Fashion, Inspiration, Spring

SPRING HAS SPRUNG

Zürich city - May 11, 2016

 

Сайнуу үзэсгэлэн гоо дагинуудаа. Энэ постыг унших өдрийн магадгүй оройн/өглөөний мэнд нартай сайхан Цюрих хотоос хүргье. Манай энд сүүлийн хэдэн өдөр бараг л зун шиг халаад үнэхээр сайхан байлаа. Амралтын өдрүүдийг ч ашиглаад блогтоо та нартаа шинэ лүүк бэлдэхээр бас хэд хэдэн төрлийн зураг авхуулаад амжсан. Эхнээс нь хүргэж байна. Мөр гарсан цамц энэ жил бас л трэнд болсоор бүүр хөхний доор ирдэг мөр цээж тэр чигээрээ онгорхой албаар сул том ханцуй нь трапецэн гарын хурууруу унжиж орсон

за тэгээд пом пом буюу бөөрөнхий жижиг чимэглэл, цацагтай бол бүр гоё. Энэ удаад миний өмссөн цайвар хөх өнгөтэй цамц H&M.с авсан. Маш боломжийн хямд үнэтэй ийм хөөрхөн загвартай болохоор ирээд л маш хурдан зарагдаж дуусаад байсан. Би амжиж хэдэн ширхэг олж авч Монгол руу явуулж зарсан байгаа. Амжиж авсан охидууд маань happy байгаа гэж найдаж байна. Гоё нь олдох нь ховор байсан нэг үеэ бодвол одоо хаа сайгүй л харагддаг болж. Би доор хэдэн онлайн шоп линк хавсаргаж орууллаа.

ЭНД  ЭНД  ЭНД  ЭНД  ЭНД  ЭНД  ЭНД ЭНД  ЭНД
Цэцэг навчис дэлгэрээд л хаа сайгүй ногоороод өнгө өнгийн цэцэгс дэлбээлж ургаад, газраар нэг ягаан навчис унасан байх энэ л үе яалтчгүй жилийн хамгийн гоё үе мэт санагдах. Нартай дулаахан өдрүүд байхаар цаанаа л аз жаргалтай байдаг шүү дээ. Миний өмссөн байгаа шорт vintage. Ийм дээр суудалтай өөртөө яг таарсан шорт их хайсан л даа. Харин нэг өдөр надад зориулаад хийчихсэн юм шиг л пэрфэкт таарч байгаа шоортоо олсондоо баяртай байгаа. Аrkreworks гээд америкийн компани байдаг юм байнлээ. Levi`s г.м дээр үеийн өмд, шоортуудыг шинэчилж оёсон байдаг. Өөр levis гоё шортууд байсан боловч надад таарах олдоогүй. Би энэ доор бас хэдэн линк орууллаа. Өндөр суудалтай болохоороо жижиг size.тай байж бариад гоё таарах юм бнлээ. Ялангуяа энэ доор оруулсан levis short бол нормал 26 өмсдөг надад 24 нь таарах юм шиг санагдсан. Хамгийн жижиг нь 25 байгаад надад томдоод байсан. Тиймээс захиалахдаа яг өмсдөгөөрөө захиалвал томдох магадлалтай шүү. Ерөнхийдөө том өмсгөлтэй гэсэн үг. 😉

