Fashion, Winter

THROWBACK TO LAST WINTER

Zürich Switzerland - December 5, 2015


Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь. Шидэт 12 сар энэ 2015 оны сүүлийн сар эхэлсэн биш энэ жилдээ юу хийж бүтээснээ эргэцүүлэн бодоод л бодлогошироод л хэвтэж байгаад гэнэт энэ постоо бичихээр шийдээд ширээнийхээ урд сууж байна 🙂 Дуртай юмаа хийнэ гэдэг үнэхээр аз жаргал гэдгийг өнгөрсөн жилээс хойш үргэлж мэдрэх болсон шүү. Уг нь миний унтах цаг аль хэдийн болсон байгаа юм. Гэтэл дуртай зүйлээ хийх гээд юун унтах толгойн дотор 80 санаа эргэлдээд л дуу аялаад л… хэхэ Өчигдөрөөс цацагдсан DJ Earworm.н 2015 оны шилдэг дуунуудыг remix болгосон бичлэгийг доор хавсаргаж орууллаа. Надад таалагдсан болохоор…. Чамд/Танд ч бас таалагдах байх гэж бодож байна! 😉 Энэ жилийн хамгийн best нь миний хувьд яалтчгүй Taylor Swift байлаа. Маш олон шинэ хит болсон уран бүтээл ар араасаа гаргаж, THE 1989 гэж дэлхий тойрсон аялан тоглолтоо хийснээс гадна энэ жилийн хамгийн том шагнал нь MTV VMA.с  “Video of the year” шагналыг хүртсэн билээ. ЭНД дарж BAD BLOOD видеог үзээрэй. 😉 Түрүүлэхээс ч аргагүй олон алдарт бүсгүйчүүдийг тоглуулсан Women Power мэдрүүлсэн видео л доо. Түүний хувьд инстаграмаар хамгийн их дагагчтай байсан Beyonce, Kim Kardashin.г илт даван номер нэгт бичигдэж байгаа. Одоогоор 57,4Мillion дагагчтай байна. Мэдээж түүний дараа энэ жилийн бэст гэвэл Sam Smith, Ellie Goulding, Sia, The weekend, Meghan Trainor гээд л дурдахгүй байж болохгүй байхаа.. За тэгээд чиний хувьд хэн best нь байсан бэ гэдгээ бичээрэй. 🙂

