Inspiration

HOLIDAY GIFT GUIDE

November 28, 2015

Happy Sunday UGD`s! Удахгүй шинэ жил боллоо. Хүсэн хүлээсэн шинэ жил минь боллоо шүү дээ. Ердөө л 30 гаруй хоногийн дараа гээд бодохоор итгэмээргүй ч юм шиг… Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч байна шүү тиймээ? Саяхан л шинэ жил болж байсан юм шиг мэдрэмж төрж байна. Гэхдээ эргээд бодоход энэ жил их л зүйлсийг хийж амжуулжээ 🙂
Манай Монголчууд Christmas буюу зул сарын баярыг хэдий тэмдэглэдэггүй зөвхөн хүүхдүүддээ л бэлэг өгдөг ч гэсэн бас ойр дотний хүмүүсээ хайртай хүмүүсээ баярлуулж бэлэг өгдөг хүмүүс зөндөө л байх. Би өөрөө хүнд бэлэг өгөх их дуртай. Хэн нэгнийг баярлуулахдаа би өөрөө маш сайхан мэдрэмжийг авдаг. Тиймээс энэ жилийн хамгийн жаргалтай хамгийн гоё үеэр баярлуулахыг хүссэн хүндээ жижиг ч болов сэтгэлийн бэлэг бэлэглээрэй.

Энд бол манай цагаан сар шиг л хамгийн том баяр. Гэр бүлийнхэн, ойр дотнийхоо бүх хүмүүст бэлэг бэлэглэнэ. Одооноос 12 сарын 24 хүртэл бэлэг цуглуулах ажилд гар шамдан орно доо… Шуудан зөөгчдийн хамгийн их ачаалалтай байдаг үе 🙂 24ний орой ёолк модны доор цугларсан боолттой бэлгүүдээ задална. Тэр мөч хамгийн сайхан…  Хүн бүр шинэ жилээр авахыг хүсч байгаа зүйлсээ шивнэдэг учраас хүсэл биелдэг шидэт үе гэж хэлж болох байхаа. 🙂

Цас будран ороод л,  хаа сайгүй гэрэл чимэглэл ассан гудамжаар бэлэг цуглуулаад том том ууттай юм барьсан хүмүүс модон жижиг банзан байшинд зарагдах халуун тогоонд шарсан marroni самар идээд л, халуун вино уугаад л гоё шүү…

За ингээд миний өчигдөржин амарч байгаагаа ашиглаад олон цаг сууж бэлдсэн бэлгийн санаануудыг дуугаа сонсонгоо үзнэ үү. Хэн нэгэнд ямар нэгэн бэлэг өгөх гээд хайж байгаа бол багахан ч гэсэн тус болох байхаа гэж найдаж байна. 😉

 

Эмэгтэй хүнд өгөх бэлгээр эхэлье.

1. Цүнх – нд дургүй эмэгтэй гэж үгүй болов уу?  Энгийн үед барих том хэмжээтэй олон юм орчихдог уут шиг цүнхнээс эхлээд гоёлд явахад барих клаач тэгээд болзоонд явахад үүрэх урт оосортой жижиг цүнх, албан ажилд үүрвэл зохицох классик дөрвөлжин хэлбэртэй цүнх гээд л яалтчгүй нилээн хэдэн төрлийн цүнх хэрэгтэй тийм үү? За тэгээд цаашилбал бас өнгө өнгийнх байх шаардлагатай болоод л явна… Тиймээс цүнх буруу сонголт байхгүй болов уу гэж би бодож байна. Дээшээ харсан амсартай гэдгээрээ ч хүмүүс их бэлэгшээж авдаг шүү дээ. Хэрвээ заавал цүнх биш бол цүнхний хөөрхөн оосорууд бэлэглээрэй. Пом пом гэж нэрлэдэг бөөрөнхий үслэг зүүлтийг хамгийн түрүүнд санал болгох байна. 😉 Мicheal Kors.х их таалагдаж байгаа. Хуурамч үстэйгээс эхлээд жинхэнэ үстэй хүртэл янз янз байгаа. ЭНД дарж хараарай.

