Fashion, Winter

WARM TONES

Zürich City - January 19, 2016

 

Hi UgD`s! Сэвсгэр цагаан цастай өвлийн нэгэн сайхан өдрийн мэнд Цюрих хотоос хүргье! Цас гээд л мөрөөдөөд байсан сүүлийн хэдэн өдөр ороод үнэхээр happy байгаа. 🙂 Энэ зургуудийг цас орохын өмнөх орой амжаад авжээ. Тэгээгүй бол цасан дээр өмд чирэгдээд хэцүүхэн л байсан байх хэхэ Гэхдээ бас ийм хувцаслалт дээр кэт өмсөөд өмд нь албаар газар шүргээд явах гоё шдээ. Ялангуяа цас орохгүй энэ их хүлээлгэсэн үед сэвсгэр цасанд тэгээд өмсөөд явмаар санагдаж байсан шүү. 🙂
Энэ удаад дандаа дулаан өнгүүд сонгож хослуулж өмслөө. Би winter type болохоор надад дулаан өнгүүд хэр баргийн зохидоггүй юм байна гэдгийг анализ хийлгээд мэдэрсэн. Алчуур тавьж үзээд чамд зохихгүй байхаа өнгө чиний нүдний доодох зовхийг илүү харлуулж цэнхэр туяатай харагдуулж сорви, өө сэв за тэгээд үрчлээ гээд л нүүр чинь тэр чигээрээ царай алдаж ядарсан юм шиг харагдуулдаг. Харин өөртөө зохих зөв өнгөө өмсөхөөр царай цайрч бүх тодорч болох зүйлс эсрэгээ бүдгэрч нүд чинь гэрэлтэж хөмсөг уруулны контур тодорч харагддагаараа давуу талтай. Европийн ихэнх хүмүүс өвлийн ангилалд харьяалагддаг буюу тод хүйтэн өнгийг өмсөхөд зохистой байдаг. Би нилээн хэдэн хүмүүс анализ хийхэд бас манай Монголчууд ер нь ихэнх нь бас хүйтэн өнгийг өмсөхөд эерэгээр гэрэлтэж харагддаг нь ажиглагдсан. Тиймээс өнөөдрийн миний өмссөн дулаан өнгүүд ер нь манай Монголчуудад зохих нь ховор гэсэн үг юм. Хэдий тансаг харагдуулдаг, гоё дулаан өнгө ч гэсэн жигд өмссөн байхад царай жаахан дарахаар тиймээс би нүүр будалтаа жаахан тод гэж хэлж болохоор ялангуяа уруулаа тод хүрээлж өгсөн. Тэгэхгүй бол бүгд уусаад яг л бие өвдсөн юм шиг увсайж харагдах байх ккк Дээр үед болж байсан нэг онигоо санагдчихлаа. Манай найз охин нүдэндээ байнга өргөн контур тавьдаг байсан юм. 1 бандитай үерхээд тийм ч удаагүй байсан. Байнга л нүүрээ будсан уулздаг тэгсэн 1 удаа нүдээ будаагүй байж таараад тэгсэн яанаа чи өвдчихсөн юмуу бүх юм зүгээрүү гээд санаа нь зовоод халамж тавиад эхэлсэн гэсэн. Тэгсэн манай найз охин бантсандаа өө харин тиймээ бие өвдөөд гээд худлаа ярьсан гэсэн. Нээрээ л сормуусаа будахаар нүд сэргээд л за тэгээд контур тавьбал нүд илүү тодорч нээгдэж харагддаг шдээ хэхэхэ Тэрүүн шиг бүүр өмссөн хувцасандаа уусаад өвчтэй юм шиг харагдахийг хүсэхгүй байна шдээ 😛
Өнгө гэдэг ямар их утга агуулдаг өнгөний сонголт ямар их чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.
Beige, Camel энэ өнгийн хувцас гадаад хүүхнүүд өмсөөд авхуулсан зургууд хараад л ваав гээд л охидууд, хүүхнүүд тэгдэг шдээ. Яс юман дээрээ тэднүүс чинь блонд, цайвар үстэй болохоор илүү гоё харагддаг. Чамд таалагдаад байдаг ч нэг л гоё зохиж өгөхгүй байгааг мэдвэл нүүр будалтаараа эсвэл нүүрэнд ойрхон өөрт зохисон ороолт алчуураа зүүж нүүрэндээ тусах эффэктээ эерэгээр авчирч өгөөрэй. Өмнөх постон дээр бичиж байсан юм байна кк

