interview, PEOPLE

FASHION ILLUSTRATOR E.ZOLJARGAL

January 3, 2016

Сайн байцгаана уу! Монголын үзэсгэлэн гоо дагинууд минээ. Шинэ оны анхны постоороо сүүлд шинээр нээсэн PEOPLE буландаа нэгэн авьяаслаг Монгол эмэгтэй Э.Золжаргал гэх бүсгүйг онцолж танилцуулахаар түүнтэй хийсэн ярилцлагаа бэлдэн орууллаа. Би өөрөө Fashion Illustration маш ихээр сонирхож сайхан мэдрэмжийг авдаг. Энэ чинь л байхгүй юу даа гэж хэлэх Монгол загварын зураач хүн нилээн удаан хайсан даа. Ийм мундаг, хичээнгүй, авьяаслаг зураач Монгол бүсгүй байгаад бас ярилцаж түүний ертөнц рүү бага ч гэсэн аялах боломж олдсонд би туйлийн их баяртай байна. 🙂 Миний олж харснаар тэр тод хурц өнгөнд дуртай, тансаг дээд зэрэглэлийн гар урлалын От Кутюр даашинзуудыг ямар ч хүн дуу алдахаар амьдруулж зурдаг нь түүний онцлох чадвар гэлтэй. Дунд сургуульд сурахаар нилээдгүй олон жилийн өмнө АНУ.г зорьсон тэрээр өдгөө Америкийн нэгэн том муж болох UTAH.д амьдардаг. Багаасаа загвар зохион бүтээгч болох сонирхолтой байсан тэрээр одоо Нягтлан бодогч чиглэлээр сурдаг. Сурахын хажуугаар мэдээж тэр ихэнх цагаа өөрийн хобби зургаа зурж өнгөрөөдөг. За ингээд дуу сонсох дуртай үзэсгэлэнт бүсгүйнхээ олон олон дуртай дуунуудаас хамгийн сүүлийн дурлаад байгаа дууг нь сонсонгоо ярилцлагаа уншина уу. 🙂

Анх хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?

10,11 настай байхдаа амралтаараа хөдөө явахдаа Орос багшийнхаа өгсөн номыг авч явсан. Тэр үед утас компютер гэж байх биш жоохон хүүхэд уйдахдаа номон дээр байсан хажуу тийшээ харсан эмэгтэйг харж зурсан чинь аягүй гоё болоод тэгээд л хатан хаан Сиси.н үс шиг том үс нэмж зураад улам гоё болоод маш их урам ороод тэр цагаас хойш улам хорхойсч үргэлж тиймэрхүү зургууд зурах болсон.  Жоохон байхад өөртөө даалгавар өгөөд тэд хоногийн дотор 300 зураг зурна. Тэрийгээ дотор нь хэд хэд ангилаад төрөл бүрийн зургууд зурдаг байсан. Тэгж явсаар бага багаар загварын зургууд зурдаг болсон. Надад хэр баргийн юм таалагддаггүй. Би өөрийнхөө зурсан зургуудыг их голноо. Яагаад гэвэл би өөрөө алдааг нь мэдэж байгаа учраас надад муу тал нь л харагдаад байгаа юм чинь. Гэхдээ хааяа харaхаар би гайгүй ч юм хийчихсэн юмуу гэж бодогддог.

/инээв ккк 🙂 /

Ингэж гоё зурах нь магадгүй эцэг эхээс заяасан удмын авьяас юм болов уу?

Манай аав зурах бас дуртай гэхдээ зургаар яваагүй инженер хүн. Ээж маань юм оёх их дуртай гарын дүйтэй. Даалимба нтр дээр хээ угалз хатгаж их оёдог хоббитой гар нь өвдөөд байсан ч салж чадахгүй оёод байдаг тийм л хүн дээ 🙂 Намайг хамгийн их дэмждэг хүн маань . Миний охин яасан мундаг юм яасан гоё юм бээ гээд л үргэлж урам өгнө хэхэ Харин аав маань миний хамгийн том шүүмжлэгч. Хэр баргын юм түүнд таалагдахгүй. Хааяадаа аавдаа гомдмоор санагддаг байсан гэхдээ одоо бодоход түүний хүчинд би илүү сайн зурдаг болсон байх. Миний  төлөө намайг илүү сайн зураасай гэсэндээ  хэлдэг байсан. Бага байхад ээж аав хичээл номоо хийхгүй гээд гэрт кабел албаар тавиулдаггүй би хөгжим сонсоод л ямар нэгэн юм хийгээд л сууна. Хааяадаа сэтгүүл нтр олдвол бөөн баяр хайчлаад л ханаараа дүүрэн наагаад л… Одоо харахад сурталчилгааны л зургууд байдаг байсан байгаа байхгүй юу хэхэ Тэгээд 14тэй байхад ээжээс гуйж гуйж кабел тавиулаад тэрнээс хойш Fashion TV үргэлж үздэг болсон. Хичээлээсээ орж ирээд л үздэг. Тэр цагаас хойш загвар зохион бүтээгчдийг сайн мэдэж таньж эхэлсэн. Моделуудыг ч гэсэн ер нь сайн мэддэг болсон доо. Амралтын өдрөөрөө ч гэсэн үзээд л маш их inspiration буюу урам зориг авдаг байсан. Аягүй гоё байсан.

