Fashion

BALMAIN x H&M #HMBALMAINATION

November 15, 2015

Hi UGD`s 🙂 Жил бүр H&M өндөр зэрэглэлийн хувцасны брэндтэй хамтарч коллэкц гаргадаг байгаа. Мэдээж үнэтэй дээд зэрэглэлийн брэндийн хувцасыг хүссэн хүн болгон авч чадахгүй шүү дээ. Энэ хамтийн ажиллагаа бол маш боломжийн үнээр олонд хүргэх бас цөөхөөн хоног зарагддаг тоотой хийгддэг учраас маш онцгой юм.
Энэ жил 11 дэх удаагаа Balmain брэндтэй хамтарч жинхэнэ тасархай EXTRAVAGANT цуглуулга гаргалаа. Энэ доор 2004 оноос хойш хамтарч гаргасан дизайнеруудийн жагсаалтыг оруулая. 

2004: Karl Lagerfeld
2005: Stella McCartney, Elio Fiorucci, Solange Azagury-Partridge
2006: Viktor & Rolf
2007: Roberto Cavalli
2008: Rei Kawakubo and Comme des Garçons
2009: Matthew Williamson, Jimmy Choo, Sonia Rykiel
2010: Sonia Rykiel, Lanvin
2011: Versace
2012: Versace, Marni, Maison Martin Margiela
2013: Isabel Marant
2014: Alexander Wang

