Fashion

BALMAIN x H&M LOOK 1

Zürich Switzerland - November 18, 2015

Helloowww UGD`s! Би дандаа ингэж бичээд байдаг мэдэхгүй хүмүүс нь юу гээд байгаан болоо гээд гайхдаг байхаа.. Миний блогийн уншигчид бол мэдэж байгаа байхаа харин шинээр уншиж байгаа хүмүүсдээ тайлбарлаад хэлэхэд: Найзуудтайгаа ингэж ярьсаар байгаад сурчихсан Үзэсгэлэн Гоо Дагинууд минээ гэж байгаа юм шүү :)) Энийг уншиж байгаа бүх үзэсгэлэн гоо дагинууддаа энэ өдрийн мэнд хүргэе! Саяхан 2,3 хоногийн өмнө пост оруулсан болоод тэрүү та нартай саяхан уулзсан мэт мэдрэмж төрөөд байна хэхэ гэхдээ аль хэдийн 7 хоног дундаа оржээ..

Өмнөх постон дээр Balmain x H&M хамтарсан коллэкцоос авсан хувцаснуудаа оруулсан энэ удаад харин зөндөө олон охидийн favourite байсан хамба хилэн материалтай, утсаар бөөрөнхийлж сүлжиж оёсон онцгой дитайлтай хар плать бас хиймэл үстэй жакэт ( богино шуба ) өмсөж авхуулсан зургуудаасаа орууллаа. Мэдээж энэ плать маань over the knee boots буюу өвдөг давсан түрийтэй гутлан дээр мааш гоё зохицно. Би ноднин www.nelly.com .с авч байсан гуталтайгаа хослуулж өмслөө. Энэ гутлыг хаанаас авсан бэ гэж охид их асууж байсан харамсалтай нь ноднин зарагдаад дууссан одоо байхгүй байнлээ. Гэхдээ энэ сайт руу ороод үзээрэй. Маш боломжийн үнэтэй хөөрхөн хувцаснууд байдаг юм билээ. Энэ доор хавсаргаж иймэрхүү загвартай гэхдээ хошуугаараа онгорхой өвдөг давсан өндөр өсгийтэй түрийтэй гутлуудын линк орууллаа. Энд бас энд. Энэ гутлыг өмсөхөд урт хөлтэй хүмүүст гоё харагдана гэхдээ намхан хүмүүс өмсөж болохгүй гэсэн хуул байхгүй шүү дээ. Ер нь гутал сонгож авахдаа хэр урт богино түрийтэйгээс шалтгаалж хөлийг тань урт богино харагдуулах учраас анхнаасаа маш зөв сонгож авах хэрэгтэй. 2хон хурууны зайтай маш том ялгаа гардаг. Жишээ нь та богино шилбэтэй байлаа гэж бодоход шагай давсан гутал өмсөөд дэмий яагаад гэвэл шагайнаас өвдөг хүртэлх зай илүү богиноcчихож байгаа учраас. Тиймээс аль болох шагай татсан тэрнээс доогуур эсвэл өвдөг давсан гутлыг дээгүүрээ богино цамцтай өмсвөл хөл нь урт харагдана. Пропорцийн хувьд зурган дээр тайлбарлавал илүү ойлгомжтой байхаа. Тиймээс энэ талаар би зурган дээр жишээ харуулсан байдлаар бэлдэж оруулая гэж төлөвлөсөн байгаа. За энэ сэдвийг орхиод өнөөдрийн зурагтайгаа холбоотой яриа руу эргээд ороё 🙂 Жакэтний хувьд би eu size 36 өмсөж байна. Хуурамч үстэй шуба хувцасанд би ер нь нэг их дуртай биш л дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд амьтний үсээр хийсэн шуба гоё ганган булга зэргийг эрс эсэргүүцэж аль болох бага өмсөхийг уриалж, тэмцэж байгаа хүмүүс ч цөөнгүй болсон. Тэрийг ч дагаад хуурамч үстэй шубанууд их моданд орсон шүү дээ. 1 үеэ бодвол хуурамч үсийг бараг л оригинал юм шиг боловсруулж хийдэг болж байна. Өвлийн малгайтай куртикний малгай нь нээх муухай хуурамч үстэй байдаг шдээ тээ. Би ямар дургүй гэж санана. Гэхдээ одоо хуурамч ч гэсэн сайн чанартай хийдэг болж байгаад баяртай байгаа.
Энэ жил хар ногоон үстэй иймэрхүү faux fur jacket трэнд болж байгаа. Балмаaний H&M тэй хамтарсан энэ шуба хуурамч үстэй хэдий ч надад маш таалагдсан. Бүр хайр хүргээд байгаа шүү кк бас аймар гоё зөөлхөн зузаан даaруулахгүй халуу төөнөөд л байх юм билээ. Үнийн хувьд харин гайхмаар хамаагүй хямд байсан шүү. Боломжийн санагдсан 179.- chf (swiss franc) (монголоор 1 франк нь 2000 төгрөг орчим байдаг) тэгэхэд энэ хар плать н илүү үнэтэй 299 chf байсан. Үнийг асуусан охидод зориулж бичиж байгаам шүү! 😉 Одоо дэлгүүрээр зарагдахгүй ч Ebay, ricardo – (манай энд байдаг хүмүүст ) бас бус хүмүүс хувиараа зөндөө зарж байнлээ. Жишээ нь Инстаграмд #hmbalmaination гэсэн hashtag.р ороод харахад тэнд зарж байгаа хүмүүс ч зөндөө байсан. Гэхдээ зарим нь арайл даварчихсан үнээр зарж байгаа. Хэд дахин нугалаад… үнэхээр энэ коллэкцоос ямар нэгэн юм олж авахийг хүссэн хүмүүс хайхад бол олдохоор л байнлээ. Зарим хүмүүс өөрт нь таараагүй учраас авсан үнээрээ ч зарж байнлээ. Би гутал, тэлээ 2г нь олж авмаар л байна кккк ялангуяа өргөн тэлээ нь яалтчгүй хэрэгтэй байна миний авсан өмд, юбка гээд л бүгд тэр тэлээтэй л гоё харагдах гээд байна 😛

