Fashion, Inspiration, Summer

MAXI DRESS

Zürich Switzerland - August 3, 2015

Өглөөний/ Өдрийн/ Оройн мэнд UGD`s 😉 зуны нартай сайхан өдрүүдээ зугаатай өнгөрүүлж байна уу?

Ихэнх хүмүүс амралт зугаалгаар яваад, би ч бас амралтын тайван байдалтай байгаад л байна шүү кк пост ч оруулагүй удсан байна. Оруулая гэж бодсон боловч лэптоп маань зай нь дүүрээд гацдаг болоод (блогоо нээснээс хойш дэндүү их зураг авхуулж хихи) зургаа ч янзалж, ялгаж чадахгүй байсаар удлаа. Computer гацалттай байхаар ямар байдгийг мэдэж байгаа биздээ тээ? (үүф хамгийн үзэн яддаг зүйлсийн нэг)
Саяхан хэд хоногийн өмнө найз залуу маань ирж янзалж өгөөд IOS.н шинэ программ Yosemite гэдгийг нь суулгаж өглөө. Надад одоогоор нэг их таалагдахгүй л байна. Би ямар фотошоп дээр ажиллаж чадах биш I-Photo дээр зургуудаа тайрч, өнгийг нь хасч нэмж жаахан янзалдаг байсан одоо шал ондоо болоод зургаа ч янзлахад бэрх болчихоод хэцүүхэн л байна. Ер нь сүүлийн үед блогтой холбоотой бүх зүйлс жаахан ярвигтай санагдаад жаахан хойш нь тавиад л байгаа. Нэгдүгээрт зав маш бага учраас ихэнх цагаа зориулаад байж чадахгүй юм дээрээс нь завтай үед хүү хаа гээд тохироод уулзаад зураг аваад өгөх зурагчин байхгүй болхоор жоохон онцгүй, хааяа урам хугарчих гээд л байгаа. Найз залуугаараа болж өгвөл зураг авхуулахгүй байхаар шийдсэн. 2,3 долоо хоногт над дээр ирдэг хайрийгаа ирэхэд нь зураг зураг гэсээр их стрэссдүүлж байгаагаа мэдсэн учраас нэг их хүчилж зураг авахаа больсон. Цугтаа байх ганц 2 хон хоногоо хамтдаа стрэссгүй жаргалтай өнгөрүүлж байхийг хүсч байна. Би урд нь хэлж байсан даа. Хэрвээ чи миний блогний байнгийн уншигч бол мэдэж байгаа байх. Зураг авах хоббитой залуутай танилцсан түүнтэй хамт зөндөө олон гоё гоё зургууд авхуулах байхаа гэж бичиж байсан даа.. Түүнтэй ганц 2 удаа хамтдаа зураг авч үзсэн даруухаан дуугай хөөрхий их сэтгэлээрээ миний хүссэнээр бүгдийг авах гэж оролдох юм. Гэхдээ дэндүү даруухан дуугай хүн чинь бас уйтгартай юмаа. Түүнд хэдий мэргэжлийн мундаг, камэр, линзүүд байгаа боловч хамт ажиллахад fun гэж юм байх ёстой шдээ тээ? Дараа нь мэссэжээр зурагнийхаа өгч авах талаар ярилцахад хүртэл ганц 2хон үгээр хариулах жишээний 1 тийм юу гэж хэлмээр юм сонин стилний хүн юмаа. Тиймээс түүнтэй нэг их зураг авах хүсэл төрөхгүй байгаа. Би ер нь их сонин ааштай хүн л дээ. Нэг их төвөгтэй хэцүү ааштай биш хэрнээ дэндүү өөрийнхөөрөө зантай. Ямар нэгэн зүйл надад жаахан таалагдахгүй бол ерөөсөө өөрийгөө хүчилдэггүй тэгээд л хаячихдаг. Заримдаа хүнийг бодохгүй өөрийнхөө хүссэнээр аашлах гээд байдаг. Өөрөө хүсэхгүй байхад яагаад өөрийгөө хүчилж зовоох ёстой гэж? 1 талаараа их амар зан юм шигээ. Нэг их драма болгоод байхгүй тийм эсвэл үгүй болоо! Таалагдвал хийнэ таалагдахгүй бол хийхгүй! Ер нь блог идэвхитэй сайн хөтөлж явуулна гэдэг бол маш их цаг хугацаа шаардсан ажил юм байна. Дээрээс нь бас нэг чухал зүйл нь ганцаараа бол яагаад ч хол явахгүй сэтгэл санаа нийлсэн хэн нэгэнтэй хамтарч идэвхитэй уйгагүй ажиллаж байж л амжилттай явдаг ажил юм байна гэдгийг өдрөөс өдөрт ойлгож байна даа. Ганцаараа сэлфи авахаас өөр яаж ч чадахгүйшдээ тээ лол Тэгхээр зураг авч өгдөг сайн зурагчинтай байх нь хамгаас чухал юмаа. Гэхдээ би бууж өгөхгүй ээ бага багаар явж байгаад л 1 л өдөр зорилго нэгтэй сайн зурагчинтай хамтарч ажилаад зөндөө их зөвлөгөө, санаануудыг хүмүүст ялангуяа Монголийнхоо охид бүсгүйчүүддээ өгч байх болноо. Би яагаад Монголоор голчилж бичээд байдаг учир нь Англи, Герман юу байдгийн ондоо хэл дээр бичдэг болсон, болоогүй блогчид хэдэн зуу мянга саяараа байна. Дуртай нэгнээ дагаад гоё мэдрэмж санаануудыг авч байж болно. Харин манай Монгол блогчид миний мэдэхийн 10 хуруунд багтахаар л байх шиг байгаан. Ихэнх нь Англиар хөтөлж явуулдаг юм байнлээ. Хичнээн гадаад хэлээр ойлгодог ч байсан өөрийнхөө хэлээр бичсэн блог уншихад арай л ондоо мэдрэмжтэй шүү дээ тиймээ? 🙂
