Fashion, Summer

BLACK AND WHITE × I ♥ COUTURE

Zürich - August 8, 2015

Hi T.T.U.G.D`s 😉 энэ удаад бүүр төгс төгөлдөр үзэсгэлэн гоо дагинууд боллоо шүү кккк Амралтын өдрөө сайхан өнгөрөөж байна уу? Зун цагаа бас зугаатай өнгөрүүлж байна уу? Би постоо бичингээ балкон дээрээ хажуудаа 1 стакан ус, тал peach, бас 1 аяганд латтэ макятогоо тавичихсан бикинитэй сууж байна. Нар шараад л давхар сайхан борлохнээ 🙂  Удахгүй энэ сайхан дулаахан өдрүүд маань дууслаа шүү дээ… Гэхдээ улирал болгон өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй.. яг л нас болгон өөрийн гэсэн үзэсгэлэн гоотой гэдэг шиг… би саяхан 25 нас хүрээд яанаа хөгширлөө гээд л их л сэтгэлээр унаж билээ хэхэ одоо бодохоор инээдтэй юм юуных нь хөгшрөх байхавдээ.. Нас явах тусам юм юман дээр бага багаар илүү туршлагатай болж урд урдынхаасаа илүүтэйгээр амьдралд улам дуралсаар… Үзэл бодол, амьдралыг харах өнгө аяс эрс өөрчлөгдөөд л.. хүмүүс хэзээ хүүхэдтэй болох гэж байна оройтлоо ч гэх шиг их асуудаг байж билээ. Юун хүүхэд өөрөө хүүхдээрээ байхад гэж хариулдаг байсан одоо бол тэгж хариулахааргүй болжээ хэдийгээр цаг нь арай болоогүй ч гэсэн… Удахгүй хэдэн жилийн дараа 30 гарчихаад шал өөр үзэл бодолтой, амьдралдаа хэд хэдэн шат ахичихсан ондоо зүйл бичээд сууж байх байхдаа.. Хэдэн настай вэ гээд л их асуудаг хүмүүст хэдтэй гэдгийг маань ойролцоогоор мэдсэн байх гэж бодож байна! 😉 Яг юу хийдийн яадийн ямар ажил хийгээд ингээд үнэтэй юмнууд аваад байна гээд л дайраад л аймар бичдэгийн. Тэр хүмүүсийг би гайхдаг юм аа. Би жоохон хүүхэд биш шүү дээ. Хүний амьдралд хэт их дурлаад байх шиг. Би 20 настайгаасаа хойш гадаадад ирж гэрийнхнээсээ болон өөр хэн нэгнээс бэлэн мөнгө авч үзээгүй. Өөрийнхөө хүчээр л амьдралаа бага багаар дээшлүүлж босгож яваа эмэгтэй. Ажил хийхгүй л бол хэн ч надад май гээд мөнгө зүгээр өгөхгүй гэдгийг би мэднэ. Ажилаад олсон мөнгөөрөө өөрийнхөө хүссэн юмаа авах хичнээн амттай хичнээн сайхан гээч! 🙂  Мэдээж би ажилсан мөнгөөрөө хувцас л аваад байдаг хүн биш шүү дээ. Байр хоолний мөнгөөөс эхсүүлээд л сургалтын төлбөр юу байдгийн бүх юмаа зохицуулна ш дээ. Үнэтэй юм яг яаж аваад байдгийн гээд л бүр лаг юм хэрэглэдэг хүмүүсийн хажууд би мяа шдээ хөөрхий тиймээс тийм сонин асуулт битгий асууж бай! За ялангуяа монголд байгаа хүмүүсийн хажууд цалингийн төвшин энд хамаагүй өндөр гэдгийг надаар хэлүүлэтгүй мэдэж байгаа байлгүйдээ. Залуу хүн ажилийг голохгүй хийж бай гэж би хэлмээр байна! Тэр гэхдээ түр зуурын л ажил байх хэрэгтэй. Юу ч үгүй байж худлаа сэхүүн зан хэнд ч хэрэггүй. Залуу хүн болгон л баян эцэг эхийн дэмжлэггүй бол бүгд мөнгө муутай байдаг шдээ …гээд би ядуу айлийнх гэж байгаа юм биш сайхан эмээ өвөө, ээжийн буянд хэнээс ч дутахгүй өсөж торнисон. Бас Монголчууд минь аятайхан гайгүй харагдаж, гайгүй эд зүйлс хэрэглэчихдэг, сайхан бүсгүйчүүд болгон өө энэ спонсортой угасаа тодорхой гэсэн нэг бүрхэг бодлоо авч хаявал таарна. Өөрийнхөө хүч чадлаар өөрийгөө хэнээс ч дутахгүй сайхан авч яваа сайхан бүсгүйчүүд бас зөндөө байгаа шүү. Эсвэл Монголд охид, бүсгүйчүүд өөрийгөө тэгж хямдхан үнэлж , тийм үлгэр жишээ болсон юмуу? Сонсоод байхаад тийм юм шиг байгаам л даа. Үнэхээр харамсалтай!  Охид, эмэгтэйчүүд минь битгий тийийм хямдхан байгаачээ гэж гуйяа. Хүний гар харж биш өөрийнхөө хүчээр амьдралаа босго. Иш чааваас тэр байр, машинхан юу юм бээ тийм биздээ. Өнөөдөр чамд аль ч байхгүй байсан нэг л өдөр болно шдээ. Хүсэл зорилго байгаа цагт чи бүгдийг бүтээж чадна. Эмэгтэйчүүд бид чинь агуу хүмүүс шүүдээ 🙂 Битгий амьдралд бууж өг. Үргэлж урагшааа тэмүүлж жил ирэх тусам амьдралаа дээшлүүлж явах хэрэгтэй. Бас хэн нэгэнд атаархаж, битгий үзэн ядаж байгаарай.  Хэн нэгнээс хариугаа авмаар байвал зүгээр л сайхан амьдар. Үргэлж аз жаргалтай инээж бай. Тэр үед чиний haters.үүд өөрсдөө хэцүүдэх болно кккк Би ер нь амьдралдаа хүн үзэн ядаж байгаагүйн байнаа. Таалагдахгүй байгаа зүйлээ дор дор нь хэлчихнэ, сэтгэл доторхоо гаргачихна. Удахгүй мартчихна ккк ер нь их амар хүн л дээ.. тийм болхоороо ч тэрүү миний амьдрал ямар ч стрэссгүй,би үргэлж сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг. Би лав гоё эмэгтэй хараад атаархал ердөөсөө төрдөггүй харин гоё мэдрэмжийг авдаг.  Өөрөө өөрийнхөө амьдралийг өөрийнхөө хүчээр зурж яваа учраас өөрөөрөө ч бахархмаар юм шиг лол миний эргэн тойрний хүмүүс гэр бүлийнхэн, найз нөхөд, найз залуу гээд л хүмүүс маань надад үргэлж мэдрүүлж эрч хүчийг өгдөг юмаа. За би ингээд пост бичих гээд суухаараа хадуураад хаа хамаагүй зүйл бичээд явчих юмаа. Өмссөн хувцасныхаа талаар илүү их бичиж байх уу санал бодлоо хуваалцаарай. Please! (аягүй хөөрхөн хараад инээж байгаа царай кк)

