Hellooo UGD`s!!! бараг сарын дараа шинэ постоор уулзаж байгаадаа баяртай байна. 🙂 Арайл дэндүү удлаа тиймүү? Sorry…… Mонгол руу хүмүүсийн захиалгаар бараа явуулдаг болсноос хойш завгүйгээс гадна стрэсстэй байнга наашаа цаашаа гүйсэн. За тэгээд мэдээж олон эмэгтэй хүмүүстэй бүгдэнтэй харилцаж юмыг авч явуулна гэдэг тийм ч амар биш гэдгийг мэдэж байгаа байх. Олон хүнтэй харилцаснаар эмэгтэй хүний төрөл бүрийн л ааш араншин, сэтгэл хөдлөл, реакц харж байна ккк Дотор нь хэд хэд ангилаад гаргахаар кк за тэгээд зөвхөн personal shopping хийхээс гадна хувцас өмсдөг цагийн ажил байна бас хажуугаар нь стилист дагуу богино хэмжээний кинон дээр ажиллаж байна бас өнгө-стиль имидж тодорхойлдог зөвлөгөө хийх гэх мэт өдөр бүр өөр плантай наашаа цаашаа гүйсээр нэг мэдсэн блогийн ажилаа бүр хойш нь тавьсан байнаа. Тиймээс одооноос чадахаараа ойр ойрхон пост оруулж байнаа. Маш их цаг ордог ажил учраас ядраад хойш нь тавчихаад байдаг юмаа. Мэддэггүй хүмүүст би блогоо ажлийн хажуугаар хобби болгож хөтөлж явуулдаг юм шүү.
Зарим хүмүүс бас албатай юм шиг юм нэхээд байдаг.
Юм юмыг л чадах ядхаараа амжуулах гээд гүйж явна даа. Өөрийгөө дэндүү их ачаалалтай ажлаад байгаа юмуу гэж хааяа бодогдоно тэгэхээр хүүхэдтэй, гэр бүлтэй бүсгүйчүүд тэр байтугай зүйлсийг зэрэг зэрэг амжуулаад яваад байгааг хархаар бас үгүй юмаа тэгж бодох эрхгүй юм шиг хэхэ Бүгдийг нэг доор амжуулж, зохицуулж амьдардаг та нар минь мундаг шүү. (Алга ташиж байгаа smile) 😉 kk Би гэхдээ их сонин хүн л дээ байгаа орчин надад маш их нөлөөлдөг сэтрэсстэй олон хүнтэй, тав тухгүй орчинтой газар байж чаддаггүй амархан ая тухтай байдлаа алддаг чанга дуутай орилоо хүмүүс, хэрүүл маргаан дунд байж чадахгүй амархан стрэссддэг. Тиймээс надад тайван тухтай орчин хамгаас чухал байдаг. Ингээд хэлэхээр эрх муужгай шиг өө энэ бишээ гээд маягладаг хүүхэн бас биш шүү кк тайван тухтай таалагдсан сайхан хүмүүстэй орчинд бол ямар ч газар байсан амархан дасч зохицон амьдрах чадвартай хэхэ олон жил хүний газар амьдрахад аль эсэхийг үзэхэв дээ… Энийг яагаад яриад байна гэхээр сүүлийн үед наймаа хийгээд эхний хэдэн 7 хоног дэндүү шаргуу ажилласаны эцэст аймшигтай их стрэссд орж ядарсан тийм болох Ferrari.тай хурдны зам дээр давхих аяултай юм байна жаахан тайван лада мадатай 😛 явъя гэж шийдээд намайг стрэссдүүлээд надтай соёлгүй захирсан маягаар харцаж байгаа хүмүүсд хариу өгөхгүй зөвхөн эелдэг харилцааг эрхэмлэж үнэхээр надаар үйлчлүүлэхийг хүссэн эелдэг хөөрхөн ааштай хөөрхнүүддээ л үйлчилнээ. Яг яс юман дээрээ Personal shopping гэдэг чинь бол зүгээр нэг захиалга аваад тэр хүний хүссэн юмыг нь авч өгөх гээд