Блогоо нээгээд удахгүй 10 сар болохнээ…Анх нээх гээд л нүүр зураг авхуулах гээд манай найз Германиас зураг авдаг найзаа ажил болгож авчирсан боловч тэр үед өнгөрсөн өвлийн хамгийн хүйтэн 2,3 өдөр таарсан юм. Супэр үү? ккк Тийм учраас гэртээ янз бүрийн portrait зураг авсан л даа.. Тийм сайн зураг авдаг залуу ирчихээд байхаад би нилээн хэдэн төрлийн зураг авхуулчих гээд л… Нөгөө залуу маань гадаа аймшигтай хүйтэн байна шдээ гэртээ оролдоё л доо гээд.. Би гадаа нэг оролдоод үзэе ээ гэсээр байгаад аваад гарлаа. Миний төлөвлөсөн хувцас ч бас жаахан нимгэн талдаа хэхэ гэхдээ энэ нөмрөг уг нь мааш дулаахан л даа… Миний хайр хажууд зузаан пальто баричихсан зогсож байгаа… Арай л дэндүү хүйтэн байсаан omg одоо бодсон чинь даарчихлаа. Гэхдээ би авхуулнаа гэж маш их хүсч байсан учраас тэвчээд даараагүй юм шиг авхуулна шдээ тээ.. Харин эрэгтэйчүүд тэвчээргүй гэж гар нь хөлдөх байна гээд болиё гээд тэссэнгүй буцаад гэррүүгээ орцгоосон доо.. Би бол санаа нь ахиж гараад өөр лүүк авхуулчих санаатай кккк Гэхдээ бас зураг авах ч амаргүй ажил шүү тэр хүнд камера бариад хүйтэн үед анхаарлаа хандуулаад авахад ч чанга л даа… За тэр ч яахуу энэ зургуудыг авхуулсан түүх нэг иймэрхүү ккк Ямар ч үед миний хүссэнээр аль болох хийчих гээд үргэлж намайгаа дэмждэг хайрт минь л юунаас ч үнэтэй. Чиний хүсэл мөрөөдлийг дэмждэг, сэтгэлээрээ тусалдаг хэн нэгэн байна гэдэг үнэхээр сайхан. Ийм сайн залуутай учирсандаа би үргэлж баярлаж явдаг шүү. Тэр хайртай гэдэг үгийг бага хэлдэг харин үргэлж үйлдлээрээ харуулдаг. Яг би тийм эр хүнийг мөрөөддөг байлаа.. 🙂 Хайртай түүнийхээ төлөө үргэлж чадах бүхнээ зориулж байгаарай залуусаа! Сэтгэлээсээ хийж байгаа өчүүхэн үйлдэл ч маш том урам зоригийг өгөх чадвартай байдаг шдээ тиймээ. Сайхан хайр гэж байдаг юм шүү учирвал бүү алдаарай гэж. Би олон жил ганц бие явсны эцэст одоо үед ховорхон олдох маш сайн залуутай учирсан даа.. Хэрвээ чи учраагүй яваа бол бүү яараарай. Чиний хүн нэг л өдөр санаандгүй байхад чам дээр өөрөө хүрээд ирнэ. Би бол болох юм болхоороо болно гэдэгт бат итгэдэг хүн л дээ. Хүчээр хайрийг бүтээх гээд байгаа хүмүүс байдаг шдээ. Эцэст нь тэр өөрөө чин сэтгэлээсээ аз жаргалтай сэтгэл хангалуун байж чадах уу? гэдэг сонин.. Намайг зөндөө л хүмүүс чи ийм муухай ааштай юмуу, олигтой залуу олоод авчихаж чадахгүй байна уу гээд л янз бүрээр хэлдэг байлаа. Нэг танил эгч маань байнга санаа зовчихно байнга л ганцаараа л байсаар байна уу гэж асууна. Сүүлдээ бүр юу гэсэн гээч. Чи ер нь хэт ганган чамин хувцасладаг болохоор залуус чамаас дөлөөд энэ ч хэрэглээ өндөртэй хүүхэн байна даа гээд халдаж чаддаггүй юмаа тийм болохоор чи нэг хэсэг нүүрээ будахгүй даруухаан хувцаслаад яваад үз гэж хэлсэн. Яг юу гэсэн үг вээ? Би ганц бие байлаа гээд ямар ч асуудалгүй байхад миний өмнөөс санаа зовоод янзан бүрийн юм бодоод явж байдаг ккк за яахав намайг бодоод байгаа сэтгэл нь сайхан юм шиг боловч арай л бишээ! Би өөрийнхөөрөө байж чадахгүй хэн нэгнийг олох гэж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юу? Би ямар ч үед өөрийнхөөрөө л байна. Би байгаагаараа л байх дуртай. Байгаагаараа ч байдаг. Надад янзан бүрийн маск зүүсэн юм огт байхгүй. Аашлах үедээ аашилж, инээх үедээ инээчихнэ жинхэнэ хүссэнээрээ өөрийнхөөрөө аашилдаг хүн дээ. Өмсмөөр байгаа хувцасаа өмсөнө. Нүүрээ тод будмаар байвал будначиг. Ганцхан олдох амьдрал өөрийн хүссэнээр л амьдрах хэрэгтэй. Хүн хэр удаан амьдарсандаа биш хэрхэн амьдралаа өнгөрүүлсэн нь чухал. Тиймээс үргэлж өөрийнхөөрөө байж, олны өмнө ухаалаг мундаг хүн болох гээд ч юмуу дүр эсгэхгүйгээр, хэн нэгнийг дуурахгүйгээр байгаагаараа л байгаарай гэж хэлмээр санагдлаа. Хайртыгаа ярьж байгаад л хадуураад явчихлаа. Бид 2 хол байдаг ч үсрээд сарын дараа уулздаг байсан энэ удаад 3 сар уулзаагүй санасандаа л баахан юм биччих шиг боллоо хэхэ

Хувцасны дитайлийн хувьд: Өвдөг давсан гутал nelly.com.с авч байсан гэж өмнөх постон дээр хэлж байсан.
Юбка: Маngo (Chanel.г санагдуулж байна уу? :p )