Бүгд шулуун хэрчигдсэн, өнцөгтэй, дөрвөлжин хэлбэртэй болгон классик. Энэ лүүк өмд, пальто, цүнх гээд л тэр чигээрээ классик. Би энд тэнд харж байхад классик стиль гээд л романтик стилийн бөөрөнхий өнцөгтэй цүнх эсвэл долгионтой хар дрэсс өмсчихөөд хүмүүст зөвлөгөө өгөөд байгаа хүмүүс харагддаг юм. Урд нь бол би тэрийг мэдэхгүй байсан байх. ккк Тиймээс ч би анхны постууд ер нь урд урдах постууддаа мэдэмхийрч энэ тийм стиль тэрийг тэгж өмсвөл хоорондоо зохицно гэж бичдэггүй байсан. Одоо бол би бүгдийг сурч мэдсэн болохоор бага багаар зөвлөгөө маягаар үндэстэй зүйл бичиж байна аа.
Зүгээр л энд тэндэхийн юм орчуулаад эсвэл хуулбарлаад дуурайгаад хийх бичих нь утгагүй зүйл. Миний хувьд байж болшгүй. Тиймээс болсон болоогүй худлаа зөвлөгөө хүмүүст өгөөд байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй л болов уу. Би нэг их лаг туршлагатай хүн биш л дээ гэхдээ мэргэжлийн талаас сураад бүгдийг мэдээд ирэхээр өнгө болон стиль гэдэг чинь маш нарийн зүйл байдаг юм байна аа. Чи энэ салбарт сонирхолтой хүмүүст зөвлөгөө өгмөөр байгаа бол эхлээд ядаж курсд яваад хичээлд суугаад сураарай. Зүгээр л нэг мэдрэмжээр явдаг зүйл биш юм гэдгийг мэдэрч байна. Харин чамд мэдрэмж нь байгаад дээрээс нь сурсан байхад бага багаар туршлагажаад илүү их амжилттай явах болов уу. Энэ яг л чи эмч болох гээд байдаг гэхдээ чи химийн томъёонуудаа мэдэхгүйтэй адил юм.

За тэр яахуу өмссөн хувцас руугаа эргээд ороё. Ийм шулуун, өргөн өмд сонгож өмсөж байгаа үед силкэн сороочкон цамт, blouse за тэгээд хүйтэн үед хоолойтой цамц гоё байдаг шүү дээ. Ноолууран бариу сул цамцууд их гоё харагдана гэж бодож байна. Надад харин ноолууран иймэрхүү цамц бараг байдаггүй юм байна. Яагаад ч юм ийм энгийн бас ноолууран цамц би ер нь сонирхож байгаагүй юм байна эргээд бодоход. Одооноос харин ганц 2 олж авах хэрэгтэй юм байна гэж бодлоо. 🙂 Миний өмссөн Zebra гээд охидийн дэлгүүрийн цамц байгаа. Өмд Zara- одоо нилээн хямдарсан байгаа. Пальто бас аз таарвал хямдралтай олдох байх.  Зарим газруудаар дууссан байнлээ.

Барьсан цүнх: Giorgio Armani – Маш үнэтэй цүнх байсан хямдралаар нээх хөөрхөн үнээр 2 жилийн өмнө авч билээ хэхэ Тэгсэн мөртлөө барих нь маш ховор хичээлдээ л том хавтасууд ном хийж их барьсан даа. Сүүлийн жил гаруй яагаад ч юм урт оосортой жижиг цүнхнүүд барих болсон. Хажуу гарандаа том цүнх бариад л явах их төвөгтэй санагддаг болжээ. Эмэгтэй хүнд байвал зохих цүнхнүүдийн талаар 1 пост бэлдэж оруулнаа гэж бодож байгаа. Ингээд л тийм ч пост оруулнаа гээд амлаад байдаг. Нэг л нартай өдөр зав гаргаж суугаад оруулнаа. 😉 Бодож явахад бүтнэ гэдэг шиг… ккк

Өмссөн гутлийн талаар ярих хэрэггүй байх яагаад гэвэл угаасаа гутал ердөөсөө ч харагдахгүй байна хохо 🙂