Өнөөдрийн постоороо уг нь өөр лүүк оруулая гэж төлөвлөсөн байсан боловч лэптоп бага зэрэг асуудалтайгаас болоод урд нь бэлдсэн байсан Maxi dress буюу зуны урт платтай зургуудаа орууллаа. Эмэгтэй хүний шкафанд зуны хувцаснууд дунд заавал байлгах хувцасний нэг гэж би бодож байна. Халуун өдрүүдэд ямар гоё сэрүүхэн байдаг гэж санана. Хажуудаа оноотой бол салхи сийгээд л бүр сайхан даа гэдэг шиг хихи :))
Мэдээж ямар загвартайгаасаа шалтгаалаад эмэгтэйлэг, эгдүүтэй, хээнцэр, күүл харагдуулна. Нилээн хэдэн охидийн би урт плат өмсөх дуртай даанч намхан болохоор надад зохихгүй байх эсвэл зохидоггүй юм гэж бичсэн коммэнт уншиж байсан. Үгүйдээ тийм биш намхан гээд урт плат зохихгүй биш чи өөрийн биед тохирсон загварыг нь л сонгож олж өмсөх хэрэгтэй. Хүн бүрийн бие ондоо хүн болгонд өөрийн гэсэн биеийн аль нэг хэсэгт problem-zone байдаг. Тэр хэсгээ олж мэдээд аль болох нуусан хувцас өмсөж байх зүгээр юм болов уу. Жишээ нь мөр жижигтэй гарний булчин нилээн өргөн, суганий илүүдэл мах ихтэй байж байнга мөрөө гаргасан богино ханцүйгүй майк подвоолк өмсөөд байх нэг их гоё харагдахгүй болов уу… аль болох өндөр, пөмбөгөр мөртэй подвоолк, цамц өмсдөг байх ч юмуу… хүмүүсийн юу гэж бодох нь хамаагүй надад таалагдаж л байвал өмсөнө эсвэл биеийнхээ бүх хэсэгт хайртай сэтгэл хангалуун гэж бодох хүмүүс ч зөндөө байгаа байх.. хамаагүй өмс гэхдээ өөрийнхөө онцгүй харагддаг хэсгээ яагаад заавал ил гаргаж явах ёстой гэж? Миний бодлоор өөрийнхөө проблэмтэй хэсгээ олж мэдээд өөртөө тохирсон хувцасыг сонгож өмсөх нь л маш чухал. Энэ дэлхий дээр төрөл бүрийн сэтгэхүйтэй хэдэн мянган дизайнэрүүд байна. Чиний биенд тохирох гоё хувцасыг хэн нэгэн нь сэдээд л хийсэн байгаа. Тиймээс шоппин хийхээс бүү залхуур бас сонголтоо зөв хийж сур. Байнга дэлгүүр хэсээд хувцас аваад байдаггүй ч гэсэн байгаа хэдэн хувцасаа өөрийнхөө биед донжийг тохируулсан сонголт хийсэн байхад чи үргэлж гоё л харагдах болно 🙂 За тиймээс охид, бүсгүйчүүд минь энэ удаагийн та нарт өгөх даалгавар маань өөрийнхөө биеийн problem-zone oo олж мэдээрэй! 😉  Дараагийн постоороо толгойний хэлбэрээс шалтгаалж хэрхэн ямар хувцас сонгож өмсөх талаар хичээл дээрээ сурсан зүйлээ та нартаа бичиж оруулнаа.
Өдрөө, оройгоо гоё өнгөрүүлээрэй хөөрхнөө инээхээ мартваа 🙂 Эмэгтэй хүн инээж байхдаа л хамгийн хөөрхөн тиймээс үргэлж инээж орчин тойрноо гийгүүлж байгаарай. Бас хүн болгонтой аль болох эелдэг харьцаж байгаарай. Жишээ нь чаталж байхад зүгээр л нэг инээж байгаа smile явуулахад л цаанаа эелдэг мэдрэмж төрдөг шдээ 🙂
Аа бас миний их ажиглаж байгаа зүйл хүнтэй юм ярихдаа, чатаар харицахдаа заавал хүний мэндийг эхлээд мэдэж бай. Миний хувьд маш чухал. Би эмээ өвөө дээрээ өссөн болоод ч тэрүү тиймэрхүү зүйл дээр жаахан чухал ханддаг л даа. Хүнийг мэндлэхээс нь эхлээд л шинжэнэ. Ядаж л hi гээд биччэхэд яахвэ дээ заавал сайн байна уу гэж ирээд мэндлэх биш шдээ. Надруу өдөрт зөндөө мэссэж ирнэ. Тэр дунд албатай юм шиг орж ирээд юм асуух хүмүүс ч зөндөө байх юм. Хүний мэнд мэдэж мэдэхгүй байж хүнээс юм мэдэх гээд асуугаад байдаг хэн бэ? хэхэ гэхдээ би аль болох бүгдэнд нь хариу өгөхийг хичээдэг ээ. Хүний дургуй хүргээд хүнд муухай сэтгэгдэл өгөөд яах вэ гэж боддог юм. Заримдаа завгүй үед хариу бичихгүй мартагдсан ч зөндөө бий… тэр хүмүүсээс уучлал хүсэе! 😉 Бичихэд мэнд мэдэхээс гадна хүнтэй уулзаад гар барихдаа хэр чанга атгаж байгаагаас бас хүмүүсийг шинжнээ ккк ямар шинжээч юм бэ гэж битгий бодоорой энэ зүгээр л надад төрдөг мэдрэмжтэй холбоотой. Хүн угаасаа сэтгэлийн амьтан шдээ. Хүнтэй гар барихдаа чанга атгаж барьж бай. Мэдээж базаад өвтгөхгүйгээр шүү дээ. кк

