Beauty

ГАЙХАМШИГТ КОКОСЫН ТОСЫГ ХЭРЭГЛЭХ 13 ШАЛТГААН

May 29, 2016

 

Амралтын өдрийн мэнд UGD`s! Та нартайгаа сүүлийн 2 сар өдөр тутмын хэрэглээ болоод байгаа бүхнийг чадагч, гайхамшигт эмчилгээ байгалын бүтээгдэхүүн Coconut Oil ХЭРЭГЛЭХ 13 ШАЛТГААН орууллаа.
1. ШҮД ЦАГААРУУЛАГЧ – Өглөө болгон шүдээ угаахаасаа өмнө 1 цайны халбага кокос тос амандаа хийгээд 15 мин (дор хаяж 10мин) амаа зайлна. Хувцасаа өмсөж байх хоорондоо юмуу нүүрээ угааж байхдаа, өглөөний цайгаа бэлдэх зуураа эсвэл майлээ шалгангаа амаа зайлаад дараа нь шүдээ оогоор угаана. Кокосын тос нь вирус, бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас аман дотор шөнө хуримтлагдсан бүхий л бактери хорыг гадагшлуулахаас гадна, үрэвслийн эсрэг буулинд сайн. Шүд тань гялалзаж цагаарч байгааг хэд хэрэглээд л мэдрэх болно. Өлөн ходоодон дээр тос гэхээр сонин санагдаж магадгүй гэхдээ кокосын тос нь гоё үнэртэй амттай учраас санаа зоволтгүй 😉 Үнэхээр fresh гоё мэдрэмж шүү би өөрийн биеэр мэдэрсэн учраас хамгийн түрүүнд санал болгож байна.
2. Биеийн scrub – Бор сахартай, эсвэл буцалгаад тунаж үлдсэн кофений шаарыг кокосын тостой холиод бүх биеэ, нүүрээ массажлаж үрж өгнө. Арьс тань baby шиг л зөөлхөн болохыг мэдрэхээс гадна маш гоё массаж болж өгнө.
3.Хуурайшсан үсэнд чийгшэл өгөх эмчилгээ – Үсээ угаас нь биш үзүүрээс нь эмчлэх нь хамгийн чухал. Эхлээд үсээ самнаж ширэлдээг нь гаргаж сайхан массажилж байгаад 2 гар дээр кокосын тосоо авч шингэрснийх нь дараа үснийхээ үзүүрээс эхлээд тал болтол нь бүх хэсгээр (бүх угтаа түрхэх шаардлагагүй) түрхээд дор хаяж 30 мин түүнээс дээш 1,2 цаг байлгаад сайн шампоондож угаана. Эсвэл алчуураар ороогоод түрхэж унтаад өглөө нь ч угааж болно. Үсэнд маш сайн чийгшэл өгч зөөлрүүлнэ. 7 юмуу 14 хоногтоо 1 удаа ингэж түрхэж байгаарай. Харин өдөр тутамд үсээ ороож индүүдсэний дараа ч юмуу маш жааханг аваад 2 гартаа хуваагаад үзүүрт нь жаахан түрхээд өгвөл гоё хэлбэрт ороод styling хийхэд амар болоxoос гадна өдөр тутмын арчилгаа болж өгнө. Сардаа 1 удаа үсээ үзүүрээс нь заавал тайрч байгаарай. Богино болчихно гэж санаа зоволтгүй тайрах тусам илүү эрүүл болж хурдан ургадаг. Гэмтсэн үзүүртэй байхад үс угаасаа хурдан ургадаггүй.
4. Сормуусандаа түрхэх – Сормуус ч гэсэн үс түүнд ч бас арчилгаа шаардлагатай байдаг. Дууссан сормуусны будагны багсаар юмуу сормуусны багсаар унтахаас өмнө будгаа арилгасны дараа кокосын тосоо сормуусандаа түрхэж өгнө. Чийгшэл өгөхөөс гадна хурдан ургана.
5.Нүүрний болон биеийн, массажны тос болгон хэрэглэх – Тосны оронд ч нүүрэндээ түрхэж хэрэглэж болно. Зөвхөн хуурай арьсанд биш холимог, тослог арстай ч хүмүүс хэрэглэхэд тослогтож зузаан мэдрэмж төрүүлэхгүй. Усанд орсны дараа биеийн тосны оронд кокосын тосоор биеэ тослохоор ямар гоё зөөлхөн болно гээч! Бас хайртай хүндээ массаж хийж өгвөл маш таатай байна. Халамж тавиад хийгээд үзээрэй тэд дуртай байх болно. 🙂
6. Нүүрний, нүдний будаг арилгахад ашиглах – Хэрвээ нүүр цэвэрлэдэг шингэн чинь дууссан эсвэл нүүр угаадаг саван байхгүй тохиолдолд будагтай нүүрээ тэр чигт ч бүлээн усаар угаагаад (ялангуяа нүдний будгаа) хөвөн дээр кокосын тосоо түрхээд арчвал маш хурдан арилж цэвэрлэгдэх болно.
7.Уруул хатахад кокосын тос түрхэхэд зөөлрөөд асуудлыг мартах болно.
8. Хумсны тойрон арьсанд түрхэх – Гарын болон хөлийн хумсаа янзлахдаа хумсаа авсны дараа тойруулаад түрхэж өгвөл маш сайн эмчилгээ болно.
9. Ваннад усанд хэвтэхдээ – 1 халбага кокосын тосноосоо хийгээд хэвтвэл гоё үнэртэхээс гадна уснаас гараад биеэ тослох шаардлагагүй.
10. Үсэнд бохь наалдвал тэр хэсэгт нь кокосын тос түрхээд үзээрэй. Асуудлаас хялбархан ангижирах болно. 🙂
11. Шалбарсан, шархдсан хэсэг болон батга гарсан хэсэгтээ түрхвэл – үрэвсэхээс сэргийлж хурдан эдгээнэ.
12. Хоол хуурахдаа мэдээж хүнсэнд ашиглаж болно. Гоё амт оруулж өгдөг шүү ялангуяа ногоо хуурахад ч юмуу…
13. Хөлнийхөө ч юмуу үсийг хуссаны дараа хорсоод л сонин болдог тэр үед кокосын тос түрхвэл тайвширч, зөөлөрч, улаан улаан жижиг толбо болохгүй. Ялангуяа эмзэг арьстай хүмүүст…
За тэгээд хөөрхнүүд минь BIO COCONUT OIL худалдаж авбал сайн шүү. Гоо сайханд, хүнсэнд, эрүүл мэндэд бүхий л төрлөөр ашиглаж болохуйц энэхүү гайхамшигт тосыг заавал гэртээ байлгаж өдөр тутмын хэрэглээгээ болгоорой. Би ALNATURA.н Nativ  Kokos Öl хэрэглэж байгаа. Манай энд байдаг хүмүүст Migros.д Alnatura хэсэгт байгаа шүү. Германд DM г.м supermarket.уудаар байгаа. Азийн дэлгүүрүүдээр болон bio бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдээр баc байдаг. Монголд харин хаана байгааг харамсалтай нь мэдэхгүй байна. 🙁

