Beauty, Inspiration

BEAUTY MAKE UP ESSENTIALS – НҮҮР ХЭРХЭН ЗӨВ БУДАХ ЗӨВЛӨГӨӨ

September 28, 2015

 

Сайн уу Үзэсгэлэн Гоо Дагинууд (UGD- гэж юу гэж байгаан бэ гэж асуусан хүмүүст 😉 ) минээ! Өнөөдөр би та нартайгаа өдөр тутамд хэрэглэдэг нүүрний будаг болон жижиг сажиг цүнхэнд байнга явдаг бүтээгдэхүүнүүдээ танилцуулая аа. Бас яаж зөв будах дарааллаар зөвлөгөө өгөх зорилгоор энэ бүхнийг бэлдэж орууллаа. 😉 Доорх зургуудад би одоогооp яг голчлон хэрэглэж байгаа зүйлсээ орууллаа. Байнга янз янзын бүтээгдэхүүнүүд худалдаж авч туршиж үздэг ээ. Гэвч яг өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнээ олж авна гэдэг амаргүй байдаг шүү дээ. Миний хувд холимог арьстай. Нэг болохоор хуурайшаад нэг бол тослогтоод байдаг. Ер нь их эмзэг арьс л даа. Жоохон байхад насны онцлог гарч эхэлсэн цагаас би тэвчихгүй шахаж үрэвсэл үүсгэсэн юм шиг байгаам тэгээд олон жил батгатай байлдаж амьдарлаа даа. Хямдханаас үнэтэй хүртэл ер нь хүмүүсийн сайн гэсэн төрөл бүрийн л зүйл хэрэглэж үзлээ. Одоо гэхдээ энэ асуудлаасаа ерөнхийдөө ангижирсан гэж хэлж болно оо. Хэцүү их юм гардаг байсан үеэ бодвол гайгүй шүү 🙂 Гаднаас нь биш дотроосоо эхэлж эмчлээрэй. Зурагны доор та ёстой пэрфэкт өөгүй арьстай юмаа гэх коммэнт хааяа харагддаг юм. Бас тийм ч пэрфэкт арьстай нь би харамсалтай нь биш юмаа хэхэ Сайн өө дарагч, будагын буянаар үзэсгэлэн гоо харагдах аз бүсгүйчүүд бидэнд байнаа гээд хэлвэл буруудахгүй байх хэхэ Энэ удаад нүүр арчлах талаар биш хэрэглэдэг нүүрний будагны талаар оруулж байгаа учраас олон юм нуршилгүй эхнээс нь танилцуулж эхлэе.

1. Make Up Brushes-  Нүүр будах багснууд:
За нүүр будах гол багаж гэж хэлж болноо. Нүүрээ будахдаа хэзээ ч битгий гараараа будаж байгаарай. Үргэлж багс хэрэглээрэй. Яг хэрэгтэй гэсэн хэдэн багсаа худалдаад авах хэрэгтэй. Миний хувьд энэ багснууд сургуулиас өгсөн. Мake-up artist, stylist.р aжиллахад мэдээж гол зэвсэг нь учраас ийм set өгсөн байгаа. Пүдр түрхэхэд, хацар өнгөлж, сүүдэр тавихад гээд, крэм түрхэхэд, нүдний тэн уусгахад, уруул будах гээд л төрөл бүрийн багснууд байна. Хэрвээ та худалдаж авахийг хүсч байвал авч байгаа дэлгүүрийнхээ худалдагчаас аль нь юунд таарах болохыг зөвлөгөө аваарай. 😉