Миний хувьд 2010 оноос хойш гаргасан цуглуулгаас дандаа юм олж авдаг заншил тогтсон гэхүүдээ. Энэ жилийн хувьд харин бараг түүхэнд бичигдэхээр худалдаанд гарсан өдрөө л дэлхий даяар хаа сайгүй зарагдаад дууслаа. Би зарагдаж эхэлсэн өдөр нь дэлгүүр онгойгоод хагас цаг болоогүй байхад очиход дөхөөд ирсэн л манай Zürich.н гудамжаар алтлаг бичигтэй хар ууттай юм барьсан хүмүүс цуварсаар.. Дотогшоо нь ортол харин аймшигтай урт хүлээсэн жагсаалт юун тийшээ орохтой мантай байсан. Жинхэнэ алаан болно гэдэг чинь л болж байсан даа ккк Замын нөгөө талд байдаг салбар руу нь очсон бас л адилхан. Тэр үед надад юу гэж бодогдсон бэ гэхээр энд ингэж үүрийн 5 цагаас хойш ирээд оочирлож, бөөн юм болж авах шаардлага ер нь байна уу… Хүн болгоний үхэн хатан авч байгаа зөндөө хүмүүстэй адилхан болж эндээс авч өмсөх шаардлага байна уу гэж шууд бодогдсон. Шоконд ч орох шиг гараад ажилруугаа явсан. Тэр өдрөө яагаад ч юм юу ч авч өмсмөөргүй чаддаг бол харин оригинал Балмайн aвaaд өмсмөөp санагдсан. Даанч 10,20 мянган $ гэдэг дрэссийг одоохондоо арай авч өмсөх чансаа арай алгаа хэхэ
За тэгээд тэр өдөр өнгөрлөө. Маргааш нь үдээс өмнө нь завтай байсан болхоороо хотын төвөөр хажуугаар нь явсан болохоор ер нь юу үлдсэн бол гээд дайраад гарая гээд ортол хэдэн цээживч, ээмгэнээс өөр юу ч байхгүй TOTAL AUSVERKAUFT гээд худалдагчид бүгд толгойгоо сэгсэрч байв. Тэр үед би хэдий өчигдөр орой нь хаа сайгүй зарагдаад дууссан гэдгийг нэтээс харсан боловч нүдэндээ итгэсэнгүй эээ LOL
Жил бүр би заавал дор хаяж 1 юм олж авдаг энэ жил юу ч аваагүй хоцорлоо гэж үү гээд шал дургүй хүрэв. Бүр итгэхгүй жинхэнэ шит мэдрэмж төрсөн яг үнэндээ….
Тэгээд маргааш нь ойролцоо явж байсан хүмүүс H&M.с HMBalmaination ууттай юм аваад гараад байнаа. Тэгээд асуусан чинь 3 хоногийн дотор буцааж өгөх эрхтэй тэгээд хүмүүс эхнээсээ буцааж өгч байгаан байна. Тэгээд кассэн дээр очтол миний хүсч байсан цамц ганцхан байна. Миний размер байгаасай гээд л харсан яг 34 байнаа. YASSSS гээд л өмсөж үзсэн гоё таарч байна. Тэгээл бөөн баяр тэрнээс хойш 3,4 өдөр хэн нэгэн юм буцаасан боловуу гээд H&M руу гүйдэлтэй боловоо хө хаха орох болгонд өөр юмнууд буцаад ирчихсэн. Дандаа хамгийн жижиг размэрүүд. Хувцаснууд нь маш жижиг өмсгөлтэй хийгдсэн байнлээ. Тиймээс олдож байгаа дээр нь гээд орж чадсан дээрээ бааханг аваад явсан хүмүүс таарахгүй яах аргагүй буцааж өгсөн нь гарцаагүй. Тэгж явсаар би нилээн хэдэн гоё хувцаснууд олж авсан юм даа. Туранхай, жижиг size таардагтаа өөртөө баярлах шиг 😛 Би ер нь их азтай хүн л дээ хүссэн бүх юмаа иддэг хирнээ тэгж их таргалаад байдаггүй. Угаасаа л, багаасаа л туранхай байсан. Хоолоо сойж диэт нтр хийнэ гэж мэдэхгүй. Эрүүл хооллолых л эрхэмлэдэг дээ. Охидууд маань их асуудаг юмаа.. яаж ингэж гоё билхүүстэй болсон бэ яаж ингэж туранхай байдаг вэ гээд… надад нууц гээд байх юм байхгүй ээ.. эрүүл хооллож, спорт хийж гүйхийг л хичээдэг дээ… Өвөл болхоор би гүйж чаддаггүй эрт харанхуй болдог учраас.. ичээндээ орсон юм шиг л болдог тэгээд хавар эргээд гүйж эхэлдэг дээ кк За тэгээд та нар минь зургуудаа үзээрэй. Манай Монголчууд fashion blogger.уудыг бас сайн ойлгохгүй өө энэ нэг хүүхэн юмаа гайхуулсан, өөрийгөө рекламдсан гэж боддог юм шиг байгаан. Мэдээж хүн болгон биш л дээ.. Гэхдээ тэгж бодолгүйгээр гоё юм хараад гоё мэдрэмжийг авч, санаа оноо авч, шинэ содон соргог юу гаргсан байна юу моданд орж байна гэх мэтчилэн зүйлсийг л охид бүсгүйчүүддээ хүргэхийг хүсдэг юм шүү дээ. Манай Монголд албан ёсны h&m байхгүй тиймээс зөндөө олон охид зураг рекламийг нь хараад ер нь ямархуу материалтай яг ямар загварууд байсан болоо гэж сонирхож л байгаа шдээ. Тэр үүднээс би зураг аваад пост болгоод оруулж байгаа юм шүү. Аан нэмж хэлэхэд энэ хувцаснууд нь маш сайн чанараар хийгдсэн байнлээ. Бас хойд тал нь дандаа урт цахилгаантай. дрэссүүд 2 талдаа кармаатай хээнцэр,couture хэрнээ спортлог байдлийг оруулсан байнлээ.

Амралтынхаа өдрийг гоё өнгөрүүлээд сайхан амарцгаагаарай хөөрхнүүдээ.

Чиний Оогий ♥

IMG_7974IMG_8023IMG_7985IMG_7954
IMG_7976IMG_8025IMG_7958IMG_7947IMG_7942IMG_7990IMG_7982IMG_8022IMG_7979

Happy Friday loves. My #hmbalmaination fever is over ❤️ Ene 7 honog bi #HMxBalmain .r jaahan uwchilluu.. Hudaldaand garsan udruu l delhii dayar zaragdaad duussan huwtsasnuudaas negiig ch olj awch chadalgui uldsendee setgel mini gonsoij baisniig bodwol uchigdur hurtel nileen heden huwtsas azaar olood awlaa.. #happy gej jigteihen. ene #weekend.r blogtoo awsan huwtsasuudaa ta nartaa sonirhuulj post bolgoj oruulnaa. Yaj olj awsan eseh etc.. Umsuj look haruulj haramsaltai ni arai amjihgui baih..ghdee medeej udahgui.. IMG_7962IMG_7973
IMG_7996

 

Thank you for reading my post.

