Beauty, Inspiration, interview, Lifestyle

MY BEAUTY GUIDE

Zürich, Switzerland - February 6, 2016

Сайн уу. Өнөөдрийн постоороо саяхан TV Zone сэтгүүлийн Гоо Танил буланд өгсөн ярилцлагаа орууллаа. Энд миний хэн болох бас ямар спорт хийдэг, гоо сайхний бүтээгдэхүүн хэрэглэдэг гэх мэтчилэн зүйлсийг бүгдийг бичсэн байгаа. Тэрнээс гадна сүүл хэсэгт нь нэмж сүүлийн үед хэрэглэж байгаа хамгийн таалагдсан сайн гэсэн будгуудаа орууллаа. Enjoy! Мэдээж дуугаа сонсонгоо үзэж, уншаарай. 😉  Энэ дууг анх блогоо нээх гээд санаа ороод ирсэн хэрнээ яаж нээхээ мэдэхгүй, би чадах боловуу гэж эргэлзсэн үед надад чи чаднаа гэсэн маш их эрч хүч өгдөг байлаа. Жоохон хүүхдийн дуу сонсоод гэж битгий хэлээрэй ккк ♥


IMG_9185
IMG_9186 IMG_9195
IMG_9216
IMG_9281 IMG_9300
IMG_9308

IMG_9362

1. Өөрийгөө товч танилцуулна уу. Энэ дундаа яагаад загварын блог хөтлөх болсноо бичээч.

Б.Оюунцэцэг Швейцарь улсын Цюрих хотод нилээн олон жил ажиллаж амьдарч байна. Стилист мэргэжилтэй – Стиль & Имидж тодорхойлогч, хувийн дэлгүүр хэсэгч, нүүр будах г.м ажлууд хийдгээс гадна хувцас өмсдөг маникан зэрэг ажлыг хийж байгаа. Жоохон байхаас л хүн болгон загвар өмсөгч болооч гэдэг байлаа. Би хэдий моделууд харж урам зориг, сайхан мэдрэмжийг авдаг хэдий ч тайзан дээр алхах миний хүсдэг зүйл биш. Багаасаа л загварт дуртай, чамин тансаг эд зүйлс, загварлаг хувцас хунарт нүдээ унагаж дурладаг чадвал бага багаар цуглуулдаг байлаа. Блог хөтлөх болсон шалтгаан маань өөрийнхөө үзэж харсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, ялангуяа Монголд байгаа охидууддаа брэнд болон трэндийн талаар мэдлэг мэдээлэл өгөх мөн явсан газраараа хамт аялуулах, эерэг сайхан бүхнийг хуваалцах хүсэлээс үүдэлтэй юм. За мөн хувцас хэрхэн тохируулж өмсөх гэх мэт төрөл бүрийн санаа өгөх зорилготой. Одоогоос жил гарангийн өмнө хүсэл мөрөөдөлдөө автагдан фэйсбүүк болон инстаграм нээснээр 9 сарын өмнө өөрийн хувийн www.misscouture.fashion гэсэн webblog.oo нээсэн юм

2. Жингээ барих асуудал эмэгтэй хүн бүрийн тулгамдсан асуудал байдаг. Чиний хувьд жингээ хэрхэн барьдаг вэ?

Энэ асуудал дээр би өөрийгөө азтай гэж хэлвэл болох болов уу 🙂 Багаасаа л туранхай байсан. Одоо бол аль болох эрүүл зөв хооллож байнгийн спорт хийхийг эрмэлздэг дээ. Бас өдөрт дор хаяж 1,5L ус уудаг. Өдрийн турш ус уух нь бас нөлөөлдөг байх. Ер нь бол хоолоо хориод байдаггүй хүссэн бүх зүйлсээ иддэг дээ. Чихэр, шоколад мэдээж идэх дуртай гэхдээ идэх уух юмаа цуглуулаад явж байхдаа тэр болгон худалдаж авдаггүй харин гадуур энд тэнд явж байхдаа л их иддэг дээ кк Амттай сайхан хоол иднэ гэдэг бол амьдралаас авах сайхан мэдрэмжийн салшгүй нэг хэсэг тиймээс хорихыг хүсдэггүй. Харин байнгийн спорт хийснээр илүү олсон калоринаа буцаагаад хөөгөөд гаргачихдаг гэж хэлж болно.

3. Ямар нэгэн спортоор өөрийгөө хөгжүүлдэг үү? Тийм бол ямар спорт вэ, яагаад үүнийг сонгох болов, биед нь ямар өөрчлөлт авчирсан бэ?