Жимсэн ягаан өнгөтэй бээлий: Karl Lagerfeld

Цүнх: Guess ( 2 л барьсан Уб.д байгаа боломжийн зарна :))

Нөмрөг: Zara
Энэ жилийн болон (ирэх жилийн) тренд гэрийн том өрөөний хивсийг санагдуулам хээтэй хувцаснууд байгаа шүү охидоо! Өвлийн улиралд цас мөснөөс гэрэлтэж ялгарахын тулд тод өнгүүдийг сонгож өмсөөрэй. Миний өмссөн байгаа хар, цагаан болон wine улаан хүрэн өнгүүд маан жинхэнэ өвлийн хүйтэн өнгүүд юмаа. Энэ комбо таалагдаж байна уу? Миний дуртай зохицолын нэг! Өвдөг давсан гутал + нөмрөг үргэлж гоё харагддаг шдээ тиймээ
Та нар маань ч гэсэн энэ амралтын өдрүүдээрээ ингээд хувцаслаад гараарай 😉

Чиний Оогий ♥

1010148_1543315109290992_1665653412975374085_n
1

DSC_0642IMG_6696IMG_6698
DSC_0631IMG_7190DSC_0669IMG_6697IMG_7176Photo Credit: Lukasz Kwiatkowski

Thank you for reading my post.

You Might Also Like

4 Comments

  • zula December 17, 2015 at 15:30

    ohhhh 🙂 ymar goe yum be tanii bichsen yumiig unshaad uhaaral hairlalaa bayrlalaa 🙂 bi bas jinhene hairiig huleej baina daa 🙂 hucheer bolgoh hereggui gesniig say l uhaarlaa….. hajuu havias chi muuhai aashtai esvel heterhii bie tooson bolohoor eregtei hun chamaas zugtaadag baihaa gej hurtel sonsoj uzsen shuu tegeed l bi gej hun hucheer bolgoh gej hairgui hundee hairtai boloh gej uzsen bolohgui yum bolohgui l yum baina leee

  • June December 14, 2015 at 17:13

    Wuuaaaw ? Jiliin suuliin sar gangan gatsuur mod harj dogdlohoos gadna hiisen buteesenee bodoj eregtsuuleh hamgiin tohiromjtoi sar yum shig sanagddag shuu ?? yg l chinii helsentei adil ✨✨ mun plan gargah✍?
    Minii huvid ene jiliin shildeg ni fashion designer Oliver model Lily singer Ellie and The weekend bailaa ???? best of best ?? kk but zuvhun minii bodol shuu ^^ Martsanaas mongold tsas oroood uneheer tsav tsagaan tsas ~~ tsev tsenher tangoo? Bolchihsan bn~ Nz zaluudaa mongold tsas orj bn geheer chamruugaa yvuulj bgaa minii beleg gdg hehe minii hamgiin durtai uliral uvul tgd medeej tsas l daa❄️?❄️ Ineedtei yumaa chi bid 2n hairiin tuuh nileed tustei yum bi bas olon jil gants biy yvj bgd ungursun jilees relationship uusgesen ☺️ Yg l chinii sonsoj bgaatai adilhan ugs sonsdog odoo ch bas bid 2n hariltsaag sain medehgui humuus nmg gants biy gej boddog baih ~~ Jiliin hamgiin saikhan bayraar hamt bgd havar hurtel huleechihvel bid hamtdaa iluu ih tsagiig unguruulj iluu ihiig tuluvluj ch boloh baih gej itgedeg ❤️ Tiim shuu ter ch gsn nad deer uuruu l hureed irsen saikhan hair gej bdg oldvol buu aldaarai hichneen gaihamshigtai geech?✨
    Nileed urt comment bolchihloo shuu hehe ~
    Genet untah geed hevtej bgaad blogooroo zochloson chin saikhan niitlel unshaad setgel hudluud bichchihlee ?☺️
    Dear Oogii irj bui shine ond ni hamgiin sain saikhaniig husen yruuy ?? ❦
    Minii huvid best of bestie lady shuu? ❥

  • buyanaa December 5, 2015 at 14:21

    Yamar goy goy zuil unshchvaa?? naiz zaluu ta 2t az jargal husiii?

    • Miss Couture December 8, 2015 at 21:38

      Thank you so much! <3

    Leave a Reply to buyanaa Cancel Reply