image

2. Цэвэрлэсэн нүүрэн дээрээ өдрийн тосоо түрхэнэ. Сүүлийн үед primer гэж сууринд тавьж өгдөг болсон байгаа. Охидууд ч их асуудаг. Би өөрийнхөө хэрэглэдэгийг зургыг нь аваагүйгээ сая саналаа. Одоо шөнө дунд болж байгаа учраас би зураг авах хүсэл яг үнэндээ байхгүй байна дараа нь оруулая. Будгыг удаан барих болон крэмнээс хамгаалж, төрөл бүрийн арьснаас шалтгаалаад улаалттай бол тэрийг нь дарж өгөх гэх мэтчилэн зориулалттай байдаг юм байнлээ. Мэдээж заавал хэрэглэх албагүй шүү дээ. Би дараа оруулая.
За тэгээд кремээ түрхэхийн өмнө concealer буюу өө дарагчаа хаана өө, сорви, толбо байна тэр газруудаараа түрхэж өгнө. Ногоон, ягаан, цагаан, бор гээд л төрөл бүрийнх байдаг. Миний хувьд өө дарагч ер нь хэрэглэдэггүй байсан. Сүүлийн хэдэн сар хэрэглэж үзэж байна. Нилээн олон төрлийхийг хэрэглэж үзсэнээс дор зурган дээрх L`oréal болон Maybelline.н өөрөөсөө зөөлөн багстай өө дарагчууд их таалагдаж байна. Түрхэх гол хэсэг нь: Ихэнх хүмүүсийн нүдний доогуур цэнхэр юмуу бараандуу байдаг. Тиймээс тэнд цайвар өнгөөр түрхэж өгөх хэрэгтэй. Цайвар өнгөөр түрхсэнээр өөг дархаад гадна гэрэлтүүлж өгнө. Бас хамрын 2 талаар ихэнх хүмүүс улайлтай байдаг тэнд заавал түрхэж өгөх хэрэгтэй. Youtube tutorial их л үзсэн байх Kim Kardashian шиг highlight тавьж гоё будахыг зөндөө охид хүсч байгаа. Тэрний талаар би дараа илүү сайн будаж чаддаг болохоороо оруулнаа. Ер нь нормал будалтанд бол заавал тэрийг цайвар, бараан өнгийн өө дарагч юмуу зориулалтын highlighter .р хийх гээд байх шаардлага байхгүй. Пүдрэн сүүдэрлэгчээр сүүдэрлэж өгөхөд хангалттай гоё болно! Өө дарагчаа порлоноор юмуу багсаараа тэр хэсэгт нь тараагаад өгнө.

image

 

 

3. Хэрэглэж байгаа санал болгох кремний хувд гэх юм бол тослогтоод байдаг гэсэн хүмүүст Lòreal.н энэ matte foundation маш дажгүй санагдсан. Beige Dore гэдэг өнгө нь Монголчууд бидний арьсанд тохирох санагдсан. Гэхдээ энэ жаахан бордуу талруугаа. Энэний өмнөх өнгө нь болохоор ягаан туяатай болоод бас л нэг л биш болоод эсвэл өөр өнгүүд нь хэт бор болоод байнлээ.
Matte гэдэг нь юуг хэлээд байна вэ гэхээр тослог юмуу гялалзуулж харагдуулахгүй хуурай бүтээгдэхүүнийг хэлээд байгаа юм. Голчлон хольмог, болон тослогтдог арьстай хүмүүст маш хэрэгтэй юм. Уруулын будаг, крем, нүдний тэн гээд л гялалзсан юманд дургүй хүмүүст хэрэгтэй.
– Нөгөө 1 крем нь болхоор Mac Cosmetics.n Studio Fix Fluid- A55 гэдэг өнгө байна. Энэ нь өө дарагч сайтай шаргалдуу туяатай Монголчуудын арьсанд их гоё тохирох өнгө санагдсан. Надад маш их таалагдаж сүүлийн үед хэрэглэж байна.
– За тэгээд Estee Lauder .н Double Wear Maximum Cover гэж Camouflage байнаа. Camouflage гэдэг нь өө дарах хамгийн өндөр даралттай бүтээгдэхүүн юмаа. Үүнийг би юунд ашигладаг вэ гэхээр энгийн кремтэйгээ маааааш багаар холж хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн үед concealer хэрэглэдэг болсноос хойш маш бага хэрэглэдэг болсон. Жоохооонг кремтэйгээ холиод түрхэхэд өөг маш гоё дарж өгдөг учраас би энийгээ хамгийн цайвар 1 номерийн Creamy гэдэг өнгийг нь сонгоод энгийн крэмээ жаахан шаргал юмуу бордуу сонгож дундаж өөртөө таарсан өнгийг гаргадаг юмаа.