Нэг зураг зурахад хэр уддаг вэ?

Өглөө 9 цагаас эхэллээ гэж бодоход үдээс хойш 4,5 үед скизийг нь гаргаад хамгийн эхэнд би биеийг нь будчихдаг юм. Биеийг нь будаад ирэхээр хүн хувцас өмсөх гээд байгаа юм шиг харагддаг. Тэр үед нь  орхичихоод гэр орноо цэвэрлэж, хоол ундаа хийчихээд орой 8,9с эргэж зураад нэг мэдэхэд л 12 цаг болчихсон байдаг за нэг гээд унтъя даа гээд бодож байтал 3,4 болсон байдаг. 1 зургыг ерөнхийдөө 7-10 цагт зурдаг.

Ирээдүйд хаана амьдаръя гэж бодож байна?

Одоогоор сайн мэдэхгүй байна. Энд ч байж магадгүй, Монголд ч байж магадгүй. Эхний ээлжинд ямар ч байсан сургуулиа төгсөөд гайгүй ажилтай болчихвол оройн цагаар их сургуульд зургын хичээл авдаг юм билүү гэж боддог юм. Зарим ур чадваруудаа дээшлүүлээд, өөрийгөө сайжруулаад, ямар ч байсан дараачийн 5 жилдээ заавал өөрийн үзэсгэлэнгээ гаргана гэж бодож байгаа.

Гоё зураг зуръя гэвэл яг юу хэрэгтэй байдаг юм бэ? Юун дээр голчлон анхаарах ёстой вэ? Загварын зураг зурах сонирхолтой уншигчидад маань хэрэгтэй байх.

Миний бодлоор 2 зүйл дээр хамгийн гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

1. Биенийхээ хэлбэр: нүүрний болон биеийн пропорц, зогсолт гэх мэт суурийг нь тавьж өгөх.

2. Скэчээ гаргасныхаа дараа Өнгө тавилт: биений өнгө тавилт, хувцасны гаргаж байгаа сүүдэр гэрэл гэх мэт зүйлс дээр хамгийн их анхаараасай гэж хүсдэг. Хүмүүсийг анзаарч байхад ажиглагддаг зүйл бол ганцхан удаа өнгө тавичихаад өнгө зүсээ муу хийчихээд би яаж гоё зурдаг болох вэ гээд байдаг. Миний үүднээс хэлэхэд өнгө тавилт чинь ганцхан удаа ганцхан давхар тавиад л болчихдог юм биш 3,4 бүр 5 удаа тавьж өгнө сүүдрээ тавина гэрлийг тусгаж өгнө гэх мэт янз янзын юмнууд байна.

Зургаа зурахдаа яг юу хэрэглэдэг вэ?

Би ерөнхийдөө их зүйл хольж зурдаг. Миний гол хэрэглэдэг 3 зүйлс бол будгын харандаа, усан будаг, гуаш.

Нууц биш бол ямар харандаа хэрэглэдэг вэ? Fashion Illustrator.уудыг анзаараад байхад зөвхөн өөрөө зурахаас гадна янз янзын программууд дээр сайн ажиллаж, эзэмшиж сурсан байх ёстой юм шиг санагдсан.