Шөнийн зураг ер нь ховор оруулж байсан юм байна шүү. Шөнө ч гэждээ би зурагчин залуутайгаа 17 цагт яг нар жаргах үеэр уулзахаар тохирсон боловч 5 жоохон өнгөрөхөд л аль хэдийн хав харанхуй болсон байлаа. Аймар эрт харанхуй болдог болчихжээ тиймээ? 🙂 Өвөл болох гээд байдаг манай энд цас ч ороогүй байдаг. Энэ жил нээрээ дэндүү сайхан намар боллоо. Бүр жил жилээс илүүтэй дэндүү гоё… Одоо харин бага багаар цас орохийг хүлээж байна шүү. Өнөөдөр манай энд шинэ жилийн уур амьсгал албан ёсоор орж төв гудамжуудаар гэрлүүд асч *late night shopping* 22цаг хүртэл дэлгүүрүүд онгойно. Жил бүрийн энэ өдөр хамгийн гоё байдаг. Хаа сайгүй гэрэл чимэглэлүүд асаад, шинэ жилийн бэлгээ цуглуулаад том том ууттай юм барьсан хүмүүс цаанаа л бүгд аз жаргалтай, халуун тогоонд хайрсан marroni идээд л халуун вино уугаад л хайртай хүмүүстэйгээ хамт байвал бүр гоё… даанч энэ жил хайртай хүмүүс маань хол байна даа.. гэхдээ зурагчин залуу бид 2 зураг авахаар тохирсон байгаа. Дараагийн #HMBALMAINATION LOOK.ээ та нартаа зориулж магадгүй + шинэ жилийн уур амьсгал оруулсан пост бэлтгэхээр төлөвлөсөн байгаа. За дуугаа сонсоод зургуудаа тухлан үзээрэй хөөрхнүүдээ.

PS: өмнөх постон дах зарын дагуу холбогдож захидал бичсэн бүх охидууддаа баярлалаа. Би удахгүй хариу илгээнээ. ♥

Өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Эргэн тойронд чинь ирж буй боломжуудыг алдалгүй барьж аваарай. 🙂

Чиний Оогий ♥

IMG_3326 IMG_3366IMG_3368331A9875331A9961-2331A9898331A9979-2331A9973IMG_3328 IMG_3329 IMG_3347 IMG_3349 IMG_3354 IMG_3356 IMG_3357 IMG_3359 IMG_3363IMG_3364

Thank you for reading my post.

You Might Also Like

25 Comments

  • Reply Cristie December 19, 2015 at 11:17

    Goy dresss bna ♥♥♥♥♥ goy ch bvsgui bna

  • Reply Solongo November 30, 2015 at 08:33

    Unen Tasarhai bn 🙂

    • Reply Miss Couture December 5, 2015 at 01:44

      bayarlalaa 🙂

  • Reply June November 23, 2015 at 05:33

    Wuaaaaw ene gutal heterhii goy bgaam bishuu? New collection-s iluu ene gutlan deer nud yvsaar bgaad taarlaa kkk ? Looking so btfl?? maybe Oogii bolohoor iluu zohiod bgaan bolov uu? Nadad Stuart Weitzman-s durlaj durlaj avsan usgiigui urt har gutal baidag ch 2hon umssun ? Neg l zohidoggui sanagdaad bdiin kkkk Usgiiteig ni l avah bsn bnaaa ~~ Shine doloo honogt ni amjilt husey ????

