Summer, Travel

ZERMATT-MATTERHORN

Zermatt Switzerland - July 5, 2015

 

Сайн уу хөөрхнүүд минь! Шинэ 7 хоногийн мэнд! 😉 Сайхан амарсан уу? 7 сар ч ихэнх хүмүүсийн амралтын сар байх шиг байна даа. Манай эндхийхэн бас хүүхдүүдийн хичээл амраад гэр бүлээрээ ийш тийшээ өөр улсруу яваад өгдөг сар. Манай У.Г.Д.нууд маань бас хөдөө, лагер луу гээд л бүгд Монголынхоо сайхан тал нутагт цэвэр агаарт гарсан байгаа юм шиг байнаа. Айраг цагаа уугаад л ааруул, бяслаг идээд л хониний 5 цул хошгоного идээд л гөөмөн сайхан даа…. гээд худлаа яриад яахвээ хаха хөгшин эмээ өвөө нар минь тэгж ярьдаг даа.. Би багадаа хөдөө явах дургvй хүүхэд байж билээ. Тоотой хэдхээн удаа л зуны амралтараа эмээ өвөөгөө дагаж явж байсан. Манай дүү тоохгүй явдаг байсан. Тэгээд дүүгээ ирхээр нь энүүн шиг сайртчихна гэж мэдээд би яваагүй байхгүй юу гээд шоолоод инээгээд байдаг гэсэн. Жаахан байж юун маягтай юм бэ дээ тэ лол Багаасаа л хувцасаа тайлаад байнга эвхэж тавидаг их нямбай хүүхэд байсан гэсэн ккк Одоо бол гэхдээ ийм сайхан орныхоо бүх газруудаaр аялаж явж үзнэ гэж боддог оо.
Монголд маань сайхан байгаа байх даа удахгүй наадам болох гээд.. бөөн наастр байгаа байх даа тиймээ? ккк Манай энд сүүлийн хэдэн өдөр ёстой аймшигтай халж байна 38 градус хүртэл! OMG!!! Oлигтой халж өгөхгүй ийм зун байх гэж дээ гэж байсан хүмүүс хэт их халаад ирхээр ёооё арай дэндүү юмаа жаахан сэрүүхэн болоосой гэлцэнэ… гүй нээрээ ямар байх ёстой юм болоо тиймээ ккк сүүлийн хэдэн жил ингэж дарааллаж олон өдрөөр халаагүй гээд л тв, радиогоор мэдээлээд байна лээ. Монголд бас сайн халж байна уу хэр байгаа вэ? Халууны улиралд ялангуяа шингэн юм (усаа) марталгүй сайн ууж байгаарай. Маш их хөлөрдөг болохоор биеийнхээ шингэнийг алддаг шүү! 😉 Өдөрт дор хаяж 2L усаа ууж байгаа биздээ?
За ингээд бид 2 той Швейцарийн Алпийн нурууны алдарт МАТТЭРХОРН уулруу хэсэгхэн хугацаанд цугтаа аялана уу 🙂
Уулын оргил 4478метр өндөртэй. Дунд хавиар нь 1 жижигхээн модон байшин байдаг юм билээ. Маш сонирхолтой. Тийшээ бол мэргэжлийн уулчид л авирдаг байх. Манай найз залуу дараагийн удаа тийшээ гарах юм байхөө. Би лав тэрний талаар бодохийг ч хүсэхгүй байна хэхэ Өнгөрсөн жил Пилатус уулруу 2128 метр рүү эндхийн мэргэжлийн ууланд аялагчидтай цугтаа алхсан сүүлдээ толгой эргээд унах гээд байгаа юм шиг хэцүүдэж бөөн юм болж байж 1 юм орой дээр нь гарсан шүү ккк гэхдээ гарсны дараах тэр мэдрэмж гоё юм байнлээ. Өөрөөрөө бахархмаар ч юм шиг 😛 1 тийм түүх ч бий шүү.. Манай найз үе үе тэрийг ярьж намайг явуулдаг юм. Миний хайр чинь цагаа тулхаараа ямар аминдаа хайртай юм бэ гээд л… хихи Аминдаа хайртайгаас гадна өндөрөөс л айдаг юм байнлээ.
За тэр ч яахуу ккк Тоblerone, Lindt шоколадний хайрцган дээр байдаг энэ уулыг та нар лав харж байсан байхаа.
Би 2 жилийн өмнө өвөл очиж байсан. Тэр өдөр дээшээ 1604м.рүү уулын галт тэргээр зорьж гарсан боловч дэндүү их манантай байсан учраас уулаа харж чадаагүй буцсан. Энэ удаад харин өөр талаар нь Matterhorn.oo харлаа. Яалтчгүй онцгой уул юмаа. Үнэхээр гайхалтай.

