Under my umbrella ella ella eh eh…гээд л энэ дууг мэдэхгүй хүн үгүй биз ээ.. Энэ дууг нэг мэдэхэд л амандаа аялаад зургаа авхуулаад байлаа шд хэхэ Амралтын өдрийн мэнд хөөрхнүүд минь.
Сайхан амарч байгаа гэж найдаж байна. Би сүүлийн үед актив муу байгаа тиймээ би мэдэж байгаа… яагаад гэвэл удахгүй төгсөх гээд шалгалтанд бэлдэж уншиж мэдэх зүйл маааш их байна. Тиймээс social media.с бага зэрэг холдохгүй бол (надаар хэлүүлэлтгүй утсаа бариад суухаар ямар хурдан цаг өнгөрдөгийг мэдэж байгаа биздээ..) нэг л мэдэхэд хадуураад олон цагийг хэрэгтэй мэдээлэл үзэж хараад байгаа ч юм шиг хэрнээ дэмий өнгөрөөсөн байдаг шүү дээ.
Тиймээс ажилтай үедээ утасныхаа хүртэл нэтийг унтраах жишээний… За тэгээд мэдээж блогийн ажил тэр чигээрээ social media.р явагддаг учраас… Улам их цагийг блогтоо зарцуулж арай өөрөөр ажил болгож илүү ихийг маш ихээр хүсч байгаа за бага багаар болно доо… Та нартаа илүү их зөвлөгөө, хэрхэн зөв хувцаслах, янз бүрийн санаануудыг хүргэхийг хүсч байна. Би гэхдээ personal style blogger буюу зөвхөн өөрийн стилээр бусад охид, бүсгүйчүүддээ санаа өгөхийг хүсдэг юм. Тэрнээс биш хэн нэгнийг дуурайгаад юмуу өөр янзан бүрийн зураг оруулж биш. Миний стилийн хувьд бол яг нэг барьсан стиль байхгүй ерөнхийдөө солонгийн 7 өнгө шиг өдөр бүр өөр байдаг ккк 1 стилд 1 зүйлд баригдах дургүй. Эмэгтэй хүний ерөнхий 6 төрлийн стиль байдаг…
1. Натурал-Энгийн стиль (спортлог, мааш энгийн хувцасладаг нүүрээ бараг буддаггүй, модон, савхин жижиг аксэсүар зүүдэг хүмүүс энэ бүлэгт багтана)
2. Casual стиль (спортлог мөртлөө загварлаг- энгийнтэй төстэй гэхдээ илүү загварлаг)
3. Классик стиль (Энэ бүлэгт бол анализ хийхэд бараг пэрфэкт хүмүүс багтах юм байнлээ 🙂 яагаад гэвэл бие, нүд, хамар, ам гээд бүх форм нь пэрфэкт хүний биед хамгийн тохирох стиль, цаг цүнх дөрвөлжин гол өнгүүд цайвар-хар хөх, хар ногоон, хар саарал, хар бор, цагаан, биений өнгө)
4. Драматик стиль (би сүүлд постон дээр энийг юу гэж монголруу орчуулах вэ гээд байсан драматик гэхэд л хүмүүс ер нь ойлгох юм байнлээ шдээ 🙂 Энэ нь ямар нэгэн байдлаар илүү янз бүрийн судал, хээ, амьтний принтүүд булган шуба, неон өнгө, саатай материал, нөгөө төмөртэй гутал, цүнх том янз бүрийн хэлбэртэй нүдний шилнүүд гээд дурдаад байвал дуусахгүй нүүр будалт үсний хувьд мэдээж smockey eyes , хуурамч сормуус, контур Amy Winehouse шиг стилийн будалттай стиль юмаа.
5. Романтик стиль ( Энд маш эмэгтэйлэг бүсгүйчүүд орно. Бүх төрлийн торон материал, том том бөөрөнхий цэгтэй хээ бас цэцэгтэй хээ зөөлхөн ноосон цамц , улаан ягаан лила чихрийн өнгүүд гээд л үс нь ороосон, сүлжсэн, бантик, обруш зүүдэг гэх мэт… үсний засалтийн хувьд богино үс NO-GO!
