Fashion, Inspiration, Spring

DENIM OVERALL

Zürich city-Switzerland - June 28, 2015

Шинэ 7 хоногийн мэнд U.G.D`s! Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлсэн биздэ? Зун цаг үнэхээр сайхан шүү тиймээ? Миний хувьд сүүлийн 2 долоо хоног жаахан тиймэрхүү өдрүүд үргэлжилсээр байлаа. Маш завгүй хичээл, ажил гээд л… цаанаасаа нэг л юм болгон санаснаар болохгүй зүгээр л миний өдрүүд биш байлаа тиймээс блогтоо пост бичихээ ч хойш нь тавьж хэсэг цалгардууллаа…
Одооноос эхлээд i`m baack ! ккк
Энэ жилийн энэ хавар зуны трэнд off the shoulder top буюу мөр нь гарсан цамц. Ёстой хөөрхөн тээ? би ийм цамцанд угаасаа аймар дуртай байдаг байсан. Гэхдээ гадуур ихээр зарагддаггүй, ховор байдаг байлаа. Одоо харин дэлгүүрүүдээр янз бүрээрээ харагдаж байнлээ. Хар, цагаан, дэним, оранж гээд л хэд хэдэн өнгөөр олоод авсан байгаа кк Манго.д аягүй хөөрхөн жийнсэн сул дрэсс ирсэн байнлээ. 1 ороод гараарай 😉 
Охидууд маань бас маш ихээр асууж байна. Одоо хямдрал эхэлсэн болoхоор энд тэнд гоё олох юм бол Монгол руу авч явуулнаа 😉 Би дэлгүүр нээж ажиллуулах хүсэл үгүй, маааш олон охид байнга гоё хувцас, гутал бараа явуулахгүй юмуу гэж асуудаг болхоор л хааяадаа жижиг сажиг бараанууд явуулдаг юм шүү. Тэгсэн сүүлийн үед зураг хийхээр энэнээс байна уу хэд вэ гэх коммэнтүүд их харах боллоо. Ямар эвгүй юм бэ? ккк би өмссөн болгоноо зарах гээд рэкламдаад байдаг юм биш шүү. Гэхдээ бас авчихаад өмсдөггүй гутал, хувцаснууд 2,3 жил болж байгаа мөртлөө ганцхан өмссөн байх нь зөндөө. Тиймэрхүү зүйлсийг бол таалагдаж байгаа хүнд нь боломжийн үнээр өгчихөд яахвээдээ? 🙂 Сүүлийн үед санаандгүй тэгж их шкафаа багасгаж, цэгцлээд байгаа шүү. Надад хэрэглэхгүй дэмий байж байгаа зүйл маань хэн нэгний удаан хайж авахыг хүсч байсан зүйл нь байх түүнийг маш ихээр баярлаж байгааг харах бас үнэхээр сайхан юмаа. Би өөрөө аз жаргалыг тэндээс мэдэрч байна. Блог хөтөлж эхэлснээс хойш ер нь миний амьдрал урд урдынхаасаа илүү их сонирхолтой болсон шүү. Нэгдүгээрт мэдээж би дуртай зүйлээ хийж байгаа болoхоор маш их аз жаргалыг авч дуртай хийдэг (хичнээн 100% ажил болгож хийдэггүй ч гэсэн) 2 дугаарт өдөр болгон намайг дагадаг охид бүсгүйчүүд, эгч нар нэмэгдэж шинэ хүмүүстэй нүүр тулж биш ч гэсэн цахим ертөнцөөр танилцаж хоорондоо санал бодлоо солилцож, надтай чин сэтгэлээсээ сэтгэлээ хуваалцах хүсэлтэй хүмүүсийн захидлийг унших надад маш сонирхолтой байдаг. Жаргалтай, зовлонтой, өөрийнхөө гоо сайхний төлөө маш их хөдөлмөр зарцуулдаг зоригтой, шийдэмгий алхам хийсэн, өөрийгөө өөрчлөх хүсэлтэй янз янзын л хүмүүс л байх юм. Хааяадаа заримд нь хариу өгч амжаагүй мартагдсан байдаг. 🙁
Би одоо Stylist.р сурч байгаа. Сайн стилист байна гэдэг нь мэйк ап, үс засалт, хувцас зохицолгоо, аксэсүар, интэриор гээд л трэнд болж байгаа бүх зүйлийг сайн мэддэг, хаанаас худалдаж авч, зээлж өмсөж болохуу гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Нүүр будалтаас эхлээд мэргэжлийн, тэхникээр нь сурна гэдэг маш сонирхолтой гоё юм байна.  Аль дээрээс л хойш beauty-post оруулнаа гээд амлаад оруулагүй байгаа 1 мөсөн сурсан мэдсэн зүйлээ та нартайгаа хуваалцаад гоё пост болгож оруулнаа 😉
Хүн ер нь өөрийгөө олно гэдэг хамгаас чухал юм шигээ. Би зөндөө л хүмүүстэй учирч байсан. Шаал өөр мэргэжлээр их дээд сургууль дүүргэчихсэн хуульч, эдийн засагч юу байдгийн… тэгсэн мөртлөө хүсэл сонирхол хийж байгаа зүйл нь загвар, арт чиглэл рүү сонирхоод байдаг. Mэдээж сайхан мэргэжил эзэмшээд авсан буруу юм байхгүй зүгээр л зүрх сэтгэлээ дагаж хүсэл сонирхлийнхоо дагуу ажиллавал л илүү аз жаргалтай гэх гээд л… ккк