image

4. Дараагийн шат яах вэ гэхээр: Кремээ түрхсэний дараа өдөржин удаан хадгалахын тулд шахмал биш нунтаг пүдр тавьж өгөх хэрэгтэй. Хуурай арьстай бол заавал шаардлагагүй. Кремдсэний дараа жоохон гялтгардуу тослог байдаг учраас гэрэл сүүдрээ тавьж өгөхөд жаахан хуурай болох шаардлагатай. Жаахан хөгшрөөд ирэхээр эмэгтэй хүний арьс нь тос бага ялгаруулдаг учраас 50с дээш насны эгч нар маань хуурай пүдр битгий хэрэглэж байгаарай гэж зөвлөх байна. Тослог крем л хэрэглээрэй. Хуурай арьстай бол кремээ нүүрний тостой хольж илүү тослог болгож хэрэглэж болно. Би Estee Lauder.н хуурай пүдр хэрэглэдэг.  Доод талын зурган дээр байгаа маш гоё савтай Guerlain.ий бөөрөнхий бөөрөнхий идчихмээр ч юм шиг өнгө өнгө бөмбөлөгнүүд байгаа биз? тэрийг авсан. Тэр бас л бага зэрэг саатай пүдр. Зузаан биш мааш нимгэн fresh өнгөлөг харагдууладаг юм байнлээ. Guerlain.ий ийм пүдрүүд нь мөнгөлөг савтай байдаг энэ харин яагаад гоё алтлаг байна вэ гэхээр Limited Edition байсан болохоор 🙂 Түрхдэг багс нь бас хамт авсан. 3 юм авбал хамгийн хямдхан нь үнэгүй гэсэн урамшуулалт худалдаа байсан болхоор энэ багс нь надад үнэгүй ирсэн юм. Үнэгүй юмуу хямдралын юманд нугасгүй гэж яанаа ккккк Худалдаж авбал энэ багс нь л гэхэд 40euro…

За тэгээд пүдрээ бага зэрэг тавиад өгсөн бол одоо гэрэл сүүдэрээ тавина. Нүүрнийхээ хэлбэрийг будахаас өмнө зөв тодорхойлж мэддэг байх хэргэтэй. Буруу будсанаас болж гоё биш улам хөгшин харагдах магадлал их байдаг учраас анхаараарай. Би тэгж байгаад ямар нүүрний формууд байдаг болон хаагуур нь гэрэл сүүдэр тавьж өгвөл хэлбэрийг зөв харагдуулах вэ гэдгийг оруулнаа. 😉 Том духтай хүмүүс духныхаа дээгүүр хэсгээр бараан бороор шанааа томтой хүмүүс тэр хэсгээрээ бороор тавьж өгөх гэх мэт.
Ерөнхий хацрын гэрэл сүүдэр яаж тавьхийг би тайлбарлаж бичие! Нүдний төгсгөл хэсгээсээ доошоо чихний төгсгөл хүртэл хэмжээд үздээ яг тэр харалдаанаа бороор хойш нь хацарны ясны доогуур тавьж өгнө. Аа тэгээд хацарны ясны дээд хэсэгт нь болохоор цагаанaар тавьж өгнө. Дараа нь тэр 2н дундуур хацар өнгөлөгчөө тавьж өгнө. Багсаараа нэг аваад тэрийгээ сайн  1 тийш нь тарааж будаж өгөхөд өдрийн энгийн будалтанд хангалттай заавал бор кант мэдэгдэх ёсгүй. Маш сайн гэрэлтэй газар будах хэрэгтэй. Будаад байхад нэг их мэдэгдэхгүй тодрохгүй санагдаад байгаа боловч толинд эгч харахад нүүрний чинь хэлбэр өөр болсон байгааг мэдрэх болно. За тэгээд хацар өнгөлөгчөө нүүрээ урт харагдуулмаар байван жоохон доошоо эгцдүү урт нарийхан нүүртэй бол чигээр нь тавьж өгнөө. Гэрэл сүүдэр Karaja гээд Италийн гоо сайхний брэндийх. Энгийн дэлгүүрүүдээр зарагддаггүй байхаа. Зөвхөн карттай гоо сайханч, үсчин, make-up artist гэх мэтчилэн хүмүүст зориулсан дэлгүүрт байдаг юм байнлээ. Мэдээж өөр маш олон төрлийнх байгаа та байгаа газраасаа олж аваарай. 🙂

image

5. За тэгээд ерөнхий сууриа тавьчихлаа одоо хөмсөг, нүд рүүгээ орно доо.. Хөмсөг нь царайг ямархуу харагдуулах маш чухал хэсэг тиймээс хөмсөгөө ямар хэлбэртэй байлгана яаж зурахаас шалтгаалж таны царай өөр өөр харагдана. Тиймээс гоё хэлбэр гаргаж зурах нь чухал. Миний хувьд Мaybelline.н 38-Brown гэсэн хар бор хатуу харандааг хэрэглэдэг. Хатуу харандааг сонгох хэрэгтэй.
Хав хар өнгө дэндүү хурц харагдуулдаг тиймээс хар борийг сонгоорой. Цайвардуу бор бас биш шүү! Хичнээн цайвар царайтай байсан ч утгагүй харагдана. Өнгө нь зурсан нь мэдэгдэнэ шдээ!