Чиний Оогий ♥

Thank you for reading my post.

You Might Also Like

5 Comments

  • Andy Jackie April 20, 2017 at 19:51

    Блогтоо ойрхон ойрхон хэрэгтэй мэдээлэл оруулж байгаарай. Маш их таалагддаг шүү. Нэг зүйл тодруулах гэсэн юмаа. Extra virgin coconut oil эсвэл organic coconut oil гэчихсэн байдаг нь bio coconut oil-оосоо ялгаатай юу? Extra virgin эсвэл organic-ийг нь хэрэглэж болох уу?

    • Miss Couture May 31, 2017 at 00:19

      Hi dear, баярлалаа. Манай энд Bio {германиар} гээд байгаа нь organic гэдэгтэй адил юмаа ? Аль алийг нь ч хэрэглэсэн болно оо ?

  • Энхлэн November 25, 2016 at 16:21

    Баярлалаа сайхан эгч минь, үнэхээр үлгэр жишээ Монголын үзэсгэлэнт хүчэрхэг хөдөлмөрч эмэгтэй шүү

  • Ида June 5, 2016 at 19:34

    Баярлалаа саяхан австриас авчаад хэрэглэж байгаа . Гэхдээ яг миний санасан шиг үр дүн гарку бхаар сэтгэл дундуур бсан юм. Монгол дээр ийм сэтгэгдэл гараасай гэж боджилаа. Био кокос тос зүгээр юм билээ. Good price.s whipped cream байдлаар нь авсан чинь онцгүй бсан.

  • mmm May 30, 2016 at 04:55

    Баярлалаа, Монголд Америк барааны дэлгүүрт эсвэл Good Price-д нилээн том савлагаатай нь 45к гэж байсан, харчихаад юунд хэрэглэхээ сайн мэдэхгүй байсан одоо бол шууд байнгын хэрэглээгээ болгоноо, дахин баярлалаа UGD 🙂

  • Leave a Reply to mmm Cancel Reply