Чи өглөө бүр ажилдаа явахдаа сонирхолтой байдаг уу? Хийдэг ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу? Зүгээр л мөнгөний төлөө хийгээд байна уу? тэрийг 1 бодож үзээрэй. Өөрийгөө олж, хүсэл тэмүүллээ мэдэрч, түүнийхээ дагуу сурч, ажиллана гэдэг бол хамгаас сайхан. Өглөө эрт босохоос эхлүүлээд асуудалгүй чи аз жаргалтайгаар өдрийг эхлүүлнэ. Тиймээс зүрх сэтгэлээ чагнаад, зүрх сэтгэлээ дагаад амьдралынхаа өдөр бүрийг хүссэн зүйлээ хийж, аз жаргалтай өнгөрүүлэх шиг сайхан зүйл хаана байхавдэ. Одоо би өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу хүссэн зүйлээ хийж аз жаргалаар бялхаж байна даа… Өөрийгөө илүү ихээр нээж, сурч мэдэж ихийг хийх хүсэл бадарсаар…

Дээр мөр нь онгорхой цамц гэж бичиж эхлээд хадуураад өөр юм бичээд явжээ ккк мөрөвчтэй өмд эргээд моданд орсон. Анх жаахан хүүхэд шиг ч юмуу нэг л сонин санагдаад байсан боловч сүүлдээ таалагдаж эхэлсээн ккк Дэлгүүрээр нэг их гарч эхлээгүй байсан үеэр Зара.д ирсэн байхаар нь ийм жийнсэнг олж авсан гэхдээ сүүлд хараад байхад цагаан мөрөвчтэй өмднүүд илүү таалагдаад байгаа. Ийм мөрөвчтэй өмд өмсөхөд спорт кэт маш гоё зохино би энэ удаад lace up heels буюу үдээсээр хөл ороосон өндөр өсгийтэй гутал гэхүү өнгөрсөн жилээс хойш моданд орсоор байгаа энэ гуталтай зохицуулж өмссөн байгаа. Энэ хийлс надад маш тачаангуй санагдаад байдаг. Хөл ороосон болоод тэр үү…ккк эмэгтэй хүний гутлын шкафанд 1 байх ёстой гэж бодож байна. Мэдээж төрөл бүрийн өнгө, загвартай байгаа.
Иймэрхүү хувцаслаад явж байхад энэ зун on point л байна шүү 😉 Оролдоод үзээрэй охидоо! Зөвхөн залуу охидууд биш эндхийн 30,40 гаруй насны эмэгтэйчүүд энгийн үед кэттэй өмссөн байгаа нь маш күүл харагдаж байнлээ.
Дараагийн пост маргааш орох болноо. Түр баяртай үзэсгэлэн гоо дагинууд минь!
Өдрөө эрч хүчээр дүүрэн, цоглог өнгөрүүлээрэй.