Миний маш олон контур-eyeliner, сормуусны будаг-маscara хэрэглэсний эцэст энэ 2 хамгийн хайртай нь юмаа. Сормуусны будаг нь уртасгагчтай, усны хамгаалалтгүй гэхдээ буухгүй арилгахад амар бас дараа нь өөр самаар самнах шаардлагагүй өөрөө гоё багстай 🙂

Контурны хувьд бол энэ өргөн үзүүртэй зурахад маш амар байдаг. Өөр зөндөө л контур хэрэглэдэг гэхдэээ энийгээ л бариад авдаг даа :
image

6. Нүдний тэнь: Тэр бол ямар өнгөөр будах, саатай саагүй, matte гээд л яаж будах нь таны дурын хэрэг. Мэдээж нүдний яаж будах техникүүд байгаа. Тэрийг одоо энд тайлбарлаж бичих боломжгүй учраас би өөрийн дуртай тэнүүдийн зургыг хавсаргаж орууллаа. Cүүлийн үед хэрэглэж байгаа бүр нилээн дурлаад байгаа NAKED 3 орууллаа. Ягаандуу туяатай NUDE буюу нүцгэн өнгүүд. Над шиг цайвар, шаргалдуу царайтай хүмүүст дэндүү гоё зохино доо.. NAKED.с хамгийн таалагдсан нь энэ. За тэрний хажууд байгаа хацарний дээр цагаан гэрэл тавьсан газар тавих зузаан биш маааш жижиг нарийхан ширхэгтэй саа байгаам. Надад бас маш их таалагдаж байгаа. Urban Decay.н Naked Illuminated Shimmering Powder foe face and body. Нүүр бас биендээ ч түрхэж болно би гэхдээ зөвхөн хацрын дээд хэсгээр жаахаан тавьж өгдөг.
image

Энэ төрөл бүрийн өнгийн саатай тэнний palette: Бурхан минь би энүүнд дурлаж байгаа  гэж сананаа. Бас KARAJA гээд брэндийх. Энэ тэнийг бас нэг нэг ширхгээр нь зардаг юм байнлээ.  Зурган дээр байгаа чирнээлэн ягаан Urban Decay.н eye primer маш их таалагдсан. Байнга хэрэглэдэг болсон. Нүдний тэнийг яг өнгөөр нь гаргахад тусалдаг, тослогдож тэн арилахгүй удаан хадгалж өгдөг ёстой гоё юм билээ. Заавал аваарай! 😉 Нөгөөх нь Мас.ийх яахавдээ солала….
imageimage

Энэ доор байгаа CHANEL.н боронзондуу хацар өнгөлөгчийг би хэдэн жилийн өмнө авснаа санахгүй байна. Сүүлийн 2 жил гэхдээ бараг хэрэглээгүй. Тэр үедээ нээх үнэтэй авчих шиг л санагдаад байсан жинхэнэ тэрнийхээ ач тусыг үзүүлсэн. Нунтаг саатай хацар өнгөлөгч байгаам. Ямар гоё өнгөтэйгээс гадна мөд дуусахгүй би маш удаан хэрэглэсэн бас нилээн хэдэн удаа газар унагааж асгарч байсан тэгэхэд дуусахгүй байгаад л байдаг бас түрхсэн байхад худлаа ярьсан хүнд өдөр болгон хүнээс чи хацрандаа ямар өнгөлөгч түрхсэн юм бэ ямар гоё юм бэ гэд асуудаг байлаа. Тийм болхоор би та нарт санал болгох гэж оруулсан юм шүү! 
image

Энэ Dior.n Blush- хацар өнөгөлчийг саяхан авсан. Бас их таалагдаж байгаа. Шахалт их сайтай санагдсан энэ бас их удах байхаа хэхэ 
image
image

