Fashion, Inspiration, Spring, Summer

TREND 2015: FRINGE & DESTROYED JEANS

Zürich Switzerland - May 23, 2015

Hi U.G.D`s 🙂 7 хоногт дор хаяж 2 шинэ пост оруулна гэчихээд л хэлсэндээ хүрэхгүй би нээрээ муу байнаа тиймээ? Зарим охидууд маань сүүлдээ шинэ постоо оруулахгүй юмуу хүлээгээд л байгаа шүү гээд мэссэж бичдэгийн хөөрхөн! Энэ постыг 2 хоногийн өмнө л оруулах гээд орой болгон суугаад ширээн дээрээ зүйрмэглээд за ингэж ядарч байж бичвэл онцтой зүйл толгойноос гарахгүй байх гээд хойшлуулаад байлаа. Өнөөдөр бүр зорьж сууж байгаад бичиж байна кк Би мэргэжлийн сэтгүүлч эсвэл уран цэцэн үгтэй авьяаслаг бичигч биш энэ миний хувийн блог учраас би маш энгийнээр л бичихийг хүсдэг юм шүү 🙂 Хаврын улирал удахгүй дууслаа даа… Саяхан л хаа сайгүй ургаж, цэцэглэж байсан Мagnolia модны цэцэгс бүгд аль хэдийн унаад дууссан байна. Жилдээ ганцхан удаа ургадаг, ургах ургахдаа хэдхээн хоног ургаад л дэлбээ нь буцаад уначихдаг гэхээр харамсалтай ч юм шиг. Доор зурган дээр дэлбээгээ бүрэн дэлгэсэн байгаа үед нь байна. Үзэсгэлэнтэй байгаа биз? Дулааны улирал ирэхээр голын эргээр зугаалж, пикник, грилл хийн гадуур байх нь элбэг. Гэдэс гарсан богино цээживч, шорт, юбка, зуны нимгэн платиа өмсөөд л цэцэгцийн үнэртэй үнэртэн түрхээд салхи сөрөн нуурын эргээр алхах сайхан шүү. Би сүүлийн үед байнга л хэлээд байгаа зун болж байнаа биеэ бэлдэж байна уу охидоо гээд л… Биеэ бэлдэж байгаа биздээ? 😉 Заавал туранхай бай гээд байгаа юм биш шүү. Өөрийнхөө байгаа биед сэтгэл хангалуун байвал ок гэхдээ дулаараад нимгэн, нойтон хувцас өмсөөд ирэхээр илүү мах энд тэндээс унжаад байх хэнд ч таагүй байдаг биздэ? Унжаад байгаа мах чинь бүгд өөх гээд боддоо! ээв муухай байгаа биздэ? Тэр өөхийг спорт хийж гүйж, дасгалууд хийж хайлуулаад өг. Хоолны дэглэм барьж өөрийгөө битгий зовоогоорой. Хоолоо зөв зохицуулж идээд, хамгийн гол нь эрүүл хоолийг сонгож, зөв цагт тохируулж ид. Чиний ходоод чинь хогийн сав биш шүү дээ! Дуртай, нүдэнд харагдсан болгоноо ходоод руугаа шидээд байна гэхээр ямар санагдаж байна? Би ингэж бичсэн байхийг уншсанаас хойш янзан бүрийн өөх тостой юмуу, хүнд хоол за тэгээл элдэв бусын зүйлс идэхээс эрс татгалздаг болсон шүү. Ийм муухай юм идээд нээрээ миний ходоод хогийн сав биш шүү дээ гэж бодогдоод идэж чаддаггүй юм билээ. Энэ ер нь аягүй зөв арга шүү хихи
Бас ус их ууж байгаарай. Өдөрт дор хаяж 2литр газгүй ус ууж байвал чиний эрүүл мэндэд маш тустай. Бас тураадаг юм байна гэдгийг би өөр дээрээ мэдэрсэн болхоор бичиж байна. Оффисд ажилладаг бол ширээнийхээ хажууд 1,5L том лаазтай ус тавьчих тэгээд л бага багаар хийгээд уугаад бай. Хаана ч байсан хажуудаа том савтайгаар аваад явж байгаарай. Тэгж байж л мартахгүй өдрийн туршид уудаг юм. Тэгэхгүй бол мартаад эсвэл ойрхон байхгүй болхоор уухгүй байх нь элбэг. Гэхдээ би одоо бол ус уухгүй хэдэн минут болхоор л ам цангахгүй хэрнээ бие сонин болоод 1 юм дутагдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд цаанаасаа нэхээд байдаг болсон. Хаа ч явсан том савтай усаа цүнхэндээ, гартаа чирээд л явна шүү дээ ккк 1 ёсондоо yусан ус чинь чиний биен дэх өөхийг шатааж, биеийг чинь цэвэрлээд доошoo шингэнээр гарч байгаа гэх юмуудаа. Шээс чинь хэр их шингэн, бас өнгөгүй, үнэргүй байна төдий чинээ чиний дотор сайн байна гэсэн үг. Ус уудаггүй хүний шингэн шар бөгөөд өтгөн, үнэртэй байдаг. Муухай ч юм шиг санагдаж байгаа боловч өөрийнхийгөө ямар байна 1 хараад үзээрэй. Ус их уудаг болсноор арьс тань хүртэл цэвэршиж цаанаа л 1 гоё шингэрээд маш их сайн эерэг нөлөө мэдрэгдэнэ шүү гэж хэлмээр байна. Гэхдээ ус их уух ёстой гээд л учир зүггүй өчнөөн литрээр дарааллууллаад уугаад байваа. Ходоод чинь бас сунана шүү!!! хэхэ

