Inspiration, Summer

KNABENSCHIESSEN 2015 – ХҮҮХЭД НАСРУУГАА ЭРГЭЭД ОЧИЕ :)

Zürich Switzerland - September 27, 2015

 

 

Ням гаригийн мэнд хөөрхнүүдээ. Амралтын өдрөө гоё өнгөрүүлцгээж байгаа гэж найдаж байна. ХҮҮХЭД НАСРУУГАА ЭРГЭЭД ОЧИЕ тэгэх үү? Жоохон байхад парк дээр 6 сарын 1 өдөр паркаар дүүрэн хүмүүс байдагсан. Гинж, галзуу хулгана, эргэдэг сандал гээд л суух дуртай байж билээ. Аймар их оочиртой хүлээж хүлээж суудаг тэ 🙂 Манай энд харин байнгын парк байдаггүй үе үе л ирдэг нүүдлийн паркууд байдаг. Цирк ч бас адил. Циркэд бол харин монгол авяслаг залуус их ажилладаг юм билээ. Би хараахан үзэж амжаагүй л байгаа. Үзнэ дээ гээд л ямар 1 байдлаар амждаггүй юм кк.. аа худлаа ярьж байна. 2 жилийн өмнө энд болсон Монголчуудын наадмаар 1 үзэж байсан юм байна шүү..  уран нугараач 1 охиныг биширч дурлаж байсан юм байна ккк Манай Монголчууд хаана ч явсан бүхнээс илүү мундаг байдаг шүү..
Хэдий бид том болсон ч гэсэн гинжин тоглоом дээр суугаад, хөөсөн чихэр идээд, шаар бариад, бантиктай плать, туфль өмсөөд явахаар хүүхэд насандаа эргээд очсон юм шиг л аз жаргалтай байдаг юм байна хэхэ хэдий жоохон хүүхэд шиг санагдаж байгаа боловч… хүн бүр дотроо хүүхдээрээ л байдаг.. хүүхэд шиг элдэв янзын санаа байхгүй, гэгээхэн цайлган, бодож санаа зовох зүйлгүй амар амгалан дургүй нь хүрвэл уурлаж уйлаад л аргадуулж буцаж инээгээд л, эрхлээд л… тийм үедээ буцаад очмоор санагддаг л биздээ? Хэдэн цагийн турш би очоод ирэх шиг л боллоо… Гэнэт шийдээд явсан болоод ч тэрүү маш гоё байсан. Ер нь гэнэт шийдэж хийсэн зүйлс маш хөгжилтэй байдаг шдээ тиймээ? ялангуяа залуу хүмүүс spontan ямар ч юманд үгүй ээ би тэгэх ёстой ингэх ёстой гээд юмнаас хоцроод, өөрийгөө тусгаарлаад суугаад байхгүй юм юманд санаачлагатай, юм юманд идэвхитэй оролцож, найз нөхөдтэйгээ хааяадаа наргиж цэнгэж явж байх хэрэгтэй юм шигээ.. Нэгэнт л нас нь болохоор хорвоогийн жамаар ээж аав болцгоож гэр бүлтэй болоод аяндаа хүссэн хүсээгүй амьдралд орох учраас залуу насаа хэзээ ч мартахдахааргүй сайхан өнгөрөөх хэрэгтэй. Дурсаж, ярьж инээх зөндөө олон паянтай байх хэрэгтэй ккк мэдээж би залуу насаа мэдэрч байна гээд утгаа алдатлаа буруу замаар ортлоо явах биш шүү дээ.. ямар ч юман дээр хандыг нь тааруулж, хэмжээ хязгаартай ёс жадигтай байх ёстой. Миний хувьд ч залуу нас минь хэзээ ч мартагдахааргүй эрх чөлөөтэй, бөөн дурсамж, паянгаар дүүрэн олны дунд өнгөрсөн дөө.. кк Олонтойгоо байна гэдэг сайхан гэхдээ ямар хүмүүсээр хүрээлүүлж ямар хүмүүстэй найзалж нөхөрлөхөө зөв сонгох хэрэгтэй. Гэхдээ бид хэн нэгнийг анх хараад л ямар хүн гэдгийг нь хэлж мэдэхгүй учраас найзалж нөхөрлөж байж л танина шүү дээ.
Сайн хүмүүс чамд аз жаргал үлдээнэ
Муу хүмүүс чамд туршлага үлдээнэ
Адгийн хүмүүс чамд сургамж үлдээнэ
Харин гайхалтай хүмүүс чамд дурсамж үлдээнэ гэдэг биздээ.. Энэ дундаас чи жинхэнэ найзаа олж муу хүмүүс нь хасагдаж явсаар жинхэнэ амьдралын найз л тунаж үлддэг байхдаа…