Өөртөө итгэлтэй үнэнч шударга хүмүүс маш чанга атгаж барьдаг. Сэтгэл хөдлөөд л нэээх гоё мэдрэмжийг өгдөг хааяадаа урам ч авах шиг сайхан болдог харин эсрэгээ сулбайсан зөөлхөн гар барилт муухай үгээр шууд хэлэхэд хогийн мэдрэмжийг өгдөг. Хааяадаа бүр тэр хүнтэй цааш нь юу ч ярихгүй яваад өгмөөр санагддаг. Өөртөө итгэлгүй эсвэл юманд сэтгэлээсээ ханддаггүй, худлаа эсвэл өө энэтэй ч гар бариад яахавдээ гээд дуртай дургүй гар барьж байгаа ч юм шиг. Гялс 1 барьсан болчий гэж байгаа юм шиг.. ер нь л маш муухай мэдрэмжийг өгдөг өө.. Тиймээс миний хувьд яаж мэнд мэдэх гар барихаас эхлээд тэр хүнийг ерөнхийд нь шинжээд эхэлдэг гэхүүдээ… Тиймээс энийг уншиж байгаа хэн ч болов үүнийг 1 бодоод үзээрэй! Анхаарал тавьж цагаа гарган уншсанд баярлалаа. Аа бас 1 зүйл байна хүнтэй мэндлэхдээ, юм ярьж байхдаа үргэлж нүдрүү нь харах. Маш чухал! Ялангуяа эрэгтэй хүмүүс хүнтэй юм ярьж байж өөр тийшээ хараад яриад байхаар өөртөө итгэлгүй (эсвэл ичимхий ч юм уу кк) эр хүний сүлд хийморьгүй сэтгэгдэл төрүүлдэг. За үг олдож үхэр холдлоо. Дараагийн пост хүртэл түр bye.
Чиний Оогий ♥

