Summer

S U M M E R 16

MFO-Park Oerlikon Zürich - July 24, 2016

 

 

Helloo UGD`s үзэсгэлэн гоо дагинууд минээ! Шинэ постоороо уулзаагүй нилээн уджээ. Сүүлийн 1 сар жаахан идэвхи муутай байлаа. Би өөрийн personal style төрөл бүрээр санаа өгөхдөө илүү дуртай байдаг тэр чиглэлийг барьж ажиллахыг хүсдэг. Сүүлийн үед зурагчин маань ажлаар ч тэр амралтаар ч тэр ийш тийшээ аялаад надад олдохоон байлаа. Тэгээд л хэсэг идэвхигүй байлаа. Та нар минь сайхан зуншиж байна уу хэхэ наадмийн дараа намар гэдэг хүйтэрчихээгүй биздээ?
Манай энд 7 сар гарч байж л нэг зун шиг зун болж эхэлж байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд бол нар шараад л би борлох дуртай тосоо түрхээд том малгайгаа нүүрэн дээрээ тавиад л хэвтээд байна даа хэхэ Өнөөдрийн хувцаслалт маань эмэгтэйлэг girly байгаа биз. Ийм tulle skirt, tutu ч гэдэг балетчин шиг юбка ноднингоос хойш моданд орсон. Сайн ярьвал уржнан ч байх шүү… кк
Миний өнөөдрийн өмссөн байгаа шиг нь өдөр тутамд өмсөхөд арай дэрвэгэр юм шиг гэхдээ судалтай даавуун цамц, кэт өмсөөд үсээ дээр нь бөөрөнхийлж боогоод өмсөхөд бас хөөрхөн харагдана. Одоо хаа сайгүй хурим их болж байгаа энэ үед ялангуяа гадаадад байдаг хүмүүс сүмд ороод гэр бүлийнхээ хэдхээн хүмүүстэй жижиг хурим хийх нь их байдаг тийм үед энгийн мөртлөө хөөрхөн цэвэрхэн dress өмсмөөр байнаа гээд асуудаг. Тийм тохиолдолд ч дээгүүр нь гоё торон ч юмуу цамцтай хослуулаад гэдсэн дээгүүр тэлээтэй тэлээ нь дээрээ хальт шигтгээн чимэглэлтэй өмсвөл энгийн хэрнээ чамин бас эгдүүтэй Bride болох байхаа хэхэ харин хүний хуриманд очиход өмсөөд дэмий боловуу. Эндхийхэн лав сүйт бүсгүй л тэр өдөр хамгийн үзэсгэлэнтэй харагдах ёстой тэрнээс илүү гоё хувцаслаж болохгүй гэдэг. Мэдээж тэглээ гээд муухай явахгүй ч тэрэн шиг иймэрхүү дэрвэгэр юбка плать өмсөөд очвол түүнийг хүндлээгүй мэт санагдах болно. Нилээн хэдэн охид надаас асуусан л даа хуриманд явах гэж байгаан гоё болж очмоор байна гээд бараг өөрөө хурим хийх гэж байгаа юм шиг dress захиж авах гээд хэхэ Миний өнгөрсөн зуны сүүлийн пост rosa өнгөтэй ийм юбка хэрхэн хослуулж өмссөнийг ЭНД.ээс үзээрэй.
Энэ зун зах ханцуй н ийм тайралттай цээживчүүд их моданд орсон. Харин миний сонголт даавуун биш торон байлаа хэхэ Харин нүүр будалтын хувьд энэ зун Coloured eyeliner гээд трэнд болоод байсан (гэхдээ нэг их хүчтэй блсонгүй кк) сонирхож үзмээр санагдаад л байсан энэ зургуудыг авхуулахын өмнө суурь будалтаа хийчихээд дэлгүүрээс юм авчихаад явж байсан 15 мин Urban Decay.д зуны нүүр будалт хийлгэх бичиг бэлэглэхээр нь очоод байнга байж байдаг өөрийнхөө нүүрийг нээх гоё будсан байдаг Ази охин дээр очоод энэ зуны make up trend ямар будалт байгаа вэ чи надад ямар нүдний будалт санал болгомоор байна гээд асуулаа тэгсэн трэнд үү трэнд гээд мэдэхгүй гацчихлаа хажууд байгаа охиноосоо асууж байна нөгөөх нь бас мэдэхгүй тэгэхээр нь за тэгвэл би ийм хувцас өмсөнөө зураг авхуулах гэж байгаа юм гээд хэлсэн ммм гэж байж байснаа нөгөө л нэг naked палэтний бор өнгөөр будахуу гэнэ? уучлаарай бор өнгөөр зүгээр л энгийн хэн ч гэртээ будна тиймүү.. Хүмүүст зуны будат хийлгэх шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах зорилготой байж юугаа ч мэдэхгүй зогсоод байх юм. Тэгээд би өөрөө сонгож байгаад будсан байгаа цэнхэр номин цэнхэр ч юмуу өнгө сонгоод контур зуруулсан бараг 20мин болоод харсан нээх сонин хэлбэртэй тэгээд л үзүүрийг нь арилгаад өөрөө нэг хэлбэр гаргаж будаад явсан даа хэхэ Аливаа хийж байгаа ажилдаа хариуцлагатай, илүү сайн мэддэг баймаар юм шиг. Хүн болгонд мэдэхгүй зүйл байгаа гэхдээ манай найзын хэлээд байдаг ямар ч асуулт асуусан заавал нэг хариулт өгч бай гэдэг хааяадаа бүр шал тэнэг хариулт өгөөд инээдэм болдог тэрүүн шиг нээрээ л хүний өмнө ангайж зогсож байхаар ямар ч хамаагүй хариулт өгч байгаарай. Хичнээн сандарсан ч байсан үнэхээр мэдэхгүй байсан дөхүүлсэн тэрэнд тохирсон ямар нэгэн хариулт кк
Би үсээ сүүлд нилээн богинохон болгоод тайруулчихсан гэнэт нээх богинохон санагдаад хурдан л ургуулмаар яараад бодогдоод л байсан яаж ургуулах вэ гээд. Тэгэхээр угаасаа л бүр ургахаа больчихдог шдээ тээ. Харин хэсэг тэр бодлоо хаяад сүүлийн үед халуун болохоор ч тэрүү задгай тавихаас түүртээд байнга дээш нь шуугаад байх бас уйтгартай сүлжээд л бас хурдан ургуулах талаар ерөөсөө бодохгүй яваад байсан нэг мэдсэн нилээн урт ургачихсан байсан. Тиймээс энийг би бараг үс ургуулах зөвлөгөө ч гээд хэлэхэд буруудахгүй байх. 😉
1. Үсээ яаж хурдан ургуулах вэ хурдан ургаасай гэдэг бодлоо сэтгээсээ авч хаях
2. Аль болох байнга сүлжээд энгийн үед шуугаад яваад байхаар нэг мэдэхэд маш урт болсон байдаг шүү. Мэдээж өдөр бүр үзүүрт нь тэжээлийн тос түрхээд байх хэрэгтэй. Вазелин юмуу кокосын тос бас түрхэж болно. Өмнөх постууд дээрхи зөвлөгөөнүүд уншаарай. ХАРИН үс хурдан ургуулдаг нэг сонин жор удахгүй оруулнаа. 🙂
Дараагийн пост хүртэл баяртай хөөрхнүүдээ. Энэ зуны хит нээх гоё мэдрэмж эрч хүч өгдөг бүжиглэмээр ч юм шиг зуны дуугаа сонсоод зургуудаа үзээрэй.
Чиний Оогий ♥

