Fashion, Inspiration, Winter

CHRISTMAS IS JUST AROUND THE CORNER

Zürich Switzerland - December 15, 2015

Сайн уу үзэсгэлэн гоo дагинууд минь. Шинэ жилийн баяр ёслолдоо орох гээд гүйлдэцгээж байна уу? 🙂 Өөртөө таарсан гоёлийн даашинз, чимэглэлээ олсон гэж найдаж байна. Шинэ жилээр хэрхэн хувцаслах талааар би фейcбүүкдээ төрөл бүрийн сэт бэлдэж оруулсан үзсэн биздээ? Янз бүрийн даашинзний зураг оруулж байснаас ямархуу хувцаславал зүгээр вэ гэсэн чиг хандлагийг өгөх зорилготой өчнөөн цаг утастайгаа ноцолдож бэлдсэн шүү ккк Яагаад гэвэл би гоё дрэссний зураг оруулаад Монголд хаана зарж байгааг нь хэлж мэдэхгүй юм чинь гоё юмаа гээд л хараад өнгөрөх байх тиймээс сэт бэлдсэн юм шүү. 😉

Өнөөдрийн хувцаслалт маань бага зэрэг баярын уур амьсгал оруулах санаатай хувцасласан байгаан. Юбка Balmain x H&M хамтарсан цуглуулгых дээгүүр нь бас H&M.н ноосон цамц өмссөн байгаа. Дотуур нь Zara цамxны захыг нь гаргасан кк Энэ цамц нь Katy Perry рекламд өмссөн байгааг харсан уу? H&M .н шинэ жилийн цуглуулганы цамц, юбка, подвоолкууд их хөөрхөн байнлээ шүү. Харсан биздэ? Тэр дунд бантиктай аягүй хөөрхөн подвоолк байгаа. Үнэ н ч бас аягүй хөөрхөн ккк тэр нь Katy Perry өмссөн байсан болохоор хамгийн түрүүнд хаа сайгүй зарагдаад дуусаад байнлээ. Би 7 хоногийн өмнө авах гээд кассан дээр мөнгөө төлөх гэтэл түрийвчээ хайгаад олоогүй. Тэгсэн хулгайд алдсан байснаа мэдсэн 🙁 Сүүлийн үед гадуур маш их хулгайтай байнаа. Зарлаад байгааг нь сонссон хэрнээ болгоомжгүй байж л дээ.. гэхдээ тэднүүс чинь ид шидтэй юм шиг авдаг юм байнлээ.. За яахав жилийн эцэст гарах юм гарч байгаан байлгүй гээд харамссангүй… Нэгэнт болсон юм чинь яахавдээ тээ? Тяа, xэдий дотор нь хамаг юм байсан ч гэсэн… Тэгээд маргааш нь шууд лотто тоглохоор шийдээд тоглосон харин хөөрхөн мөнгө хожсон шүү хихи
Яагаад ч юм би аз таараад зөндөө их мөнгө хожих юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм кккккк Нэг л өдөр их мөнгө хожиж саятан болох байхаа 😛 За тэр ч яахуу.. 12 сар гарсан гэхэд манай энд их дулаахан байнаа. Сэвсгэр цав цагаан цас орохыг хүлээсээр л байна.. Одоо болтол ороогүй л байна. Кристмасаас өмнө орно гэж найдаж байна шүү 🙂 Манай Монголд маань бол жинхэнэ өвөл болчихсон байгаа биздээ?
Дулаахан байсан болохоор би улаан цуваа өмссөн. Дээр нь харин цагаан нэхмэл том ороолт хаячихмаар байсан даанч надад байдаггүй юм байна кк тэгсэн бол бүр жинхэнэ утгаараа шинэ жилийн уур амьсгалыг оруулах байлаа. 🙂 Баярын үеэр улаан, цагаан, ногоон өнгүүдийг их сонгож өмсөөрэй! Толгойдоо зүүсэн обруш хөөрхөн байгаа биз? Энийг зүүгээд зураг авхуулаад явж байсан хүн болгон харж инээгээд ямар хөөрхөн юм бэ гээд л хүн болгонд инээд бэлгэлж байгааг харсан надад өөрт маш сайхан мэдрэмжийг төрүүлсэн. Тэр өдөр манай хотын гэрэл чимэглэлүүд бүгд албан ёсоор ассан өдөр бүх дэлгүүрүүс 22 цаг хүртэл онгойгоод хотийн төвөөр битүү хүнтэй мартагдашгүй сайхан орой байсан. Тийм болоод ч тэрүү хүн бүхний сэтгэл догдолсон аз жаргалаар дүүрэн орой байлаа. Би тэгээд бодсийн Disney land.д ажилладаг баг өмссөн хүмүүсийг хараад хүүхдүүдээс эхлээд том хүмүүс хүртэл аз жаргалтай болдог шдээ тэгэхээр тэр хүмүүсийн хийдэг ажил хүн бүхэнд инээмсэглэл бэлэглэсэн гоё ажил юмаа гэж бодож билээ.. Дээр үед фейcбүүкээр видео үзэж байсан юм байна. Тэр том хувцасны багний цаана нэг хөгшин ази эмээ байсан. Хөөрхий хамаг хөлс нь гарчихсан тэр ажлийг хийгээд хүн бүхэнд аз жаргал бэлэглэдэг.. хараад сэтгэл хөдлөөд нулимс дуслуулж билээ. Та нар ч гэсэн үзэж байсан байхаа. Маш олон хүн шэйр хийсэн байсан.
За хөөрхнүүд минь өнөөдрийн постоо ингээд дуусгая даа бичээд л байвал бичих гээд байдаг юм ккк Монголд байдаг охидууд маань унтахаасаа өмнө постоо унших гээд хүлээж байгаа байх. 12 сарыг би ид шидтэй сар гэж боддог. Та нарт минь ид шидтэй мэт гайхалтай зүйлс тохиолдох болтугай 🙂 Сайхан амраарай. Зүүд нойрнийхоо ертөнцөд сайхан аялаарай.

