Inspiration, Summer, Travel

RIGI KULM 1,798m

Rigi Kulm Switzerland - May 31, 2015

Сайн уу үзэсгэлэн гоо дагинуудаа 🙂 Амралтын өдрийн мэнд! Сайхан амарч байна уу? Яг л нэг дутагдаад байсан юмаа нөхөх шиг сайхан мэдрэмж. Өчигдөр гэнэт шийдээд хайрт ханхүүтэйгээ “Rigi-Kulm” Queen of the mountains гэх алдартай уулруу явчихаад ирлээ. Бөөн эрч хүчээ сэлбээд авах шиг боллоо. Маргаашнаас маш сонирхолтой шинэ зүйлийг эхлэх гэж байгаа бас маш их ажилтай 7 хоног эхлэх гэж байна. Дараа магадгүй юу гэдгийг нь та нартаа хэлж магадгүй.. ккк
Урд нь хэлж байсанчлан би уул усаар зугаалж, аялах их дуртай. Аль болох агаар салхинд ойр ойрхон гарч, шинэ газартай танилцаж, hiking хийх буюу уулруу авирч хөлсөө гаргах шиг жаргал байхгүй шүү дээ тиймээ? Та нар ч гэсэн хааяадаа уулруу авирдаг биздэ? Хэрвээ үгүй бол заавал хийж үзээрэй! Үзгээр бичиж, үгээр хэлшгүй сайхан мэдрэмж байдаг шүү! Өчигдөр гэхдээ бид 2н явсан маршрут ер нь их амар байсан л даа. Нэг их уулруу авирах шаардлага гарсангүй. “ZÜRICH-ARTH GOLDAU-RIGI KULM-VITZNAU-LUZERN-ZÜRICH”1 ёсондоо байгаа хотоосоо вагоноор 40минут яваад л АRTH GOLDAU гэж газар очоод тэндээсээ дээшээ 1798мэтр рүү вагоноор цаг хүрэхгүй яваад уулынхаа оргил дээр гарчихна. Швейцарийн биширмээр зүйлсийн нэг нь бол уулаа гайхалтай хөгжүүлж чадсан. Хаана ч ямар газар явсан тэнд уулан дундуур сүлжээд машин, вагон, уулруу гардаг утсан дүүжлүүрт вагон гэхүү тэрэг гэхүү Seilbahn.г хаа саагүй хийсэн байдаг нь гайхууштай. Бид 2 уулынхаа 1 талаас дээшээ 1752м рүү гарч ирээд буцаад уулынхаа нөгөө талруу өөр вагоноор буугаад Швейцарын төв хэсэгт Vitznau гэдэг газар ирчихэж байгаа юм. Тэндээсээ завиар цаг орчим яваад Luzern хотод буугаад тэндээсээ гэрлүүгээ Zürich рүү ахиад 1 цаг яваад ингээд 1 өдөржин замаараа маш олон гоё газар үзэнгээ цэвэр агаарт сайхан зугаалаад ирлээ. Орой гэртээ ирээд харин бид 2 кино үзье гэж байсан салхинд цохиулаад нам унтчихсан байнлээ хэхэ Өнөөдөр өглөө босч ойрд хийгээгүй сайхан бууз хийж идчихээд хайрийгаа гаргаж өгчихөөд гэртээ постоо бичээд сууж байна. Дуусчихаад шинэ 7 хоногийнхоо төлөвлөгөөг гаргаж бичээд, маргаашийнхаа юмыг бэлдэж тавьчихаад, нүүрэндээ маск тавиад, лаа асаагаад аяархан chillout music сонсонгоо ваннад хэвтэж алжаалаа тайлчихаад эртхэн унтаж амарна даа. Миний энэ 7 хоногийн амралтын өдрүүд 1 иймэрхүү өнгөрч байна даа 🙂 Энд амрахаар, аялалаар ирэх хүмүүст энэ маршрутааряваарай гэж зөвлөх байна. Вагон, завь ,уулын вагон гээд бүгд багтаад маш боломжийн санал болгосон үнэтэй билет SBB буюу эндхийн төмөр замын тасалбар зарах газар байдаг. 😉

• Хөгжингүй орны баян хүний ухамсар гэдэг бол өөрөө машин худалдаж авахдаа бус, нийтийн тээврээр зорчиход оршдог юмаа. •

Нэг их алхах шаардлагагүй гэдгийг мэдэж байсан болохоор зүгээр л Nike.н кэт өмсөөд явсан. Уулруу авирч алхах бол ийм гуталтай бүтэхгүй. Зориулалтынх нь л гутлыг өмсөх хэрэгтэй.