гүйх биш тэр хүндээ анализ хийсэн ямар өнгө зохидог ямар стилийн хувцас зохидог байхийг нь мэдээд түүнийг ирэхээс өмнө би өөрөө дэлгүүрээс түүнд сонгож өмсүүлж үзэж хамтдаа шоппин хийх юм. Тэгээд 10хан хувь аваад биш цагын 120$ с эхэлж цалинждаг. Монголд байгаа хүмүүст тийм боломжгүй учраас хэдэн хувийг л авч өгч явуулж үйлчилнэ тэгэхэд зарим хүмүүс би авхуулж байгаа гээд арай л хөөрчихсөн мэт аашлах юмаа. Хүнд баярлалаа гэж хэлж мэдэхгүй. Мэдээж бүх хүмүүс биш гэхдээ маш их хүмүүс дээр ажиглагдаж байна. Тэрийг тэгээд хараад өгөөч гээд харуулчихаад мэдээж бүгдийг авах албагүй гэхдээ зүгээр л баярлалаа гээд хэлэхэд надад сэтгэл сайхан болоод явчихдаг юм. Тэгэхгүй ок ок эсвэл бүр таг эсвэл юу вээ ямар даварсан үнэтэйн гээд би үнэ зохиогоод хэлж байгаа юм шиг ккк хааяа стрэссдхээрээ хүмүүсийн хэлснээр гүйгээд байгаа ч юм шиг ер нь хийхээ болиноо гээд л дургүй хүрнэ тэгээд захиалгууд орж ирэээд мөнгөө бодохоор бас хийхгүй байснаас мэдээж хамаагүй дээр ккк зарим өдөр үнэхээр сайхан ажил юмаа дэлгүүр хэсээд л гээд аймар аз жаргалтай заримдаа хийхээ болиноо гээд л ккк инээдтэй ч юм даа.. сүүлийн сар гаран хийж эхэлсэнээс хойш нэг иймэрхүү л өдөр хоногууд өнгөрөх шив дээ…
Энэ хүнд талархаж мэддэггүй эсвэл манай Монголчуудын зан уу? Эндхийн хүмүүс бол ямар ч ажил хийж байсан би энүүнд төлж байгаа юм чинь гэсэн үүднээс биш энэ надад тусалж байна гэж харин ч маш талархаж эелдэг хүндэлж харьцдаг. За дандаа стрэссдсэн хүмүүс тэгсэн ингэсэн гээд баахан юм биччихлээ мэдээж зөвхөн энэ талаар нь харж болохгүй. Юмаа мэддэг, юу хүсч байгаагаа, юу авахаа мэддэг соёлтой, эелдэг харилцаатай сайхан бүсгүйчүүд маань бас байна. Мэдээж байлгүй яахав 🙂 Дараагийн удаа би брэндийн талаарх бодол, нөгөө урд нь яриад байсан эмэгтэй хүнд байх ёстой цүнхнүүд, гутлууд гэх мэт пост оруулнаа. Би цүнх гутал илүү их санал болгох дуртай чанартай гутал, цүнх эмэгтэй хүний чимэг энэ 2р ямар ч хувцасыг холиод чанартай загварлаг харагдах боломжтой. Тиймээс хямдхан, хөлөнд эвгүй гутал битгий авч бай. Хүн өглөө орноосоо босоод л гэрээсээ гарахдаа гутлаа өмсөнө. Өдөржин гуталтайгаа явсаар гэртээ ирээд гутлаа тайлаад орондоо орно. Тиймээс гутал, ор 2оо сайн сонгож авах хэрэгтэй. 😉
За надаар нэг иймэрхүү л сонин хачинтай л байх шивдээ харин одоо өнөөдрийн постны гол утга учир өмссөн хувцасруугаа оръё. Удаан хүсч байсан Chloé.