Сайн уу хөөрхнүүд минь! Өнөөдөр манай энд улс даяараа амралтын өдөр болсон болoхоор амарч байгаагаа ашиглан их үр бүтээлтэй өдөр өнгөрүүлсний дараа 5 сарын 2 нд болсон Швейцарийн хамгийн том загварын шоу Swiss.н number 1 радио fm болох ENERGY .с жил бүр зохион байгуулдаг ENERGY FASHION NIGHT.с та нартаа бага зэрэг сонирхуулая гэж бодсон юм 🙂 Загварын шоу гэснээс өнөөдрөөс эхлээд вэбсайт.нийхаа домайн.г сольсон шүү! www.misscouture.fashion болсон. Таалагдаж байна уу? 🙂 Бас Blog header design. аа өөрчилсөн. Анх блогоо нээхдээ л өөрийн гэсэн Логотой байхийг хүсч байсан боловч санаснаар болохгүй явсаар яг 3 сарын дараа өөрийнхөө хүссэнээр авьяслаг fashion illustrator Fall Into London Eleni гэж үзэсгэлэнт бүсгүйгээр зуруулсан байгаа. Маш баяртай байгаа 🙂 Энэ зурган дээрх шиг өөрийн гэсэн оффисийн өрөөтэй болоод блогийнхоо ажлийг 100% хийдэг болох тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна даа. Удахгүй нэг л өдөр яг ингээд сууж байна гэдэгтээ итгэлтэй байна. 🙂 Би Designer Giambattista Valli.н SS14 коллэкцийн торон цэцэгтэй плать өмсөөд сууж байгаа хэхэ ЭНЭ дрэссийг санаж байна уу? George Clooney.н эхнэр хуримаа хийхдээ өмссөн. Одоо санаанд чинь орж байгаа биз! Ммхн кк Энэ плать бол ерөөсөө миний стил. Өө би хайртай…
Түүнийг FACEBOOK , INSTAGRAM .р дагаж гоё зургуудыг нь үзэж байгаарай. 😉
За шоугаа эхэлцгээе! Зөвхөн загварын гэхээсээ илүүтэй дуу хөгжим, урлагийн үзүүлбэрүүд, action гэх мэт олон зүйл хослуулсан маш сонирхолтой, жинхэнэ тасархай шоу болсон шүү. Швейцарь дахь хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд болдог өчнөөн мянган хүний суудалтай тэр заал битүү дүүрэн байсан. Би азаар тайзтагаа нилээн ойрхон билеттэй байсан ккк Миний авсан зургууд нэг их чанар сайтай бус байсан болохоор би энд мэргэжлийн зурагчдын авсан зургуудыг өөрийнхөө авсан хэдэн зургуудтай холиод оруулчихлаа.
Шоуны сэдэв нь Fashion on film” гэдэг сэдэлтэй бэлтгэгдсэн байсан. Эхлэхдээ 20,30 аад оны үеийг харуулсан сэдэвт богино хэмжээний зохиомжит шоугаар сэтгэл хөдөлгөн эхэлсэн юм. Тайзан дээр баахан залуус гарч ирээд улаан хивс дэвсээд л алдарт улаан хивсний ёслол шиг л болгоод энд тэндээс Папараци авч байгаа мэт хэдэн талаас гэрэл асаад чаг чаг чаг гээд зураг аваад л… P.S: Миний цагаан хослолтой машинд сууж байгаа зурагны учрыг одоо ойлгож байгаа биздээ 😉
*Diamonds are forever* гэх дээр үеийн дуунд казино.д бүжигчин бүсгүйчүүд бүжиж, ширээ тойрон гял цал болсон ганган платьтай хүүхнүүд, жэнтлмэн залуус оргилуун дарс уун хоорондоо хөгжилдөн зогсоx.. Яг л Gatsby style…
За тэгээд эхний номинац Energy Fashion Movie байсан бөгөөд ялагч шилдэг кино Бонд 007 гээд л бөөн буу зэвсэгтэй залуус гарч ирээд пүү паа болоод буудаад юу болвоо энэ чинь загварын шоу юу эсвэл би хаана байнаа гэх шиг л бодол төрсөн шүү ккк Манай энд болдог телевизийн шоу Bachelor.н од залуу Rafael Beutl Бондийн дүрд тоглож л дээ.. Энэ шоуний 1 highlight* Сонирхвол түүний зургыг эндээс хараарай 😉 Дурлачихваа лол 😛
Дараа нь Cat Couture гэх этгээд стилтэй урд нь загвар өмсдөг байсан саяхнаас дуулж эхэлж байгаа Швейцарь бүсгүй шоуны эхэнд савхин оруулгатай сэкси платьтай гарч ирээд Bitching гэж дуугаа дуулсан ЭНД дарж видео үзээрэй!