Сайн харандаа сонгох хэрэгтэй. Би Prismacolor хэрэглэдэг. Зураг зурахад зориулагдсан харандааг сонгож авах нь чухал. Сайн харандаанууд өнгө гаргалт пигмент сайтай байдаг. Муу харандаа мэдээж өнгөө сайн гаргаж өгөхгүй. Би зургаа зурахдаа нэг хэсгийг нь гуаш нэг хэсгийг нь усан будгаар дээрээс нь харандаагаар давхарладаг. Усан будаг нь шингэн байдаг болохоор жишээ нь нимгэн материалтай хувцас зурахад гоё гаргаж өгдөг. Аа гуаш нь болохоор matte өнгөтэй болoхоор зузаан даавууны өнгийг ч юмуу гоё гаргаж өгдөг. Хүмүүс надаас бас их асуудаг л даа ямар зургын програм хэрэглэдэг вэ гэж. Би зургаа 90% гараараа зурчихаад зургаа аваад ком руугаа суулгаад Photoshop юмуу Corel дээр зурдаг. Ихэнхдээ Corel программыг ашигладаг. Камераар зургаа аваад суулгахаар өнгө нь муу харагддаг учраас платнийхаа ч юмуу өнгийг нь нэмж контраст өгч, өнгө оруулах шаардлагатай байдаг. Өө энэ фотошоп дээр зургаа янзалдаг гэж хэлэх ч хүнийг сонсож байсан. Энэ бол сайн зураач хүний чадах ёстой нэг зүйл. Хүн болгон энэ программ дээр нарийн ажиллаж чадахгүй. Энэ дээр ажиллаж сурахад ч гэсэн тийм амаргүй.

Би чиний хуудсаар зочилж явж байгаад нэг коммэнт олж уншсан юм л даа. Зөндөө олон Монголд байгаа хүмүүс өө энэ охин гадаадад байдаг болохоор л ийм гоё зурж байгаан яагаад гэвэл үнэтэй, чанартай усан будаг харандаа хэрэглээд л гэх мэт бичсэн байхийг харсан юм л даа. Чи энд юу гэж хэлмээр байна?

Би нэг хэсэг Монголын дизайнеруудийн Fashion Art Designers гээд грүппд байдаг байсан юм. Тэнд зургаа хийхээр хүмүүс гоё юмөө гадаадад байдаг гоё будаг хэрэглээд л будаг мудаг нь цаанаасаа л чанартай гээд л тэгдэг байсан. Тийм юм гэж юу байх вэ! Би хэлмээр санагддаг юм. Та нарт ч гэсэн боломж байгаа Монголд Оросын ямар их сайн будгууд байдаг гэж санана. Одоо үед янз бүрийн л будаг харандаанууд ороод ирчихсэн байгаа. Хамгийн гол нь эв дүйг нь олоод л,  донжийг нь олоод энэ будгаар ингэж будах юм байнаа гээд аятайхан аргыг нь олчих юм бол ямар ч зураг өөрөө амилаад гараад ирдэг. Америкт гэхээрээ л би хамгийн хамгийнийг хэрэглэдэггүй. Миний будгууд бүгд л made in China байгаа ЧИ өөрөө л будагний аргыг олохгүй бол БУДАГ чиний аргыг олохгүй!

Баярлалаа, эцэст нь залуустаа хандаад хэлэх үгс?

Хүмүүс намайг буруугаар ойлгох вий дээ гэхдээ би нэг хатуухан үг хэлмээр санагддаг юм. Залуу хүүхдүүд манай Монгол хүүхдүүд их залхуу байгаад байх шиг санагддаг. За 10 жилийхэн байг их сургуульд сурч байгаа оюутан зураг зурдаг охид их залхуураад байх шиг. Хүсч байгаа зүйлдээ бүрэн орж чадахгүй, хийж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй, цагаа дэмий юманд үрээд дэмий фейсбүүк дээр байж л байдаг. Өдөр хоногийг дэмий, үр бүтээлгүй өнгөрүүлээд байх шиг. Би өөрөө бага байхад Монголд байхад надад юм болгон олддоггүй би ямар баян айлын хүүхэд байсан биш жирийн 1 ажилчин айлийн хүүхэд тэр үед би өөрөө хичээгээд бараг л уйлахдаа уйлаад л бүгдийг хийдэг байснаа бодохоор одоо энэ хүүхдүүдийг харахаар хайран залуу нас гэж бодогддог. Залуусдаа хандаж хэлэхэд цаг хугацааг битгий зүгээр сууж өнгөрүүлээ! Олдож байгаа цаг бүхнээ үр бүтээлтэйгээр ашиглаад би энэ л цагт энийг хийнэ энэ цагийг алдахгүй юм шүү гээд зүтгээрэй. Одооний хүүхдүүд маань энэ зургыг би яаж амархан зурчихая даа байз гээд л амархан арга зам хайгаад эсвэл хүний зураг хуулж зурчих уу технологи хөгжих тусам илүү залхуу болж байх шиг өөрөө сэтгэхгүй байх шиг санагдсан… Аль болох ORIGINAL байгаасай л гэж хүсч байна.

 

Түүний FaceBook- Fashion Illustration by Zol  Энд дараад шууд орно.

Instagram- @zoljargal_e  Энд дарж үзнэ үү.

