Сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе! Инээхээ мартаагүй биз? 🙂 Өнөөдрийн аутфит маань цагаан, цэнхэр 2 өнгийг хослуулж өмссөн байна. Миний дуртай өнгүүд!
Цэлмэг хөх тэнгэр, цагаан үүлээр үл ялиг хучигдсанаар төсөөлөгдөж байна.. Маш цэвэрхэн харагдах ба энэ 2 өнгө нь миний амьдарч байгаа 2 дох гэр минь болсон Цюрих хотын маань бэлэг тэмдэг болсон далбааны өнгөтэй хосолж байгаа юм л даа. Тиймээс би хотын төвөөр зугаалангаа цагаан, цэнхэр хосолсон газар болгон зургаа даруулсан байгаа юм. Чи энд цагаан, цэнхэр өнгийг хаа сайгүй харах болно. Олон нийтийн унаа болох тарамбай, замын тэмдэг, байшингууд, шоколадний реклам за тэгээд завь хүртэл… тэр байтугай энэ хотын оршин суугчид үргэлж цагаан, цэнхэр хувцас өмсдөг гэвэл итгэх үү? kkk 🙂 🙂
Цюрих хотын талаар товчхон дурдая! Швэйцар улсын хамгийн том хот 400 мянга гаруй хүн амьдардаг. Швейцарийн хамгийн чухал, эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн төв юм. Герман хэлээр ярьдаг. 2012 оноос хойш дэлхийн хамгийн үнэтэй хотод тооцогдож байгаа. Амьдралийн өртөг өндөртэй. Тэрийгээ дагаад цалин ч бусад хотуудаас өндөр. Ихэнх хүмүүс улсын нийслэл гэж андуурдаг. 🙂
“ETH Zürich” их сургууль нь инженер, шинжлэх ухаан, технологи, математик, удирдлагын чиглэлээр дэлхийн топ сургуулиудийн 1 юм. Миний мэдэх хэд хэдэн Монгол залуус энэ их сургуулийг дүүргэсэн шүү!
Залуу хүмүүс ихтэй, эндхийхэн Цюрихчүүд их зантай хамраа сөхсөн гэж шүүмжлэхийг хаа сайгүй сонсож байсан кк өөр хотуудаар явж байхад нээрээ л ялгаа нь мэдрэгддэг шүү! Би энд амьдраад олон жил болж байгаа ч тэр их зантайчуудын тоонд орохгүй шүү хэхэ 😛
Хамгийн том онгоцний буудал, вагоны буудал, цэнгэлдэх хүрээлэн гэх зэрэг газрууд энд байрлана. Хотийнхоо дундуур урсах Zürich see (Цюрихийн нуур) үзэсгэлэнтэй шүү! Миний очих дуртай газруудын нэг. Ялангуяа зуны цагт. За тэгээд цаашилбал алдартай музэй, театр гээд л үзэх газрууд зөндөө бий. Боломж гарвал заавал ирж үзээрэй. Тэр үед би энд амьдарсаар байх юм бол надтай холбогдоорой хихи 🙂
OUTFIT DETAILS:
Дээрээс доошоо өмссөн хувцаснууд бүгд ЗАРА.гийх 😀
Wearing head to toe ZARA 😀

7 Comments
xuurxun shuu, amjilt xusey buun erch xuch belegledegt thanlk
hi. uneheer saihan, bie zub abch ybdag, uzegselentei busgui yum. hubtsaslalt bolgonoos ni emegteileg, gegeeleg tansag baidal medregdej baina.
Awww, thank you so much! 🙂
goe bnaa. Uneer goe zohitsoltoi saihan haragdaj bna shuu
Ямар гоё харагдаж байнаа. Би ч бас цэнхэр, цагаан өнгөнүүдэд ухаангүй дуртай. Өнгөний зохицол гайхалтай. Ялангуяа шоколадны рекламтай хананы дэргэд авхуулсан зураг бол үнэн тасс. Үзэсгэлэнтэй бүсгүй минь үргэлжлүүлээд эрч хүчтэй яваарай 😉
uneheer gaihaltai oor heleh ch ug alga
sain bnu ene odriin mendiig hurgey bi ooriin chn huwtsaslalt yrn amidraliiin hew maygt uneheer durtai miniii ch gsn muruuduj ywdag amidraliiin min negeehen heseg yumldaa gehdeee gadaad ingej hangalttai amidrah hetsu bdag shude urtug undurte uuruu ymar ajil hiideg we odoo bga hot chin ajilaj amidarhad her hundrelte bdag we zuwulguu uguuch