Чиний Оогий ♥


image
IMG_3510IMG_3567imageIMG_3512331A0380331A0383imageIMG_3497
image image image
image

image image imageimage image image image12392057_1658466161109219_4961747944353949317_n
image

Photographer: Bernd Faulschtich

Thank you for reading my post.

You Might Also Like

11 Comments

  • june December 20, 2015 at 09:47

    Сэтгэл санаа down болчихсон сууж байгаад блогоо уншсан чинь нээх сайхан урт амьсгаа аваад мишээл тодордог байнашд <3 гэгээлэг сайхан мэдээ оруулж байдагт нь баярладаг шүү хөөрхөн дагина минь ^^
    12р сар надад ч мөн ид шидийн сайхан болох болно гэдэгт итгэж байнаа өөрөө ч мөн энэ жилийн сүүлийн сараа happy байлгахын төлөө хичээнээ <3
    Хөөрхөн дагина даа мөн жилийн сүүлийн сард нь бөөн бөөн баяр хөөр инээд аз жаргалыг хүсэе <3 <3 <3

  • Enkhuun December 18, 2015 at 03:52

    Wooow yamar goe yumbee..Svvliin uyed blog.g ni unshih ih durtai bolood bgaa..Dandaa goe goe post oruulj bgaad ni bayarlalaa..Tgd yag nvdend haragdtal ih huurhun bichih yumaa..Oor zondoo goe zvils oruulaarai..Amjilt..Daraa daraagiin postuudiig ni tesen yadan hvleej bgaa shvv

  • Sayrangul December 17, 2015 at 17:31

    Estoi hoorhon mundag dvvdee shine onii mend hvrgie!Shan duu sonsoj setgel neg hodolloo.Blog unshij setgel neg amarlaa??????Amjiltiin deed amjilt hvsie!Shan bayrlaarai???☃☃☃☃☃☃☃☃

    • Miss Couture December 17, 2015 at 17:33

      ❤️❤️❤️❄️❄️???

  • bolor December 17, 2015 at 17:15

    untahgui bjiisnii huchind shine postoo unshchilaa ? amjilt mundag shuu

    • Miss Couture December 17, 2015 at 17:28

      Bayrlalaa, saihan amraarai ugd ✨?

  • handa December 17, 2015 at 17:14

    hehe huurhun yuma uneheer mundag bvsgvi blog unshih gj huleedeg bolson

  • Miss Couture December 17, 2015 at 16:55

    Tiishdee. Tegj baigaad goe sonirholtoi temtseen zarlanaa teruund zaaval oroltsooroi huurhnuu 🙂

    • babu December 17, 2015 at 17:18

      тэгнээ, бас болгоомжтой явж байгаарай.,гарах ёстой юм гарлаа гээд хайран шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгөө шуулгуулаад байвал ч бас хэцүү шүү..заза гоё баярын уур амьсгал бий болгоод, ийм хөөрхөн хөөрхөн зураг оруулаад байхад нь муухай юм ярьчихлаа 😛 өөрөө ёстой үзэсгэлэнтэй бүсгүй шүү 🙂 ийм бүсгүй бидний төлөөлөл болоод явдагт нь их баярладаг 🙂

      • Miss Couture December 17, 2015 at 17:24

        Tiimee bayrlalaa 🙂 negent bolchihson yumnii araas haramsaad yahwe l gej ter… Bi yu ch hiij chadahgui uchraas demii l uuriiguu zowoono shd kk
        Bayrlalaa ✨?☺️

  • babu December 17, 2015 at 16:46

    воов гоё юмаа…нээрээ саяхан бас нэг тэмцээн зарласан юм шиг бгаан тэ? тэмцээнүүдээс нь дандаа хоцорчихоод бх юм..ахиад хэзээ зарлах вэ?

  • Leave a Reply to bolor Cancel Reply