Fashion Show, Inspiration

FALL WINTER 2015/2016 COUTURE FASHION SHOW

Paris France - July 12, 2015

Haute Couture (Ут Кутюр) загварын 7 хоног Парист 1 болон 7 сард болдог. Кутюрын даашинз, хувцаснуудыг дэлгүүрээс авна гэж байхгүй ихэвчлэн захиалгаар хийгддэг. Дэлхий дээр ийм худалдан авалт хийдэг 3000 гаруй бүсгүйчүүд байдаг гэнэ. Мэдээж даашинз урлахад маш их гар ажиллагаа, цаг хугацаа ордог ба хэдэн мянган хиймэл болон хагас эрдэнийн чулууг дээд зэрэглэлийн даавуун дээр хатган оёдог байна. Жишээ нь Chanel, Balenciaga… өөрийн гэсэн даавууг захиалж хийлгэдэг. Өөр хаанаас ч олох боломжгүй юм. Ийм плать дор хаяж 15,000$ байдаг ба зарим нь 60,000$ ч хүрдэг байна.
Загварын ордон болгон Haute гэдэг нэрийг авч чаддаггүй учир нь ийм нэрийг авахын тулд Парисийн Ут-Кутюрын синдикатын маш хатуу дүрэмүүдийг биелүүлсэн байх ёстой байдаг ба брэнд нь Парист байрласан байхаас гадна 15.с доошгүй хүнтэй өөрийн гэсэн урлантай байх ёстой бас 35.с багагүй хувцаснаас бүрдсэн коллэкцио үзүүлэх шаардлагатай байдаг юм байна. Гар ажиллагаа, өөрийн өртөг, 1 хувцасан дээр ажиллах цаг хугацаа зэргийг бүгдийг нь дүрэмчлэн заасан байдаг. Haute Couture нь хувцас биш мөрөөдлийг бүтээдэг. Тайзан дээр үзүүлсэн үзүүлбэр болгон домог болдог. За ингээд өнгөрөгч 7 хоногийн Намар/Өвөл.н шоуны надад таалагдсан загваруудаас бага зэрэг орууллаа. Тухлан үзнэ үү. 😉 

 

Viktor & Rolf  “Wearable Art”! Ийм гайхалтай сэтгэсэн урлагийн бүтээлийг гэртээ авч тавихыг үнэхээр их хүсэж байна!AG17304-683x1024AG17238
Valentino “The Mirabilia Romae Couture”9cfe6ba62eadd1bd854cd1b469270c85 a0c78740cd6b2cbd9f78136c96704c88_AG10352
Giambattista Valli_ULY1836_ULY1645
Elie Saab “Golden Bride”.  Энд дарж Runway show.г ньүзээрэй. Үнэхээр ГАЙХАЛТАЙ! Magical.20094_10154027203509278_2916597161085986117_n
Dolce&Gabbana “Alta Moda”. Үргэлж Pure Inspiration байдаг. 11701125_919607008111536_3739604290175187097_n11695715_919606988111538_8259710494791826415_n11219664_919607068111530_6622836554587187848_n11745812_919606934778210_5257137670067987348_n11033127_919606881444882_7946072431533210797_n
Zuhair Murad “Galaxy Of Couture”c71276e8868e8000bf6b40a0fa1ad86e11700804_10154029598209278_7863302528576210298_n7b8388eb862f8bda2fbc7eed73e134cfzm
Atelier Versace b5d0eeff3deecdb98b12b028477cb4f411703040_10154025362149278_5297382071916733940_n

КАРЛ ЛАГЭРФЭЛД.ийн казино.д тафтой морил! CHANEL хамгийн best нь хамгийн сүүлд…. 1 л өдөр Chanel.н фейшн шоу амьдаар нь эхний эгнээнд суугаад үзнэ дээ… 
Thank you for reading my post.

You Might Also Like

4 Comments

  • Chimgee September 27, 2015 at 10:01

    Wow wow gaihaltai gj helhees uur vg oldohgvi bnaa.ymar goy huwtsas chimeglelvvd weee

  • Monica Khln August 23, 2015 at 06:39

    gaihaltai materialuud ni zuger l nurj unadaad bna aa hhe

  • Minjee August 20, 2015 at 04:13

    Unexeer gaixaltai… Nud tatam, setgel bayasam saixan daashinznuud ba aa…. <3 (Y)

  • Minjee August 20, 2015 at 04:13

    Unexeer gaixaltai… Nud tatam, setgel bayasam saixan daashinznuud ba aa…. <3

  • Leave a Reply to Minjee Cancel Reply