 

11061773_1602507100038459_4874883789954050513_n2015 06 14 130455 TuyaOogii 0170IMG_26342015 06 14 130806 TuyaOogii 0178 2015 06 14 131028 TuyaOogii 0187 2015 06 14 133339 TuyaOogii 02382015 06 14 130040 TuyaOogii 0145

Thank you for reading my post.

You Might Also Like

14 Comments

  • Malcom Mosena August 31, 2015 at 14:52

    Experience stunning dresses, vibrant flirty swimwear, jumpsuits gorgeous shoes, all at one fabulous online boutique! Miss G Couture is the home of affordable luxury fashion!

  • Uuganaa August 18, 2015 at 20:45

    Сайн байна уу? Өөрийн тань блогыг уншдаг болоод удаагүй хэрнээ ямар гоё сэтгэгдэл урам авдаг гэж сананаа. Бичиж байгаа нь нээх хөөрхөн нэг сайн найзтайгаа ярьж байгаа юм шиг. Аан тийн гол юм нь таны блогыг үзээд маш өндөр сэтгэгдэл төрсөн учраас өөрөө бас судалж мэдэж байгаад блог хөтлөөд үздэг юм билүү гэж боддог болсон. Яагаад гэвэл өөрийн тань пост үнэхээр хэрэгтэй мэдээлэл өгч чаддаг учраас би ч гэсэн бусдад мэддэг юмаа хуваалцангаа зөрүүлээд сайхан гоё урмын үг болон энерги хүлээж аваад байж болох юм байна гэж бодсон үнэхээр монголд яг ингээд хөтөлдөг цөөхөн байдаг юмаа. Тэгээд би бас яагаад хувь нэмэр оруулж өөрийгөө сорьж болохгүй гэж гэж бодлоо. Хүчтэй нөлөөлсөн байгаа биз. Гэхдээ болоогүй ээ хэхэ. Уншиж судлах зүйл их байна. Ядаж л блогоо ухаж мэдээд нэг аргыг нь олноо хө. Миний хүсэх зүйл гэвэл анхлан блог бичих гэж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө мэдээлэл байвал хэлээч тэгэх үү? Эсвэл уншиж сурч мэдэх юмтай блоггер санал болгож болох уу?