Аан тийм эцэст нь би том ээмэг зүүлт ер нь тээртэй санагдаад зүүж чаддаггүй зүүх шаардлагатай үед л зүүгээд бушуухан аваад хаячихдаг юм. Ялангуяа хүнд ээмэг бол бүр хэцүү. Энэ зүүсэн ээмэг Zara Accessories.нх сүүлийн үед иймэрхүү бөөрөнхийтэй ээмэг гинжүүд моданд ороод байгаа. Надад их таалагдсан болохоор шууд авсан. Минимал стиль газар авч байна шүү дээ. Нарийхаан гинж нарийхан бөөрөнхий кулонтой г.м. Мэдээж дулаан өнгийн хувцас өмссөн учраас алтлаг ээмэг зүүлт сонгох нь зөв классик стиль учраас сувдан зүүлтүүд гоё зохицно. Энэ ээмэг яг пэрфэкт зохицол байлаа. 🙂 Бөгжүүд бас бүгд Zara. Ингээд л бичихээр бүгд Зара болчих гээд байдаг юмаа.  Яалтчгүй л хөөрхөн хувцас хунартай боломжийн үнэтэй дэлгүүр юм чинь яалтай билээдээ хө тиймээ.
Энгэрийн зүүлт Chanel. Охидууд их асуудаг л даа их гоё юмаа гээд. Ерөнхийдөө 250$ с эхлээд 1000 гаруй хүртэл ямар хэлбэр материалаасаа шалтгаалаад төрөл бүрийн үнэтэй байдаг шүү. 1 авсан байхад чи зөвхөн энгэртээ биш хаанаа ч зохицуулаад зүүж болно. Чиний лүүкийг цаак гээд л чимээд өгнө. Иймэрхүү зүйлд өөртөө хөрөнгө оруулалт хийх нь алдахгүй шүү бүсгүйчүүдээ. Олон хэрэггүй зүйл авснаас чанартай 1 зүйл авцгаая гэдэг миний уриа!!! 😉

За тэгээд дуугаа сонсонгоо зургаа тухтай үзээд өдөр/ оройгоо тав тухтай өнгөрүүлээд сайхан амраарай.

Чиний Оогий ♥
imageimageimageIMG_8949 IMG_8953 IMG_8957
IMG_8966 IMG_8970 IMG_8976 IMG_8989 IMG_9001 imageIMG_9017 IMG_9020 IMG_9021 IMG_9022 IMG_9036 IMG_9055

Thank you for reading my post.

You Might Also Like

16 Comments

  • Reply doljko January 27, 2016 at 06:15

    Сайн уу? Миний Оогий. Байнга гайхалтай зүйл оруулдагт баярлаллаа. Дууны нэр юу вэ? Дууг сонсоод зураг үзэх сайхан байлаа.

    • Reply Miss Couture January 28, 2016 at 20:56

      Hi хөөрхнөө баярлалаа. Дууны нэр Joomanji- Spread too thin ?❣

  • Reply Tseka January 24, 2016 at 13:49

    Snuu bi anh udaa blokoor chin zochilj bna..zondoo goy medeelel bh shig bna gehde hajuud huuhduud degguiteed eroosoo taivan unshuulah bolomj olgodogguie oroi huuhduudee untuulchad tuhtai unshnaa…nadad mash ih taalagdlaa tgd bas zuragnuudiig uzhed goy sanagdlaa…onoodor ogloo MG HD tv.geer ooriin chin medsen ym…amjilt amjilt…bnga zochilj medeelel avch bna bayrlalaa…?

    • Reply Miss Couture January 25, 2016 at 10:10

      Тавтай морил ? Ккк хөгжилтэй юм бэ ?
      Мас их баярлалаа ❣✨

  • Reply Zoloo January 21, 2016 at 15:35

    Dear Misscouture

    Goyo niitlel baina , very nice , thank you . Beige ungu neeree l nadad ungu daraad baidag . Ungu , ungiin alchuur taviad gedeg bol , very good , save time idea baina ??

    Uuriinhoo closet space , how you do you keep & store all those clothes , shoes , bags … Etc Zuvluguu , how to store smart way …bichij , zuvluvul … ???

    My dream is walking closet … At the moment only shoe box closet ?

    Lovely day ???

  • Reply Zulka January 20, 2016 at 06:53

    Хөөрхөн шүүү, бүр дурлаад фен нь болоод уджээнөөө

  • Reply Babuka January 20, 2016 at 04:11

    Estoi sonirholtoi niitlel bn. Nadaa bas iimerhuu shargal ongo tgd bariin ereen zohihku bgam shig sanagdad bdiin. Boldog bl chamar tohiroh ongo stylee todorhoilulah yumsaan

  • Reply Me January 19, 2016 at 18:18

    Hamgiin taalagdsan look bailaa. Bi instagram facebook bainga uzdeg ch haayaa neg blog ruu chin orj uzdeg. Er ni iimerhuu classic style zohih yum shig sanagdaj baina. Haayaa heterhii olon zuils holiod, tohiromjguu huvtsasnuudiig umsuud baidag shig sanagddag. Ene bur best bailaa shuu.