ГҮЙХ, миний хийдэг ганц спорт. Одоогоос 3 жилийн өмнө би нормал жингээсээ 5кг нэмж таргалсан юм. Ямар ч хувцас өмссөн зохихгүй, илүү овортой харагдаж бүх юм онцгүй байсан. Тэр үед би хотоос нилээн захад бараг л хөдөө газар амьдардаг байлаа. Швейцарь нь амьдарч болох бүх зүйл бүрдсэн үнэхээр үзэсгэлэнтэй байгалтай, тайван сайхан орон юм. Битүү хадлангын талбай дундуур дов уул руу гарч гүйж эхэлсэн. Тэр үеэс би өдөр болгон шахуу гарч гүйдэг болсон доо. Цэвэр агаарт байгалийн сайхнийг мэдрээд өдрийн бүх стрэссээ тайлаад, өөртөө цаг гаргаад гүйх ямар сайхан гэж санана. Тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Хүн болгонийг би тэр мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсдэг юм. Тэгсэн цагт үргэлж эрүүл чийрэг жингээ тогтмол барихаас гадна өөрийгөө хүчлэхгүйгээр гүйхийг хүсэх болно. Цаанаасаа 1 юм дутагдаад байгаа юм шиг…

Гүйхэд бүх биеийн булчин зэрэг ажилладаг учраас сайн жин хасдаг. 7 хоногтоо дор хаяж 3-4 удаа гүйвэл үр дүнтэй. Тэгж би ердөө ганц 2хон сарын дотор бүхэл бүтэн 6,7 кг хаяж нормал байсан жингээсээ ч туранхай болохоос гадна гэдэсний 2 талын зураас булчин гарч ирсэн байлаа. Тэгээд урам ороод гүйж биеэ халаасныхаа дараа гэртээ youtube.с Blogilates.н Cassey гээд бүсгүйн гар, гэдэс г.м дасгалууд тууштай дагаж хийдэг болсон. Эрч хүчийг өгдөг хөөрхөн яриатай бүсгүй байдаг. Би gym.д явах дургүй.

12607168_1674164339539401_1087799651_n

Дулаархаар болж өгвөл хотын төвөөс холуур хүн багатай орчинд гүйгээд үзээрэй гэж хэлмээр байна. Залуу хүн байж жаахан ширээний ард суухаар хуян хөдлөөд хүндрэлтэй байдаг байсан гүйдэг болсноор мэдрэхээ байсан гэх мэт маш олон эерэг нөлөөтэй шүү. Хоолоо хорьж жин хасах гэж төрөл бүрийн жор хэрэглэж байснаас зүгээр л тогтмол гүйгээд үзээрэй. Булчин бүдүүрдэг гэсэн гээд л хүмүүс их асуудаг. Тэр бол оргүй биш ортой санагдсан гэхдээ мэдээж огцом ихээр бүдүүрнэ гэж байхгүй. Тиймээс бүү санаа зов. 😉 Уулын өөдөө өгсөж бас дээс эргүүлж гүйвэл хурдан үр дүн мэдэрнэ.

12301744_1654942661461569_3430933749787420398_n

4. Хооллолтдоо хэр анхаардаг вэ? Татгалздаг хоол хүнс бий юу?

Дээр хэлсэнчлэн хүссэн болгоноо л иддэг. Хоол хүнс татгалздаг зүйл ер нь байхгүй юм шиг ээ. Харин би алкохол-архин төрлийн зүйлс хэрэглэхээс эрс татгалзсан. Газтай ундаа ер нь бараг уухаа болсон. Хааяадаа халуун зун аймшигтай ихээр ам цангасан үед юмуу эсвэл Америк spare ribs идэх үед уух сайхан шүү 🙂 тэрнээс бусдаар бол бараг хэрэглэдэггүй гэж хэлж болно. Тамхи болон алкохолоос аль болох хол байгаарай.

FullSizeRender-1

5. Өглөө юу иддэг вэ мөн өдөр оройн хооллолтоосоо танилцуулаач? Манай уншигч охид бүсгүйчүүдэд өөрийн хийж идэх дуртай эрүүл хоолны нэг жор санал болгоно уу.