Дуугаа сонсоод зургуудаа үзээрэй. Enjoy!  “Robin Schulz feat Jasmine Thompson-Sun goes down”
Чиний Оогий ♥

IMG_3566IMG_3504IMG_3550IMG_3604IMG_3603IMG_3570IMG_3432

Thank you for reading my post.

You Might Also Like

17 Comments

  • Bilguun July 18, 2015 at 05:43

    Uneheer goy bietei ym aa, hehe. Bas huvtslaltuud chn vneher ih taalagddag shv. Never stop inspiring. 🙂

  • zayahai July 3, 2015 at 15:13

    Hoorhon egchiihan post buriig unshih bolgondoo baharhamaar hundelmeer sanagdag shuu.
    Ene udaagiin postiig unshihad jhn ontsgui odoruud urgejilsen gej bichsen bsan (yagaad yu bolson ym ym bol gej ooriin irehgui boddogdsn–)
    Az jargaltai vedee az jargaltai baij gunigtai uedee setgen bod gdeg ug baidagdaa. Tiim uchiraas urgelj erch huchtei baigaarai.
    Ygad ch ym onoodor hoorhon egchdee bayrlala gej helmeer baina. Post bur ni engiin eldeg surgamjtai baidag bolohoor. Post buriig ni zavtai uvdee zavgui uedee ch hurtel zav gargaj bgad orj unshdag bolohoor urgeljluulen bicheed bgaarai.
    Amjilt♥♥

    • Miss Couture July 6, 2015 at 00:34

      Yanaa yasan huurhun yum be dee! Mash ih bayarlalaa huurhnuu <3 urgelj hamt baij urmiin ugsiig haramgui hairladagt bayarlalaa
      Hugs and love from Zürich

  • Оюунаа June 30, 2015 at 19:57

    Mundag yumaa. Uuruu uuriiguu olno. Hussen zuiliinhee tuluu yum hiine gedeg bol az jargal.

    • Miss Couture June 30, 2015 at 21:50

      Heleed yu gehwee. Bayarlalaa Oyunaa 🙂

  • Ariunaa June 30, 2015 at 07:55

    Sain uu bi neeree iim mørøvchtei jeans er sonirhdiggui UM getel ømsmøør sanagdaad haigaad bsan manai nøhør chi er ni svvliin ved aygui erelt hiigeed l er ni ih øørchløgdøød bgaa UM yy Geed ineegeed tegeheer ni ene blogiig unshuulsan ih sonirhood bas neeree eregtei hvn yagaad bas neeree ingej blog bichdeggui UM boloo Geed sonirhood bsan hhhh

    • Miss Couture June 30, 2015 at 08:03

      Kkk huurhiin eregtei bloggeruud bas bdg shde. Gehdee mongoloor bichdegiig ystoi medehgui yum bn aa 🙂

  • Tugsuu June 30, 2015 at 02:29

    Hi, HUUTHNUU!
    Post buriig undhaad ih erch huch avdag shu!!!! Ter bolgondoo bishreh umaa! Sain saihan bugd ni burdchihsen. Tsarai zus, bie, setgel, uuriiguu ilerhiileh chadvar, hariltsaa, busdiig hundleh, shiniig erelhiileh, busdad tustai, ug useg, bolovsrol, bichig soyoliin gdl bugdiig ni neg iiml bh estoi gdgeer ni ezemshen, estoi ulger shisheeee! Olon ohiduud nadtai sanal niileh bh. / comment-s unshij bhd dandaa magtsan bdg/ Huurhun duudee bayarlalaa, iim goe uudrug bodol sanaatai shine udriig ehlehed tusladag bas goe goe zuvluguu ugdugt, kkkkk.

