Fashion, Winter

Fifty shades of grey

Zürich Switzerland - January 6, 2016

Саарал сэвсгэр зузаан ноосон цамц, жийнсэн бариу өмд, арзайсан мэт задгай үс эсвэл хамаагүй шууж боосон үс, oversized сул нэвсгэр пальто, Adidas Superstar, Stan Smith ерөнхийдөө спортлог Casual, Мinimal style мөн Nude make-up, matte биений өнгөтэй уруулын будаг гээд л өнгөрсөн 2015 оны трэнд байлаа шүү дээ. Дээрээс доошоо саарал өнгийн хувцас өмсөнө гэдэг миний хувьд яагаад ч NoGO ер нь саарал өнгийн хувцас надад маш ховор байдаг юм байна. Яагаад NoGO гэж үү?

Өнгө бүр өөрийн гэсэн характэртэй, утга санааг илэрхийлдэг. Хаана ямар газар байна гэдгээсээ шалтгаалаад хувцасны өнгөө зөв зохицуулж өмсөх нь хамгаас чухал. Харин саарал өнгө нь ямар нэгэн утга санааг илэрхийлдэггүй хүйтэн өнгө. Тиймээс тэр чигээрээ сав саарал хувцаслах нь байж боломгүй мэт санагдана. Харин сүүлийн хэдэн сар энд тэнд fashion зургууд загварлаг охид хүүхнүүд саарал дэним өмд ноосон цамц пальто саарал үс гээд л байнга харагдсаар байсан. Анхандаа надад гоё харагдахгүй байсан ч бага багаар таалагдсаар сүүлд Zara.д энэ өмд харагдаж байснийг санаад ажилаа тараад харих замаараа Зара орлоо. Хямдрал эхэлчихсэн битүү асгасан мэт хувцаснууд би ч ядарчихсан явж байснийг хэлэх үү энэ өмдийг хамгийн түрүүнд шүүрч аваад гарах гэтэл энэ Zara Knit.н нимгэн ноосон урт цамц нүдэнд харагдаад анхны харцаар л таалагдаад шууд өмсөж үзээгүй авчихсан. Маргааш нь өмсөж үзсэн 2лаа пэрфэкт таарсан кк Тэгээд л ажилгүй амарч таараад найз охинтойгоо яриад зураг авахаар тохироод зургаа аваад орой нь ялгаж янзлаад маргааш нь буюу одоо ингээд шөнө 1 цаг болж байхад постоо оруулах гээд бичээд сууж байна даа хаха тийм аймар бүх юмаа тоочдог тээ 😛