Өглөө хамгийн түрүүнд 1 гласс цэвэр бүлээндүү ус ууна. Дараа нь өдөр өдрөөсөө шалтлаагаад ондоо өглөөний цай уудаг даа. Сүүлийн үед smoothie буюу цэвэр жимсийг блэндэрт миксэрдэж уудаг болсон. Killer гэж нэрлэсэн өглөөд хамаг гэдэс доторхийг цэвэрлэж гаргадаг жороо зургаар орууллаа. Энд mango + limette +coconut water (эсвэл цэвэр ус болно). Бас Залуужуулах жор гээд нэрлээд байгаа усаа уусны дараа уудаг. Гэхдээ одоогоор завсарласан байгаа.
11898566_1620071964948639_3118997004811960175_nIMG_0955

 

 

 

11050208_1566543743634795_5505569798363663804_n 11084305_1564256200530216_5586964302537693926_nЗавтай байх юмуу амралтын өдөр шарсан 2 ширхэг өндөг 1 сосиск хар талхан дээр авокадо түрхэж иддэг. Гэрээсээ яараад гарсан үедээ Latte Machhiato + Croissant идчихдэг. Төв вагоний буудал дээр намайг холоос хараад л ямар ч оочиртой байсан энэ 2г шууд бэлдээд өгдөг газар байдаг. Би мэдээж зоосон мөнгөө яг тааруулаад бэлдсэн байдаг. Вагон руугаа гүйх замаараа 1мин дотор л дайраад аваад явдаг хэхэ Хааяадаа овъёос + сүү + жимс бас иднэ
Өдрийн хоол аль болох халуун сайн идэхийг хичээдэг. Өдрийн хоол их идэхэд хэзээ ч таргалаас айх хэрэггүй. За тэгээд 4 цагийн үед заавал ахиж жижиг юм идэх хэрэгтэй. 1 ширхэг алим ч байсан болно. Эсвэл хатаасан өөх тосгүй бичээнүүд байдаг шдээ. Аль болох ногоон ногоог идэхийг эрмэлздэг. Ногоон ногоог сонгож идэхээр ходоод гэдэс тань баярладаг шүү! 🙂
Оройн хоол ерөнхийдөө салат иддэг. Самарны салат ихэвчлэн бэлэн хэрчсэн лууван, чинжүү г.м ногооний салат бас савалсан эрдэнэ шиш, авокадо, тонно юмуу гриллдсэн тахианий мах хэдэн ширхэг хийчихдэг. Balsamico соус дуртай. Ммм…
FullSizeRender

6. Ямар төрлийн арьстай вэ энэ төрлийн арьс хэр их арчилгаа шаардагддаг вэ?

Би холимог арьстай. Их эмзэг жаахан нойр багатай явах юмуу ядарсан үед амархан юм гарах гээд байдаг асуудалтай. Тиймээс аль болох сайн унтаж амрахыг эрмэлздэг. Т-Zone буюу дух, хамар, эрүүгээр (бага) тослогтох гээд байдаг. Хааяадаа эрс хуурайшна.

7.Бэлэн бүтээгдэхүүн биш, гарын доорх материалаар арьсаа арчлах жор бий юу. Огурцы тавих гэх мэт…

Хуурайших гээд байдаг үед тал авокадо жимсийг сэрээгээр сайн нухалж байгаад 1 жижиг халбага зөгийн балтай холиод нүүрэндээ 15мин тавиад угаагаад халуун алчуураад бин хийгээд авахад сайхан болдог. Ялангуяа хуурайших гээд байгаа үед хамгийн зөв маск юм. Туршаад үзээрэй. 1 авокадог талыг нь салатандаа хийж идчихээд талыг нь нүүрэндээ тавихад яг болдог. Уала! 😉

12049316_1645178212438014_5299629216052694957_n

8. Арьсаа хэрхэн арчилдаг вэ? Ямар бүтээгдэхүүн сонгон хэрэглэдэг вэ?