    • Miss Couture June 30, 2015 at 05:37

      Huuh burhan mini, ta namaig denduu magtchihwuudaa kkkk gehdee mash ih bayarlalaa tanii commentiig serenguutee unshaad buur setgel sergeed saihan bolchihloo:)) ❤️

  • Zulka.d June 29, 2015 at 13:52

    Esvel sanaa avj baigaad ta uuruu bas blog bicheed uzvel goy baihaa, negent l zurag oruulah yum chini gej bodloo. Tanii bichih hev mayag neg l taalagdaad baina, bodood uzeerei

  • Boloroo June 29, 2015 at 06:48

    Eooeoeooe bur gaihalt ene post bolgniig unshih burd ene useg mur uguulberuud bitgii duusaasai l gj boddg ta unheer shan oird post oruulaag bhad unheer muuhai bsanmar oruulna gsen shan bnanadd hariu ugere uu neere bi bs usgiite gutal umshku bj avdg odo harin taniig haraad unuudr umssn shu ….ulger duirailal avdghhhee

    • Miss Couture June 30, 2015 at 01:11

      Eooeooeoo yaaaasan huurhun yum bee kkkk hair hurgechihlee 🙂 bayarlalaa huurhunuu. <3 Emegtei hun usgiitei gutal haayadaa ch bolow umsdug baih heregtei shuu. Sonsohod taatai baina.Udruu goe unguruuleerei!

  • Zulka June 29, 2015 at 03:19

    Huurhun bnaa buh zuil n, uneheer medremjtei saihan busgui shuu,bi bur chmg shutdiishdee hehe. Sanaa avahaar olon zuil bdag chamd, bas zurag avahuulah chadvariig chen magtahgui bhiin argagui. bas hair tatam. Neeree sanasnaas ene comment bichdeg hesegt zurag hiij boldog bol huuhnuud maani chamaas sanaa avch huvtsaslasan zurgaa hiigeed mun uuriinhuu sanal bolgoh zagvaraa zurgaar hiigeed biye biyeneesee suraltsval zugeer yum shig sanagdhiim. Bi ch bas chamaas sanaa avch huvtsaslasan zurgaa hiimeer l bn hehe, Bayarlalaa huurhun uu.

  • Zulka June 29, 2015 at 02:28

    Сайнуу хөөрхөнөө, бүх зүйл нь гоё байнаа, үнэхээр мэдрэмжтэй бүсгүй шүү, би бүүр чамайг шүтдийшдээ, чамаас суралцах санаа авмаар зүйл маш олон байдаг, хайр татам бүсгүй шүү. Бас чиний зураг авахуулах чадварыг магтахгүй байхын аргагүй. Нээрээ энэ коммэнт бичдэг хэсэг дээр зураг хийж болдог бол хүүхнүүд маань чамаас санаа авсан мөн өөрийнхөө санал болгож байгаа загвараа зургаар хийгээд бие биеэсээ суралцвал зүгээр юмуу гэж бодлоо. Би ч бас чамаас санаа авч хувцасласан зургаа хиймээр л байна шүү хэхэ Баярлалаа Хөөрхөн өө

    • Miss Couture June 30, 2015 at 01:18

      Сайн уу Зулка 🙂 wow л даа ккк маш их баярлалаа уншсан чинь сэтгэл сэргээд явчихлаа. Ийм хөөрхөн охид, бүсгүйчүүдийнхээ үгэнд урамшаад улам ихийг хиймээр болдог юм шдээ хэхэ
      Коммэнт хэсэг дээр зураг хийх талаар болохнуу үгүй юу асууж үзеэ. Сайхан санаа байна 😉

      • Zulka June 30, 2015 at 08:25

        Баярлалаа хэхэ орохгүй болохоор нь дахиад бичээд байсан чэн 3 орчиж, 2ыг нь арилгачаарай сэтгэгдэл

  • Zulka June 29, 2015 at 02:21

    Хөөрхөн байнаа, бүх зүйлс чинь. Би бүүр шүтдийдээ чамайг. Үнэхээр мэдрэмжтэй бүсгүй шүү бас хайр татам. Хувцаслалтан дээр санаа авахаар зүйлс олон байдаг. Нэмж хэлэхэд чиний зураг авахуулах чадварыг магтахгүй байхын аргагүй, нээрээ энэ коммэнт үлдээдэг хэсэг дээр зураг оруулж болдог бол хүүхнүүд маань чамаас санаа авсан мөн өөрийнхөө санал болгох санаагаа зургаар хийгээд бие биенээсээ суралцвал бас зүгээр ч юмуу гэж бодогдлоо. Баярлалаа хөөрхөн өө

  • Leave a Reply to Boloroo Cancel Reply