Inspiration, Lifestyle, Summer

ENDLESS SUMMER -GRILL NIGHT WITH BAE ♥

Thalwil Zürich - August 31, 2015

 

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинуудаа 🙂 Дуугаа сонсоод зургаа үзээрэй. Төгсгөл үгүй зун мээн ямар сайхан юм бээ?? Өнгөрсөн постон дээр ингээд намар болчихож байгаа юмуу гээд ямар их харамсав аа? Миний харамссан сэтгэлийг маань байгаль дэлхий сонссон бололтой сүүлийн 7 хоног мааш гоё нартай дулаахан бүүр дэндүү халуун өдрүүд байлаа. Магадгүй миний хайр ирэхдээ нар дагуулаад ирсэн байж болох кк Бүхэл бүтэн сар уулзаагүй хайрттайгаа уулзаад амралтын өдрүүдээ дэндүү гоё өнгөрүүллээ. Нартай дулаахан байна хайрт минь хажууд байна албаны ажил байхгүй өөр юу хэрэгтэй юм бэ? 🙂 Өглөөдөө эрт босч бэйтэйгээ хамт гүйгээд л оройдоо бассэйнд очиж сэлээд л… Өдөр өөр хотуудруу зугаалаад л энэ зуны сүүлийн weekend мартагдашгүй гоё өнгөрлөө. Нуурын эрэг дээр грилдээд л мах шараад л хэвтээд л амраад л… хайртаараа дундуур нь зургаа татуулаад л…
За Оюунцэцэг минь одоо зургаа болий тэгэх үү гээд үе үе уурлана за яг сүүлийн зураг гээд л би даруулаастай шдээ хихи Мэдээж сүүлийх биш за одоо жинхнээсээ сүүлийх гээд л үргэлжлэх нь тодорхой лол :p
Өнөөдрийн постоо өчигдөр орой Цюрих хотын нуур дагаад байдаг Талвиль гэдэг газраас бэлдлээ. Шатаамаар халуун өдрийн дараах тэр орой ямар гайхалтай сайхан байдаг вээ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биздэ? өөү майи гааад үгээр хэлшгүй үзгээр бичишгүй тэр сайхан мэдрэмж. Миний хайрт галаа асаагаад махаа шараад л би ном уншаад л салат, хачираа бэлдээд л хэвтээд л… нар жаргахыг хараад л…
2 жилийн өмнө United Colors Of Benetton.с авч байсан ийм гоё малгайгаа яагаад ч юм бэ мэдэхгүй өмсөх боломж олдохгүй байсан анх удаагаа өмслөө. Гоё байгаа биз? 😉 Бас ноднин авч байсан энэ гоё усны хувцасаа анх удаагаа л өмслөө. Аль дээрээс л хойш ийм юбкатай болохийг хүсч хүсч уран гартай найзаараа хийлгэсэн tulle skirt. ээ өмслөө. ♥Баярлалаа Жижгээдээ♥