    • Reply Miss Couture January 19, 2016 at 20:22

      Hi, kk tio bi yu umsuhuu nadad yu zohidogoo sain mednee. Gehdee bodol sanaagaa ilerhiilsend bas Blogt zochildsond tani bayarlalaa. ?

  • Reply naina January 19, 2016 at 16:59

    Hi Ogi. Shine post mash ih zviliig medej awlaa. Bi neeree zun beige ungiin pencil dress awah gsn chin minii biend ymar ch uugvi murtluu neg l zohihgvi zvs tsarai gundsan sanagdaad bvr 2 udaa ochij umsuud awaagvi shde kk. Bi uul n tsaiwar shar tsaraitai hvn ymar ungu zohidog gj bodoj bsn tom endvvrel bsaan odoo harin batalgaatai neleen gadaraldag bolloo shv. Thank u thank u ???

    • Reply Miss Couture January 19, 2016 at 20:46

      Хэй хөөрхнөө, болдог бол би зүгээр ингээд бичээд байх биш хүмүүст өнгө өнгийн алчуурыг тавьж үзүүлж ямар өөрчлөлт харагдаж байгааг мэдрүүлэхийг хүсч байна ккк заавал 100% зохихгүй байгаа хувцсыг өмсөөд гэрэлтэхгүй харагдаж байснаас өөртөө тохирох зөв өнгөө өмсөөд гэрэлтэх хэрэгтэй шүү. ??

  • Reply puujee January 19, 2016 at 16:54

    Sain bnu?bi bas yg iim umdund mash ih durtai.minii durtai style kkk.2 jiliin umnu chuhal uulzaltand zoriulj Olivia Palermo -iin iim umdiig harj oyulj blaa.gehdee umsuj chadaagui kkk.odoo hurtel hadgalaastai l bga.goy zuwluguunuud ugdugt bayarladag shuu 🙂 Amjilt !!

    • Reply Miss Couture January 19, 2016 at 20:26

      Сайн, сайн уу ? Яг тийм үе байдаг шүү. Хааяа бас нээх гоё санагдаад хэзээ ч уйдахгүй мэт санагдаж авчихаад 1 ч өмсөхгүй үе байдаг ккк гэхдээ нэг л өдөр яг зохицох зүйлс нь гарч ирээд өмсөх байхаа. ?❣

    • Reply naina January 21, 2016 at 13:03

      Zaa oiloo buun buun medremj gua vzesgelen min,
      Er n tiim post oruulaarai ?. Shuud tulganaa yadiin ?

  • Reply Deegii January 19, 2016 at 16:41

    Сайн байна уу ?
    Би анх удаа таны блогоор зочилж байна. Дэндүү их таалагдсандаа яммммар гоё юм бэ … гэж дуу алдсаар тасралтгүй 5 цаг гаруй суучихаж…
    Надад таны хувцаслалтын шийдэл, дүр төрх төдийгүй хувцас загварын талаарх ганган, хиймэл бус хэрнээ мэргэжлийн бодит дүгнэлт, нарийн мэдрэмж, зөвлөгөөнүүд маш ихээр таалагдсаныг онцлох гэсэн юм. Хийж байгаа зүйл нь асар их амжилтыг авчрах болтугай.
    Дараагийн постуудыг нь тэсэн ядан хүлээе …
    /Би 2-р сард Zurich орох юм. Анх удаа явж байгаа болохоор тэндхийн өвлийн цаг агаар ямаршуу болох, бас ямар хувцас чемодандаа хийж бэлдэхээ сайн мэдэхгүй л байна. Таны дараагийн постонд найдъя даа. ?/

    • Reply Miss Couture January 19, 2016 at 20:31

      Сайн, сайн уу? Хөөх бүр тийм удаан уу? Тэгж удаан суухаар тийм их пост хийчихсэн билүү гэж бодогдлоо ? Баярлалаа.
      Би манай Цюрихт ирвэл хаана хаана очиж үзэх вэ гэж 1 пост бэлтгэж оруулнаа. Зөндөө хүмүүс асуудаг юм. Чиний ирэх үеэр энэ өвөл хүйтрээгүйгээрээ хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс өвлийн дулаан хувцасуудаа сайн баглаж авчраарай. Бас мэдээж энд ирсэн юм чинь уулруу гарах байлгүй. Уулан дээр өмсөх дулаан хувцасаа мартваа. Энд хэдий град нь Монголоос бага байдаг ч бас хүйтрэхээрээ чийглэг учраас бас нилээн чанга шүү. ?

    Leave a Reply to Tseka Cancel Reply