За тэгээд байж байтал 2 модел залуу тайзан дээр гарч ирээд алхах зуур Madcon- Beggin дуугаараа алдартай 2 хар* rapper хүмүүсийг бүгдийг нь суудлаасаа бостол хөгжөөсөн юм. Дараа нь миний одоогоор дурлаад өдөрт хэд дахин сонсож байгаа Don`t worry гэж Холланд залуустай хамтарч дуулсан дуугаа дуулж стадионд бүрэн дүүрэн уур амьсгалыг орууллаа. Yeey :)))
Дараагийн ангилал: *Most Fabulous Fashion film номинацaд Тhe Devil wears Prada шалгарсан бөгөөд Оchsner Shoes гэж гутлын дэлгүүрийн загваруудыг сонирхуулав. Тайзан дээр Карл Лагэрфэлд, Аnna Wintour. г дуурайсан хүмүүс гарч ирээд сэнс, дэвүүр бариад тэрүүгээр наашаа цаашаа алиалан алхах зуур илбэддэг групп ноёд хатагтай нар тайзан дээр аль хэдийн байраа эзлэн хэдхээн сэкүндийн дотор төрөл бүрийн платийг хөшигний цаанаас солиж өмсөж хүмүүсийн амийг ангайлгахад бэлэн болсон байлаа. Цаак гээд л өөр дрэсстэй ..Үнэхээр сонирхолтой!
Дараагийн хөшиг цаак гээд онгойх зуур тайзний чимэглэл өөрчлөгдөж Victoria`s secret.д алхаж байсан Supermodel Chanel Iman газар шүргэсэн, нүд гялбам шигтгээтэй Mery`s Couture.н шоуг нээж хуримийн цагаан даашинз өмсөн *If a song could get me you* дууг дуулдаг эгдүүтэй хөөрхөн царай шигээ хоолойтой дуучин бүсгүй Marit Larsen.ий дуунд алхсан нь сэтгэл их хөдөлгөж, уяраасан шүү… 🙂 За тэгээд дараа нь бас бус номинацууд үргэлжилсээр 14хөн настай ковэр дуу дуулсааар байгаа од болж байгаа уярахгүй байхийн аргагүй дуучин охин Jasmine Thompson «Ain’t Nobody (Loves Me Better)» болон Мad World дууг ковэрлэж дуусан. Түүнийг дуулсан. Түүнийг дуулж байхад нь сахиусан тэнгэр үү л гэж биширсэн. Тэр цагаас хойш би түүний үнэнч фэн болсон шүү 🙂 Бас их гоё үстэй. ♥
Digital K.I.D гэж маш авьяаслаг хүүхдүүд дуулж бүжиглэх зуур Superdry брэндийн коллэкцийг эрэгтэй сэксий залуус сонирхуулсан. Бас эрэгтэй дотуур хувцасний үзүүлбэр ч байсан. ккк Шоуний төгсгөлд манай эндхийн Victoria`s secret шиг л Beldona гэх дотуур хувцасны брэндийн загварууд үзүүлснээр өнгө өнгийн шаар дээшээ хөөрөн сэтгэл хөдлөл дүүрэн төгссөн дөө. Амьд тоглолт үзэнгээ моделууд алхан загварын шоу үзэх маш сонирхолтой бөгөөд гайхалтай байсан. Шоуны хамгийн том highlight Chanel Iman байлаа. Америкаас зорьж ирсэн. Germany`s next top model Stefanie Giesinger гэх мэт моделууд өөр орнуудаас ирсэн байсан.
Миний өмссөн outfit. Пиджаак: ZARA Өмд: Мango Цүнх: YSL Бөгж, зүүлтүүд: H&M, Claire`s Make up & Hair by me lol
Өнөөдөр манай хотоос холгүй байдаг жижиг хувийн арал дээр зуны зураг авалт хийсэн. Удахгүй гоё зургуудтай уулзацгаая! 😉
Чиний Оогий ♥
4 Comments
Vneheer heseg hugatsaand ch shal uur ertuntsud aylalaa bayrlalaa. Baharhaj bn ilvv ih amjilt saihan bvhniig husey!
Bayarlalaa 🙂
Wow goy yumaa, show-g uzsen yum shig l bolloo, goy tailbarlaj delgerengui bichsend bayrlalaa! Sonirholtoi goy postuudaa oruulahiig huleedeg shuu, amjilt husey!
LG
Hi amraltiin ødriin mendee Sweded bas Kristi ødør bolood saihan amarch bna aaa ene saitaar orohoor l shal øør ertøntsød l heseg bdag vneheer goë yamar goë show boloo vee.Ene tsagaan hoslol chamaig ilvv erhemseg bas svrleg ihemseg haragduulj bna yamar ch hubtsasiig hosluulah chamin haragduuldag dald avjas bna aa bas zvvltnvvdiig ch bas goëmsog svrtei hosluuldag .Svvliin ved show nuud ulam l hvchirhegjij saihan bolj bna aaa iim goë zvilvvdee hubaaltsaj vzvvlj tsug aylaj baidagt IH BAYARLAJ HVLEEJ baidag shvv UGD mini eee AMJILT