    • Reply Miss Couture December 5, 2015 at 01:45

      Aaaay kkkkk bayarlalaa huurhnuu 🙂 Oh tiimuu tiimerhu unetei awna gej husch baigaad awsan zuilsee sain bodoj baigaad awahgui bol daraa ni taalagdahgui bol haramsaltai yumaa 🙁 Usgiitei ni miniii wishlistend nileen deeguur baigaa kk

  • Reply Bolor November 19, 2015 at 15:33

    Duu ni zuragtaigaa hoslood uneheer wow
    / shine post genguut l yaran ordog bolj kkk /

    • Reply Miss Couture December 5, 2015 at 01:43

      Thank you 🙂

  • Reply zolo November 19, 2015 at 14:12

    shine post orloo gehed l yaaaraad ymar post hiisen bol geed hurdanhanshig blogruu ni orj uzdeg bolson shuu.
    ?

    • Reply Miss Couture December 5, 2015 at 01:43

      🙂 🙂

  • Reply Merida November 19, 2015 at 05:49

    Woooooow, unexeer tasarxaiiiii, solioteeeeiii

    • Reply Miss Couture November 19, 2015 at 08:04

      Solioteiii gedeg ug modand oroo yu daa :))

  • Reply solongo November 19, 2015 at 03:39

    Sain uu uneheer goe zurag bairluulsan bna chamd amjilt husii gaihaltai haragdaj bna ene plajiig zarah uu zarah bol heleerei

    • Reply Miss Couture November 19, 2015 at 08:05

      Thanks 😉

  • Reply BJ November 19, 2015 at 02:47

    Wooooooow uneheer tasarchjee. Shuniin zurag avalt bur iluu chimsen bn shuu. Uzesgelentei saihan zurguud boljee

    • Reply Miss Couture November 19, 2015 at 08:05

      Aww, thank you ?

  • Reply Zoloo November 19, 2015 at 02:34

    Hi ! Ene dress maash ih taalagdlaa. Bas chinii baigaa baidal huvtsas amiluulj bga, hoorondiin zohitsoluud uneheer gaihaltai bn. Emegtei hun iim l baih heregtei gej boddog Ulger jishee bolj chadaj bn shu !!! Bas tuslamj huseh gsn um uchir n Odoo shine jil bolloo shu de tegeed dress …. goy dress odonoos l sudalj beldehgui bol Yu geh geed bn ve geheer Yor n bol yag iimerhuu zagvartai tegehdee hantsuitai tail bolon mor todotgoj ogson bogino tegehdee guiya barihgui enger n yag iim kkkk oilgogdoj bn uu? Iimerhuu dress bolomjiin uneer oldoh boluu ? Haaguur bga bol bi herendee l haigaad bn thdee oldohgui um 🙁 Chi medremjtei bas medlegtei bolhoor tiimerhuu zagvar gvl shuud aan tend , end iimerhuu baidag geed zovolj boloh uu ? Tegvel maash ih bayarlah bolno . Ingeed amjilt husie Bas Bayarllaa

    • Reply Miss Couture December 5, 2015 at 01:50

      Hi girl! say l unshlaa sorry. Yunii umnu bayarlalaa 🙂 Heleh geed baigaa dressig chini erunhiiduu tusuulj bainaa. Harin oird tiimerhu dress haraagui yum baina. Bi bodoj baigaad heley. Chi haana baidag ve? Ter bas chuhal. Mongold bol bi haramsaltai ni sain medehgui. Bur oldohgui bol erthenees sain oydolchnoor hussen dressee oyulbal bas goe shdee. Huwiaraa ch yanz yanziin fashion house.uud UB.d ih baidag boljee

  • Reply oyu November 19, 2015 at 02:31

    Сайн байн уу? оруулсан шинэ пост бүрийг чинь алдалгүй уншдаг болчихлоо, хүлээгээд ч байх шиг.:) амжилт хүсье.

    • Reply Miss Couture December 5, 2015 at 01:46

      Bayarlalaaa huurhnuu 🙂

  • Reply tuykaa November 19, 2015 at 02:14

    Uneheer goe goe zuragnuud avhuulsan bnaa…. Goe ch bietei bolohoor yg uurt chin zohison gj vanlii

    • Reply Miss Couture December 5, 2015 at 01:47

      Awww bayarlalaa 🙂

  • Reply Zolo November 19, 2015 at 01:59

    Sain bnuu? Tanii bichsen zuiliig awhuulsan zurguudiig tani unshij uzeh ih durtai goy sonirholtoi baidag. Goy goy sanaa ch awdag. Amjilt husey!☺

    • Reply Miss Couture November 19, 2015 at 02:03

      Sain, sainuu huurhnuu ? Sonsohod taatai bna bayrlalaa ??

  • Reply undraa November 19, 2015 at 01:32

    Woaaaaaaa.bur tasarchjeee.faux fur jacket n estoi goy yumaa.dressnii talar ugaasa yriltgui biz.hehe.ter araasaa awsan look yag l ulaan hiwsen deegur alhjgaa od shig l haragdaj.bn.yu gj helehe sain medku l bnshu.hehe.

    • Reply Miss Couture November 19, 2015 at 01:41

      Wuaaw kkk thaanks ??✨?

    Leave a Reply