Сайн уу охидоо! саарал саарал гээд л бараг донтох гээд байгаа саарал гэж эхлээд мэндлэхээ ч мартах шахсан байна шдээ! хэхэ Би ч нэг юманд дурлавал нэг хэсэгтээ л зөвхөн тэрүүгээр амьсгална шүү дээ. Би саарал дэним өмдийг хэрхэн хослуулж өмсөх талаар төрөл бүрийн хувцаслалтын цуврал хэдэн пост оруулая гэж бодож байгаа. Энэ удаад кэттэй хослуулж давхарласан, сул унжсан спортлог хэрнээ энгийн өдрүүдэд загварлаг харагдах лүүкийг гаргалаа. Дээрээс доошоо сав саарал болгож утгагүй төрхийг илэрхийлэхийг хүсээгүй учраас алтлаг гинжин оосортой хар цүнхээ хослуулж барьсан юм. Энэ донтолт маань хэр удаан үргэлжлэхийг дараа дараа хэдэн пост хийхээс харцгаая. Би ч өөрөө сайн мэдэхгүй байна. Ich bin gespannt! LoL
Чамд таалагдаад байдаг хэрнээ өнгө нь нэг л чамд зохихгүй байгаа юм шиг санагдаад байдаг хувцасааа нүүртэйгээ ойр очих ороолт юмуу малгайгаар эерэг төрхийг үүсгэх боломжтой. Жишээ нь парка жакэт байна шдээ. Цэргийн ногоон өнгөтэй. Энэ өнгө нь намрын-дулаан өнгө хэр баргийн манай Монголчуудад зохидоггүй. Гэхдээ моданд байсаар байдаг хүн болгонд бага багаар яалтчгүй таалагдаж нэгийг авч өмсмөөр болдог ш дээ. Надад ч гэсэн нэг бус байгаа. Байнга өмсөж чаддаггүй. Яагаад гэвэл Монголчууд бидний ихэнх хувьд нь хүйтэн өнгүүд зохих учраас. Тиймэрхүү хувцасаа өөртөө час хийсэн тохирох өнгийн ороолттой хослуулж өмсөөрэй. Миний сурсан зүйл юу вэ гэвэл өнгө болон стиль имиджийн анализ хийж, зөвлөгөө өгөх. Тухайн хүнтэй тулж ажиллaж түүнд зохих өнгийг анализ хийж биеийн галбир, хөмсөг, нүд, хамар, уруул, толгойн хэлбэр гээд л бүгдийг харж байгаад тухайн хүний үндсэн стилийг тодорхойлдог. Энэ нь зөвхөн гаднах төрх биш түүний ааш зантай бас холбоотой байдаг нь маш сонирхолтой. Өнгө болон стиль имиджийн талаар хувь хүнтэй тулж ажиллах нь илүү үр дүнтэй учраас блогт илүү бичих нь тохиромжгүй. Гэхдээ би зүгээр суугаагүй төрөл бүрийн зөвлөгөө өгөх постууд бага багаар оруулна гэдгээ амлъя!
Доор хавсаргаж оруулсан дуу миний сүүлийн үед дурлаад байгаа дуу. Бараг өмсдөггүй байсан саарал өнгөө өмсөөд Justin Bieber сонсдоггүй байсан бараг фэн нь болоод сүүлийн үед их л сонин байгаа хэхэ
Шинэ он гарсан болоод ч тэрүү бүх юм шинэлэг, энэ жилийнхээ хийх зүйлсээ лист гаргаж зорилгоо бичээд зүгээр бодоод мөрөөдөөд биш хэрэгжүүлэхийн төлөө эхнээс нь хийгээд эхэлсэн сайхан байна. Та нар минь ч бас бүгдийг нь жирийлгэж бичиж байгаад эхнээс нь хэрэгжүүлээрэй. Би найз залуутайгаа хамтдаа сууж байгаад Microsoft One Note дээр бид 2н энэ жилийн хэрэгжүүлэх зүйлсээ хамтдаа бичээд доор нь өөрсдийнхөө хүсэл зорилгыг тусад нь бичсэн. Бичих бичихдээ тэдэн сар болтол тэрийг хийнэ гэж бүр хугацаатай нь бичсэн. Тэгж бичвэл их зүгээр юм шиг ээ. 2 сар болтол хийх ёстой жижиг зүйл ч байна. Өнөөдөр гэхэд 8 болчихсон шинэ он гараад аль хэдийн 1 долоо хоног нь өнгөрчихсөн байна шүү дээ. Ердөө 3хан долоо хоног үлдэж. Тиймээс тэр болтол би хийхээс өөр аргагүй. 1 талын өөрийнхөө төлөө өөртөө өгөх даалгавар ч юм уу кк Цаг хугацааг дэмий юманд битгий үрээ. Өдөр бүрийг үр бүтээлтэй хийсэн зүйлтэй өнгөрүүлж байгаарай. Тэр үнэтэй цаг мөч хэзээ ч эргээд ирэхгүй. Чи л өөрөө цаг хугацаатай уралдаж хийxгүй бол тэр эргээд чам дээр эргээд ирэхгүй. Зорилготой, аливааг хийх хүсэл эрмэлзэл дүүрэн хүнд угаасаа дэмий сууж цаг үрэх зав нь ч байдаггүй байх. Яагаад гэвэл тэр аливаа зүйлсийг хийх хүсэл эрмэзлээр дүүрэн байдаг учраас. Өөртөө таалагдсан эгдүүтэй тэмдэглэлийн дэвтэр дээр эсвэл ком, утсан дээрээ тэдэн сар болтол хийнэ гэж бичээд байн байн орж харж өөртөө сануулж байгаарай. Энэ жилдээ бүх хөөрхнүүдийн минь хүссэн зүйлс нь сэтгэлчлэн бүтэж, амьдралаас том бэлгүүдийг авах болтугай гээд энэ постоо өндөрлөе өө.
Өмссөн хувцасны дитайлууд:

Өмд: Zara ( Энд )
Урт цамц: Zara ( Энд )
Гутал: Converse All Star ( Энд )
Наппа- Гадуур хувцас: Natacha & Vanessa 
Цүнх: YSL ( Энд )
Oроолт: Gucci ( Энд )

Дараагийн пост хүртэл түр баяртай.

Чиний Оогий ♥

P.S: Гадаад хүмүүс зөв уртаар дуудаж чадахгүй товчлогдоод Оgi гэж хэлдэг. 🙂

 

Photos by Pearl Сувдаа ?

imageimageIMG_8547

#50shadesofgrey Another shot from the latest #blogpost! www.misscouture.fashion шинэ постоо уншсан уу?

IMG_8520
IMG_8566IMG_8599IMG_8524IMG_8663IMG_8760IMG_8453
IMG_8625imageIMG_8439image
IMG_8747



image

Thank you for reading my post.

You Might Also Like

17 Comments

  • sikis izle May 8, 2016 at 06:28

    hello I love the header of your blog, it is a personal creation?