За өнөөдрийн өмссөн хувцасны талаар гэвэл маш удаан хайж байгаад олсон Two Piece гэж хэлдэг юбка цээживч 2 . Яг ийм далий хэрчсэн юм шиг загвартайг үгүй мөн их хайсан даа хэхэ зураг хийхэд бас их охид асууж байсан. Би 1 охидийн дэлгүүрээс олж авсан юм. Тally Weijl гээд УБ.д нээгдсэн юм байнлээ шдээ. Чанар материал муу талдаа ч гэсэн хөөрхөн загварлаг юмнууд хааяадаа авахад ок байдаг юмаа. За тэгээд энийгээ нилээн дээр үед авч байсан Зара.н өндөр өсгийттэйгээ хослуулж өмссөн юм. Гоё зохицож байгаа биздээ ? кк Энэ юбкаа тайлахгүйгээр подволк, гутал 2 оо солиж өмсөөд бас 1 өөр лүүк бүрдүүлсэн байгаа юм. Энэ нь биед амар доор зургууд шиг үсрээд л гүйгээд баймаар ккк мэдээж спорт снийкэрс өмссөн болхоор тэр шүүдээ 😉 Энэ өнгөрсөн улиралуудад кэт маш ихээр моданд орлоо шүү дээ. Ялангуяа Адидас.н Superstar гэдэг загвар заавал байх ёстой шүү би гэхдээ аваагүй байгаа л даа тэгж байгаад гоё өнгө, оруулгатайг авнаа. Миний өмссөн байгаа MAJE гээд брэндийх. Францад, Парисд энэ кэтгүй бол загварлаг биш мэт л эмэгтэйчүүдийн шүлсийг гойжуулсан загвар юм кк Би өнгөрдөг намар-өвөл гарахад нь л хараад дурлаж байсан арай үнэтэй байсан учраас сая зуны хямдралаар олж авсан.

