Beauty, Fashion, Inspiration

BEAUTY ROOM|VANITY|DIY HOLLYWOOD MIRROR

♥ Home sweet Home ♥ - May 15, 2016

 

 

Beauty DIY Vanity details:

Mirror-  Kolja by Ikea

Wall Lamps- Musik by Ikea

Dressing table- Besta Burs by Ikea

Arm chair- Eames Plastic by Vitra

Шинэ 7 хоногийн мэнд хонгорууд минь . Сүүлийн үед ойр ойрхон постууд оруулж байгаадаа би өөрөө баяртай байна шүү. 🙂 Зав зай ихтэй байгаад байвал удаахгүй оруулаад л байна.
Миний маш удаан хүссэн нүүр будах Hollywood mirror/Vanity маань ингэж нэг бүрэн дууслаа. Та нар маань бас өрөөндөө хэсэгхээн газарт л ийм булан хийгээрэй. Эмэгтэй хүн болгон л хүсдэг байх. Өглөө босоод усанд орчихоод эсвэл өдөр орой гарахынхаа өмнө дээр үеийн Hollywood.н одод тайзны ард нүүрээ будаж байгаа юм шиг толныхоо өмнө суугаад нүүрээ будах ямар гоё мэдрэмж гээч! Зөвхөн тэр мэдрэмжээс гадна нүүр будахад хамгаас чухал зүйл сайн гэрэл байдаг.
Энэ гэрэл бол 10 LED гэрэл нэг доор асч байгаа болохоор omg ямар тод гэж бодно. Үнэхээр урамтай. Сүүлийн үед ийм толь бараг хүн болгон л өрөөндөө хийдэг болж нэг ёсондоо моданд ороод байгаа гэхүүдээ. Харин яаж хийх вэ хаанаас олж авах вэ гээд ? байсаар хүмүүс байгаа байх тиймээс би өөрийнхөө ерөнхийдөө бүгдийг нь нэгтгээд бодонгуут бас хөөрхөн үнэтэй болох ч ерөнхийдөө хямдхан DIY аргаа хуваалцъя гэж шийдлээ. Онлайнаар захиалах гэхээр дор хаяж 250$ байсан. Минийх бол ихэнх нь IKEA.s авсан.
1. Толь тусдаа Ikea.н KOLJA mirror ЭНД
2. Ikea Musik ханын гэрэл. 2 ширхэг авна ЭНД арай чанартай үнэтэй хувилбар нь ЭНД (Би энийг нь авна гэж төлөвлөсөн байлаа гэтэл нэг найз маань надад яг ийм гэрэл 2ш байгаа чамд өгь е гэхээр нь хүлээж байгаад авчирч өгсөн Musik буюу хямдхан хувилбар нь байсан. Надад нөгөөдөх нь илүү чанартай таалагдаж байсан ч бүхэл бүтэн 100$ хэмнээд хүн зүгээр бэлэглэж байхад энүүгээрээ хийсэн. Гэхдээ хийсний дараа гоё харагдаж байсан. 🙂 Ингээд 100$ хэмнэчихлээ хэхэ
За тэгээд гэрэл, толь 2 маань уртаашаа яг ижил хэмжээтэй 60см толио ханандаа наагаад харин гэрлээ ханаа цоолж тогтооно. Энэ гэрэл нь өөрөө ямар ч утасгүй ирэх учраас тусдаа дэлгүүрээс асааж унтраадаг товчлууртай бас 2 тусдаа холбох утас авна. Иймэрхүү юмандаа би их муу учраас өөрөө хийгээгүй эрэгтэй хүнээр хийлгэсэн. Хэрэг болвол энд Youtube бичлэг орууллаа харж байгаад хийгээрэй эсвэл хэн нэгэн эрэгтэй хүнд л даатгачих 😉
3. Энэ ханын гэрэл хийхэд хамгийн их орох зардал нь бараг энэ жижиг бөөрөнхий гэрлүүд нь байлаа. 10ширхэг авах болохоор 60 орчим $ болсон. Musik lamp.д таарах гэрэл ЭНД. Ийм гэрэл сонгохдоо урт биш бөөрөнхийг сонговол энэ тольний гол утга учир гоё харагдана!
Бүх юмаа ханандаа тогтоож, утас цахилгаанаа холбосны дараа бөмбөлөгөн гэрлүүдээ хийгээд АСААХ товчлуур дарах л үлдлээ. УАЛА! Миний анхны сэтгэгдэл тийм тод гэрэл асна гэж бодоогүй сюрприз болсон шүү. Ямар гоё мэдрэмж гээч кк
За гэрэл ингээд болчихдог юм байж одоо мэдээж энэ гоё гэрэлтэй минь зохицох нэг их өргөн биш косметикийн ширээ хэрэгтэй. Их л олон газруудаар хайж явсны эцэст бас л IKEA Besta Burs бичгийн ширээг сонгосон доо. Нэтээр хараад байхад бүх л beauty blogger.д охидууд ихэвчлэн ikea ширээ хэрэглэж байгаа. Тэднийхийг хараад байхад гоё харагдах ч амьдаар нь харахаар цаанаа материал муутай нэг л биш байсан. Тэгээд миний сонгосон энэ ширээ нь гялалзсан болохоороо арай тансаг бас 2 талын хөл нь нарийхан, яг боломжийн 2 татуургатай за тэгээд хэмжээний хувьд пэрфэкт хэт урт биш өргөн биш. Үнийн хувьд 200$ орчим. ЭНД бас ЭНД яг болохоор хөөрхөн загвартай арай хямдхан ikea хувилбарууд хавсаргаж орууллаа. Ороод үзээрэй. Бас нэг ikea будгын ширээ хийх гоё арга бол энэ ALEX DRAWER UNIT 2г аваад суур болгоод дээр нь дангаар нь зардаг гялгар тавиур аваад тавих. Ингэх юм бол бүр ч их тасалгаатай будгаа жижиг сажиг зүйлсээ бүгдийг нь сайхан ялгаж тавихад тохиромжтой.
