interview, PEOPLE

ДУУЧИН AKBOTA – ЯРИЛЦЛАГА

St.Gallen, Zürich Switzerland - October 18, 2015


Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь! Өнөөдрөөс эхлэн блогтоо PEOPLE гэх нэгэн шинэ буланг нээж байна. Энд төрөл бүрийн мэргэжил боловсролтой энгийнээс эхлээд олны танил хүртэл inspirational үлгэр жишээ болсон мундаг хүмүүстэй холбогдож ярилцлага болгож  оруулах юмаа. Хамгийн эхний зочноороо та бүхэн 2009 онд Universe Best Songs тэмцээнээс шилдэг 25 оролцогчид шалгарч үлдэж олны танил болсон дуучин Акбота.тай хийсэн богино ярилцлагаар эхлүүлэх гэж байгаадаа баяртай байнаа. 🙂 Бид 2 facebook.р олон жил найзууд явсны эцэст тэр манай хөрш оронд нүүж ирснээр энэ сайхан бүсгүйтэй нүүр нүүрээ харалцаж уулзах боломж олдсон юмаа. Маш хөгжилтэй, цоглог, эрч хүчтэй энэ үзэсгэлэнтэй бүсгүй маань хаана, хэнтэй юу хийж амьдарч байгаа эсэх бас танихгүй хүмүүст түүний талаар бага зэрэг танилцуулая аа. 

Хуадхаан овогтой Акбота. Хумхийн орд. 2 хөөрхөн хүүхдийн ээж. Дандаа эерэг бодлоор өөрийгөө цэнэглэж инээд хөөрөөр бялхаж хүсэл мөрөөдөл рүүгээ зүтгэж яваа түүний хувьд одоогоор Австрь улсад халамжит хань болон охины хамт ажиллаж амьдарч байгаа юм байна.

Нэгэнт дуучин гэх нэрээр олны танил болсон учраас уран бүтээлийн талаар сонирхоё. Хэзээ шинэ уран бүтээл гаргах вэ? Ойрд төлөвлөгөө байна уу? Ойрын зорилго болон Монголдоо хэзээ эргэж очих вэ?

Уран бүтээлийн хувьд уран бүтээлч байх нь миний зорилго бол биш дуулах гэдэг нь миний хийх дуртай зүйл гэхдээ нэгэнт урлаг руу орсон л бол буцаж гарахийн аргагүй тийм сайхан салбар даа. Надад дуулах нас байна бас дотроо бодсон төлөвлөсөн олон сайхан санаанууд бий. Цаг хугацаа харуулна. Ийм дуу хийх юмсан гэсэн олон бодлууд байна. Учиргүй тоглолт хийж, цомог гаргахгүй ч жинтэй хэдэн дуу гаргана. Одоогоор хувийн амьдралдаа түлхүү анхаарч бодсон санасан зүйлсээ эхнээсээ хэрэгжүүлж, биелүүлэхийг зорьж байна. Монголдоо ирэн очин байна гэхдээ хүний газар бол удахгүй би аль болох гэр бүл найз нөхөд, нутаг устайгаа ойр амьдрахийг хүсдэг хүн. Монголоо их санадаг шүү.

Чиний үлгэр дуурайлал болдог хүн хэн бэ?

Яг тэр хүн шиг байх юмсан гэсэн үлгэр дуурайлал авдаггүй. Ээж шигээ л амьдралд бууж өгөөгүй, шантраагүй хүчтэй эмэгтэй байхийг эрмэлзэж байна даа. Урд нь ганц бие байхад ийм дуучин шиг ийм модел шиг болох юмсан гээд л даган дуурайж байсан бол одоо би чинь 2 хүүхдийн эх хүн тиймээс өөрөө л зөв сайхан амьдарч хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл бүртээ анхаарч үр хүүхдүүддээ үлгэр дуурайлал нь болж хүмүүжилд нь эерэгээр нөлөөлөх өндөр хариуцлага надад ирсэн байна.