ЭНД  ЭНД  ЭНД  ЭНД
Аан нээрээ шоорт ярьсан дээр нэг юм хэлье гэж бодлоо. Өчигдөр би энэ доор байгаа цаашаа хараад алхаж байгаа зураг FB хийсэн нилээн хүмүүст эвгүй зураг санагдсан юм шиг байгаан.
Надруу бас мэссэж бичсэн ч хүн байгаа. Чи squat хийвэл уг нь бие чинь пэрфэкт болох гээд байнаа гээд намайг навтгай бөсгтэй л гээд байгаа бололтой кк Би угаасаа тийм Kim Kardashian, Beyonce шиг том өгзөггүй л дээ гэхдээ бас тийм нав навтгай ч биш. Ер нь бол жаахан таргалхаараа мөөм, өгзөг жаахан томорчихдог зундаа спорт хийгээд байнга гүйдэг болчихоор бүр нилээн жижгэрээд л явчихна хэхэ гэхдээ би ерөөсөө тоодоггүй юмаа. Би байгаагаараа л байна. Нээх сэкси харагдах гээд л оцойгоод л, хөхөө хавчаад л ядаад маяглаад байх хүсэл байдаггүй. Магадгүй олон жилийн өмнө 20 жаахан гараад л  жаахан охин байх үед тийм үе байсан байж магадгүй ккк одоо бол өөрийнхөө байгаагаараа л илүү дутуу худлаа fake хиймэл дүр төрх эсгэж ядахыг хүсдэггүй ээ. Би өөрийнхөө бүх зүйлд сэтгэл хангалуун. Бүх юмандаа хайртай. ♥ За тэгээд бас гар чинь сонин том юмаа гартаа жаахан анхаарна байгаа ч гэх шиг. Ажил хийсэн гар ийм болчихдог л юм байна л даа. Байгаа нь л тэр юм чин яах вэ дээ? угаасаа тийм эвдрээд аймшигтай муухай болоод байсан юм байх ч үгүй хааяа зурган дээр жаахан том гарчихсан л байдаг юм. Энэ одоо хөх байна уу г.м сонин сонин коммэнт хааяадаа харагддаг юмаа. Би энд бухимдаад бичээд байгаа юм бишээ зүгээр л хэн нэгнийг байгаагаар хүлээж авч шүүмжилж өө хайхаасаа өмнө сайн талыг нь олж харж байгаасай л гэж. Охидууд минь хэн нэгнийг дуурайж гоё болох гэж өөрийнхөө гоо сайхныг үгүй хийж өөрөө байгаагаараа биш хийсвэр дүр төрхийг битгий бий болгоосой. Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөртөө итгэлтэй байгаасай гэсэндээ л бичсэн юм. Өөрийгөө хайрлаж байж л бусдыг хайрлана. Намайг өгзөгөө томруулаачээ гээд бичиж байгаа хүний профайл зургыг харахад өөр дээрээ нилээн спорт хийж ажиллах хэрэгтэй мэт л давхар ирүү нь унжсан хүн харагдах шиг болсон тийм байж зорьж ирээд л надад зөвлөгөө өгөөд байх шаардлагагүй боловуу хэхэ Гэхдээ би зуны биеэ бэлдээд дасгалдаа орчихсон байгаа. Өгзөгний дасгалаа бас сайн хийж байгаа хихи

За тэгээд үргэлжилвэл өмссөн гутал Zara-өнгөрсөн өвлийн хямдралаар найз охинтойгоо дэлгүүр хэсч байгаад таалагдаад бид 2 хосолж авсан юм. Lace up ийм x-лсэн гутал хувцас газар авч моданд орсоор байгаа шүү дээ. Мэдээж ийм түрийтэй хувилбар нь хөөрхөн байгааз? Одоо бол дэлгүүрээс хайвал харамсалтай нь олдохгүй 🙁 Гэхдээ иймэрхүү гутлууд өөр төрлөөрөө зөндөө байгаа. Доор хавсаргаж орууллаа.
ЭНД- өндөр өсгийтэй өвдөг давсан хувилбар   бас  ЭНД

ЭНД  ЭНД- үнэтэй өндөр өсгийтэй хувилбар    ЭНД

Энэ хувцаслалт дээр ямар цүнх үүрэх вэ гэж удаан бодсонгүй. Миний хөөрхөн Shy Girl яг л тохирно гээд шууд үүрээд гарсан. Ямар хөөрхөн цүнх вэ захияа гээд л их мэссэж ирдэгийн. Энэ Солонгос.н Playnomore (ЭНД) гээд их хөөрхөн fun цүнхүүд хийдэг брэнд байгаа. Авахыг хүсч байгаа бол онлайн захиалж болно бас Сөүл.н Lotte center гэсэн байхаа тэнд дэлгүүр нь байдаг тэндээс хүнээр захиж авхуулж болноо. 🙂 Өнгө өнгөөрөө байгаа. Монгол төгрөгөөр 300,000 орчим байсан санагдаж байна. Чанарын хувьд дажгүй санагдсан. Муу хямдхан харагдахаар лав биш яг л дунд зэргийн бас жижиг мөртлөө дотор нь овоо хөөрхөн юм орчихно. Гудамжинд үүрээд явж байхаар хүмүүс ямар эгдүүтэй юм бэ гээд л тэгээд байдагийн. Миний ичимхий охин чин их олон хүмүүсийн хайрыг хүргэсэн өөлхөн байхгүй юу ванана ккккк 😛