Цүнхэнд явдаг жижиг зүйлс: Estee Lauder.n энэ гарын тос үнэтэй гэхдээ хамгийн best! My fav!
Жижиг зүрхтэй нь миний кошлоокон дотор явдаг хөмсөг зулгаагч. Хааяадаа харих замдаа вагонд хүнгүй байвал цагаа ашиглаад хөмсгөө зулгаах шижээний ккк мэдээж олон нийтийн газар олон хүний дунд онцгүйлдээ гэхдээ хүнгүй үед ок Иймэрхүү жижиг зүйлсийг хааяа тэгж амжуулах хэрэгтэй ккк
За тэгээд салфэтка үргэлж, уруулын EOS lipbalm , мэдээж жижигхээн үнэртэн үргэлж хамт :))
Авч явахад нүүрээ хальт сэргээж байхад Maybelline.ий өөрөөсөө порлонтой энэ фаундээшн аягүй зүгээр! 😉 гэх мэтчилэн жижиг зүйлс байна даа…
image

image
image

КIKO.н энэ тэнний палэтийг би өөрөө өнгийг нь бүрдүүлж сонгож авсан юм. Зүгээр л төрөл бүрийн будалт хийж сонирхож үзэхэд зориулж. Өдөр тутамд нэг их хэрэглэдэггүй. Энд тэнд fashion show.нд ч юмуу ажиллах үед их зүгээр. Нэг их үнэтэй биш. Гэхдээ нэг их үнэтэй биш юм байна хямдхан юм байна гээд авсан 24 өнгийг бүгдийг нь нийлүүлээд кассан дээр төлсөн бас л хөөрхөн болчихож байгаам. Тэр үнээр бас өөр зөндөө сонголттой олон өнгийн палэт авах боломжийн байх… За тэр ч яахуу хамгийн сүүлд нь уруулаа мартах шахсан байна шдээ. kk  Аа тийм нүүрээ будахдаа үргэлж хажуудаа татаж авдаг салфетка болон чих ухдаг хөвөн байлгаж хэрэглээрэй. Арилгахдаа гараараа биш чих ухагч хөвөнг байнга хэрэглээрэй. Хар сормуусны будаг гэх мэт наалдах юм бол шингэн кремнээсээ жаахан аваад арилгаарай. Шүлсээрээ биш! кккк
image
7. Уруул: Нүүрээ будаад эхлэхдээ урууландаа өнгөлөгч, балзамаа түрхээд орхичихоорой дараа нь уруулаа будахад хатсан биш байх үүднээс. Эсвэл энэ доор зурган дээр байгаа MAC.н lip primer гэж байна. Уруулаа будхаасаа өмнө түрхдэг. Ялангуяа matte хуурай будаг түрхэхэд хатахаас сэргийлж өгдөг. Их дажгүй юм байнлээ. Уруулын хүрээлэгч харандаа би ерөөсөө хэрэглэдэггүй. Уруулын хэлбэрийг зөв гаргаж зурах нь маш чухал шүү! Буруу зурснаар нүүрний хэлбэрийг өөрчилж харагдуулах магадлалтай! Би сүүлийн үед МАС.н будгууд их цуглуулж байна. image

За тэгээд энэ бүхэн танд хэрэг болно гэж найдаж байна. Дараагийн пост хүртэл түр babai. 🙂

Чиний Оогий ♥

 

 

 

Thank you for reading my post.

You Might Also Like

21 Comments

  • Reply MY BEAUTY GUIDE – Miss Couture February 7, 2016 at 16:07

    […] буюу кремээ түрхэнэ. Энэ талаар өмнө оруулж байсан ЭНЭ постон дээр илүү дэлгэрэнгүй тодорхой бичсэн байгаа. […]

  • Reply oogii October 3, 2015 at 03:17

    Bayarlalaa huurhnuu uneheer goy zuvluguu bn maybelline ii harandaag awsn shvv kk nadad mash ih taalagdsan bayarlalaa daraagiin zuvluguug tesen ydan huleej bn kk

  • Reply Tugsuu October 2, 2015 at 15:59

    Uneheer goe medeelel,medleg ugsund bayarlalaa

  • Reply Jenny September 30, 2015 at 13:13

    Thanks for ur advice it was really helpful for me so I bought Mac foundation as u suggested us that’s really cool I like ur blog ??

  • Reply Nomin September 29, 2015 at 16:33

    Баярлалааа ёстой нүд сэргэм гоё пост оруулсан байна
    Зургуудийг нь үзээл уншаал яваад байгаа шүү

  • Reply khulan September 29, 2015 at 14:41

    Wooow goy bn shuu goy post unshih… Ter karaja.n ten bur shunal hudolgood bhin ahin dahin guilgej baahan harlaa… Amjilt UGD min…

  • Reply Khaliuka September 29, 2015 at 13:40

    Mac iin purple ungutei lipstick heden nomer n ve? Herione mun uu? Budaad awhuulsan zurag bnuu? Tnx 🙂 xoxo

  • Reply Zoloo September 29, 2015 at 11:13

    UGD minee ??? ( finally understood what it meant ?)