Ladurée.н энэ зүүлт бас маааш хөөрхөн санагддаг. Хайрцаг нь ч бас гоё болохоор бэлэгний эзэн маань сэтгэгдэл маш өндөр байна гэдэгт эргэлзэхгүй байна. Монголд байдаг хүмүүст харамсалтай нь байхгүй ч гэсэн ЭНД дарж үнэ сонирхоорой. Доор зурганд үнэтэй чамин гоё цүнхнүүд оруулсан байгаа. Мэдээж заавал энэ цүнхнүүдийг гэж санал болгоогүй. Ерөнхийдөө миний wishlist.нд байгаа цүнхнүүд л дээ ккк
image

 

2.Бэлэглэх гэж буй хүнийхээ хоббиний дагуу хүсдэг зүйлийг нь бэлэглэ. Хэрвээ тэр зураг авах дуртай бол камера хэрвээ тэр юм нэхэх, оёх дуртай бол нэхмэл зүү утас, машинийг нь маникан цаашилбал тэр зураг зурах дуртай бол хэрэг болох бийр, бал харандааг нь гээд л тэр юу хийх дуртай талаар бодож байгаад хэрэгтэй зүйлийг нь бэлэглээрэй. Миний хувьд энэ доорх Bernina.н үнэтэй машин биш л дээ анхан шатны юм оёх сонирхолтой хүмүүст зориулсан оёдлын машин хүсч байгаа ккimage

3. Гоо сайхний бүтээгдэхүүнүүд – Шинэ жилийн үеэр үнэртэй ус болон нүүр арьс арчилгааны гоо сайханий бүтээгдэхүүнүүд бэлгийн савалгаатай энгийн нэг юм авах үнээр дотор нь илүү ямар нэгэн юм дагалдаж нэмж хийгдсэн байдгаараа давуу талтай. Тиймээс гоё савалгаатай гоо сайханий set буюу багц авч бэлэглэвэл маш зохистой 🙂 Энд дарж Mac Cosmetics.н энэ жилийн жинэ жилд зориулж гаргасан сэтүүдийг үнэтэй н хараарай. 😉 Доор зурган дээр байгаа Maybelline.н харандаан уруулын будаг маш их таалагдсан. Би удахгүй фб, инста дээрээ зураг оруулнаа.
За тэгээд косметикийн сав, гэрэл сүүдэр тавих контуран сэт (сүүлийн үед хүн болгон маш сонирхож авахийг хүсч байгаа) төрөл бүрийн өнгийн тэнь орсон нүдний тэньний сэт (энэ chocolate bar таалагдсан.. тэнь.c амсаад үзвэл шоколад амтагдана. Нээрээ шүү би тоглоогүй байна ккк)
image

4.Аяга шаазан эдлэл,ком, тортны суурь гэрийн дэко юмуу ваар г.м. Янз бүрийн бичигтэй чамин аяганд эмэгтэй хүн бүр дуртай. Эсвэл аяган дээрээ түүний зургыг оруулаад хүссэн зүйлээ бичүүлээд бэлэглэх. Гадуур явахдаа халуунаар нь кофе цайгаа хийгээд аваад явах хөөрхөн аяга. Цайгаа уух болгондоо чамайг дурсах нь байна шд 🙂  Энэ цэцэгтэй шаазан аяга, гүц, тортны суурь нь Royal Albert компаний Miranda Kerr.н гаргасан дизайнаас байгаа. Би эдний шаазан эдлэлүүдэд мааш дуртай… Энд дарж үзээрэй.

image5. Биенд эвтэйхэн зөөлхөн дулаахан cosy things. Унтлагын хувцас, халаад, зөөлөн дулаан орны бүтээлэг, гэртээ өмсдөг хослол за тэгээд гоё үгс бичсэн эсвэл хээтэй дэр, дулаан оймс тавчик, ноосон цамц, малгай ороолт гэх мэтчилэн халуун дулаан таатай мэдрэмж төрүүлэхүйц эгдүүтэй зүйлс.