Mанай people буюу хүмүүс буланд ярилцлаганд оролцож байгаа хүмүүсээсээ би олон зүйл асууж нуршихгүйгээр богино асуултуудаар тэр хүнийг илүү их таних зорилготойгоор Favourite-Дуртай зүйлсийг нь асуух юмаа.

1. Fav Designer – Яанаа би загварын ертөнцийн тал дээр маруухан мэдлэгтэй нэгэн шүү дээ. Үнэнийг хэлэхэд энэ салбарыг тэгж их сонирхоод байдаггүй тухайн цаг үед ямар загварын хувцас моданд орж байна надад аль стиль гоё зохиж байна харж байгаад л цаг үеэсээ хоцрохгүйхэн эвтэйхэн хувцасладаг. Тийм учраас тэр гэж онцолсон загвар зохион бүтээгч алга даа.

2. Fav Colour – Хар, цагаан Амьдрал өөрөө ч хар цагаан шүү дээ!

3. Fav Drinks – Уух зүйлс дээр эрүүл мэндэд хортой ундаануудад их дуртай юм байна шүү. Energy drink, Coffee, Coca Cola гэхдээ ус бол чандмань эрдэнэ. Сүүлийн үед лeмонтой ус их уудаг болсон усний үнэ цэнийг цангасан үедээ хичнээн их мэдэрдэг гээч ккк

4. Fav Flower – Ягаан сарнай.

5. Fav Place – Ер нь аялах их дуртай. Газар болгон л өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Хамгийн сайхан газар юу гээч! Мал бэлчсэн Монголын минь тал нутаг. Бүх зүйл тайван уудам.. Жаахан бороо шиврээд л гэрийн хаяагаар тэр үзэсгэлэнтэй байгаль уулсыг харангаа галын дэргэд суух хичнээн их жаргал вэ!
Алсдаа очиж үзье гэсэн олон газар байна даа. Бразилийн Карнавал, Африкийн Сафари аялал гээд үзье гэсэн зүйлс зөндөө..

6. Fav Sport – Би багадаа их сайн гүйдэг байсан шүү. Гүйлтээр явсан бол их юм дуулгах байсан байхаа. Фитнэссээр хичээллэх дуртай учиргүй тамирчин болтлоо хичээллэхгүй ч их сайхан зүйл шүү. Фитнэсс зааланд нэг өдөр өнжөөд гарахад л тэр чигээрээ эрч хүчээр цэнэглэгдээд гоё байдаг шүү.

7. Fav Season – Хүйтэн ч гэсэн Монголын минь өвөл нь их гоё шдээ. Учир нь шинэ жилийн уур амьсгал хичнээн гоё билээ… Бас зуны намуухан дулаахан борооны чийг үнэртсэн үдэш гоё.

8. Fav Actress – Leonardo Di Caprio тоглосон бүх кинонууд гоё!!!

9. Fav Quote – Олон хүнээс олон урмын үг авч байсан. Хүнийг үгээр алж ч болно сэхээж ч болно гэдэг шиг өглөөг нэг сайхан үгээр эхлүүлэхэд л бөөн энерги. Онгироод л бүхнийг чадмаар санагддаг. Одоогийн байдлаар хүний газар байгаа болхоор гэр рүүгээ ээжтэйгээ, хүүтэйгээ утсаар ярихад л үг бүрээс нь эрч хүч, урам зориг, ухаарал гээд л бүгдийг авдаг. Тэгээд л сайхан амьдралийн өөд улам их тэмүүлэлтэй болдог доо.