  • Nasaa January 8, 2016 at 14:54

    Sainuu Oogii. Ene udaagiin post uneheer ih taalagdlaa. Zurag bur yanztai.Minii durtai style. Gehdee namhan bhoor ingej huvtsaslahaar zohihgui yum shig sanagddiin 😉 kkk. Chinii blog uneheer ih taalagdaj bga shu. Shine zurag , shine postiig chine huleedeg bolchij. Daraagiin post-g ni tesen yadan huleej baiya. Amjilt. Chi ulger duurailal avahgui bhiin argaggui goyo emegtei shu.

    • Miss Couture January 9, 2016 at 11:45

      Wow yasan goe yum be 🙂 mash ih bayarlalaa ? Namhan geed durtai bgaa huwtsasnaasaa tatgalzaj bolohgui ee harin chi zuw zohitsuulaad umswul yug ch umsuj bolno shdee 🙂 bi ywaandaa tsuwral bolgood hun buriin bieiin ontslogoos shaltgaalaad herhen zohitsuulj umsuhiig oruulnaa ?

      • babu January 9, 2016 at 13:08

        пээ тэгээрэй энийг чинь л ёстой хүлээж байя 🙂 энэ удаагийн пост ёстой гоё байлаа, иймэрхүү стилд их дуртай..танд ч гоё харагдах юм ^^

  • gerelee January 8, 2016 at 14:17

    Uuruu unen huurhun haragdaj bna. Namhan nuruutai hund ene saaral tsamts zohih bolwuu?

    • Miss Couture January 8, 2016 at 23:01

      Bayarlalaa, huswel yamar ch huwtsasiig zohitssulaad umsuj bolno shdee 🙂 Herwee kettei umsmuur baival shagai hurtel bish shagainaas doosh er ni ch ymr ch gutal baisan shagainaas doosh baij hul chini bogino haragdahgui. Eswel uwdug dawsan har gutaltai umswul goe haragdana. Tsaiwar ungu ni naashaa har ungu ni tsaashaa haragduuldag uchraas urt tsamtsnii tugsguluus deeshee hul il haragdahguigeer har gutaltai umswul hul chini ter chigeeree urt haragdana tegeed deeguuree gaduur huvtsasaa harin ugzugnuus deesh songowol bieiin proportsiin huvid tentsvertei haragdana shu 😉

  • nainaa January 8, 2016 at 07:42

    hi OGI vneheer tugs neg tiim het hicheesen met haragdadgvi look,t durtai bolhoor minii huwid perpect bailaa, ene tsamts umdiig chi amiluuljee, say site.ruu n orj hartal tiim ch sonirholtoi haragdahgvi bailaa l daa neg parawgar sanagdsan kk, huurhun mundag bas medremjtei bvsgvidee amjilt hvsii

    • Miss Couture January 8, 2016 at 08:34

      Hehe bayrlalaa huurhnuu Ylanguya Zara.n web deer bgaa zurguud dandaa hair hurgehgui sonin awsan bdg shd. Yagaad tegdeg yum boldoo ?

      • odno January 8, 2016 at 10:26

        harin tin bi bs site ru n orj haraad nvdend tushaargvi bj getel uuruu umssun chin goy haragdaad shuud l avmaar sanagdav..kkk

      • naina January 9, 2016 at 11:09

        Yag vnen kk. Goy blogoo neg bvrchlen tegsen ingesen geed bichij bgaarai yagaad gewel bi blogiig chin unshij bhdaa zurgiig chin vzej bhdaa bitii duusaasai gj boddog kk. Bi bas jil bolgon hiih ajlaa heregjvvleh estoi zvilee Sar saraar bichdeg ene ih heregtei hvch chadal uram ugdug zvil shv tiimee ??

  • өнөрөө January 8, 2016 at 03:28

    бүх зураг нь таалагдлаа. үнэхээр гоё хослол болж баярлалаа.

    • Miss Couture January 8, 2016 at 08:36

      Баярлалаа ?

  • Khishgee, January 8, 2016 at 03:25

    aan tiim blguidee, ashguidee! 🙂

  • Khishgee, January 8, 2016 at 02:37

    Sain uu Ogi hehe, (gadaad hun shig duudlaa shuu :D) duu bas look n taalagdlaa nadad yer ni iim zavsariin ongonuud ih taalagddag yum ldaa gehdee mongol hund neeh zohihgui ongo gesniig ch unshaad heseg bodlogoshirov lol 😛 durtai ungu yum chin ingeed hosluulaad huvtsasnuudaa songovol dajgui cool l haragdahiin bishuu hehe.

    • Miss Couture January 8, 2016 at 02:41

      Hey girl, bi parkanii nogoon ungiig helsen yumaa saaral bish ?

    Leave a Reply to Miss Couture Cancel Reply