Knabenschiessen гэж эндхийн буудлагын үндэсний баяр 3 өдрийн турш үргэлжилдэг. Би жил болгон л очиж тоглоно. Харин энэ жил өндөр, аймар эргэдэг тоглоомууд дээр суугаагүй… Айгаад кк өнгөрсөн жил зурагны цаана харагдаад байгаа дээшээ доошоо болгодог тоглоом дээр суугаад дотор муухай оргиод бүр хэцүүдсэн тэрнээс хойш айгаад суухаа больсоон харин энэ дунд зэргийн гинжин дээр олон дахин суусан шүү бүр 5 удаа :p
2 төрлийн хувцастай авхуулсан.. яг л охин шиг хувцасласан байгаа биз кк Бантиктай Red Valentino.н туфлээ анх удаа өмсөөд явсан харин яасан гээч? хөөсөн чихэр идээд нөгөө гартаа шаараа бариад бөөн баяр хөөртэй алхаж явсан тэрүүгээр битүү хүнтэй дандаа хүүхдүүд ээж аавтайгаа гэр бүлээрээ.. Тэгсэн зүүн түфлний өсгий баруун туфлийн бантикруу нь ороод татаад гардаггүй бүдэрч унаад ёоёо болсоон том бантик чинь аюултай юм байна. Алхаж явахад нөгөө хөлний бантикний том нүхрүү яваад орчихдог юм байна. Хэдхээн сэкүндийн дотор болоод өнгөрсөн. Аймар хүчтэй унаад баруун хөлийн өвдөг шалбараад цус гараад, баруун талын гар тэр чигээрээ битүү хүндүүр болоод 🙁 за тэгээд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр босоод л явсан доголоод явж чаддаггүй… 🙁 тэгээд манай зурагчин залуу маань хамаг юмыг минь чирээд би доголоод 1 рэстораний 0 орж цэвэрлэж, хувцасаа сольчихоод жаахан сууж тайвширч байгаад үргэлжлээд зургаа авсан даа.. баруун тал тэр чигээрээ аймар өвдөж байсан гэхдээ ягаан юбкатай зураг өвдсөн юм шиг гараагүй байгаа биздээ? хэхэ ашгүй юбка өвдөг давсан болхоор шархдсан нь харагдаагүй… Энэ өдрийн бас нэг азгүй юм нь юу вэ гэхлээр битүү үүлтэй саарал тэнгэр! Цаг агаар уг нь нартай гэж байсан. Шаартай зураг авхуулахад цэнхэр тэнгэр байсан бол хичнээн гоё зургууд гарах байсан бэ гээд л зургуудаа ялгаж суухдаа харамсах сэтгэл маш их төрсөндөө… Хөл маань ч өвдөөд байсан болохоор жаахан наастргүй болоод төдий удалгүй гэрийн зүг мордсон доо ккк харин тэр үед тэнгэр онгойж нар гарах… шал дургүй хүрэх ккк (хнн гэсэн ярвайсан царай гаргав)
Одоо гэхдээ өвдөг минь эдгээд тов нь хатаад унах гээд л загтнаад байна. Hадад санаа зоволтгүй шүү лол за тэгээд та нар минь амралтын өдрөө гоё тав тухтай өнгөрүүлээрэй. Шинэ 7 хоногт нь амжилт хүсэе! Аа тийм, бага насны хөгжилтэй дурсамжаасаа доор коммэнт бичиж хуваалцаарай 😉

Чиний Оогий ♥

 

image
image

 

imageimage
imageimageimageimageimageimage Ээдээ энэ эрчүүд үү? 🙂 🙂
image
imageimageimageIMG_0102imageimage

331A5907 331A5985-2  IMG_0103331A6031
 331A6086 331A6201 331A6333  perfect365

OUTFIT DETAILS:

Bow dress: RED VALENTINO

Bow heels: RED VALENTINO

Tulle Skirt: Hand made by Jijgee

Crop top: H&M

Golden Bow Loafer: Miu Miu

Bag: MOSCHINO

Head accessories: ягаан обруш – PRADA

Үсний алтан чимэглэл – Claires

PHOTOS taken by: BERND FAULSCHTICH

Thank you for reading my post.