Би сүүлийн үед өөртөө амласнаар  тасралтгүй спорт хийхгүй муу байнаa. Миний төлөвслөнөөр бол гэдэс гарны булчин нилээн чангарсан байх ёстой. Энэ зургууд дээр бол гэдэс маань нилээн томорсон байна.(Хоол идсэний дараа авхуулсан болхоор аргагүй л байхдаа 😀 ) Мярайлаг хүний хажууд тэгж хэлвэл дургүй нь хүрэх байхдаа ккк гэхдээ үргэлж өөрөөсөө илүү хүмүүстэй өөрийгөө харьцуулж тэднээс үлгэр жишээ авч урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Ер нь аливаа зүйлд өөртэйгөө адил хэмжээний, эсвэл өөрөөсөө доогуур зиндааний хүмүүстэй өөрийгөө харьцуулаад яваад байх юм бол чи хэзээ ч дээшлэхгүй. Үргэлж бүх зүйлээ бичиж, тэмдэглэж, төлөвлөгөө гаргаж, урдаа том зорилгууд тавьж бай. Заримдаа би ч чадах болвуудаа гэж бодогдож байсан зүйлээ аль хэдийн өөрийн болгох юмуу, даваад гарсан байдаг шүү дээ.♣
За одоо өнөөдрийнхөө өмссөн хувцасны талаар жаахан ярилцая. Энэ жилийн трэнд бол яахийн аргагүй Fringe буюу цацагтай хувцаснууд маш ихээр моданд орж байна. Suede буюу элгэн материалтай тэлээ, жилетка, жакэт, гутал, цүнх, сандаал цаашилбал гар хүзүүний чимэглэл зүүлтүүд хүртэл. Чамд таалагдаж байна уу? Би лав дурлачихсан жилетка, тэлээ, гутал гээд л нилээн хэдэн юм олж авсан байгаа. Энэ хавар зун bohostyle их давамгайлж байна. Өмнөх постонд оруулсан шиг ээмэг зүүлтүүд, хувсан малгай, Gladiator сандаалууд (эндээс хараарай), алтлаг, мөнгөлөг наадаг шивээс, bodychain буюу миний доор зургууд дээр зүүсэн байгаа шиг биений гинж (энэ бол маш энгийн, төрөл бүрээрээ байгаа) цагаан торон мөр нь гарсан даавуун цамц,(иймэрхүү) богино урт платиуд, уранхайтай destroyed,ripped jeans гээд л…бла бла бла
Би зуны улиралд богино цээживчүүд өмсөх их дуртай, надад гоё зохьдог гэдгийг мэддэг болхоор гэвэл яанаа 😛 😛 Тэгж байгаад гоё цээживчүүд Монголруу явуулнаа. Тэр үед нь шопдоо зургийг нь оруулна. Та нар минь гэдсээ гоё болгоод бэлдээд л байж байгаарай лол 🙂
Нээрээ санаснаас Instagram дээр ийм ч юм зарна тийм ч юм зарна гээд хийгээд байхаар замбараагүй санагдаад хувийн  @shop.misscouture гээд эккаүнт зүгээр л нээчихэе дээ гээд нээсэн чинь 2,3 хоноод л 700 гаран дагагчтай болсон байсан. I`m very surprised 🙂 Эндээс бараа явуулахад зардал нь үнэтэй байдаг болхоор жаахан асуудалтай тиймээс ойр ойрхон гоё гоё бараануууд явуулаад л баймаар байна шүү! Жижиг зохиож байгаа тэмцээнүүдэд идэвхитэй оролцож байгаарай! Удахгүй бүр гоё бэлэгтэй тэмцээн зохионо шүү охидоо. Stay tuned! 😉
Дараагийн постоо 2 сарын өмнө Жэнэв хот орохдоо Tiffany&Co хананы урд авхуулсан зургуудаар бэлтгэж оруулнаа. (одоо болтол оруулаагүй мартагдсан байна шдээ) Энэ удаад удаахгүй оруулна гэдгээ амлая!
Өдрөө/Оройгоо гоё өнгөрүүлээрэй.
Чиний Оогий ♥mod13718_1573789552910214_1419858837466604400_n
IMG_1268IMG_970011062723_1574497496172753_1870838645871405007_n11008635_1587195314902971_6135529186616337990_nIMG_1264IMG_1194IMG_1266IMG_126711178248_1574168239539012_779411051286943811_n10360543_1576772342611935_4336354733526741076_n11182223_1573617266260776_2140025206259928000_nIMG_1196OUTFIT DETAILS:

Ripped Jeans: Zara here

Suede Fringe Belt: Mango here

Sandals: Mango here өөр өнгүүд бас байна:)

Cropped top: Zara

Body Chain,Tattoo, Ring: Claires

Watch:Swarovski

Thank you for reading my post.

You Might Also Like

7 Comments

  • ankhbayar June 15, 2015 at 03:23

    sain bainuu ymar goe zuragnuud we huwtsasnuud ni bas goe yumaa.bi neg zuil asuuh gesiima uuruu blog deree tuhain jiliin ulirliin ungu bolon material zagwariin chig handlgaiin talaar medeeleliig oruulj bolohuu tsogts baidlaar ni.iimerhuu medeelel gargadag huwiin blog site ntr geh zuil barag bdaguin bnaa bgaa hed ni mash towchhon huuchin medeellud bdag yum bna.

  • boloroo May 27, 2015 at 13:34

    huurhun bs setgel shanta emegtei shuu……hurdan shine postoo oruulhku bol bi gdg hun setgel sanaagaar unaad bna shuu amjilt U.G.D

  • Ariunaa May 26, 2015 at 13:18

    Vneheer goë zuragnuud haraad l bvgdiig ni l abmaar boldog shvv hhh amjilt UGD

  • oogii May 26, 2015 at 09:33

    сайн уу? хөөрхөн оогий минь 2өдөр халуураад өвдсөн байж байгаад өнөөдөр постыг нь уншлаа. Үнэхээр урам авмаар сайхан бүсгүй шүү илүү их зүйл оруулж зөвлөгөө өгөөрэй кккк Постыг нь унших тоолондоо их урам авдаг. Бүх стрессээ мартаад нэг л сайхан мэдрэмж төрдөг шүү кк амжилт

    • Miss Couture May 26, 2015 at 10:48

      Za tegj baihiig hicheenee :)hamt baij urmiin ugsiig hairladag chamd bas bayarlalaa. hurdan edgeerei huurhnuu ene goe tsetsgiin baglaag chamd belegley kkk

  • батчимэг May 26, 2015 at 00:14

    сайн уу тэр арагшаа хараад тавцан дээр алхаж бгаа зураг маш гоё бнаа намхан сандаалтай. зурагчин сайн бна монгол уу ? ккк

    • Miss Couture May 26, 2015 at 06:35

      Hi girl, bayarlalaa 🙂 ene zurguudiig manai nz ohin awch ugsiimaa. Anh udaa mergejliin camera bariad awsan gehed huurhun awchihsan bgaa biz? Kkk

    Leave a Reply