6. Зөөлөн- Уян налархай стиль (Энэ бүлэгт ерөнхийдөө романтик стиль шиг гэхдээ үүнээс илүү даруухан бүсгүйчүүд ордог гэж хэлж болно. Эмэгтэйлэг гэхдээ нээх гоё цэвэрхэн даруухаан цайвар крэмэн зөөлөн fresh, пастэль өнгийн хувцас өмсдөг силкэн,шифон, ангора г.м материал, жижигхэн цэгтэй, цэцэгтэй, тортой хувцас өмсдөг сул сүлжсэн богино үс, бага зэргийн долгионтой үсний засалт нүүрээ цэвэрхээн мөртлөө саатай будгаар буддаг нэг их өндөр өгсийгүй гутлууд баллерина өмсдөг)
Энэ 6 стилээс хүн бүрийн биеийн, нүдний, уруул, хөмсөг, хамарны хэлбэрээр тодорхойлж 1 ҮНДСЭН ГОЛ стиль болон ХАЖУУДАХ стиль гэж 2 стилийг тодорхойлж гаргадаг юмаа. Тиймээс хүмүүс өө би ийм стильд дуртай гээд өөрөө сонгоод өмсөх биш анализ хийлгээд өөрийн стилээ мэдсэн цагт өөрийн бие дүр төрхөнд тохирсон стилийн хувцасаа сонгож өмссөнөөр гоё харагдах юмаа. Миний гол стиль РОМАНТИК хажуудах стиль Драматик юм байнлээ хэхэ тэгээд бодсон би ерөнхийдөө яг л тийм стилтэй хүн юм. Ерөнхийдөө маш эмэгтэйлэг торон, цэцэгтэй навчтай ягаан цайвар өнгийн хувцас өмсөх их дуртай бас хааяадаа янз бүрийн too much хувцас ч өмсчихдөг ккк яг л өөрийн биеийн формд зөв тохируулж хувцасладаг байжээ. За энэ төрөл бүрийн стиль болон өнгөний зохицол чамд ямар өнгө зохих гээд л бvгдийг нь мэргэжлийн стилистээр анализ хийлгэснээр та мэдэх болно. Тэр болгонийг мэддэг болсон цагт би ямар хувцас авах вэ ямар хувцас надад зохих бол гэж бодлогошрохгүй сонгоход илүү амар болох юмаа. За тэгээд цаашилбал мэргэжлийн хүнтэй хамт явж дэлгүүр хэсч өөрт тохирсон өнгө хувцасаа сонгуулж өмсөх боломжтой. Personal shopping гээд ажлыг би үндсэн ажлын хажуугаар хийгээд нилээн хугацаа өнгөрч. Гэхдээ одоо стилистээр сурснаас хойш хүмүүс дэлгүүр дагуулж яваад хувцас сонгож өгөөд цалин авдаг байснаа бодохоор яг үнэндээ ичиж байна. Зүгээр л мэдрэмжээрээ л сонгодог байсан. Одоо бүгдийг мэргэжлийн сураад ирэхээр ямар нарийн байдгийг мэдэрч байна даа. Маргааш манай ангийнхан 1 том shopping center дээр personal shopping хичээлтэй. Би snapchat нээсэн байгаа. Тэнд намайг дагаж видео үзээрэй. Тэр үед нь username.ээ хэлнээ 😉
Би бүх өнгө, стилийн талаар нарийн бүгдийг германаас монгол хэлрүү орчуулж байгаа. Маш их зүйл байгаа учраас бага багаар заваараа хийж байгаад нэг нэгээр дарааллаар нь блогтоо цуврал болгож оруулнаа. Та нарт минь маш их хэрэг болно гэж бодож байна. Би маш их юм хийнээ гээд л боддог тэсэлгүй хааяа инстаграм фейсбүүкдээ удахгүй тийм пост оруулна гээд амлачихдаг тэгээд оруулж амжаагүй үе зөндөө байдаг. Гэхдээ би хүнд амлалт өгчихөөд хэлсэндээ хүрэхгүй байх занг тэвчиж чаддаггүй. Үнэхээр дургүй. Тиймээс би амласан л бол хийнэ. Гэхдээ магадгүй заримдаа амжихгүй хугацаа хэрэгтэй болдог. Ер нь гэхдээ бас аливаа зүйлд хэт их яараад дэмий юм шиг. Би маш удаан явдаг гэхдээ хэзээ ч ухардаггүй гэдэг шиг уулын өөдөө бага багаар удаан өгсөж явсан нь амжилтанд хүрдэг маш хурдан уулын орой дээр гарчих юм бол харин аюултай шдээ буцаад хурдан унах магадлалтай. Тиймээс өөрийгөө ч стрэссдүүлэхгүй бага багаар урагшаа тэмүүлж явахад зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэх болно.
За энэ удаагийн пост маань жинхэнэ утгаараа гудамжны стиль гэж хэлж болно. Би сүүлийн үед тренд дагаад ч тэрүү маш их sneakers өмсөх болсон. Bomber jacket, жийнс гээд л.. кк Урд нь ховор өмсдөг байсан.