Өнгөрсөн 10 сард H&M x Alexander Wang хамтарсан коллэкциос авсан цамцаа мартчихсан байснаа гаргаж өмссөн ккк Ямар ч үед өмсөхөд эвтэйхэн бас энгийн мөртлөө гоё харагддаг Leggins буюу иртүүз өмссөн. Би эвтэйхэн хөөрхөн иртүүзүүд хараад л байгаа. Боломжийн үнээр гоё.г олвол шопоороо дамжуулж зарнаа 🙂 Эмэгтэй хүн болгонд байх ёстой зүйлийн нэг шүү!
Hамхан гуталтай ч бай өсгийтэй гуталтай ч бүх зүйлтэй саак зохицдог энгийн болон гангарааний үед ч зохицуулаад өмсөхөд амар байдаг. Би сүүлийн үед том цүнх барих их дургүй болоод байгаа. Хажуудаа үүрчихдэг tote bag бол ок тэрнээс бусад үед дандаа иймэрхүү Mini bags үүрдэг болсон. Биенд тээргүй хаана ч явсан урт оосортой хажуугаар нь үүрчихэд амар байдаг.
Сүүлд дурлаж, дурлаж авсан Dior-So real шилээ бол бйнга зүүгээстэй. Уйдатлаа нэг хэсэгтээ л энэ шилтэй зургууд орох байх шүү ккккк 😛
Өчигдөр манан ихтэй, үүлэрхэг өдөр байсан болохоор зургууд маань жаахан саарал гарсан байна. Гэхдээ ямар ч байсан аль болхоор л гоё зургуудаа ялгаж орууллаа. Таалагдана гэж найдаж байна. Зургуудаа таалан сонирхоорой 🙂
Өдрөө/ оройгоо сайхан өнгөрүүлээд шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн угтаарай!
Чиний Оогий ♥

 

Миний сайхан хайр ийм гоё цэцгийн баглаатай ирсэн 🙂 11390185_1592058021083367_8710134171412021722_nГэнэт шийдээд явах гээд тасалбараа авах гээд сууж байна. Замаараа ийм хөөрхөн бас аймар гоё амттай cupcake миний babe авч өгсөн. Yummmiiii одоо ахиад идмээр байна :))11392851_1592521174370385_5959761300285546388_n

Arth-Goldau гэдэг газар ирлээ. Өндөр Алпийн нуруун дунд агаар хүртэл ондоо болоод эхэлж байна.IMG_1681
IMG_1589IMG_1553Энэ вагоноор дээшээ гараад 1752 метр Rigi-Kulm дээр ирсэн байна. Одоо жаахан дээшээ алхаад оргил дээр нь гарна.IMG_1656IMG_1568IMG_1679IMG_1565IMG_1641Би бодоод байна л даа энэ миний шинэ поз юм шиг байнаа :))) Гараа ингэж өргөдөг 😛IMG_1672IMG_1644Уулынхаа нөгөө талаар буугаад Vitznau гэдэг газар ирлээ. Одоо эндээс завиар Luzern орно. 🙂IMG_1620IMG_1607IMG_1677
IMG_1609Luzern хотод ирлээ 🙂 Швейцарь хүмүүс ер нь их үндэсэрхэг хүмүүс шүү. Хаа сайгүй тугаа хадсан байгааг харж байгаа биздээ? < Seerose Gästival >IMG_1599IMG_1592Luzern.д завинаас буусан ийм гоё гүзээлзгэнүүд, жимс зарж байсан маркт байсан.IMG_1671Нар ч жаргаж бид 2 шилээ ч тайлж гэрийн зүг буцаад… Starbucks.д миний нэрийг тэгж буруу бичих юмуу? Guian гэнэ үү? лол

Thank you for reading my post.

You Might Also Like

28 Comments

  • Заяа July 2, 2015 at 06:23

    Маш гайхалтай харагдаж байна. Эмэгтэй хүн ийм л байх ёстой. Та олон охидын үлгэр дуурайлал болж байна. Баярлалаа. Цаашид зөндөө амжилтыг хүсэн ерөөе. ^_^

    • Miss Couture August 10, 2015 at 21:13

      Maash ih bayrlalaa ❤️

  • tsetseglen June 4, 2015 at 14:37

    Gaihaltai bvsgvi yumaa tanii postiig vzeh tusam bi ch bas ene bvsgvi shig bolnoo gsn bodol toroh yum* zarimda moroodloso shantrah uy tohioldono tiim uyd ene blogruu orj taniig haran erch hvch awdag shvv*

    • Miss Couture June 6, 2015 at 20:06

      Bayarlalaa huurhnuu <3 hun bolgond l tiim ue bdg shuu dee. Tiimees busdaas erch huchiig awaad uragshaa temuulne gedeg mash sain hereg. Amjilt husie huurhnuu muruudulduu zaawal hureerei 🙂

