Summer, Travel

RHEINFALL-WATERFALL Европийн хамгийн том хүрхрээгээр хамтдаа аялцгаая :)

Rheinfall, Schaffhausen Switzerland - October 3, 2015

 

Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь. Сонин сайхан юу байна даа? ккк
10 сар гайхалтай эхэллээ шүү.  Миний төрсөн өдрийн сар болоод ч тэрүү цаанаа л нэг дотно байдаг юм. Энэ 7 хоног нартай сайхан өдрүүд үргэлжлээд бөөн адал явдал, сонин хачинаар дүүрэн аз жаргалтай өдрүүд байлаа. 🙂 Өнөөдөр намрын анхний зураг авалт хийгээд их л завгүй өдөр байлаа. Өглөө сэрэхэд үүлэрхэг саарал байхаар нь өө нөөв гээд л сэтгэлээр унах шахаад байж байтал төд удалгүй тэнгэр цэлмэж нар гараад өдөржингөө пэрфэкт байлаа. Зөндөө гоё зургууд авхуулсан. Та нартаа харуулахыг тэсэн ядан хүлээж байна. 🙂 Орой гэртээ ирээд маргаашийнхаа хувцас хунар, хичээлд авч явах зүйлсээ бэлдэж тавьчихаад ноосон тирко зөөлөн дулаан оймс углаад пандааны дулаахан цамцаа нөмрөөд халуун сүү уунгаа буйдан дээр суугаад постоо бичээд сууж байна даа. Мэдээж гоё үнэртэй лаагаа асаахаа мартаагүй. 😉

Өнөөдрийн пост маань сар гарангын өмнө 8 сарын 29.ний амралтын өдрөөр хайрт бондгор хүүхэдтэйгээ аялсан Rheinfall гэх алдартай хүрхрээ.с бэлтгэсэн юм. Энэ нь Европийн хамгийн том хүрхээ юм. Schaffhausen гэх дүүрэгт байрладаг. Манай Zürich хотоос цаг арай хүрэхгүй яваад хүрэх газар байгаам. Германий хилтэй ойр. Швейцарт ирсэн жуулчид бүгд ийшээ ирж үздэг аялал зуучлалын томоохон хэсэг газар юмаа. Би ийшээ нилээн хэдэн удаа ирж байсан. Ээжийгээ энд байхад бас нээх гоё өдөр зугаалж билээ. Энэ удаад харин хайрттайгаа нар шарсан зуны сүүлийн өдрүүдийг мэдрээд жинхэнэ аз жаргалтай байсан даа. Европийн хамгийн том хүрхрээ гэсэн хэрнээ зургаас харахад өндрөөс урсаж, агуу том харагдахгүй байгаа биз? Хажууд нь байхаар тэр усны урсах чимээ ямар чанга, ямар их хүчтэй давалгаалж орж ирж байгааг доор хавсаргаж оруулсан бичлэгээс хараарай. Сонсоол чимээгүй зогсмоор.. Ядаргаа тайлах шиг…