    Thank you so much posting about your beauty & make-up routine ???

    Next time can you kindly post about skin cleansing & mask , home care … please ? How did you win the battle of acne … Etc ???

    My skin is also sensitive & combination … I’ve been through the exact same routine ( I bought almost entire store over time ?) and I am still spending a fortune at spa & dermatologist & products ??? ??

    UGD min have a beautiful day ?????

  • Reply Бааска September 29, 2015 at 09:06

    Маш гоё пост болжээ ???????❤️

    • Reply Miss Couture September 29, 2015 at 09:10

      Thank you girl!? Олон цаг сууж оруулсны vр дvнд хэн нэгэнд хэрэг болж таалагдаж байвал баяртай байнаа. ?

      • Reply мандухай October 5, 2015 at 09:52

        Маш гоё мэдээлэл оруулсанд баярлалаа. Ганц хоёр зүйл асууж, тодруулж болох уу. Илүү залуу, цоглог, жавхаалаг харагдахын тулд ямар өнгийн хацар өнгөлөгч хэрэглэх вэ, бас крем түрхээд шууд хацар өнгөлөгч түрхэрээр сонин болоод байх юм. заавал хуурай пүдр тавих шаардлагатай юм шиг байна тэ. 3 т нь хэхэ, турахаар хацраараа хонхойж турдаг хүн гэрэл сүүдрээ яаж тавьбал зүгээр вэ баярлалаа

  • Reply stseegii September 29, 2015 at 05:36

    Өдрийн мэнд. Сэтгэл гаргаж сайхан нийтлэл бэлтгэсэнд баярлалаа. Таниас үлгэр дууриалал авлхг шүү. Дараагийн нийтлэлүүдийг чинь тэсэн ядан хүлээж байна.

    • Reply Miss Couture September 29, 2015 at 09:05

      Bayarlalaa ☺️❤️

    • Reply мандухай October 5, 2015 at 09:58

      уучлаарай, сормуусны будаг нь ямар брендийнх вэ

      • Reply Miss Couture October 7, 2015 at 01:03

        Sormuus loreal paris shu ?

  • Reply chimgee September 29, 2015 at 05:07

    sainuu huurhunuu mongoloos borootoi servvhen udrin mendiig hvrgiii.iim shan zuwluguu ogsond maash ih bayrlalaa baga ch gsen oilgolttoi bollooo vrgelj shineeg sedej bvsgvichvvd bidendeee shine sodon zvil hvrgej bdagt talarhaj ywdag shvvvv.emegtei hvnd bh estoi bvhiil goy goy budagnuud haragdaj bn shvvv boldog bl bvgdiig n hereglej vzeh ymsan.daanch mongold maani imerhv bvteegdehvvn zaragdah n tun howor bdag yahaw ulaanbatart bdag l bh huduu oron nutagt bdag bvsgvichvvded bl ern l awna gj vlger de kkk.iim goy budag boldog bl zahiad hudaldaj awah ymsan.goy zuwluguu hvrgesend bayrlalaaa amjilt amjilt

    • Reply Miss Couture September 29, 2015 at 09:07

      Ene udriin mend! Bayarlalaa, ter ch tiim shuu. Gehdee odoo hotoos gaduur baigaa huduuniihen neg uye bodwol yum yum heregledeg bolchihson yum bishuu hehe Minii bodloor huwi hun uurtuu hichneen anhaaral halamj tawij hairlaj baina tuuniihee hereer uuriiguu archilj tordoh baihaa 🙂

  • Reply Otgonzaya September 29, 2015 at 04:22

    yostoi heregtei zuvulguu ugusund bayarlalaa yaj budah zaavriig tesen ydan huleej bn 🙂

  • Reply батчимэг September 29, 2015 at 04:07

    evianii ene mistiin tomiig zaxialbal xeded irex ve

    • Reply Miss Couture September 29, 2015 at 04:32

      Uuchlaarai, zahialga awahgui er n awdaggui ?

  • Reply Zulaa September 29, 2015 at 03:44

    Huurhun shuu??

  • Leave a Reply