Авьяаслаг бүсгүйдээ улам их амжилтийг чин сэтгэлээсээ хүсье! Удахгүй Gallery.д н зочилно гэж найдаж байна. 😉

Чиний Оогий ♥



portraitZ-1

carolina herrera11-1A night in Paris 21-1

zoljargal6-1
11892094_456345574548154_4883494791555535676_n
A night in Paris1-1
chanel

CZ2
hena-1

 



tony wardzoljargal1
zoljargal5-1
12002160_465375813645130_5899703465166716504_n11214041_489570747865188_2398969977733885263_n (1)m&a2

12391775_491664891016222_2499528995472585074_nMD11zoljargal2-1

2015-17-8--20-57-46reddress1-1
zoljargal3-1

zoljargal9

Thank you for reading my post.

You Might Also Like

14 Comments

  • nomin February 4, 2016 at 16:03

    yasan goy zurdag egch we bi ch gesen zurah ih durtai ylin guya zagwar zohioj tvvniigee uuruu urlah ih durtai manai geriinhen bas namaig ih demjdeg (aawaas busd n ) bi ch bas ireedvid tani shig goy zurdag bolhiig ih hvsej bn 🙂

  • jj January 9, 2016 at 15:12

    Hi Oogii ene duunii nern yu ve

    • Miss Couture January 9, 2016 at 16:07

      Odesza- Say my name ??

  • odno January 8, 2016 at 10:33

    Vneheer itgemeergvi ymar goy zurdag yum be! zurj mededgvi nadad l vneheer ih hudulmur shingesen haragdaj bhad meddeg hvmvvs bl bvr sn medej bga bhaa AMJILT HUSEYEE! MUNDAG YUMA….

  • Orgio January 8, 2016 at 03:40

    Би үнэхээр бахархаж байна.би өөрийгөө ямар нэгэн зүйлийг хийж чаддаг байсан бол гэж үргэлж боддог.би бас зурах дуртай гэхдээ бага байхад маань намайг хэн дэмжээгүй тоогоогүй ээ.би бүх төрлийн зурагт дуртай. хааяа би нүд хөмсөг зурах гэж оролдноо бас.одоо бодоод бхад багадаа сайн хичээсэн бол гэж харамсдаг юм. Яаж ийм гоё зурдаг байнаа гд л хараад л сууж бн.хүн дуртай юмаа хийнэ гдг бол аз жаргал шүү.Чамд амжилт бүхнийг хүсье

    • Zoljargal January 8, 2016 at 08:48

      Sain bna uu Orgio, bi Zoljargal bna. Yunii turuund bayarlalaa. Zuragt tsag hezee ch oroitohguiee, chi hervee uneheerl zuragtaa durtai, goyo zurag buteeye hiie gesen setgel bhad odoonoos zurj ehelhiig zuvlue. Namaig ch bas baga bhad zarim humuus toodoggui, udahgui hayachina geed huleej avdaggui bsan, gehdee buh yum chamaas uuruus chin shaltgaalna gedgiig sain oilgoson. Chamd amjilt husey! Zurgaa bitgii hayarai!

      • naina January 9, 2016 at 17:31

        Woaw bisherlee yasan mundag ym be! Ungu budag, gerel svvder ged nvd baysgaj setgel sergeelee!
        Vneheer awyaslag bas hudulmurch yumaa.

      • eegii January 16, 2016 at 18:05

        sain baina uu ta vneheer saihan zurah ym aa tanias 1 zvil asuuh gesen ym Ta zurag budah heregslee haanaas awdag we

  • M&MFASHIONBITES January 7, 2016 at 01:55

    Beautiful drawings 🙂
    Maria V.

  • Dulguun January 4, 2016 at 11:17

    uneheer gaihaltai

  • Munkhgerel January 4, 2016 at 08:54

    Sain bn uu. Ih mundag yumaa. Hicheel zutgeltei zorilgodoo hureh ermelzeltei baigaa chin ih taalagdlaa. Ih saihan yariltslaga boljee. Bugded ni amjilt husey.??

  • Ariunaa January 4, 2016 at 07:34

    Tiimee vneheer vnen aab maani ajil hvniig golno uu gehees hvn ajiliig golohgui gedeg shig l bna tiimee mundag ohinoor baharhaj bna ilvv ihiig hiigeerei AMJILT

  • Undraa January 4, 2016 at 02:24

    Bi Michel&Amazonka-giin instagram deerees haraad shuud orood dagasan shuu.estoi almairch guitssen.yamar mundag yumbe.woow.zurgiig n guilgeed duu aldaad l bailaashde.hehe.bas mash ih baharhsan mongol ohin iim mundag yaasan ih awyas tewcher huch hodolmor tsag hugatsaa we.geed.amjilt husie.bur iluug hiij, delhiin tawtsnaas nere duursgaarai.

  • Leave a Reply