image

6. Лаа бэлэглэ. Гоё үнэртэй, яарлик савтай тансаг лааг бэлэглээрэй. Дууссан ч гэсэн шилийг нь ашиглаад бал харандаанаас эхлээд нүүр будах багсаа хийчихэд гоё харагддаг. 😉 Аа бас лааны суурь маш гоё бэлэг болно шүү. Мөнгөлөг нь гадуур их зарагддаг илүү гоё санагддаг.

image7. Хувцас болон жижиг сажиг чамин акксэсүарууд. Ээмэг, бөгж, энгэрийн зүүлт, тэмдэглэлийн дэвтэр, цаг за тэгээд ээмэг бөгжөө тайлаад тавих загварлаг жижиг таваг zebra dish эндээс хараарай 😉 Гоё байгаа биз? 35$ гээд нилээн хэдэн сайт дээр харагдана лээ. Түүний авахийг хүсч байсан юмуу одоо моданд орж байгаа ямар нэг зүйлсийг плать, гутал, цамц, цув гэх мэт. Ер нь шинэ хувцасанд дургүй эмэгтэй хүн гэж байх уу? Байхгүй л байхгүй юу ккк image


 

Эрчүүддээ бэлэглэж болох санаанууд руугаа ороё. Эмэгтэйчүүдээс арай бага байна хэхэ

Эр хүнийг чимдэг хэдхээн зүйл байдаг гэж би боддог. Илүү дутуу зан ааш байхгүй хээгүй сайхан намбалаг зангаас гадна эд зүйлсийн хувьд цаг, тэлээ, түрийвч, гутал бас vнэртэй ус юм болов уу гэж боддог юм.

Бичгийн хүн бол бал бэлэглэх нь хамгийн зөв сонголт гэдгийг би баттай хэлж чадна. Яагаад гэвэл би найз залуудаа 2 жилийн өмнө төрсөн өдрөөр нь Mont Blanc.н классик бал бэлэглэж байсан тэр одоо болтол өдөр болгон тэр балаараа бичсээр байгаа. Балаа гаргаад бичих болгондоо намайг санадаг гэсэн шүү. Тэр баландаа их хайртай миний хайр. Би өдөржин явж ямар бэлэг авахаа мэдэхгүй сүүлд нь тэр балыг сонгосон маш зөв сонголт байжээ гэж баярладаг шүү. 🙂 Тэр хамгийн хямдхан нь байсан л даа гурав 400 зуун $.н харин одоо тэр маань сургуулиа төгсөж байгаа болохоор зөндөө олон гэрээн дээр гарын үсэг зураарай гээд гоё үзэг авч өгөх цаг болж байх шиг байна хэхэ

За бас төрөл бүрийн номнууд бэлэглэвэл гоё болов уу… Цүнх, зангиа, ноосон цамц, ороолт, бээлий их анхаарал халамж мэдрүүлсэн бэлэг болно гэж бодож байна. Дулаахан ороолтоо зүүгээд бээлийгээ өмсөөд явахдаа чамайг санана. 🙂
Сүүлд нь залуучууд маань ч гэсэн арьсаа арчилж хамгаалж байнга чийгшил өгч байх хэрэгтэй тиймээс арьс арчилгааны ком санал болгож байна аа.


imageimageimage


 

Хамгийн эцэст нь төрөл бүрийн спа, маникур, сауна, нүүр будах курст явах эрхийн бичиг нэг weekend.p гэр бүлээрээ очиж амрах амралтын газрын эрхийн бичиг байвал ямар байна? 🙂

Миний сэтгэлээ гарган бэлдсэн баярын бэлгийн саналууд хэрэг болно гэж найдая. Амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэй сайхан өнгөрүүлээрэй. Таалагдвал шэйр хийж найзуудтайгаа хуваалцаарай. 😉 Happy shopping xoxo

Чиний Оогий ♥


image

 


Thank you for reading my post.

