ягаан цэцэгс, Aegean тэнгисийн view! Зүгээр л мөрөөдлийн… Далбагар малгай өмсөөд, сагсан том цүнх бариад , сул намирсан плати өмсөөд л салхи татуулан алхах… Нэг  өдөр тэгээд явж байна даа 🙂 Санторини олон олон хосуудын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг хуримаа хийх мөрөөдлийн газар болжээ. 
Oia, Santorini8. Miracle Garden, Dubai : Дэлхийн хамгийн үзэсгэлэнт, том цэцгийн хүрээлэн. Өө бурхан минь энд очиж үзэхийг ямар их хүсч байгааг чи төсөөлөхгүй байх..D

9. Provence, France: Lavender цэцгийн диваажин. Энд очоод лавэндэрийн үнэрт умбаад photo shoot хийхийг мөрөөддөг дөө.

gary-pepper-nicole-warne-lancome-2

10. Utah, Grand Canyon: гээд л үргэлжлээд гайхамшигтай очиж үзэхгүй байхийг хүсэхгүй байхийн аргагүй газрууд дуусахгүй байна даа.. What a wonderful world гээд дуулаад дуулаад барамгүй.. Энэ сайхан дэлхий дээр хүмүүний хувь заяаг олж төрсөн бид ямар азтай хүмүүс вээ! Эх дэлхийгээ хайрлацгаая. ♥
За тэгээд хөөрхнүүд минь та нар маань ч гэсэн лист гаргаад явж үзэхийг хүссэн газрууд руугаа заавал явж үзээрэй. Шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн угтаарай.
Чиний Оогий ♥Colorado-Plateau,-Paria-Canyon,-Utah

Thank you for reading my post.

You Might Also Like

11 Comments

  • Reply T.D April 3, 2016 at 17:32

    Inspirational, informative, like a role modelling to your same ages, good beautiful girl!

  • Reply http://www.viagrabelgiquefr.com/vente-viagra-paris June 14, 2015 at 13:55

    Nice post. I used to be checking continuously this
    weblog and I’m impressed! Very helpful information specifically the last phase :
    ) I deal with such information a lot. I used to be seeking this particular
    information for a very long time. Thanks and best of luck.

  • Reply Ariunaa May 15, 2015 at 08:18

    Hi vneheer nvdend haragdtal bichjeee hamgiin goë ni Mongoliinhoo tuhai hen ch tegj barag l bichdeggyi gehdee boddog top 10 daa oruulaad bichsen bsan ni VNEHEER saihan , ter goë gazruudaar zaabal yabna shvv gej bodtol bichjee BAYARLALAA Xøørxøn øø mongoldoo ochood zaabal vzie gej boddog goë goë gazruud bna aaa hhhh Paris yavsan daanch 12-31 baisan bolohoor aimaar hvn yun oroi deer garah hhhh on gargah geed delhiin bvh l hvn tend bsaan neeree l goë zagvariin hot gehdee ih zavaan argagyi dee tiim ih hvn holhij bgaa Um chini shine Paris ni bvr goë shilen Paris gedeg Um bna lee bayarlalaa UGD AMJILT

  • Reply Ck May 11, 2015 at 11:48

    ystoiiiii huurhun bichjee 🙂
    Bi ch bs aylah durtaii… so, muruudlud maani biyleh boltugaii 🙂

    • Reply Ck May 11, 2015 at 11:51

      aaaaarrrrghhhhh LAVENDER ♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥♥ dying to go there…

    • Reply Miss Couture May 11, 2015 at 12:05

      Bayarlalaa 🙂 bielhees yahwee hussen bolgon chini bielnee 😉 ❤️

  • Reply Solongo May 11, 2015 at 11:00

    Goy niitlel hiisen tanid bayarlaa 🙂 ih goy erch huch awlaa odoo listee garagnaa hihi

    • Reply Miss Couture May 11, 2015 at 12:05

      Sain baina:) bayarlalaa ❤️

  • Reply Otgonzaya May 11, 2015 at 04:34

    Hamgiin ehend Paris-d ochij uzehiig husej bn. bas dalai sayhnaas dubai ih taalagddag bolson shuu neeree l nerleed bval zunduu shuu Mongoliinhoo bas tuuht dursgalt gazruudig shan toirood uzchihvel mun saihnaa. Shan medeelel oruulsand bayarlalaa

  • Reply anu May 10, 2015 at 16:44

    woooaaa taniig inged bichsen chn yag naad gazruudruu chn zaawl yawj uzmer sanagdlaa bur nudend haragdtal bichlee shuu blog Fb instagram bugdiin uzeh durtai shuu buh zuild n amjilt udahgui edgeer gazriin negend n taaraldah bh gj yorooy <3

    • Reply Miss Couture May 10, 2015 at 16:56

      Ерөөл бат оршиг ээ! 🙂

    Leave a Reply