н Drew bag! Илүү дутуу юмгүй энгийн хэрнээ цаанаа л хайр татам үзэсгэлэнтэй. Тийм биш гэж үү? Сүүлийн үед шинээр авсан цүнх болгон л урт оосортой хажуугаар үүрдэг за тэгээд ихэвчлэн гинжин оосортой байх болж. Угаасаа моданд орж байгаа брэндүүдийн гаргаж байгаа цүнхнүүд дандаа л ийм загвартай байх болж тэрнээс гадна энэ цүнхнүүд маань ямар биед эвтэйхэн үүрэхэд амар гээч. Энэ цүнхийг Америкаас нэг хөөрхөн охин надад дамжуулж авч өгч явуулсан бас хэд хэдэн энд байхгүй нүүрний будгуудтай хамт. Thank you Anuhandai. ♥ Хэн нэгэн чиний хүссэн юмыг зориод ажил болгоод авч өгөөд явуулах, ирэхийг нь хүлээх догдлох аваад задлах, харах, мэдрэх, барих , хэрэглэж үзэх гээд маш сэтгэл хөдөлгөсөн гоё байдаг юм байнаа гэдгийг мэдэрсэн кккк Надаас юм захиалж авсан охид яг тийм байдаг байхдаа гээд л их л гоё санагдаж байлаа. 🙂 Аа нээрээ энэ цүнхийг авахыг хүсч байгаа хүн байвал 1850$ хямдраад 1500$ нэг ширхэг USA.s ирэх боломжтой байгаа шүү. Хүсч байгаа хүн байвал надтай холбогдоорой. Энэ цүнх энэ загварууд ерөөсөө хямдардаггүй! Манай эндээс зардалтайгаа илүү үнэтэй очно. Drew bag-Cement pink-Small size шүү. Би энэ цүнхний хэмжээн дээр толгой эргэж байгаагүйгээрээ эргэсэн. Энэ small size гэсэн хэрнээ medium баймаар хэмжээтэй. Хүмүүс смоллийг нь мини шиг хэмжээтэй гэж бодоод байгаа. Харин medium нь ёстой утгагүй large баймаар том юм байнлээ. Тиймээс авах гэж байгаа хүмүүс бол юм юм орчих зайтай минийх шиг Small.г аваарай гэж санал болгох байна. 😉
Энэ цүнхээ өнгөрсөн жилийн өвлийн коллэкцд байсан Zara.н сул ноосон цамц болон Freddy leggins Sebastian Milano.н туфлтэй хослуулж өмслөө. Энгийн хэрнээ загварлаг эмэгтэй хүн болгоний өмсөх дуртай стиль. Ялангуяа ийм цамц асуусан охид зөндөө харамсалтай нь одоо олдохгүй. Тэр үед нь би цөөхөн зарж байсан. Энэ эртүүз би урдах постон дээрэ бичиж байсан миний амьдралдаа өмсөж байсан хамгийн биед эвтэйхэн жийнс юм шиг харагддаг сунадаг иртүүз. Зүгээр нэг иртүүз гэхэд үнэтэй юм шиг хэрнээ өмсөж үзээд чи мэдрэх болно. Би энд наймаа хийхгээгүй байна гэхдээ хэд гэдэг юм болоо гэж бодож байгаа бол 420,000 төгрөгт очиж байгаа. Нилээн хэдэн охид захиж авсан бүгд happy байгаа. Зарим охидийнх замдаа явж байгаа, 😉
Туфльний хувьд миний дуртай гутлуудын маань нэг. Pointy буюу шөвгөр хоншоортой гутлууд хөл өвтгөөд урдуураа жаахан алхахаар бариад хэцүү байдаг. Энэ харин маш зөөлхөн хөл өвтгөдөггүй. Могойн арьсан өнгө цамц, цүнхтэй хосолж Sandwich look бүрдүүлж байгаа юмаа ккк. Дээгүүр өмссөн хувцас эсвэл цүнхээ гуталтайгаа хослуулах нь Sandwich look гэж нэрлэдэг. FB дээрээс хараад байхад Монголын үндэснийи телевизийн нэвтрүүлэгч Одзаяа байнга тэгж хослуулж Сэндвич лүүк харагддаг ккк анзаарч байгаагүй бол хараад үзээрэй. Ямар нэг муу санаа агуулаагүй болно их загварлаг хөөрхөн бүсгүй шүү дээ. 🙂
