Inspiration, Winter

DIY- ХУВЦАСАА НААЛТААР ЧИМЦГЭЭЕ!

December 2, 2015

 


Hi UGD`s 😉 Өнөөдөр би та нартаа нэгэн амархан санааг хуваалцах гэсэн юм. Сүүлийн үед моданд ороод байгаа жакэт, цүнх болон жийнсэн яак гутал г.м хүссэн газраа янз бүрийн наалддаг STICKER хэрхэн наах болон нааснаар энгийн хувцасаа хэрхэн загварлаг харагдуулах талаар бага зэрэг санаа өгөх зорилготой гэнэт нэг пост бэлдчихлээ 🙂 Энэ юунаас үүдсэн бэ гэхээр би нилээн хэдэн хоногийн өмнө санаандгүй явж байгаад доор зурган дээр байгаа алтлаг цасны хослол авсан юм л даа. Уг нь бол маш үнэтэй өмд, куртик 2лаа нийлээд 2000аад $ үнэтэй. Моnte Carlo.д хийгдсэн зөвхөн Орост за тэгээд манай энд St.Moritz болон Gstaad гэж газруудад л зарагддаг Кelly by Sissi de Monte Carlo гээд брэндийн тансаг, чамин бас маш чанартай хийгдсэн хослол худалдаж авсан юмаа. Иймэрхүү хослолийг Орос хүүхнүүд л өмссөн байхийг харж байсан юм байна кк Уулруу явахаар энгийн спортлог өмд курткууд уйтгартай санагдаад байдаг байсан яг өөртөө тохирсноо маш боломжийн үнээр олоод авсандаа баяртай байгаа. Яагаад хямд авсан юм бэ гэж үү? Баруун талын мөрөн дээрээ жаахан өнгөний толбо орсон учраас… Тэрэн дээр нь нентглээд үнийг нь бүүр буруулсаан… Би ер нь тэр тал дээрээ жаахан мэргэжлийн гэж хэлж болно лол Энд хувийн дэлгүүрүүдийн худалдагчид бас үнэ доошоо буулгаж ярилцнааа ярилцана хэхэ

За тэр яахав олж авсан түүх 1 иймэрхүү. Заавал ууланд биш дэндүүүү дулаахан болохоор курткийг нь би бол өвөлжин л өмсөх шинжтэй. Тэгээд харин толбоо яаж дарах вэ гэснээс гоё наалтууд олж аваад толбоо нуухаас гадна улам загварлаг болгоё гэдэг санаа орж ирсэн юм. Нилээн хэдэн газраар хайсний эцэст Karl Lagerfeld.н New York болон энэ хөөрхөн эможинуудыг олсон юм. Яаж наах вэ гэхээр үнэхээр амархан хаана наахаа шийдээд л тэгээд халаасан ИНДҮҮ байхад л хангалттай. 😉 Ийм наалтууд нь зориулалтын байдаг учраас тавиал индүүдээд л болоо! Уала! 🙂 Ийм наалтууд харин хаанаас олох боломжтой вэ гэвэл жижиг сажиг эд зүйлс зардаг дэлгүүрүүд. Би энэ Эможинуудыг Claires.с авсан. Материал, даавуу зардаг дэлгүүрүүдээр бас байгаа. (том салбаруудаар сонголт ихтэй) бас онлайн захиалах боломжтой. Aliexpress гэх мэт сайтуудаар харагдаж байнлээ. Харин жинхэнэ оригинал гоёууд нь жаахан үнэтэй нэг,2 ширхэг нь л 50-70£ байх шижээний.. Би ЭНД анх энэ sticker цүнхэн дээр нааж худалдаанд гаргасан Аnya Hindmarch гэж брэндийн линк хавсаргаж орууллаа. Жинхэнэ күүлийг эндээс олж авах боломжтой. 😉 Би тэгж байгаад гоё наалтууд олж авч байгаад өөр хувцасууд дээрээ наанаа гэчихсэн л байгаа. Энэ удаад хэдхээн ширхэг байсан болохоор байснаараа л хийчихлээ. За тэгээд та нар минь бас уйдаад байгаа хувцасаа эсвэл ямар нэгэн толбо болсон юмуу урагдсан хэсэгтээ (хүүхдийн хувцасан дээр ч бас) наалтууд наагаад өмсөөрэй. Доор санаа авах зургууд бас орууллаа. Жийнсэн яакан дээр ямар күүл харагдаж байнаа тиймээ? Аааaawww…!!! 


imageimageimageimage

imageimage
imageimage

image
image


Бариу бас Oversized jacket дээр наавал саак!

image
image

 

Цүнхэн дээрээ наах бас nice! 😉


imageimage
image
image


Кэт, сникэрс дээрээ наавал cooool! Бомбэр жакэтэн дээр бас гоё харагддаг. Миний энэ постон дээр дарж үзээрэй! 😉

Thank you for reading my post.

You Might Also Like

3 Comments

  • June December 14, 2015 at 16:28

    Hi dear ?? oird zav muutai blog.roo zochilj amjaagui bsn chin iim goy medeelel nemchihsen bnshd ??? Ene namar jacket umdun dree naah geed mngloos haigaad goyiig oloogui ? Iim huurhun hairuud bdg bol buh yuman dree avch naachaad yvj bmaar bn heheh ?? New year zoriulsan niitleliig tesen ydan huleej baiy ~ ?✨ Amjilt husey dear Oogii??

  • matsu matsuka December 4, 2015 at 07:30

    yostoi goy sanaa bn aaa xergjulneee 🙂 bayarlalaa xurxun uu

    • Miss Couture December 5, 2015 at 01:23

      Tegeerei. Hereg bolsond bayartai baina 🙂 Amraltiin udruudee goe unguruuleerei. <3

    Leave a Reply