  • zayahai June 3, 2015 at 03:51

    Utas gatsaad udaan orj irj unshaagui bsn chin goe post ih oruulsan bn shdee^^
    Goe gazaraar goe aylasan bololtoi~
    Hoorhon egchdee urgelj amjilt:”

    • Miss Couture June 6, 2015 at 20:07

      kkk huurhun shdee bayarlalaa <3

  • Ariunaa June 2, 2015 at 07:57

    HEJ HEJ vneheer goe shvv bi bas amazing race vzeh durtai svvld yag ene uul garsan shig bna ih goe Adal yabdaltai nebtrvvleg nøhørteigee zaabal yabnaa geed l vzeed suuj bna poz bol shine bas zohij bna hhhhh amjilt UGD

    • Miss Couture June 6, 2015 at 20:09

      Rigi Kulm uul ni Queen of mountains gegddeg shuu. Zaawal irj uzeerei 🙂

  • Solongo June 1, 2015 at 13:59

    Bi tanii blogiig unshih durtai 🙂 hihi

  • Oyuntuya June 1, 2015 at 02:13

    Saihan ayalal boljee.post n bas taalagdlaa tsetseg shig huurhun busgui min ee.bi. deerees alexandr wang x HM iin tsamts sonirhood bgaan.uur neg zagvariig.ter oldoh bolovuu? 🙂 amjilt husye

    • Miss Couture June 1, 2015 at 05:33

      Bayarlalaa 🙂 AW tsamts odoo oldohgui baihaa. Ter uedee l delguurees ni olj awahgui bol zaragdaad l duuschihdag bolohoor 🙁

  • doljko June 1, 2015 at 00:46

    Bi bodood bn l daa ene poz ikh goe yumaa kkk shine postoo hurdan oruularai. U.G.D min.

    • Miss Couture June 1, 2015 at 05:33

      kkkk 😛 za tegnee huurhnuu

  • Boloroo May 31, 2015 at 15:47

    Shan tsetseg shan ch emegtei ingj 1postoo oruulj bid hdg bayrluulah gj…..bayrllaa unheer shan amarchee…urgelj uineej bgara daraagiin postg tesn ydna huleej bya U.G.D

    • Miss Couture May 31, 2015 at 18:15

      Mash ih bayrlalaa UGD mini ❤️

  • Boogii May 31, 2015 at 15:12

    Hi, estoi goe amarch bgam bn da. Ta 2too az jargal husie blog n mash ikh taalagddag. Amjilt

    • Miss Couture May 31, 2015 at 18:15

      Danke Boogiinoo ❤️

  • anji May 31, 2015 at 14:35

    Wow maash goy bna az jargal gedeg l ene bhdaa amjilt huurhunuu

    • Miss Couture May 31, 2015 at 14:57

      tiim shuu hairt hanhuuteigee uzesgelentei gazraar zugaalaad uneheer jargal bailaa 🙂 bayarlalaa huurhnuu <3

  • Merida May 31, 2015 at 14:27

    Hi! Wooooow, yamar goy gazar ve… Xairtiin chini ugsun tsetsegs unexeer goy bailaa… Zuragnuud maaaash ix taalagdlaa… Irex doloo xongiin chin ajild AMJILT xusey… UGD min

    • Miss Couture May 31, 2015 at 14:58

      Hi urgelj fb deer comment bichdeg Merida maani baina shdee 🙂 Blogt harin ahn udaa harj baih shig bnaa kkk Bayarlalaa huurhnuu mini chamd bas shine 7 honogt ni amjilt husie! Love from Zürich <3

  • buyanaa May 31, 2015 at 14:24

    Woooow uneheer goy aylal bna huurhunuuu

    • Miss Couture May 31, 2015 at 14:59

      Chi bas zaawal yavj uzeerei 🙂 Bayarlalaa

  • Otgonzaya May 31, 2015 at 14:14

    Oroin mend. Ingej aylah uneheer durtai huvtsaslalt shan haragdaj bn mmm yummy guzeelzgeneeseee hehe

    • Miss Couture May 31, 2015 at 15:00

      Oroin mend! Guzeelzgene bugdiig ni chamruu yawuullaa shuu :))) Byalhatlaa ideereei kkkk
      Thaanks girl. <3

    • Boogii May 31, 2015 at 15:17

      Hallo, post n ikh taalgdlaa shine poz n bur ikh taalagdlaa hehe Amjilt

      • Miss Couture June 1, 2015 at 05:39

        thaanks Boogii kkk 😉

    Leave a Reply to doljko Cancel Reply