Дуртай дуугаа оруулах гэсэн татаж авч болдоггүй ээ тиймээс доор Youtube бичлэгийг нь шууд орууллаа. Миний сүүлийн хэд хоног дурлаад байгаа шинээр нилээн хүчтэй түрэн гарч ирж байгаа 20 хон настай Англи- Албани эрлийз дуучин охин Dua Lipa- Be the one гээд дуу. Сонсоод хамтдаа дурлаарай ккк
За хэдэн өдөр дарааллаж бага багаар янзалсаар удаан хүлээсэн постоо орууллаа. Одоо манай энд 12.31 болж байна. Би нь нүүр амаа будаад нөгөө хувцасаа өмсөөд ажилдаа гарлаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Өдрөө/ оройгоо сайхан өнгөрүүлээрэй! Babai
Чиний Оогий ♥
Outfit Details: Leggins- Freddy
Sweater- Zara
Pumps- Sebastian Milano
Bag- Chloé Drew
- Rings- H&M
17 Comments
neeeh saihan bolood yvchdiishuu bur odriig saihan ongoruuleerei UGD
Bayarlalaa vneheer goë setgel saihan ajilaa hiilee yag iiiiii avj chadahgyi ch sanaa ih avdag shvv bayarlalaa amjilt bvh umand l setgeliin hattai øødrøg baigaarai Amjilt ??????
bich gsn chamtai adilhan taw tuhku gazar bh durgui e uhriin ordnii zan chanar yum bolu gj bodod bga shd. inghed yunii ord yum be oogino
Тийм шүү ордтой холбоотой юм бнлээ. Би жинлүүр-хурдан тав тухтай байдлаа алддаг гэж у шиж бсийн бн. бас чийгтэй газар тиймэрхүү зүйлс хурдан мэдэрч таагүй болдог кк
өдөр болгон орж шинэ пост оруулсан байна уу гэж үздэг өнөөдөр ажил ихтэй байсан жоохон ядарсан байсныг хэлэхүү юу дутуу билээ гэж бодож байгаад гэнэт блогруу ороогүйүгээ санаад орсон чинь хөөх шинэ пост 🙂
Юун хөөрхийн ккк хамт байдагт баярлалаа ?❤️????
Ene blog maash ih taalagddag shuu. neeeg ih saihan eyreg energy medregdee l yvchdiin.
???
sain uu.emegtei hund bh hamag saikhan zuil chamd bnaa.yag l tsetseg shig saikhan ohin . amjilt husie
Thank you so much! ☺️?
Yostoi mundag ohin shuu! Urgelj tsoglog baigaarai ?. Ih goy goy medeelel, heregtei zuil oruuldagt bayarlalaa ?
❤️❤️❤️
hi ooriin cin goy goy postiig unshaad emegtei hun gedgee iluu ih medreh yumaa .
Bas huvtsas songolton deer ogch bga zuvulguunuud cin mash ih taalagddag shuu garaaraa bariad bieeree medreed helj bga cin yag l barag buh emegtei goy haragdaj bga yumaa nadad yah bol gj ih ergelzdeg shuu ter bolgond ni yag l taarsan hariult bolj chaddag
Баярлалаа. ❤️
Хөөх санамсаргүй орсон чинь шинэ пост орчихсон байна шдээ. Ямар их баярлаваа. Удаан хүлээлээ шүү. Уншаад үзсэн чинь харин жаахан стрэсстсэн бололтой. Муухай ааштай, хүнд талархаж мэдэдгүй хүмүүсээс болж хөөрхөн царайгаа битгий үрчийлгээрэй хэхэ. Би нь нөгөө стиль, имиджээ тодорхойлуулы гээл бичээд байгаа Мөнхцэцэг ш дээ. Хариу бичсэнд баялалаа. Болох талаас нь бодоод үзээрэй хэхэ.
Ккк заа Дубайд байгаа гэсэн охин уу.. Мэссэж бичнээ ?
Mon mon kkk. Bayarlalaa. Hariu huleej baiya