Эмзэг арьстай болохоор яг таарсан бүтээгдэхүүнээ сонгож олно гэдэг чинь алаан байхгүй юу гэдэг шиг хэхэ
Одоогоор хэрэглэж эхлээд удаагүй байгаа DR.KITZINGER гээд арьсний эмчийн гаргасан энэ нүүр угаах хөөс болон тоник маш их таалагдаж байна. Өмнө нь SHISEIDO.нь IBUKI нүүр цэвэрлэх бүтэгдээхүүнүүдийг комоор нь хэрэглэж байсан. Үнэхээр сэтгэл хангалуун байсан. Эмзэг, холимог аристай бүсгүйчүүдэд санал болгох байна.
Нүүрээ угаахдаа эхлэд будгаа нойтон сальфеткаар бүгдийг нь цэвэрлэчихээд дараа нь хөөсөө юмуу washgel.ээ түрхээд дор хаяж 1,2 минут болгож байгаад угааж байгаарай. 5 минут байвал бүр л сайн. Гэхдээ хүчтэй бол дэмий. Тэгж байж цаашаагаа үйлчилж гүн цэвэрлэгдэнэ. Автомат нүүр угаадаг багсаар угааснаар илүү гүн рүү нь цэвэрлэгдэнэ. Бас давхар массаж. Ялангуяа оройн цагаар илүү завтай үедээ цаг гаргаад нүүрээ цэвэрлэж байгаарай. Нүдээ тойруулаад угаагаад нүдний будгаа зориулалтын цэвэрлэгчээр аваарай. Бас зовхиний тос түрхэээрэй!

IMG_9447

Угаасныхаа дараа тоникоор арчих нь заавал хийгдэх ёстой зүйл. Ус нь калк ихтэй байдаг учраас тоникоор ахиад сайн цэвэрлэхээс гаднаа арьсний бүх нүхийг нээж өгдөг ач холбогдолтой. Байж байгаад дараа нь тосоо түрхээд л унтдаг даа.
Аа бас нүүрээ арчих алчуураа үргэлж тусдаа бас цэвэрхэн байлгах нь чухал. Дэрээ бас байнга цэвэрхэн байлгаж ойрхон солих нь тустай. Ялангуяа дэрээр дамжиж бактери арьс руу их ордог учраас.

9. Хумс, үс зэрэг гоо сайхныхаа аль хэсэгт түлхүү анхаарлаа хандуулдаг вэ?

Үсэндээ илүү анхаардаг. Эвдэрсэн гэмтсэн урт үстэй байснаас эрүүл богино үстэй байх нь хамгаас чухал. Үзүүрээс нь эхэлж арчилж байгаарай. Би бол өдөр харж байгаад л сардаа дор хаяж 1 удаа үзүүрээс нь тайрчихдаг. Бас өөрөө гэртээ будчихна. Хамгийн сүүлд хэзээ үсчин орсноо санахгүй байна хэхэ Шаардлагатай яарсан үед л сэнс хэрэглэнэ. Түүнээс биш өөрөөр нь хатаадаг. Үсний хайч, индүү аль болох бага хэрэглэхийг хүсдэг. Үзүүрт нь байнга oil түрхдэг. Бас shampoo+conditioner+mask ихэвчлэн цугтаа хэрэглэдэг. Эсвэл conditioner. оронд усанд орж байхдаа түрхдэг маск 1-2 минут түрхээд л угаахаар намираад л ирдэг дээ.


 

За одоо сүүлийн үед өдөр тутамд хэрэглэж байгаа будгуудаа зургаар орууллаа.

1. Нүүрээ угаагаад, тоникоороо арчсаны дараа би нүдэндээ тосоо түрхдэг.
2. Нүүрнийхээ тосоо түрхэнэ.
3. Сэрүмээ түрхэнэ.
4. Primer.аа түрхэнэ. Заавал түрхэх албагүй гэхдээ будгийг гоё шингээж, удаан барихад тус болдог.
5. Foundation буюу кремээ түрхэнэ. Энэ талаар өмнө оруулж байсан ЭНЭ постон дээр илүү дэлгэрэнгүй тодорхой бичсэн байгаа. Estee Lauder шаардлагатай үед л энгийн кремтэйгээ мааааш бага холиж илүү сайн өө дарахад хэрэглэдэг.
6. Mac cosmetics.н Pro longwear concealer- нүдний доогуур хацарнт ясны дээгүүр духны дунд хэсэг хамарны гол хэсэг бас уруулны дээр түрхвэл помбойж арай том харагдана бас эрүүний голд гэрэлтүүлж түрхэж өгдөг өө. 🙂
7. За тэгээд хацар өнгөлөгч шахмал сүүдрээ тавихын тулд хуурай пүдрээр бүхэл нүүрээ багсаар нимгээн тавиад өгнө.
8. Сүүдрээ нүүрний хэлбэрээсээ шалтгаалаад хацарны ясан доор духны дээд хэсгээр тойруулаад эрүүний доогуур тавинаа. Эндээс бүх дарааллийг орж үзээрэй.