You Might Also Like

13 Comments

  • Bolor October 28, 2015 at 02:06

    Hi bi 1 honogiin omnoos l bolg-toi ni taniltsaj bn erthen medeed unshij bh min yaav daa gj bodool uneheer goyo oodrog goyo ineeregtei ohin ym aa bi unshaal shuud salhaa baichlaa tgd end ng dursamjaa bichmeer sanagdaad buur baga bhdaa 6.1nd park deer aimar ih huntei ah mani nmg anh udaa park abj yabaad togoldog baatar bolood galzuu hulgan deer ochirloj bsn chini uhaan aldaad unatsan ng medsen modnii suudert ahdaa tevruultsen sersen kkk theer aimar ochirtoi bsn bgaz uhaan aldtlaa zogsson gheer kkk
    Za tgd zondoo olon goyo post oruulj bgarai tesen yadan huleej bn amjilt?

    • Miss Couture October 28, 2015 at 11:02

      Hahaha ymr ineedtei yum be ? huurhiiduu tegtlee oochirlison baih ni… :)) welcome huurhnuu ?

  • Zolbo September 28, 2015 at 03:02

    Hi ih huurhun bnaa. Emegtei hun yur ni uuriihuru huvtsaslaj terneese taashaal avch erh chulugu medreh hamgiin goy medremj shu. Zurgan dr harhar ih goy undur haragdad bdin. Yag heden sm ve undur chin ?

    • Miss Couture September 28, 2015 at 17:47

      Bayarlalaa ☺️ Bi about der bichsen bga. 173cm undur uu 🙂

  • Naraa September 27, 2015 at 15:38

    Sain uu mash ih goy energy ogloo. 1 dursamj sanalaa. Bi 8 nastai bsan bh bairnii savluur deer zoolhoon savalj bsan chin 1 boy ireed aimasr hvchtei savluulaadbi yag booljih geed shuud vserchihsen. Yaag muur shig 4 hollood unasan. Tsus garaagvi shvv aztai. Aimaar ovdood zondoo uilsan. Bi odoo 28-tai ch aidag sh dee kkk

  • Orgio September 27, 2015 at 10:38

    Амжилт хүсье.

    • Miss Couture September 27, 2015 at 11:55

      Баярлалаа. ?

  • Chimgee September 27, 2015 at 09:57

    Amraltiin udrin meend huurhunuu.mongold maani goy nartai dulaahan udur bn.nuhurteigo hvvteigee hamt gaduur alhaj bgaad irseen shn bnaaa gadaa.yg egdvvtei huurhun hvvhed shg goy haragdaj bnaa ugasa hvnd hamgin ih dursamjtai shn ve n hvvhed nas bdag shvv deee.

  • gegeenee September 27, 2015 at 05:02

    Wow estoi goyo haragdjiina

    • Miss Couture September 27, 2015 at 09:15

      Bayrlalaa ☺️?

  • Odno September 27, 2015 at 04:14

    Hehe neeree l ee dee ene erchvvd vv…gehde arga baijuu dee bi hvrtel huurhun emegtei baiwal ymar huurhun yum be geed eregtei hvn harahaasaa ilvv emegtei hvn harchaad baidag sht kkk ymar huvtsas umssun bn yaj tohiruulj ntr gd l bi uuruu ih sonirhdog bolohoor l ter baih tvvnees neeh hvniig tim im geh gesende bish ldee. Unshihad saihan bailaa huvaaltssand bayrlalaaa

    • Miss Couture September 27, 2015 at 04:15

      Bi bas yg tegdeg. Goe emegtei harah durtai 🙂

    Leave a Reply to Miss Couture Cancel Reply