10. Fav Food – Шинэ ногооний салат, жимс жимсгэнэ за резинэн чихэрэнд бол нугасгүй :))

 

Дараагийн 15 сонгох маягаар асуусан асуултууд:
1. Facebook or Instagram?Facebook

2. Diamond or Pearl?Diamond

3. Cat or Puppy?Puppy

4. Dark or White Chocolate?Dark

5. Heels or Flats? Heels

6. Vintage or New?Vintage

7. Pink or Beige?Beige

8. Leather or Lace? Leather

9. Skirt or Pants? Pants

10. Red wine or Champaign?Red wine

11. Casual or Classy style?Casual

12. Water or Coffee?Coffee

13. Lady Gaga or Taylor Swift?Lady Gaga

14. Iphone or Android?Iphone.

15. Хэзээ ч өмсөхгүй хувцас?Амьтаны арьс бас хилэн өмд.

Хийж үзэхийг хүсдэг зүйл? – Өө зөндөө зөндөө гэхдээ өндрөөс үсрэх ч юм уу нисэх нтр бишээ… 🙂
Хайртай хань хөөрхөн хүүхдүүдтэйгээ амьдралийн хамгийн сайн сайхан гэсэн зүйлсийг л үзнэ гэж зорьж байна даа. Хамгийн ойрын хийх зүйл гэр бүлээрээ Disneyland орж өдөржин ядартлаа тоглоно. Хүү охин хоёрынхоо баярлаж, гайхширсан царайг харна гэхээс хөөрхөн санагдаж байгаа ккк

Хамгийн сүүлд нь надтай ярилцлага хийсэн хүмүүсээсээ миний хүсэх зүйл гэвэл манай уншигч хүмүүст маань өөрийнхөө хэрэглэдэг ямар нэгэн жор юмуу нууцаасаа хуваалцах даалгавар өгч байгаа юмаа.:) Бас залуусдаа хандаж хэлэх үгс?

– Акботa маань ҮСЭЭ ЯАЖ ХУРДАН УРГУУЛАХ ЖОР өгсөн байнаа. Wow! Хэрэгтэй зөвлөгөө байна.
– 2 улаан сонгино миксэрдэж байгаад нухаш маягын болонгуут үсэндээ сайхан түрхээд 30 минут болгоод угаагаарай. Үс гялтганаад сайхан урт ургана. Мөн өглөө болгон ус заавал ууж байгаарай бас өглөө болж өгвөл гэдэсний таталт хийж байгаарай. Хэд ч хийсэн таны өөрийн дур. Өглөөгөөр дасгал их үр дүнгээ өгдөг шүү! Мөн өдөр бүрийг сүүлчийнх мэт бодож хажуудаа байгаа хамгийн хүндтэй хүмүүсээ хальт таараад өнгөрсөн хүндээ ч урам инээдийг бэлэглэж байгаарай. Нэгнээ хайрлаарай залуусаа! Нэгнээ битгий гомдоож байгаарай гэж захия даа.

Авьяaслаг Акботагийнхаа энэ дуунд нь би дуртай. Хамтдаа сонсоцгооё!

Бид 2.н анхны уулзалт. Би stylist.р сурснаас хойш анх удаа бие даасан зураг авалт хийх шалгалттай байсан юм. Тэгээд миний гаргах гэж байгаа стильд Акбота маань яг зохих модел байсан учраас бид 2 зураг авалтандаа бэлдэнгээ би түүний нүүрийг будаж ярилцаж 4 цагыг хамтдаа зогсоо зайгүй инээлдэж л өнгөрөөсөн дөө. Түүнтэй байхад ер нь бол уйдахгүй инээсээр байгаад л улам залуужах юм байнлээ шүү хэхэ 
IMG_7649IMG_7638image
image11051776_1628815160740986_8458128936932055895_n
IMG_7656

