Fall

BEGINNING OF AUTUMN

Zürich Switzerland - October 10, 2015

Намрийн эхэн сар. Яагаад ч юм бэ мэдэхгүй өдийг болтол би намрийн улиралд нэг их дуртай биш байлаа. Хүйтрээд л салхи салхилаад, модний навчис хийсэж унаад л..бүх юм хоосорч үгүй болж байгаа ч юм шиг яагаад ч юм нэг л уйтгартай санагддаг байлаа. Харин энэ жилээс эхлээд намарт дурлаж эхэлсэн шүү. Энэ жил их дулаахан тайван сайхан намар болсон. Магадгүй миний ертөнцийг харах нүд маань өөрчлөгдөн аливаа зүйлийг эерэгээр хардаг болсонтой ч холбоотой байж магад. (энэ нь урд н бүх зүйлийг сөрөгөөр хардаг байсан гэсэн үг биш юм шүү! 🙂 ) Жил ирэх тусам би өөрөө өөрчлөгдөж байгаагийн илрэл байх. Алтан намар тиймээ би чамд дурласан.♥

Хүйтэн ч юм шиг хэрнээ халаад, дулаахан хувцас өмсөхөөр халууцаад, нимгэн хувцас өмсөөд гархаар дааруулаад байдаг тэр л үе! Тиймээс би өнөөдөр халууцуулаад, эсвэл дааруулаад байхгүй хувцасыг сонгож өмссөн юм. Сул загвартай богино ханцуйтай зузаан ноосон цамц, сэвсгэр матэриалтай дэрвэгэр хар юбка болон өвдөг давсан элгэн түрийтэй гутал. Далбагар хар классик малгай маань бас гоё чимэж өгч эмэгтэйлэг байдлийг нэмж өгч байгаа юм.

Сүүлийн үед би төрөл бүрийн малгай их сонирхож худалдан авах болсон. Янз бүрийн зүйл цуглуулах дуртай надад шинэ зүйл цуглуулах хобби нэгээр нэмэгдэж байна гэсэн үг юм ккк

Энэ хувцаслалт дээр урт оосортой цацган чимэгтэй цүнх гоё зохицож бас чимэж өгч байгаа биз? Чи юу гэж бодож байна? Доор сэтгэгдлээ бичээрэй хөөрхнүүдээ.

IMG_5913 IMG_5947

IMG_6869IMG_5845IMG_5926IMG_5950IMG_5941IMG_5953
OUTFIT DETAILS:
Hat: H&M
Oversized Pullover: Zara
Bag: Burberry
Skirt: H&M
Over the knee boots: Zara 
Thank you for reading my post.

You Might Also Like

9 Comments

  • tsek September 26, 2015 at 04:03

    Hi uneheer zagwarlag busgui yumaa, yaagaad iim medremjtei turchdug bnaaa kkk, bi FB zuraguudiig chin uzej l baysiiin hehe, FB-Old photos ged zuragnuud dotor orange babe gej postloson orange usleg jacket harts bulaagaad bnaaaaa……. Haanaas awsan be sanaj bwal nadad hariu uguurei bayarlalaaa

  • tsegii March 18, 2015 at 08:59

    ***TOGS***

  • gerel March 1, 2015 at 13:28

    Wow uneheer goe haragdaj bn goe zohison bn
    Minii gants asuuj ym uuruu yg ymar ajil hiideg ve ymar ch stress ugui taiwan haragdah ym aaa

  • Bolor February 23, 2015 at 13:24

    tanii blogt orohod ih shan bdag shu neg l shan eyreg energi medregded bdag

    • Miss Couture February 23, 2015 at 21:27

      Sonsohod taatai baina 🙂

      Bayarlalaa ♥

  • Zulaa February 23, 2015 at 12:30

    Tugs tsohitsoj bnaa.

  • mark February 18, 2015 at 17:27

    ene uneheer ih taalagdlaa degjin bas dulaahan uitgartai bish ungulug haragduulaj bn namariiig chimjeee gutal n osgiite bwal bur degjin haragdah bh gej bodlooo

    • Miss Couture February 23, 2015 at 21:26

      Aanhaa, usgiitei bas goe haragdah baihaa 🙂

    Leave a Reply to Bolor Cancel Reply