You Might Also Like

15 Comments

  • Nomin May 12, 2016 at 04:56

    Omno ni bnga unshij bhgui yaavaa gej onoodor tolgoigoo ergetel bodloo hehe 🙂 yostoi goy yum bicheh yumaa odoo bnga hamt bnaa 🙂

    • Miss Couture May 13, 2016 at 23:26

      Welcome dear! bayarlalaa 🙂

  • Ганга January 19, 2016 at 12:20

    сайн байна уу. энэ жилийн цагаан сараар анх удаа гэртээ найз залуугаа авчрах гэж байгаа юм аа. ямар бэлэг өгвөл зүгээр вэ?

  • Alta December 6, 2015 at 06:34

    Urgelj blogiig chn unshij sonirholtoi sanaa, medeelluud awdag shu. Bayrlalaa!

    • Miss Couture December 8, 2015 at 21:37

      Hamt baidagt chamd bayarlalaa 🙂

  • June November 29, 2015 at 13:34

    Oooow nice ?? Цаг үеээ олсон сайхан мэдээллүүд цаг алдалгүй хүрэгдэгт баярлалаа ? Би өнгөрсөн жил найз залуудаа өөрийнх нь нэрийг шивүүлсэн матрын арьсан special edition тэмдэглэлийн дэвтэр бэлэглэж байсан ккк энэ жил яах вэ гээд л гайхаад гацаад байсан эндээс юу сонгохоо олчих шиг боллоо ? Ялангуяа манай найз залуу христийн шашинтай болохоор X-mas хамгийн чухал нь байдаг тэрийг нь хүндлээд би ч бас ач холбогдол өгдөг шүү☺️ Хэрэгтэй сайхан мэдээлэл оруулж өгсөнд дахиад баярлалаа ~ Good luck pretty?

    • Miss Couture November 29, 2015 at 16:30

      Yasan saihan ugs ve bayrlalaa huurhnuu ?? personalized bolgoj ugsun belguud goe shuu. Bi bal, uzeg bolon tsunhen deer neriig ni shivuulbel goe shuu gej bichij gej bgaad martsan baina kk
      Thank you so much ✨?

      Yours, Oogii

  • Ariunaa November 29, 2015 at 08:57

    Vneheer saihan sanaanuud bna aa sanaa ablaa MAAAAASH IH BAYARLALAA saun spa ni bvr goe blaa AMJILT xøørxønøø

    • Miss Couture November 29, 2015 at 11:35

      Hereg bolson bol bayrtai baina aa 🙂

  • Zulka November 29, 2015 at 08:27

    Гялайлаа хөөрхөн өө, бэйбидээ юу бэлэглэх вээ гэж бодоод олохгүй байсы, гоё санаа олчихлоо, УГД минь чи үнэхээр супер шүү

    • Miss Couture November 29, 2015 at 11:35

      Hehe ashguidee, bayrlalaa ?

  • nara November 29, 2015 at 08:08

    Баярлалаа үргэлж гоё мэдээлэл зөвлөгөөг харамгүй сэтгэлээр хуваалцаж байдаг чамд дандаа талархаж явдаг шүү, удахгүй Монголдоо ирээд охид бүсгүйчүүд цугласан гоё төв нээгээрэй гэж маш их хүсэж байна чамд амжилт бүхнийг хүсье!?

    • Miss Couture November 29, 2015 at 11:36

      Eruul bat orshigee 🙂 thank you so much

  • Tseegii November 29, 2015 at 05:24

    Mash ih bayarlalaa 🙂 setgelee shingeej beldsen estoi shan belegnii sanaanuud bna. Udahgui boloh Weihnachten -aa hairtai humuusteigee martahdhaargui shan ungruuleerei ???

    • Miss Couture November 29, 2015 at 11:37

      Danke viel mal! Chamd ch bas adilhang husie. ??

    Leave a Reply to Miss Couture Cancel Reply