Гэнэт өөрийнхөө хувцаслалтаасаа уйдаад ч байх шиг нэг л юм болохгүй буруу яваад байх шиг мэдрэмж төрөөд болдоггүй… яагаад байгаан болоо гээд бодсон би өөрийн стилээсээ хазайчихсан яваад байсан байна. Нэг тийм гоё эмэгтэйлэг, плати, юбка, өндөр өсгийт өмсөх нь их багассан байж.. Гэхдээ энд буруу юм байхгүй миний нэг хэвэндээ байх дургүй зан л харагдаж байгаа н тэр! Тиймээс одооноос өөрийн гол стиль романтик, драматик 2г хослуулж илүү эмэгтэйлэг загваруудыг та нартаа хүргэх байхаа гэж бодож байна. 🙂
Аа энэ постон дээрх зургууд дээр байгаа гоё зонтикнууд! Энэ газрыг манай энд байдаггүйн байхдаа гэж ямар их хайж байсан гэж санана! Тэгсэн 1 өдөр гүйж яваад олж харсан. Тэр гудамжны хажуугаар би зөндөө л явж байсан боловч нарийн царай муутай жаахан халтардуу хуучин гудамж болохоор тэрүү хэр бараг анзаарч цааш нь хардаггүй байсан байх нь… Ийм газар Улаанбаатарт нээх юмсан гээд л бодогдоод салахаа болилоо… Хэн нэгэн хотын 1 жижигхээн хэсэгт ийм гоё газрыг нээгээсэй намайг хийх хүртэл хэн нэгэн хийгээгүй байвал би хийх болноо.. Хүн болгоний очих дуртай газар за бүүр цаашилбал цэцэрлэгт хүрээлэн болгомоор байна. Зөвхөн зоонтокуудтай биш залуусын, болзоот хосуудын очдог нэг хэсэг романтик үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсч байна. Усан оргил, тойроод суудалтай, хажууд нь маш хөөрхөн жижиг bakery, coffee уудаг газар яг Laduree шиг ээжүүд хүүхдүүдтэйгээ ирээд хэсэг газар нь хүүхдийн тоглоомтой хүүхэд хардаг хүнтэй хэсэг … за тэгээд бас бус зүйлс кккк маш эмэгтэйлэг жижиг дэлгүүр бас байх хэрэгтэй… гээд л мөрөөдөөд байна хэхэ
Залуу хүмүүсийн очиж цагаа өнгөрүүлэх газар УБ.д ховор байдаг учраас залуусдаа гоё мэдрэмж төрүүлж байнга очдог газрын нэг болговол гоё тээ? Ингээд л бичээд суусан чинь бүр ар араасаа давхарлаад мөрөөдлүүд цувраад байна. Би бүгдийг нь бичиж амжихгүй байна ер нь Miss Couture гээд town нээхнээ цаадаx чинь лол 😛
За энэ постоо ингээд өндөрлөе дөө.. Би өөр хотруу явж маргаашийнхаа модел болох эгчийн гэрт нь очиж 3 цагийн өнгө- стилийн анализ хийх учраас. 🙂 Дуртай юмаа сурна, хийнэ гэдэг үнэхээр аз жаргал юмаа. Хичээлдээ сууж байхдаа, маш их ч даалгавраа хийж байхдаа аймар дуртай аз жаргатай үг бүрийг алдахгүй сонсож илүү ихийг мэдэхийг хүсдэг. Цаг дэндүү хурдан өнгөрдөг.
Do what you love. Love what you do! гэдэг дээ.. Тэр чинь л болоод байна. Ер нь хүн зөв ханиа, зөв мэргэжилээ сонгосон байхад ажилдаа явахдаа ч ажилруугаа яараад 8 цаг гялс өнгөрчихнө. Ажилаа тараад гэрлүүгээ яараад гэртээ ирээд үр хүүхэд хань ижилтэйгээ хамтдаа жаргалтай. Тиймээс хань болох хүнээ мэргэжилээ зөв сонгоорой. Ялангуяа эмэгтэй хүн ямар ханьтай байгаагаас амьдрал нь шууд шалтгаалдаг. Нас явж, жил ирэх тусам л ихийг бодож ухаарах юм даа… 🙂
Уншиж, хамт байсан та нартаа баярлалаа. Амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ гоё өнгөрүүлээрэй.
Чиний Оогий ♥
OUTFIT DETAILS:
Bomber Jacket: Liu JO
Pants: Zara
Sneakers: Adidas x Pharrell Williams Supersh
Bag: Karl Lagerfeld
3 Comments
Sain bnuu. Tanii blogiig unahih ih durtai. Ene zunaas l unshdag bolson. Goolingoo deerees haraad dagasan bhaa. Ih uram zorig, erch hvhiig ogdogt maaaash ih bayrlalaaa. 1 jil barag zalhuuraad hiihgvi bsan dasgalaa odoo mash tuushtai hiij bgaa. Joohon zalhuu hvreheer l tanii blogiig, instagramiig vzee l uram awdag. Neg yum asuuh gesiimaa. Yaj iim zagwariin medremjtei boloh we. Hariulj ogch boloh uu?
hi UGD, blogiig n unshih durtai shuu. yalanguya ene post sonirholtoi blaa. neg zuil helehed Engiin style, Casual style gesen n adilhan ug bishuu? nershiliin huvid l daa. bi bodohdoo ene 6 style-g bugdiig n angliar n bichvel iluu oilgomjtoi yum bolov uu. za tegd olon busguichuuded ulger duurail bolson saihan busguidee surguulia tugsuhud n amjilt husiya.?
Hi huurhnuu thaanks ? nershiliin huwid tustei yum shig bolowch 2 arai uur style bgaa yumaa bi zarim zuilsiig arai buruu orchuulaad bh shig bnaa ? Bodoj bodoj l tegeed bichchihsen. Daraa todorhoi oruulahdaa sain bodoj asuuj suraglaj bgaad hurgenee… Mongol bagshaar zaalgaj sonsoogui bolhoor zarim ugiig yu gj mongoloor helehee medehgui jaahan ergelzeetei l bn daa…