IMG_7627 Миний өмссөн аутфит. Summer to Autumn look! Бид 2  9сарын эхээр уулзсан учраас тэр үед зун дуусаад намар болох гээд л зузаан хувцасандаа ороход арай л эрт гэхдээ нимгэн явах гэхээр арай л сэрүүхэн байсан үе. Тиймээс би зуныхаа сандаaлан дотор тирко өмсөж намрын өнгөтэй малгай болон мөрөвчтэй юбка өмссөн юм. 
IMG_7680 IMG_7670 IMG_7683 IMG_7673 IMG_7666 За тэгээд бид 2 анх уулзсанаасаа 10 хоногийн дараа дахин уулзаж Акбота маань манай Цюрихь хотод манай сургууль дээр ирж бид 2 миний шалгалтын зураг авалтыг амжилттай өгсөн. Энэ зургуудаас нь… 2 хүүхэд тээж төрүүлээд бага нь 8хан сартай гэхэд ямар ч илүү дутуу мах байхгүй маш булчинлаг тасархай галбиртай байснийг нь би хараад л үнэндээ биширсэн шүү. Хүүхэд гаргаад ийм л сайхан байх юм шүү гэх эрч хүчийг авсан даа. Миний төлөө холоос зорьж ирсэн хамгаас хөөрхөн Акботадаа чин сэтгэлээсээ баярлалаа. ♥

Зурагний утга агуулгын хувьд бид өнөөдөр Монгол үндэснийхээ хувцасыг урд өмнө өмсөж байснаар зөвхөн дээл өмсөхөөсөө гадна сүүлийн үед янз бүрийн дизайнтайгаар янз бүрээр орчин үетэй зохицуулж өмсөх болсон шүү дээ. Тиймээс сүүлийн үед загварын ертөнцөд тренд болж байгаа спортлог загварыг Монгол үндэсний хувцастай хослуулж гаргасан байгаа юмаа. Нүүр будалтын хувьд нэг их онцгой будалт байхгүй дээр үед хатад маан 2 хацар дээрээ ягаа бутарсан бөөрөнхий будалт хийдэг байсан. Тэрнээс санаа авч будсан байгаа. Бас үсийг стильтэй тохируулж голоор нь хувааж боосон хэдий ч хойно нь сүлжиж өгсөн нь Монгол үндэсний загварыг модерн хольж өгөх гэсэн санаатай юмаа. Ямар ч байсан шалгалт амжилттай болсоон 🙂 
12002969_1629997440622758_1322758752044359521_n
12002323_1629953930627109_4716473138604370151_nBeat-Baschung-Fotografie-43 Beat-Baschung-Fotografie-52FEZ82DQJ8MVlWUNcqLz64pTk7asCvp9ZR9ghD8HsrLI,VNJufsR7-8fYkV0W07MbRIomjQm6xx7cYLqfcFWiJq0

Thank you for reading my post.

You Might Also Like

6 Comments

  • Baaska May 15, 2016 at 13:42

    Mash goe yriltslaga boljee tani blog ih goe ymaa sayhan medchihed barg neg odor buh bichlegg ni unshla uneher goe energitei erch huchtei shan niitlelud blaa europe.d ochod irsn ym shg l medrgdj bn byarlalaa buh zuild ni amjilt husie 🙂

  • Margad November 18, 2015 at 11:53

    daichin tsoglog busgui shuu minii naiz

  • Sayrangul October 23, 2015 at 15:29

    Ih saihan yariltslag bas ih erch hvch ablaa.Amjilt hvsie ta hoertoo.Shan harahdaj bn ta hoer hoeuulaa?

  • Dulguun Enkhbayar October 21, 2015 at 04:15

    Uneheer erch huch avmaar mundag ymaa hoeroo. Ulger jishee busguichuud shuu. Az jargal husey!

  • Ariunaa October 19, 2015 at 18:30

    Vneheer tsoglog bna aa øøriin erhgyi l setgel sergeed bvsgvichvvd bid l bie ee archlahgyu bol tegeed l budaa hhhh gehdee dasgal hødølgøøngyigeer bvtehgyi UM bna lee AMJILT UGD nuud mini eee

  • Sara October 19, 2015 at 03:20

    Hey, ih goy yriltslaga boljee nice, gehdee nadaa Akbota urt ustei bhda iluu taalagdaj bjee neg tiim burjgar, just in my opinion. GLucky

  • Leave a Reply