Fashion, Inspiration, Spring

B E I G E

Zürich Switzerland - March 29, 2016

 

Hello UGD`s! Нартай сайхан өдрийн мэндийг Цюрихээс хүргье! Жинхэнэ утгаараа хавар болжээ. Худлаа ярьсан хүнд зун шиг халуун наранд шарагдаад балкон дээрээ шилээ зүүгээд постоо бичээд сууж байна. Өглөө сайхан унтаж амраад

босоод смүүтийгээ уучихаад гарч гүйчихээд орж ирээд гэртээ дасгалуудаа хийж байгаад усанд орчихоод жижиг юм идчихээд одоо блог дээр цаг гаргаад ажлаад сууж байна. Бүтэн сайн өдрийг энэнээс өөр яаж сайхан эхлэх билээ! 🙂 Сүүлийн хэдэн өдөр богино хэмжээний кинон дээр нүүр будалт үс зүс хариуцаж ажилласан завгүй өдрүүд байлаа. Жүжигчид нь эрэгтэй хүмүүс тоглосон болохоор нэг их хийгээд байх юм байхгүй амархан байлаа гэхдээ өглөөнөөс орой болтол өөр газруудад зураг авахад нь байнга камерт нүүр нь тослогтохгүй байх, үс зүс нь аятайхан байх эсвэл арзайлгах гээд л байнга хамт байхгүй бол болохгүй амархан юм шиг хэрнээ хүлээж харж суусаар маш их ядардаг юм байна. Богино кино мөртлөө мундаг уран бүтээлчидтэй хамтарч гаргаж байгаа том прожэкт юм байна. Кино хийж байгаа групп бүгд Испаниас ирсэн. Director нь нилээн алдартай хүн аймар хөөрхөн жижигхэн бас эрэгтэй хүн сонирхдог (цэнхэр 😛 ) Би тийм хүмүүстэй аягүй амархан ойлголцдог ер нь дуртай гээд хэлэхэд болно. Тэдэнтэй ойлголцоход амар, яг эмэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг бараг л заримаас нь илүү. Нэг тийм алцгар, хөгжилтэй, мэдрэмжтэй үргэлж цоглог good vibes тай байдаг цаанаа л гоё хүмүүс ккк Цанаасаа тэгээд төрчихсөн хүмүүсийг эцэргүүцээд янз бүрээр хэлээд гадуурхаад байдаг хүмүүсийг ойлгодггүй юм. Надад тийм зөндөө гадаад найз залуус байгаа ккк Ядаж байхад дэндүү тасархай залуус шүү. Харамсалтай ч юм шиг тээ. Испанид бол бүр тал нь ижил хүйстэнгүүд байдаг гэж байгаан шд. Хмм.. манай Монголд бас их байдаг гэж сонссон. Ихэнх нь нууцалж байдаг юм шиг байнлээ. Бүүр эхнэр хүүхэдтэй г.м… хэцүү хув заяа шүү байгаараа, хүссэнээрээ байж чадахгүй… за тэр ч яахуу кино энэ зун 6 сард нээлтээ хийж Цюрих хотын нуурын эрэг дээр зохион байгуулах хотоос уран бүтээлчидтэй хамтарч гаргаж байгаа гадаа гарах кино залуусын цагаа өнгөрөөх газар байгуулагдах газар гарна гэсэн тэр үед нь ямар болсныг нь харцгаая кк

Нэг иймэрхүү өдрүүдийг л өнгөрөөлөө тa нараар минь юу байна даа?