  • Lkhama August 5, 2015 at 14:28

    Sainuu Oogii?. Uneheer unshihad uramtai postuud bichej erch huch uram zorig davhar ugch bidniige bayarluuldagt bayarlalaa. Odoo zurag , post bolgoniig chin harj unshaad uulzmaar taniltsmaar coffee ch bolov uugaad suumaar sanagddag shuu☺️. Neg l udur Europed hul tavina daa?. Gar bariltiin huvid sanal niilj bn bas emegtei hun eregtej hund bol turuulj garaa sungah hereggui gej unshij bsn Manai Mongol erchuuded jaahan Gentle zan dutaad l bdag ldaa?. Za ter ch yahav saikhan huvtsaslana gdg uuruu mash tom soyol bolood bn ene tal der ch geltgui chamaas mash ikh suraltsakh zuiltei Mundag ohin shuu. Bas neg ym deer jaahan gaihlaa iim mundag blogger iin zuragchin bolyo geed zuragchid ar araasaa oochirloj baimaar ymdaa. Hervee bi Naanaa chi amidarch bsn bol chinii zuragiig avch ugyu geed uuriin duraar guih bailaa? ooyo kkk. Neree emegtei zuragchin baival iluu sain yariltsaad sanaa setgel ch sain niilekh bhaa. Erchud chin ugaasaa l Mars aas irsen ug duu muutai humuus shuudee?. Za etsest n Minii medehiin chi saikhan busgui shu?

    • Miss Couture August 5, 2015 at 14:34

      Bayarlalaa huurhnuu. Oh yanz yanziin eregtei, emegtei zuragchnaar awhuulj uzseen yg 100% sanaa niilsen hun olohod berh yum bnaa kkk Emegtei huntei goe baidag yumaa. Tsaanaa l medremjtei, yriltsaad ineelded bas hugjiltei kkk
      Chi end bsn bol saihan l bn 🙂

      • Lkhama August 5, 2015 at 14:44

        ur welcome. Sometimes we need be patience?. Don’t worry , soon you will find your best photographer. Just hope and wait?.

  • Hali Yuna August 4, 2015 at 16:22

    Sainuu.. anx udaa ene blog ruu orj ene post unshlaa..ix taalagdlaa shv?Neeree yag vnen..xvn exleed mendiin zorvvtei bx yostoi yum shigee.. mend medex soxoogvi xvvve xaay xoooe xoosh nogoo yu yaasan teriig eniig geel muuxai yostoi albatai yum shig l xexe… bas xvntei gar barixdaa udaan changa barij mendlex yostoi goe te.. sainuu udaan uulzsangvi ch gediimuu sainuu xaa xvrj yawaaan sainuu yamar sonin xvn be gej yarix zuuraa garaa changa barisan chigeeree mendleed yarix neex goe dotno setgel vnexeer ter xvnees mendii ni medej bga yum shig setgegdel??

    • Miss Couture August 5, 2015 at 06:10

      Sain, sain uu huurhnuu. Yunii umnu blogoor zochilsond bayarlalaa 🙂
      Tiim shuu za ylanguya tanihgui huntei mendlehdee ch gesen changa atgaad ineemsegleed mendlehed ih goe medremj turdug shdee. Hunii anhnii setgegdel gej baidag daa. Ter hezee ch martagdahgui setgeld ulddeg shdee 🙂