За тэгээд нүүрээ будаад, үс зүсээ янзалаад хувцасуудаа сонгож өмсөөд гарах гэтэл нэг л юм дутаад байна. Энэ сайхан нартай дуртай ягаан, чирнээлэн ягаан цэцэг хаа сайгүй ургасан байхад хувцаслалтандаа өнгө нэмж өгөх шаардлагатай байлаа. Тийм болохоор энэ малгайгаа сонгож өмссөн. Цаак гээд л чимээд өгсөн. Би янз бүрийн малгай өмсөх их дуртай. Байнга нэг л хэвийн байгаа санагдсан үед ч юмуу малгай тавичихад чиний төрхийг өөрчлөөд өгдөг санагддаг. Энэ малгай маань WHO`S WHO гээд брэндийнх. Хувцаснууд нь бас их чанарлаг, загварлаг онцгой гоё юм бнлээ. Ийшээ вэбсайт

руу нь зочлоод сонирхоод үзээрэй. 😉
Энэ зуны энгийн мөртлөө трэндлэг харагдах хувцаслалт таалагдаж, хэрэг болсон гэж найдаж байна.
Хөөрхнүүд минь урин дулаан ирж байгаа юм чинь энгийн л өмсдөг хувцасаа цааш нь тавьж өнгөлөг хувцасуудаа сонгож өмсөөд цоглог өөртөө итгэлтэй алхаарай. Гялалзаад байгаарай.

Чиний Оогий ♥

IMG_5451IMG_5413IMG_5410

 

imageIMG_5459IMG_5476IMG_5409

IMG_5536IMG_5540IMG_5581imageimageimage

 

Thank you for reading my post.

You Might Also Like

12 Comments

  • Munguu July 22, 2016 at 02:51

    ataarhagchdiin ugiig bitgii toogooroi. chi bol baigaagaaraa l cool shuu dee bayarlalaa mash olon online goy shopiin link tavisand.amjilt husey uragshaa

  • handa May 16, 2016 at 11:50

    uneheer goe iim goe bie haa tsarai zvs urt hol tasarhai bnaa taalagdaj bna amjilt huurhunuu mine

  • Зулка May 13, 2016 at 04:13

    Вааав, хэлэх гоё үг олдогүй нэээээ

  • Tseegii May 12, 2016 at 17:19

    Sain uu unshihad ih sonirholtoi blaa zun heregjvvlnee

  • Tseegii May 12, 2016 at 17:18

    Sain uu bayarlalaa unshihad ih sonirholtoi blaa zun heregjvvlnee???

  • Jessie May 12, 2016 at 16:05

    Nadaa l lav saihan l ogzog saihan l svmben tsagaan gar bn kk zarim hvmvvs saihan zvilees yaaj iij bgaad neg yum olj harj baij sanaa n amardag yum shig ataarhliin neg helber l dee hvndersen helber n ? you better feel sorry for them instead of being annoyed coz you are way too better than them thats why. All the best for your career and always proud of you my wonderful mongolian girl ??

    • Miss Couture May 13, 2016 at 23:24

      hehe minii unshigch ohid chini iim huurhunshdee thank you ugd mini <3

  • Muugii May 12, 2016 at 08:31

    Iim hoorhon goy iluu dutuu yumgui biyetei hunees yaaj oo harj chaddag bnaa hehe. Bi l lav chadahgui yum bn kkk. Hoorhonoodoo amjilt ✌✌
    Bi bas yag iim ondor suudaltai omd short haigaad daanch hamgiin jijig ni hurtel tomdood bhiin bnlee kkk.

    • Miss Couture May 13, 2016 at 23:26

      Buh yumiig huurhnuur harj chadaj bgaa nud hamgiin huurhun shuu 🙂

  • Nomin May 12, 2016 at 04:05

    HI ene odriin mend ug ni mor garsan huvtsas goy l doo gehdee mor bagatai gehiimuu mor jhn dooshoo bol zohih ni her bol???

    • Miss Couture May 13, 2016 at 23:29

      hi zohilgui yahvee. Iim tsamts uuruu mur goy haragduuldag yum. Herwee jijigduu murtei bol murnii emjeer n nariin bish huwsgur zuzaan rezintei,dawhar tsatsargtai huurhun top, platiud baidag. Tiimiig songoj umsuurei. Tegvel goy haragdana gedegt itgeltei baina. Zaawal goyiig olj umsuurei huurhnuu.;)

    Leave a Reply to Nomin Cancel Reply