You Might Also Like

18 Comments

  • buchka December 5, 2015 at 01:38

    bayarllaa medeej shan huwtsalhiig husdeggui emegtei hun bdaggui bh uneheer taalagdlaa

  • Tuya November 17, 2015 at 09:34

    Hi misscouture
    Quick question about the team member that you are interested. Are you looking for someone who lives the same country you base?

  • Bj November 16, 2015 at 16:47

    Wow uneheer goy yumaa. Manai mongol hezee neg iim saihan bolhiin boldoo. Uuriin tani bichsen postuudiig unshihaar neg l goy gegeeleg bdg shuu. Amjilt husey.

  • Mami November 16, 2015 at 06:09

    Yadiiin bee goyo bn. Harin ch nadad husseneeree bh shig shan yum bdaggu sanagddag. Yahav minii sonirhol oor l doo gehdee ochij uzsen gazraasaa zaaval dor hayaj 1 beleg dursgaliin zuil, huvtsas hudaldaj avdag.

  • tsatsaa November 16, 2015 at 04:29

    yoo ysan goyinbee unen tasarhai bna hurdan umssun zurag haryaaa?

    • Miss Couture November 19, 2015 at 01:08

      Ehneesee look hurdan oruulsan shuu 🙂

  • jimi November 16, 2015 at 01:58

    Үнэхээр дуу алдмаар гоё хувцаснууд байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үнэн шүү за за гээд л зүгээр мартчихсан бол энэ олон сайхан зүйлс хэниийх болох байсан бэ тээ амжилт хүсэе сайхан зүйлсээр үргэлж нүдиийг нь мялааж сэтгэлийгг минь сэргээдэг маш их баярлалаа

    • Miss Couture November 19, 2015 at 01:08

      Hamt baigaa chamd bayarlalaa 🙂

  • oyuntuya November 15, 2015 at 17:40

    Dear huurhun busgui minee neeree aztai bna shuu 😉 bi bas deer yag ingej bj 2 hussen ymniihee 1-iig olj avch bilee 🙂 Post ene teriig n unshaad gaihuulj bna esvel ataarhah ch ymuu tiim setgegdel yeruusuu turduggui shdee. harin iim brand bdag ym bna,ingej huvtsasalval zugeer ym bna,uuriig n haraad uuruu uneheer hudulmurch tuushtai zantai bas eyereg setgeltei uzegslentei emegtei bna gej huleej avdag 🙂 Neeree ter yagan dress uneheer tasarhai ymaa … nudend haragdaastai 😛 neteer daanch hed nugalaad unetei zarj bna lee . tegj bgad neg bolomj garah bgaa ,,,, AMJILT HUSYE

    • Miss Couture November 15, 2015 at 19:33

      Cham shig buh hun oilgodog bol goyoo tee. Za gehdee eyreg humuus ni suriguusuu ih baidag yumaa. ?
      Bi anduuraagui bol chi ene ygaan dress.g namaig pinterest der zurag hiihes ehleed love darsan tiimee? ??

      • oyuntuya November 17, 2015 at 09:47

        kekeke…yag tegsen shdee. O like daraad harsan chin humuus daraagui bhaar n gaihaad harsan chin 3 min bolj bailuu yalaa 😉 AZ JARGAL URGELJ TOIRON ERGELDEJ BH BOLTUGAI

        • Miss Couture November 19, 2015 at 01:07

          kkkk yamar goe eruul vee bayarlalaa ugd mini <3

  • Namuunaa November 15, 2015 at 17:34

    Goy ymbe ysn kkk. Aztai bn shde. Bi harin yaj olj avsin boloo gj bodod, buh huvtsasnuud ni goe bnaa tasarchijee kkkk. Odoo goe umssun zurguud ni huleej baiy. Material bolon hiitsiin talaar tailbarlaval bas ih zgr ym bn

    • Miss Couture November 15, 2015 at 19:31

      Aanhaa, udahgui neg negeer ni oruulnaa ??

    • oyuntuya November 17, 2015 at 09:47

      kekeke…yag tegsen shdee. O like daraad harsan chin humuus daraagui bhaar n gaihaad harsan chin 3 min bolj bailuu yalaa 😉 AZ JARGAL URGELJ TOIRON ERGELDEJ BH BOLTUGAI

  • Тунгаа November 15, 2015 at 17:10

    Хөөрхөн үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй юмаа.Тэр ягаан даашинз нь ямар гоё юм бэ тасархай.

  • Leave a Reply to tsatsaa Cancel Reply