За ингээд шинэ лүүкүүдээ доор оруулсан байгаа шинэ клиптэй хамт тухлан соёрхоно уу. (Бөхийн ёслов лол) 3 хоногийн өмнө гарсан Calvin Harris & Disciples хамтарсан гоё хэмнэлтэй дуу байна. Сонсох тусам маш ихээр таалагдаж байна. Клипэнд нь Гиги Хадид тоглосон. OMG би түүнд хайртай.

Амралтын өдрөө гоё өнгөрүүлээд маргаашнаас шинэ 7 хоногоо эрч хүчтэй эхлээрэй. Шопт захиалга өгсөн охидод хандаж хэлэхэд: Маргааш бараа Уб.д очно шүү 😉 Урдах захиалгийн VS захиалагчид хурдан юмаа авбал баярлана шүү! Дараагийн пост хүртэл түр bye!

Чиний Оогий ♥

Зургын камэра зөв тохируулаагүйгээс зургын чанар жаахан муу байнаа. Соооррий…IMG_5995 perfect365 Version 3 perfect365-2 IMG_5950 IMG_6004 IMG_5942 IMG_5928 IMG_5888 Version 2 IMG_5872IMG_5844 IMG_5909 IMG_5960

 

Thank you for reading my post.

You Might Also Like

21 Comments

  • Reply Puujee October 7, 2015 at 03:54

    Hi Beauty. Uudrug, ungulug, gegeeleg goe niitleluud +haraad baimaar zuragnuudtai, COOL.

    Sneakers n goe haragdaad bnaa, adidas uu?

    • Reply Miss Couture October 7, 2015 at 07:00

      Bayarlalaa 🙂 sneakers nn Maje.h ?

  • Reply urnaa September 10, 2015 at 02:43

    Ih goy eyreg energytai bvsgvi yumaa.niitlelvvdn vneheer ih taalagdlaa.minii bie uuruur tani baharhaj hvndelj bn.amjilt huurhunuu

    • Reply Miss Couture October 7, 2015 at 06:59

      Mash ih bayarlalaa ???

  • Reply Gerel August 27, 2015 at 09:46

    Hi girl
    Tiinshdee gej ireed l commentoo ehluulie kkk . Hezee bileede yamar ch bsan nileen heden udriin umnu chinii FBook pageer orj yavaad ene yostoi huurhun ohin shu ntr ged l ajliinha neg uruund suudag ohintoigoo yaria ehluullee . Getel suuldee ter yariagaa margaldaad duusgalaa . Neg l durgui hurgeed haychihsaan . Yag l chinii bichseneer ene barag l sponsorduulj bj l ingej bga umsuhiin tuluu trutsun ntr geed l … neeree… Manai zarim ohiduud yagad iim sonin uzel bodoltoi bdag bn aa . Ataarhuu gehed haashaa yum gutrangi gehed haashaa iin . Bi ataarhaagui gehdee gej ireed l huniig yanz bureer hardaj serdej yarih n oilgomjgui . Getel ter yarian dundaa chmg bolon chinii duug sain tanidag bolhoo hellee .Yostoi evgui. Iim l bn daa zarim neg humuus

    • Reply Miss Couture August 27, 2015 at 13:19

      Kk zugerdee tegeed yrij l baig hun bolgon uur bodoltoi burheg humuus burhegeeree l uldene.. Tanidag geed ch hudlaa yrih humuus ih bii tiimees ternii yu geh hamaagui uuriiguu harin iim sonin humuusees bolj bitgii stressduulee kk

  • Reply enji August 20, 2015 at 02:59

    hi tanii postuud uneheer ih taalagdaj erch huch awdag shu bayarlalaa. /bi egch l yum shig bn gesen ch hundelmeer shan busgui bolohoor tand gechihlee kkkk/ end yag minii eejiig bichsen yum shig setgegdel turluu. manai eej gantsaaraa hinee amidralaa uneheer mundag awch yawaa shan busgui bgaan.
    end bichigdsen doorh ugiig humuust helmeer sanagdaad bdiin Эмэгтэйчүүд бид чинь агуу хүмүүс шүүдээ 🙂 Битгий амьдралд бууж өг. Үргэлж урагшааа тэмүүлж жил ирэх тусам амьдралаа дээшлүүлж явах хэрэгтэй. Бас хэн нэгэнд атаархаж, битгий үзэн ядаж байгаарай.