Энэ өдөр манай хотод Street Parade гээд электрo, тeхно хөгжмийн гудамжний баяр болж байсан юм. Энд тэндээс төрөл бүрийн хувцас, баг өмссөн хүмүүс битүү. Тийм болохоор бид 2 тэр их чимээ, их хөл хөдөлгөөнөөс жаахан холдож ийшээ зорж явсан юм. Тэр нь ч оносон цаг агаар ярих юмгүй тасархай байсан даа.. Их хүн бужигнасан, чимээ шуугиан ихтэй газар байж чадахаа байсан байнлээ. Тайван амгалан, тав тухтай газар л байхийг эрмэлздэг болж дээ.. Нэг их янз янзын хүмүүстэй уулзаад, холбогдоод хүү хаа гээд яваад байх сонирхол төрөхгүй урд төлөвлөсөн зүйлс дэндүү их амжихгүй болохоор ч тэрүү тэр болгонд цаг гаргахаа байж зөвхөн өөрийнхөө л зорилгын төлөө тэмүүлдэг болж дээ.. Гэхдээ би энэ байдалдаа дэндүү сэтгэл хангалуун байна. Хамгийн гол нь өдөр бүрийг үр ашигтай, сэтгэл хангалуун байгаа бүхнээсээ аз жаргалыг мэдэрч чадаж байвал болох нь тэр дээ тиймээ 🙂
Сүүлийн үед нээрээ нүүр будахад урд нь дурлаж байгаагүйгээрээ дурлаж байна. Өчигдөр өглөө сэрээд л за өнөөдөр ямар будалт хийж үзэх вэ гэд бодсон гээд боддоо! хэхэ Энэ байдал яг энүүгээрээ үргэлжлэвэл асуудал болно шүүү кккк… За тэр яахав пост бичихийн хажуугаар өнөөдрийн авхуулсан зургуудаа зурагчнаасаа хүлээж аваад баахан үзээд суучихсан орой болчихож ингэсгээд постоо дуусгая даа..
Өмссөн хувцасны хувьд анх удаа baby.тэйгээ хосолсон цамц өмсөж үзлээ. Хөөрхөн л юм байнлээ.. Гудамжаар хүн болгон хараад харин ямар эвгүйн бээ ккк энэ нэг 2 турист Азиуд гэсэн маягаар л хараад байх шиг… За тэгээд бид 2 зургаа авах гээд камераа бариад явхаар бүр яалтчгүй турист шиг л болчихож байгаам даа… Хүмүүс Англиар ярих жишээний… Би тэгэхэд яагаад ч юм дургүй байдаг юм аа… Би энд олон жил амьдраад эндхийн хэлийг чөлөөтэй ойлгодог байхад…кк
За тэгээд зарим хүмүүс China нийхау ч гэх шиг мангартана шдээ бүр дургүй… ккк Ази хүн хархаараа л China эсвэл Thai… Монгол гэж хэлдэг хүн ер нь байхгүй дээ…

Миний өмссөн шортны хувьд би поло ширт дээр арай энгийнийг сонгосон боловч манай найзад энэ торон оруулгатай шорт их таалагдаад энийгээ өмсчих гээд байсан болхоор би өмссөн байгаа 🙂 Подвоолкний өнгөтэй зохицуулж чирнээлэн ягаан болон алтлаг өнгийг хослуулсан байгаа.

Хувцасний дэтайлууд:

Polo shirt- Ralph Lauren

Shorts- sanahgui baina sorry 🙁

Shoes- Nike air max thea

Bag- MCM

Uruuliin budag: MAC  “Heroine” (matte)

Тэлээ- Gucci

Sunglasses- Swarovski

За үүгээр зуны постуудаа өндөрлөж байна. Дараагийн постоороо харин намрын өнгө аяс мэдрүүлсэн стиль, зургууд оруулах болноо. 😉 Нээрээ дээр фб, инстагаар амласан Vogue сэтгүүлээр сонин сайхан юу байна талаар оруулах тухайд гэвэл би тэр өдрөөс хойш тэр сэтгүүлийг нээж уншаагүй явж байна гэвэл итгэх үү? Зав болохгүй хойш нь тавиад л байна…. Sorry

Хамт байж үргэлж урам хайрлаж байдаг хөөрхөн үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүддээ баярлалаа.

Дараагийн пост болтол түр баяртай. Шинэ 7 хоногт нь амжилт хүсэе! Гялалзаад байгаарай хонгорууд минь!

Чиний Оогий ♥

IMG_7309
IMG_0902
IMG_733111903761_992606840760069_4566647028616937423_nIMG_7343
IMG_7333
IMG_0907IMG_7314
IMG_7342
11217159_1627966614159174_2463580527690300477_n

IMG_7334
IMG_8106
IMG_0905 IMG_7352 IMG_8140 IMG_0906IMG_7323 IMG_7434 IMG_0904
IMG_7437 IMG_7447perfect365 IMG_7449 IMG_7460 IMG_7466 IMG_7471
IMG_7477perfect365IMG_7472
perfect365

Thank you for reading my post.

You Might Also Like

1 Comment

  • anji October 5, 2015 at 01:42

    Hi ogloonii mend hoorhonoo end 7tsag boljine hichelde yvah gd l bjine nartai goy ogloo boljine sereed shine post oruulsnig ni unshaad bur ch ih erch huch awlaa uneheer goy gazar bnaa za chamd bas amjilt bayrlalaa dagine mini

  • Leave a Reply to anji Cancel Reply