2016.3.26 өдөр. Долгионтой үс, уранхайтай өмд, далий хэрчээстэй цамц, espadrilles, chloé bag.. Ийм далий хайчилсан загвартай цамц ямар удаан хайваа? Дотроо бодоод л яваад байсан харин санаандгүй ажилаа хийж дэлгүүр хэсч яваад олсон шд хэхэ МANGO.d knit хэсэг дээр нь байгаа шүү 😉 Цайвар адил өнгийн ноосондуу өмдтэй өсгийтэй гуталтай бас кэттэй өмсвөл гоёо!
Цагаан + beige цайвар шаргал өнгө. Маш их моданд орж байгаа өнгө. Их цэвэрхэн, элэгант харагдуулдаг санагддаг. Хослуулаад шаргал цүнх баримаар л байлаа даанч надад байдаггүйн байна. Гэхдээ сүүлд авсан Chloé жаахан ягаан туяатай зохицохгүй юм алга тиймүү? 🙂
Анх удаа саяхан авсан (удааааааан хүсч байж олж авсан) Chanel Espadrilles.aa өмсөж пост оруулж байна. Хөөрхөн байгаа биз ккк хөлөнд маш эвтэйхэн гэж яана. Өмсөөд л баймаар…
Авах гэж сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа харамсалтай нь дэлгүүртээ хааяа л ирдэг ирэхдээ цөөхөн ирээд л 1 өдрийн дотор зарагдаад дуусчихдаг. Ер нь chanel дэлгүүрт орохоор ил тавидаггүй хэдэн зүйлс байдаг юм байна. Захиалж, хадгалуулж болдоггүй хэрнээ хүн асуухад байхгүй гэж хэлдэг худалдагчид нь цаанаа таньдаг хүмүүсдээ нуучихдаг юм бнлээ. Би харин сүүлийн үед энэ хавийн дэлгүүрүүдээр хэт их эргэлддэг болсноор бараг бүгдийг нь таньдаг болоод надад байгаа юмнуудаа гаргаж үзүүлдэг болсон ккк Дэлгүүрийн урдуур явахад үүдэн дээр hey гээд л эсвэл шууд таниад Welcome back гэдэг болсон шд 😛 1 худалдагч бүр оронгуут та зураг авч болноо гэсэн LOL
Aa тийм үсээ яаж ингэж сул, том ороох вэ гэж их охид асуудаг юмаа. Би урд нь зураг оруулж байсан. Зүгээр л үсний хайчаар тагыг нь дарж дээш нь болгож байгаад бөөрөнхий халсан төмрөөр нь гараараа тойруулаад ороочихдог хамгийн гол нь ороосныхоо дараа бүдүүндүү шүдтэй самаар ороосноо задлаад самнаж өгвөл задраад гоё том долгион болноо. Оролдоод үзээрэй. Нэг их хичээхгүй зүгээр ороочиход л гоё болдог шүү. Их амархан 😉 Удахгүй би бүр амар vс ороох хайч захисан байгаа тэрийг ирэхээр нь зураг оруулнаа. Одоохондоо бичлэг хийж оруулна гэж амлахгүй ээ кк
За хонгорууд минь тэгээд амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Маргааш шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн эхлүүлээрэй. Гялалзаад байдгийм шүү!

Чиний Оогий ♥

OUTFIT DETAILS:
Pants:
RALPH Lauren denim & supply

Bag: Chloé

Shoes: Chanel

Watch: Swatch

Chocker Necklace: Zara

Rings & Bracelet: Claire`s

Top: Mango

♥ bracelet: Tchibo

Coat: Zara

imageimageimageimageimageIMG_3598IMG_3993imageIMG_3994IMG_3999IMG_4001imageimageimage

IMG_3570 IMG_3573 IMG_3583
IMG_3605 IMG_3664 IMG_3688 IMG_3714 IMG_3719 IMG_3742

Thank you for reading my post.

You Might Also Like

7 Comments

  • Reply magi April 10, 2016 at 05:09

    vneher uhalag hurhun chadaltai mundag bvsgvi yma.bvsgvichvd bidend im saihan zvilsig vzvlj sanaa zuwlugugu haramgvi huwaltsaj bgad chin setgelese talarhaad hanashgvinee! tsashdih n hvsel murudul,amidrald amjilt saihan bvhni dedig hvsii. 🙂

  • Reply Ono April 9, 2016 at 08:33

    Tanii niitleluudiig unshaad bhd uzel bodol chn ih taalagddg shu. Ta vlog hiiwel goy l bn kk

  • Reply babuka April 6, 2016 at 05:21

    yooy shine niitleluig chin ymar udaaaaaaan huleeeweeee

  • Reply Ck April 4, 2016 at 05:28

    I luvvv yr shoes and bag and brooch and coat and pants and top and accessories and you and yr hair and yr blog and eevriithing!!!!!
    You inspire me, not just me, but all the girls who visit yr blog i beleive….

    • Reply Miss Couture April 4, 2016 at 22:48

      Awww thaank you so much! <3

  • Reply Zolbo April 4, 2016 at 02:52

    Hi huurhnu Tsunh chin goy zohitsoj bnaa, buh zuil ni beige bolchuul neeh goy bishee harinch goy chimj ugch bn

    • Reply Miss Couture April 4, 2016 at 22:47

      Bayarlalaa 🙂

    Leave a Reply to Ono Cancel Reply