Fashion, Spring

TREND|PLATEAU SANDALS|LACING BOMBER JACKET

Zürich West - May 13, 2016

 

 

Hello UGD`s Happy week-end! Энэ удаагийн постоороо энгийн street style бүрдүүллээ. Трэнд болоод байгаа платформ ултай сандаал болон бомбэр жакэт + x л сэн дитайлтай. Миний өмнө нь хэлж байсан хайгаад байсан пэрфэкт бомбэр олчих шиг боллоо гээд байсан нь энэ ирсэн. Хойгуураа xx дитайл бас энэ жилийн трэнд beige саарал 2 н яг дундах өнгө. Зөөлөн биенд эвтэйхэн материал ерөнхийдөө бүх юм топ! Ирсэн өдрийнх нь маргааш бөөн баяр болоод өмсөөд дэлгүүр хэслээлдээ. Тэгээд gucci.д нэгэн бомбэр өмсөж үзээд буцаад энийгээ өмссөн чинь ямар сэтгэгдэл төрсөн гээч? Яг үнэндээ шал мяа санагдаад явчихсан хэхэ Шал балай байгаа биз…
Мэдээж 3000 гаруй долларын үнэтэй жакэтний хажууд тэгэхээс ч яахав дээ. Энгийн үед өмсөхөд бол давгүй санагдаж байгаа. NAKD гээд онлайн шоп сүүлийн үеийн трэнд болж байгаа хувцаснууд бас бус брэндийн хувцасууд зарагддаг дэлхий даяар үнэгүй shipping хийдэг юм байнлээ. DHL.р маш хурдан ирдэг. 1,2 хоноод л ирдэг. Супер бгааз? 😉
Би xs өмсөж байгаа. Яг өмсгөлөөрөө таарч байгаа хэдий ч зураг авхуулсаны дараа хараад байхад 1 размер том байсандаа ч зүгээр юмуу гэж бодсон. Гэхдээ мөрнийх нь оёдол н 2 тийшээ унжаад бас дэмий ч юм шиг. Захиалах бол өөрөө сайн харж байгаад захиалаарай. Моделуудын өмссөнг харахад сул гоё бнлээ. Надад burgundy-улаан хүрэн өнгө н бас таалагдаад л байгаа. Ахиж захиж авдаг ч юмуу гэж бодоод л байж байна.
За өнөөдрийн онцлох 2дох зүйл маань Stella McCartney шаргал платформ сандаал. Энэ зуны байх ёстой гутлуудын нэг шүү охидоо! (мэдээж яг энэ биш платформ сандааль) Ялангуяа сүүлийн үед одууд, бүх загварлаг бүсгүйчүүд Stella.н ийм ултай одтой, металан, арьсан plateau shoes өмсөж байгааг анзаарсан байх. Би авах юмсаан гээд л бодоод яваад байсан. Манай энэ хавиар ховор байсан харин санаандгүй дэлгүүр хэсч яваад энэ сандаалийг нь олсон. Маш хөнгөхөн хөлөнд амар санагдсан. Мэдээж 700 орчим $ байснаас 60% хямдралтай олж авсан happy гэж жигтэйхэн. Хямдралд дургүй эмэгтэй хүн гэж ер нь байдаггүй байхаа тэ? 1 реклам байдаг шдээ тээ 1 туфль 150$ гээд дэлгүүрт байтал хэн ч нэг их тоохгүй хажуугаар нь өнгөрөөд л яваад байдаг. Харин 700$.с % 150$ гэхээр булаацалдаад ёстой нөгөө алаан болдог кккк тэрэн шиг бас худлаа дэлгүүрүүд байнаа. Угаасаа оригинал үнэ нь л тийм байхад тэдээс хямдраад тэд болсон гээд ихээс багасгаад бичээд байдаг. Тэгэхээр яалтчгүй хүүеэ ийм сайн хямдарсан байхад авий гээд авдаг. Тиймээс шоппин хийхдээ хэт хямдарсан зүйлсээс болгоомжтой! 🙂 Би ч энэ насандаа дэндүү их дэлгүүр хэссээр брэнд, чанар хараад тэрийг ялгах асуудалгүй болсон юм шиг 😛
Монголд жаахан охин байхын л найз охинтойгоо Выставка, 3 хорооллын хэдэн дэлгүүр юм авахгүй байж гоё юм хараад л хэсээд явдагсан. Тэр үед манай Улаанбаатарт гоё дэлгүүр ховор байжээ. Одоо бол зөндөө гоё дэлгүүрүүд нээгдсэн байхдаа…
Бодоод байхнээ би ер нь багаасаа л загварт хайртай, чамин тансаг зүйлсд дуртай, хэдий дуртай юмаа авч хэрэглээд байж чаддаггүй ч гэсэн их юм голж шилсэн хүссэн юмаа заавал авч санаа нь амардаг тийм охин байж. Fashion бол яах аргагүй миний Passion.  •She designed a life she loved•
гэж өнөөдөр уншаад нээх гоё санагдаад явчихсан. Улам их хичээж хүссэн амьдралдаа зорилгодоо хүрэх ёстой гээд их урам зориг авлаа. Та нар маань ч гэсэн юу хүсч байна, ямар ажил хийвэл юу хийвэл аз жаргалтай болж байна тэрийгээ мэдээд заавал чамайг аз жаргалтай болгож байгаа зүйлээ л хийгээрэй. Гэхдээ хүссэн үедээ хүссэн бүхнээ хийхэд цаг нь болоогүй үе байдаг. Хэрвээ чи залуу байгаа бол түүнд сэтгэлээр уналгүй зорилгынхоо төлөө түр зуур ч гэсэн хүсээгүй ажилаа хийх ёстой үе байдаг. Гэхдээ тэр бол түр зуурынх л байх хэрэгтэй гэдгийг санаарай. Орчиндоо бус зорилгодоо уус. Мэдээж эсвэл удаан суралцах. Тэр бол чамд өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Өөрийгөө пуужингийн хурдаар амжилт олох ёстой гэж бодох хэрэггүй бага багаар өсөн дэвжиж үүнээсээ таашаал авах хэрэгтэй гэж Пол Смит хэлсэн байдаг. Амжилт хүсье үзэсгэлэн гоо дагинууд минь. Амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлээрэй.

Чиний Оогий ♥

OUTFIT DETAILS:

Lacing Bomber jacket-NAKD fashion (here)

Pants- Zara

T-shirt-Balmain (similar here)

Earrings-Zara

Tote Bag-Gucci

Plateau Sandals- Stella Mccartney (similar here)

Lipstick – Mac Velvet Teddy

Үсээ харин Kendall Jenner inspired hairstyle- here tutorial 

imageimageIMG_5619IMG_5621IMG_5645IMG_5665IMG_5672IMG_5692IMG_5704IMG_5707
IMG_5742
image

image

Thank you for reading my post.

You Might Also Like

1 Comment

  • Nemekhee July 21, 2016 at 12:17

    Your choice is just perfect. ??????

  • Leave a Reply