Охидууддаа санал болгоход заавал нэг ийм юбкатай болоорой ямар өнгө байхийг нь өөрөө сонгоод илүү дэрвэгэр дотроосоо дэрвийж өгвөл бүр гоё харагддаг. 🙂 Худалдаж авах газар олдохгүй бол хүнээр хийлгэчих. Би тэгж байгаад оёдлын курст явая гэж бодож байгаа. Гараараа онгойж явхаар умайж яв гээд л оёчихож чадах боловч машин дээр сайн оёж чадахгүй. Хааяадаа онцгой загвартай цээживч ч юмуу тиймэрхүү жижиг амархан зүйлсийг өөрөө эсгээд л оёод өмсчихмөөр санагдаад байдгийн даанч машаан дээр оёж чадахгүй техникийг нь мэдэхгүйгээс болоод дэмий бодоол өнгөрдөгийн. Уг н манай эмээ, ээж 2 маань маш уран гартай сайн оёдог хүмүүс би сурч байхгүй яавдаа гэж бодох шиг… за тэр ч яахуу сурахад оройтоогүй байна кк
Өнөө өглөө бид 2 таван цагт босоод хайртыгаа гаргаж өгчихөөд буцаад гэртээ ирсэн нээх гоё сэргэг байхаар нь ерөөсөө блогтоо пост оруулнаа гээд өчигдөр оройны зургуудаа ялгаж янзлаад оруулаад бичиж суусаар байтал 10.32 аль хэдийн болсон байна. Цаг нэг мэдэхэд аймар хурдан урсчихсан байх юмаа. Гэхдээ эрт босоод үр бүтээлтэй сайхан өнгөрүүлж байнаа. 🙂 Шинэ 7 хоног сайхан эхэлж байна. Гадаа ч нартай цэнхэр тэнгэртэй сайхан өдөр байна. Үдээс хойш сургууль руугаа явнаа. Нүүр будах үндсэн техникүүд сураад дууссан сүүлийн үед шалгалтууд их байнаа. Надад амжилт хүсээрэй кк Нээрээ санаснаас эмэгтэйчүүддээ зөвлөхөд нүүрээ тийм их буддаг ч байсан буддаггүй байсан эмэгтэй хүн 1 өдрийн ч хамаагүй нүүр будах курсд суугаарай гэж санал болгомоор байна. Бид нүүрээ өөрийнхөөрөө будаад л гоё болоод байгаа юм шиг байдаг боловч яг техникээр нь сурахаар шал ондоо байдаг юм байнаа хэхэ Би маш их юм сурсаан. Бас манай найз залуу уржигдар намайг нүүрээ будсаны дараа миний хайр нээрээ нүүрээ маш гоё буддаг болжээ шал ондоо харагдаж байна. Цаанаа л эмх цэгцтэй маш цэвэрхэн бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байна гэсэн шүү 🙂 Би өө баярлалаа гэхдээ би тэрийгээ мэдээд байгаамаа л гэсэн хэхэ тоглосын тэгж сонсох гоё л юм байнлээ. Яалтчгүй би өөр дээрээ мэдэрч байгаа л даа. Урдахаасаа илүү цэвэрхэн гоё буддаг болоод байгаа. Бас төрөл бүрийн будгууд урдахаасаа илүү ихээр цуглуулдаг болсон кк Тэгж байгаад 1 өдөр нүүр будах талаар пост оруулнаа. Хэзээ гэж амлахгүй эЭ..
Би ер н хүнээс амлалт сонсох их дургүй. Хүнд амласан бол л биелүүлэх ёстой. Би өнөө орой пост оруулнаа гээд л fb, insta дээрээ олны өмнө биччихээд л оруулаагүй үе хэд хэдэн удаа болсон. Жишээ нь өнгөрсөн 3дахд билүү 4 дөх өдөр 15h 45mins 26sek дараа пост оруулнаа гээл нэг зураг хийсэн тэр оройноо ажилаасаа тарж аймар өлсөж гэртээ ирээд юм идчихээд постоо бичнэ дээ гээд л ширээний ард суух гэсэн нэг л жоохон хэвтмээр санагдаад болдоггүй за ер нь орондоо сууж байгаад гоё бичнээ гээд л баахан дэр овоолж тавиал Laduree.n гоё лаа авсан байсан тэрийгээ асаагаал нүүр амаа бүгдийг нь сайхан цэвэрлээл орондоо лэптопоо дэлгээд суусан яасан мэдэхгүй нэг мэдсэн чинь миний өглөөний сэрүүлэг 6 цагт дугардаг дугараад сэрвэл яах уу? ккк ёстой жинхэнэ тасарна гэдэг чин болсон байнлээ дээ. Хайрыгаа орой залгахад нь ч сонсоогүй унтсан байнлээ. Тэгээд өглөө нь босоод oh nooo хүмүүст амлачихсан байсан худлаа боллоо гээд их санаа зовсон доо. Тэгээд тэр өдөржингөө орой болтол их ажилтай байсан тэгээд л манай найз ирээд гадуур дотуур явсаар тухтай сууж бичих зав гардаггүй байхгүй юу… тиймээс одооноос тэдий эдийд пост оруулнаа гэж олны өмнө амлаж байхааргүй хатуу шийдсэн. Тэгж байгаад нэг пост оруулнаа гэдиймүү яадын 😀 хэхэ за би нэг тиймэрхүү л байдгиймдаа… Тэр амласан постоо тэгж байгаад удахгүй оруулнаа. Тэр болтол түр баяртай хөөрхнүүд минь. Шинэ 7 хоногоо над шиг эрч хүчтэй, гоё эхэлсэн байх гэж найдаж байна. Эрт унтаж эрт босч байгаарай тэгвэл маш их юмыг амжуулахаас гадна унтаж ёстой цагтаа унтаж амраад бие чинь үргэлж эрүүл чийрэг цаанаасаа л эрч хүчтэй байх болно. Бас унтахынхаа өмнө ЗААВАЛ нүүрээ цэвэрлэж унтаж байгаарай. 25 хүрсэн бол нүднийхээ тосыг түрхэхээ мартваа кккк
Чиний Оогий ♥IMG_8344perfect365
Миний шайхан хайр нь аягүй дургүй зургаа авхуулж байгаан ккк холын харааны шил зүүдэг болчихож их даруухан харагдаж байгаа биз
IMG_8335IMG_8348

IMG_7520IMG_8337 IMG_7525 IMG_7535 IMG_7551IMG_8311 IMG_7566 IMG_7579 IMG_7595
 Хэн юу гэх нь хамаагүй зүгээр л өөрийнхөөрөө бай!IMG_8285 IMG_7610 IMG_8334OUTFIT DETAILS:

Swimwear: Seafolly Australia

Tulle Skirt: Handmade by Jijgee

Hat: Benetton

Sandals: Micheal Kors

Bag: Pepe Jeans

Sunglasses: Swarovski

Book: Style Guide by Nina Garcia

 

Thank you for reading my post.

You Might Also Like

10 Comments

  • tseegii September 10, 2015 at 01:56

    Sain bnu tanii oruulsan postuudiin zarimiig ni uzed suuj bn tgd setgegdelee helehgui bhiin argagui neg tiim medremj turuud bna kkk ta ih engiin yu gemer ym bede ih neelttei herne hugjiltei ch ym shig yg yu gej helhe medehgui beg goy energitei hun yma yagad ch bichsen zuilsiig ni unshad bmar shan uzesgelentei hun ym tanid amjilt,eruul enh ,az jargal husey

    • Miss Couture April 9, 2016 at 00:15

      Mash ih bayarlalaa 🙂 <3

  • tuvshuu September 9, 2015 at 15:25

    Hi saihan busguidee amjilt husie

  • Misheel September 8, 2015 at 22:22

    Бие биенээ дэмждэг хосууд гоё шүү. Найз залуу тань бас Ask.р Германд суралцах талаарх асуултанд маань хариулдаг нь тусч санагдсан. Баярлалаа та 2т ?☺

  • Margad September 8, 2015 at 09:57

    үргэлж эрч хүчийг мэдрүүлдэг, үзэсгэлэнтэй, ухаалаг эмэгтэй шүү

  • Zulka September 1, 2015 at 08:12

    Эгдүүтэй гэдэг нь

  • Ck August 31, 2015 at 12:31

    Aaaaaaaa ymar huurhunyunbeee… ???

  • Leave a Reply