  • Gegeenee August 4, 2015 at 07:09

    Сайхан бичлэг байна. Би miss couture facebook page- ийг байнга орж үздэг. Бүр мэдэгдэл авах гэдэг дээр нь тохируулсан байгаа кк. Блогий нь ч гэсэн унших дуртай. Үнэхээр өгөөжтэй гоё пост оруулдагт баярладаг. Би өөрөөс чинь эгч л дээ, гэхдээ танихгүй хүн болохоор хүндэтгээд та гэж бичье. Таны зураг, оруулж байгаа бичлэгүүд үнэхээр их таалагддаг шүү. Хувцас загварын мэдлэг муу хэдий ч сонирхдог над шиг хүмүүст суралцах боломж, урам их өгдөг.
    Нээрээ дээр гар атгахдаа чанга атгах нь таалагддаг. Зөөлөн барьж байгаа хүмүүст дургүй гэсэн байна. Миний гар байнга хөлөрдөг юм л даа. Тэгээд хүмүүсийн гарыг чанга атгах нь битгий хэл гар барихгүй зүгээр л мэндлээсэй гэж боддог. Хөлстэй гарыг чанга атгах хүсэлтэй хүн гэж хэн байхав дээ кк. Тэгээд л зайлшгүй гар барих хэрэг гарвал гялс зөөлөн хүргээд л авдаг юм. Над шиг асуудалтай хүмүүс бас байдаг байхаа. Уг нь энэ асуудлаа шийдчихвэл хүмүүсийн гарыг чанга гэгч нь атгамаар л байна хэхэ.
    Амжилт хүсье.

    • Miss Couture August 5, 2015 at 06:29

      Sain baina uu? urgelj hamt baij, blogiin mini unshigch baidagt bayarlalaa. Bas ih hundelj haritsaj baigaa ni saihan setgegdel turuullee 🙂
      Mash ih bayarlalaa tand.

      Gar bariltiin huwid tiim asuudaltai baij boloh l doo gehdee sanaa zowoltgui barij baih ystoi yum shigee. Jishee ni sonsgol jaahan muutai humuus bi ugaasaa sonsohgui yum chini geed orchin toirnii humuuseesee zaigaa baridag gej bgan. Yagaad tegj uuriiguu yum yumnaas hyazgaarlaj, setgeldee gunigtai baih ystoi gej? Hulgui, gargui murtluu huntei gerleed huuhedtei bolood uuriiguu tahir dutuu gej gutralgui engiin amidraltai hunees iluug hiiged saihan amidraad ywj bgaa humuus bas baina shdee. Tiimees uuriinhuu jijigheen emzeg zuiliig het ih gunzgii bodoj sanaa zowj uurtuu hetsuu baidliig uusgej bas humuust buruu oilgoltiig bitgii ugch bai. Hichneen hulsurhug bsn ch nadtai saihan ineemsegleed changa gar barihad nadad saihan l setgegdel turnu. Hulstei ch bsn huntei saihan gar barij uuriiguu ilerhiildeg baih heregtei yum bolowuu kkk

      Zürich hotoos Oogii ni

      • Gegeenee August 6, 2015 at 05:40

        Өдрийн мэнд.
        Нээрээ тийм дээ. Би ер нь төгс байхыг хүсдэг хүн юм шиг байгаа юм. Тэгээд өөрийн тань хэлдгээр жижиг зүйлд эмзэглээд байдаг. Бага ч гэсэн сул талаа бусдад мэдэгдэхгүй гээд л. Дээр бичсэн зүйлийг уншаад нээрээ л жижигхэн зүйл шүү дээ гэдэг бодол төрж байна. Завгүй хүн байж цаг заваа гаргаад урам өгч зөвлөсөнд баярлалаа. Цаашдаа чанга атгаж гар барих гэж хичээх болноо кк.

  • Mongol er August 4, 2015 at 06:45

    Sainuu? zuw sedwuud hundjee.

    • Miss Couture August 5, 2015 at 06:12

      Sain, sainuu 😉
      Bayarlalaa.

  • boloroo August 4, 2015 at 02:03

    Unheer zuw shuu.. Ta postoo bichihdee hunii soyl ch yumuu yg iimerhuu zuel bagahn bichj bgara bid nart heregttee ta bol uhaanta uzesgelente emegtee harh tudiid ineedg tiim sahn enirgete bayrllaa iim shn uram surgaal zuvlguu harmgui hairlj bdgt

    • Miss Couture August 4, 2015 at 06:21

      Bayarlalaa huurhnuu ❤️

    Leave a Reply to Malcom Mosena Cancel Reply