Бид 2 энэ удаад өөр замаар тунэллээр дээшээ тэгээд цаашаа солиод дүүжин тэргээр дээшээ гарсан харин буцахдаа доошоо алхсан нилээн хэдэн цаг алхсан шүү. Өдөржингөө л хаа сайгүй алхсан орой нь ирээд нам жинхэнэ утгаараа мяарсан даа кккк гэхдээ маш сайхан байсан шүү. Харахыг хүсч байсан уулаа хараад бас гоё шинэ газар өдөржин алхаж байгалийн сайхнийг мэдрэх үнэхээр жаргалтай. Хайртай хүнтэйгээ цугтаа явж байгаа болoхоор бүр ч хэд дахин илүү сайхан 🙂 Тэр хажууд минь байхад бүүр санаа амар сэтгэл тэнэгэр дэндүү тайван сайхан байдаг шүү. Цаанаа л дүүрэн… ♥ Энэ уул маань дэндүү үзэсгэлэнтэй болохоор оройгоо надаас нуугаад байх юм… харуулах их дургүй юмаа. Анх очиход бүр нуугдаад юу ч харагдаагүй энэ удаа очиход орой хэсгээр нь байнга үүл нүүгээд хэдхээн сэкүнд л цэлмэг болж оройг нь харж байсан. *Үзэсгэлэнт эмэгтэй хүн бүр нууцлаг бөгөөд үнэ цэнэтэй байх ёстой, дэлгэсэн ном шиг байх нэг их сонирхолгүй* гэж боддог яг л энэ уулыг харах болгонд санаанд минь орсоор байсан!
Би өнөө орой энэ постыг оруулах гээд 8 цагт лэптоп.нийхоо урд суусан одоо шөнийн 02.24 болж байна маргааш 6 өнгөрөөж босч хичээлдээ явах ёстой. Тиймээс ингээд дуусгая даа. Уг нь өөр зөндөө л юм бичмээр байлаа 🙂
Та нар минь шинэ 7 хоногоо эрч хүчтэй эхлээд амжилт бүтээлээр дүүрэн өдрүүдийг өнгөрүүлээрэй!
Цоглог байгаарай кк нээрээ удахгүй наадмаар бүгд л гоё дээлээ өмсөөд гангараад У.Г.Д болох байхдаа… 😉 За дараагийн пост хүртэл түр bye.
Чиний Оогий ♥IMG_2942IMG_3056

IMG_4058Zermatt дээр вагоноос буугаад… 5 одтой зочид буудлын зочидоо ийм морин тэрэгтэй тосч авдаг юм байна. Nice! IMG_4060Эндхийн таксинууд нь ийм хөөрхөн автобус шиг гэхдээ жижигхээн аймар хөөрхөнIMG_4057Дээшээ явах дүүжин тэрэгIMG_2937IMG_3333 Миний Kungfu Panda kkkk11232124_1601337990155370_407992964154988496_n10339644_1601675956788240_3235104458374525658_nIMG_404711535881_1601044836851352_4197930571783808784_nIMG_3014Өчнөөн цаг алхсаны дараа Цэрматтдаа буцаж орж ирж байна..IMG_4054IMG_3027Энэ хаус маш эвтэйхэн эгдүүтэй санагдсан. Аягүй их таалагдсан. Ийм 1 амралтын хаустай болноо…тэгж байгаад… нэгэн нартай өдөр kkk….IMG_3050IMG_4052Цэрматт хотын гудамжаар…IMG_4053IMG_4050Гэртээ харих зам хамгийн сайхан… Буцахдаа гэнэт торт идмээр санагдаад хэхэ 3 цаг гаран яваад харина даа….

Thank you for reading my post.

You Might Also Like

4 Comments

  • Ariunaa July 6, 2015 at 06:04

    Vneheer goë bna yamar ch goë baigali vee zuraglaach bas ter bvsgvi hhhhh heleh ch VG algaa hhhh zaabal ochih UM shvv hhh manai bayarlalaa iim goë goë UM vzvvldegt UGD mini

  • zayahai July 6, 2015 at 02:48

    Oird bur uuland garna gej bodoj bsn. Zuragnuudiig harsan chin bur garmaar sanagchihlaa–

  • Khishigee July 6, 2015 at 01:03

    Нээх хөөрхөн бичдэг шүү 🙂 зурагнууд нь гоё юмаа бичвэрийг нь уншаад таны очсон газарт шууд л очиж үзмээр санагдлаа хэхэ. Заавал очиж үзэх газрын жагсаалтанд минь нэмэгдлээ удахгүй очиж үзэх болтугай гээд өөрөө өөртөө ерөөечихье :Р

    • Miss Couture July 6, 2015 at 01:52

      Hehe bololgui yahwe sanaj ywahad butehgui zuil gej ugui. Gagtshuu tsag hugatsaa l shaardlagatai. Udruu goe unguruuleerei

    Leave a Reply to Miss Couture Cancel Reply