  • Reply oyu August 19, 2015 at 03:34

    erch huch hairlasand bayarlalaa uur shg chn bolmoor bn kkk amidraliig sain saihan talaas harj uuriinhuu amidraliig baga bagaar zulgej bgag chn harah shan bnaa

  • Reply Бадам August 16, 2015 at 13:10

    Яасан сайхан сэтгэл сэргээсэн нийтлэл вэ ? эмэгтэй хүн өөрөө өөрийгөө авч явах чадалтай байх ёстой гэсэн бодол чинь үнэхээр таалагдлаа би ч бас тэгж боддог. Бидэнтэй адилхан бодолтой эмэгтэйчүүд улам олон болоосой гэж хүсдэг. Гэхдээ эмэгтэйчүүд хүчирхэг байна гээд эрчүүдээ доорд үз гэсэн үг биш шүү дээ, хүмүүс тэгж хадуураад байдаг талтай (монголд шүү ккк). Амжилт хүсэе, байнгын уншигч чинь байх болноо ?

  • Reply Sima August 12, 2015 at 13:20

    Ene udriin mend,
    Uneheer saikhan setgel sergeesen niitlel baina. Ulam bur usuj devsheed bidendee erch huch bainga hairlaj baigaarai :D.

    • Reply Miss Couture August 14, 2015 at 18:58

      Zaa hicheenee 🙂 bayarlalaa

  • Reply Kheku-Uils August 9, 2015 at 16:36

    Wow uneheer setgel sergeesen shan post blaa,,Thank you ?☺ Uuriinhuuruu baij chaddag jinken ulger duurailal bolson huurhun busgui shvv.Chamd buh yum bna goo uzesgelen+Medremj ???chi bol Tugs ????

    • Reply Miss Couture August 9, 2015 at 20:49

      Huuh namaigaa denduu ih magtjee hihi maaash ih bayarlalaa urgelj hamt baidagt bayarlalaa huurhnuu <3
      Zürich.s shine 7 honogiin mend with love hurgey! 🙂

  • Reply Tungaamnh August 9, 2015 at 15:28

    Super tolle Post Oogii! Ich mag deinen Blogpost auf jeden Fall und auch deine wunderschöne Bilder von Instagram. Ich wünsche dir viel Glück!
    Lg

    • Reply Miss Couture August 9, 2015 at 20:54

      Danke für deinen süßen Kommentar, liebe Tungaa! 🙂 <3

      Ganz liebe grüsse aus Zürich

  • Reply Zolzaya August 9, 2015 at 14:14

    Sain bna uu? Dunguj uchigdurhun facebook huudsand chin negdsen shine gishvvn bna. Anh udaa blogiig chin vzlee ih taalagdlaa amjilt hvsiy bas ih uram zorig awlaa. Nasaar oiroltsoo gants 2r egch bolowch anhnii hvvhdee turvvleed joohon jin nemeed niarchihsan bgaa gehdee uur shig chin shan bvsgvig haraad bi ch gesen iim goy boloh yumsan gedeg nuutshan hvsel turluu (tsagaanhan ataarhal turuh kkkkkk) tegeheer margaashnaas dasgalaa sn hiigeed jingee hasaad ulam huurhun eej bolno kkkkk amjilt

    • Reply Miss Couture August 9, 2015 at 14:26

      Sain, sain baina uu? Minii jijigheen ertuntsud tawtai moril 🙂 Yunii umnu bayarlalaa!
      Buhel buten hun buteegeed gargaad irsen chi bol aguu emegtei shuu dee. Baga bagaar uurtuu archaatai baij uuriinhuu tuluu dasgalaa sain hiiged butsaad goe bolooroi huurhnuu
      Zürich.s mend with love kk

      • Reply Zolzaya August 10, 2015 at 14:25

        Bayrlalaa shan urmiin vg hairalsand.

        • Reply Miss Couture August 10, 2015 at 20:40

          ??????

  • Reply Miss Couture August 9, 2015 at 13:47

    wow mash ih bayarlalaa 🙂 Chamd bas sain saihniig husey!
    Chinii Oogii

  • Reply Ganaa August 9, 2015 at 13:40

    Estoi uurinhuu bdag medremjtei sxan busgui shu.chinii heldeg yg zuw zaluu hun uuruu hudulmurluj amidralaa buteej bosgoh heregtei.bi yg sanal 1bn.mundag daichin bs ene delhiin hamgiin huurhun busguid hamgiin sxan buhniig chin setgelese husie 🙂 😉

  • Leave a Reply to Gerel Cancel Reply