Fashion, Winter

B L A C K – BYE BYE WINTER!

Zürichcity - March 23, 2016


Өдрийн /Оройн магадгүй өглөөний мэнд! өнөөдөр үдээс өмнө завтай болохоороо ахиад нэг пост оруулчихъя. 🙂 Энэ зургаа 2 сарын сүүлээр авсан гэвч одоо л оруулж байна. Албан ёсоор өвөлд баяртай гэж хэлцгээе тэгэх үү? Зузаан хувцаснаасаа салж нимгэн, өнгөлөг хувцасуудаа өмсөх цаг иржээ. Монголд хэр байна даа? Манай энд ч бараг жинхэнэ өвөл болсонгүй дээ… Дулаахан сайхан л өвөл боллоо. Өнөөдөр бас нартай сайхан л өдөр байна. 🙂

Ирж буй улирал хүн бүхэнд аз жаргал авчирсан нартай өдрүүд их байдаг түүнийгээ дагаад хүнд өнгөтэй зузаан хувцаснаасаа салж цайвар гэгээлэг, гэрэлтсэн дулаан өнгүүд өмсөж өвлийн ичээнээсээ гарцгаая! Мод, навчис нахиалаад л, fresh агаар, дулаахан салхи, нар гийсэн дулаан өдрүүд. Ааа хичнээн сайхан бэ? 🙂 Төсөөлөөд бичихдээ аз жаргалтай болчихлоо хихи
Гадуур дэлгүүр хэссэн ч урамтай цэцгэн хээтэй дулаан өнгийн хувцаснууд их харагдаад цаанаа л шинэ хувцас авмаар… Жилд дор хаяж 2 удаа хувцасаа эмхэлж цэхцэлж шкафаа ялгах хэрэг гардаг. Миний ажил ч нэмэгдэж эхэлж байна. Яагаад гэвэл хүн бүр шинэ улиралд шинэ хувцас авахыг хүсэхээс гадна хэрэгтэй хэрэггүй хувцасаа ялгахад тусламж хэрэг болдог. Энэ маань стилист болон personal shopper.н бас нэгэн хийдэг ажил юмаа. Хаврын өнгүүд ямар байдгийг дараа харуулнаа гэхдээ улирал улиралын төрлийн хүмүүс байгаа чи аль н вэ гэдгээ мэдээд тухайн улиралд чамд зохих өнгөнөөс гэгээлэг өнгийг энэ улиралд сонгож өмсөх нь зүйтэй. Хавар болж байна гээд заавал хаврийн өнгө өмсөх албагүй. Намар болж байна гээд навчны шаргал г.м хэр баргийн манай Монголчуудад зохихгүй өнгө хүн бүр өмсөх гээд байдаг. Өмсмөөр санагдтал угаасаа дэлгүүрээр гадуу битүү тийм өнгүүд байдаг учраас. Ингээд ярихаар нөгөө л өнгөний анализ хийлгэж мэдээгүй хүмүүс ямар өнгө зохихоо мэдэхгүй шүү дээ. Манай энд хавиар байгаа хүмүүс надтай уулзаж хийлгээрэй. Монголд байгаа хүмүүс эсвэл гадаадад байгаа хүмүүс ойр хавьдаа тийм зөвлөгөө өгдөг хүн байна уу сураглаж асуугаарай. Хүн бүр амьдралдаа хийлгэсэн байхад хэрэгтэй та ямар хувцас авахуу ямар өнгө вэ гэж эргэлзэхгүй цаг маш их хэмнэж өөртөө зохисон өнгийн хувцас (будалт г.м) өмсөж үргэлж positive гэрэлтэж харагдах боломжтой. Colour and image consultants гээд хайгаад үзээрэй. 😉 Магадгүй хүсвэл чи курс хийгээд сурч болно энэ чиглэлээр сонирхож байвал. Манай энд 2,5-3 цагийн зөвлөгөө өгөхөд 400.- swiss francs байдаг 800,000 төгрөг орчим гэсэн үг.

Өнөөдрийн өмссөн хувцасны тухайд гэвэл дээрээсээ доошоо хав хар. Дэлгүүр хэсэнгээ авсан зураг. Эхэнд байгаа хэдэн зургуудыг харахад 1 ондоо ертөнц сүүлийн хэдийг харахад бас арай нэг өөр байгаа биз? Тэгэхээр авхуулж байгаа орчин , фоноо хэрхэн сонгох нь маш чухал байгаа юм. Зүгээр л тэр жаахан хэсэг нэг сонин дэлгүүрийн буланд авахад миний хувцаслалт цаанаа нэг funky ч юм шиг за тэгээд цаашлаад манай эндхийн төв гудамж Bahnhofstrasse ороод ирсэн арай classy ондоо болж харагдаж байна. Би пад хар хувцас байнга өмсөөд байдаггүй хааяадаа өмсмөөр санагддаг юм. Уруулаа бараанаар будаад бараан хувцас өмсмөөр…
OUTFIT DETAILS:
HAT (малгай) – Eugenia Kim ЭНД нэг дэлгүүрт харчихаад дурлаад үнэтэй байсан тэр үедээ аваагүй хэдэн өдөр дарааллаад бодогдоод салдаггүй тэгээд очоод авсан даа хэхэ Бодогдоод салахгүй байвал ажиллаж байгаад авах л хэрэгтэй гэж миний зарчим. 😉
Fake fur jacket – Balmain x H&M (өмсөөд явахаар ямар гоё юм бэ күүл гээд л гудамжинд их комплимэнт сонсоно кк)
Bag- YSL Өөр цүнхгүй юм шиг л энэ цүнхэнд дурлаж байнга бардаг болсон доо… кк
Boots- Sandro Paris cool бгааз би энэ гутланд дуртай. Сүүлд хямдралтай олж авсын. Монгол руу явуулж зардаг юмуу гэснээ хүнд болохоор нь заза гээд боличихсон. 🙁
Дотуур өмссөн dress– Balmain x H&M
Tирко H&M кк ийм тирконоос нилээн хэдийг авсан хэдэн жил болж байна. Зузаан, урагддаггүй тэгснээ хальт гялалзаад нээх гоё байдаг. Боломжийн үнэтэй мөртлөө сайн тирко 😉 Өвөл юбка. платан дээр давхарлахгүй өмсөхөд аягүй зүгээр байдаг.
Earring- Chanel Sunglasses-Valentino
За миний ажилдаа явах цаг боллоо. Дараагийн пост хүртэл түр баяртай.
Have a nice day UGD`s!

Чиний Оогий ♥

 

image
IMG_3422IMG_3403image
IMG_3390 IMG_3407IMG_3391
IMG_3405
IMG_3411


IMG_3432
IMG_3435 IMG_3463imageimageIMG_3466imageimageIMG_3466imageIMG_3471
IMG_3491

Thank you for reading my post.

You Might Also Like

1 Comment

  • Hongoro April 8, 2016 at 14:40

    Huurhunuu amjilt

  • Leave a Reply