4. Ийм гоё ширээтэй, тольтой болчихлоо тэгэхээр одоо юу хэрэгтэй вэ? Мэдээж тухтай суух САНДАЛ. Энэ сандалдаа би хичнээн хайртай гээч. Энэ сандалыг сүүлийн үед interior design сонин сэтгүүл, инстаграм, pinterest.р их харсан байх. Трэнд болоод байгаа гэхдээ олон жилийн түүхтэй EAMES Chair! Бариултай бариулгүй дүүжин сандал г.м хэдэн төрлөөрөө байгаа. ЭНД дарж сонирхоорой. Тиймээ тийм ч хямдхан биш ер нь бол үнэтэй сандал гэхдээ тэрийгээ дагаад чанартай. Маш энгийн хэрнээ модерн. Love it! Сүүлийн үед хүмүүс гэртээ хоолны ширээний сандалаар дор хаяж 6 ширхэгээр нь бас оффист, эмнэлэгийн хүлээх өрөөнд эсвэл зүгээр л нэг буланд ганцаараа г.м модерн загварлаг хүмүүсийн сонголт болоод байгаа гэж хэлж болно. Суудал нь зүгээр л нэг пластик байж ямар ч үнэтэй юм бэ дэ гэж бодогдмоор гэхдээ манай найз энэ сандалыг олон жилийн өмнө авсан одоо болтол хэрэглэсээр шинээрээ юм шиг л харагдаж байгааг хараад бас ямар сэтгэл хангалуун байгааг хараад шууд л авсан даа. Мэдээж миний хувь д бодогдоод салахгүй байсан учраас авч л байж санаагаа амраана хихи
За энэ хайртай beauty булан маань ингэж л бүтсэн юм даа. Бүгдийг нь хийж дуустал нилээн цаг орлоо. Та нартаа гутал, цүнхний хэсгээсээ бас сонирхуулах гээд хэдэн зураг хамт орууллаа. Би сүүлийн үед чанаргүй олон юм байснаас чанартай цөөхөн гутал, цүнх хувцас цуглуулна гээд хамаг юмаа зарсаар маш цөөхөн гутал, цүнхтэй үлдсэн. Мэдээж энд гэхдээ бүгд ороогүй сүүлийн үед их барьж өмсөж байгаа favourite.уудаа орууллаа. Бас үнэртэй ус цуглуулах хоббитой 100 гаруй устай болж байгаад чанартай яг түрхэх хэдэн усаа л авч үлдээд 10аад л устай үлдсэндээ хэхэ Гэнэт учир нь олдохгүй новшроод байгаа олон юмнаас залхаж эхэлсэн гэхүүдээ..  Энэ цагаан тавиур Regal маань бас IKEA ЭНД Косметикийн ширээ болон хувцасны өрөөг чимэх хэдэн жижиг зүйлс байдаг. Тэр нь гоё савтай лаа, загварын номууд, гоё бичигтэй эсвэл зурагтай аяга, make-up organizer, гараар зурсан fashion illustration зургууд ханандаа өлгөх бас chanel г.м гоё уут, хайрцаг ямар гоё чимэг болж өгдөг гэж санана… Бүхэл бүтэн өрөө байх шаардлагагүй зүгээр л нэг чамин буланг өөртөө зориулж хийгээрэй хөөрхнүүдээ. Зүгээр нэг толинд хараад нүүрээ будсанаас ийм гоё ширээн дээрээ суугаад будах нь ямар их fun гэж бодно. Энэ пост маань бага зэрэг тус болно гэж найдаж байна. Нүүрээ будаад, нөгөө хувцасаа өмсөөд гунхаад байгаарай миний Монголын үзэсгэлэн гоо дагинууд минь . Өөртөө итгэлтэй байна гэдэг нь энэ бүхний түлхүүр юм шүү. Чи өөртөө итгэлтэй байхад бүх зүйлийг бүтээж чадна, бүгдийг өөрчилж чадна. Тиймээс харц цэх үргэлж өөдөө. Бүх зүйл чамаас өөрөөс чинь л хамааралтай гэдгийг санаарай. Амжилт! 😉

Чиний Оогий ♥

image

IMG_596012985545_1711723752450126_783143151137915854_n13095865_1714231075532727_2650938208276394260_nimageimageIMG_5943IMG_5952IMG_5955IMG_5927

IMG_5961 IMG_5963 IMG_5970 IMG_5964IMG_5974 IMG_5978
IMG_5984
IMG_5989 IMG_5996 IMG_5998 IMG_6003

IMG_6028 IMG_6032

Thank you for reading my post.

You Might Also Like

2 Comments

  • Solboroo May 16, 2016 at 03:17

    Woow yamar goy yum be kkkkk buh yum n uneheer heleh ug alga. Bi ch bas vanity- gaa baga bagaar yanzlaad l goy bolgood l baigaa goy shireen deeree nuuree budah ch boon uram shuu bayarlalaa Oogii

  • mmm May 16, 2016 at 03:15

    үнэхээр их баярлалаа таниас үргэлж бүтээлч гоё сэтгэлгээ, эерэг мэдрэмж, урам зориг авдаг шүү.. заавал ийм хөөрхөн булантай болно оо 🙂 баярлалаа beautiful Ogi ^^

  • Leave a Reply to mmm Cancel Reply