image•Smashbox- Primrose уруулын будаг тослогтой маш гоё nude будалт хийхэд ягаандуу туяатай өнгө оруулж өгдөг санагдсан.
•МАС- Honey love matte жоохон бордуу гэхдээ би байнга хэрэглэдэг.
•МАС-Retro matte Runway HIT өнгө нь гоё боловч харамсалтай нь дэндүү хуурай. Retro matte гэхээрээ маш хуурай шүү охидоо. Би түрхмээр байгаа үедээ доор нь уруул өнгөлөгч түрхэж байгаад буддаг. IMG_2347

•Nude будалт хийхэд хамгийн best хацар өнгөлөгч: МАС- A25 МОCHA-matte  шүү! Хамраа өндөрсгөхөд энэ нүдний тен маш цэвэрхэн мэдэгдүүлэхээргүй харагддаг. Maybelline- 02 STRIPED NUDE гэдэг тен. Нүдний будгын доор суур болгож тавихад бас гоё байдаг.
IMG_2349

IMG_2342

 

Одоо хамгийн гол хэсэг нь: Нүд будахад манай Монголчуудад ягаандуу туяатай тэнүүд хамгийн гоё харагдана. Миний хамгийийийин дуртай палэт бол NAKED 3. Заавал аваарай гэж хэлмээр байна. Хамгийн BEST! Эхнээсээ 4 дөх LIMIT гэсэн өнгийг суур болгож тавиад сүүл хэсгээр нь хонхойсон харагдаж байгаа 7 дох өнгө NOONER за тэгээд хамгийн сүүлийн BLACKHEART уусгаж өгөхөд хамгийн ихээр хэрэглэдэг дээ. Мэдээж хамгийн эхний цайвар цагаан өнгийг хөмсөгний доор гэрэлтүүлэхэд хэрэглэдэг. Хөмсөгөө ямар будгаар буддагыг дээр оруулсан өмнөх постны линкэн дээрээс хараарай.

Энэ concelar хамгийн цайвар өнгө. NC 15″ NW 15 гэж байгаа тэр н болохоор ягаандуу туяатай болчихдог болохоор манай Монголчуудад зохихгүй шар хүмүүст болдог. Тиймээс NC гэснийг сонгож авч байгаарай. Крэм бас адил.

IMG_2333

•Loreal.н энэ nude палэт дажгүй санагдсан. Хамгийн гол нь нүдээ гоё уусгаж будахад сайн blending brush буюу багс олж заавал аваарай. Би сургуулиасaа өгсөн багсуудаа хэрэглэсээр байгаа учраас тийм ийм сайн гэж одоохондоо хэлэхгүй дараа туршиж байгаад мэдээж хэлнэ. 🙂

Чиний Оогий ♥IMG_2339

Thank you for reading my post.

You Might Also Like

8 Comments

  • Enhee February 23, 2016 at 11:52

    Sain bna uu chinii huvtsaslalt ih taalagdaj bna yaj yum zahialdag yum be

  • Zulka February 23, 2016 at 04:54

    Хаанаас нь гардаг байнаа гэмээр эрч хүчтэй сайхан бүсгүй шүү, гэтэл миний эрч хүч хаачвааа…

    • Miss Couture February 23, 2016 at 10:16

      Чамд бодож байгаагаас чинь их эрч хүч байгаа. Бодол, сэтгэлээ жаахан өөрчлөхөд эрч хүч аяндаа дагаад ирнэ хөөрхнөө. Цоглог байгаарай. Kisses from Zürich ???

  • Oyuntuya February 8, 2016 at 11:23

    Сайн байна уу? хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа. Яг миний гоо сайхны бүтээгдэхүүн дуусаад юу авахаа шийдэж ядаж байлаа. Би холимог арьстай хэр баргийн юм таардаггүймаа. Shisheido,DR.KITZINGER 2-ийн аль илүү гоё байна? Shisheidо бол эндээс олдоно харин DR.KITZINGER олдохгүй бололтой. баярлалаа зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
    🙂

  • Нойноо February 7, 2016 at 17:16

    Мааш их сэтгэл гаргасан сайхан пост байна. Амжилт хүсье. Баярлалаа

    • Misheel May 12, 2016 at 03:24

      Harin tiim bgaa biz. ? Goy tsegtstei uzehed uramtai ?

  • Отгонзаяа February 7, 2016 at 16:58

    Yostoi heregtei durtai sedveer mini yriltsaj ee bayarlalaa ? Goy budguud l olj avmaar bgan delguurt bol uruuliin budag haraad heden tsag ch zogsoj chadah bh aa hehe ?

  • Leave a Reply to Zulka Cancel Reply