OUTFIT DETAILS:

Tulle skirt: Tally Weijl

Lace Croptop: Tally Weijl (Ойролцоо Zarа шинэ загвар ЭНД )

Lace up heels: MAJE (  Төстэй загвар ЭНД бас ЭНД )

Earring: CHANEL

Bag: Playnomore SHYGIRL

Chocker: NA-KD

Гарын зүүлт: Италиас эгч авчирч өгсөн бэлэг 🙂

 

2016 06 22 184856 MFO-Park 00142

image

image
2016 06 22 192207 MFO-Park 00260image

2016 06 22 192835 MFO-Park 00301
image

 

perfect365
image2016 06 22 184158 MFO-Park 000862016 06 22 192744 MFO-Park 002952016 06 22 192250 MFO-Park 00269

IMG_4165

Thank you for reading my post.

You Might Also Like

2 Comments

  • Зулка July 26, 2016 at 03:15

    Сээнуу Үзэсгэлэн гоо минь, үүүнэхээр гого байна ааа, хэлэх үг алга. Би чамайг ажиглаад л байдаг надад үнэхээр чиний стайл таалагддаг. Яг л миний стайл. Сто күүл
    Өдрөө сайхан өнгөрүүлээрэй, ойрд хараагүй сайхан байлаа хонгороо

  • helele July 25, 2016 at 14:33

    too much things going on…:D
    Buh yumaa trendy bailgah gej uzeh hereg bnuu hehe
    Ene lace crop topiin door zugeer jinsen umd yumuu urt yubka(deed taliinh ni ugaasaa hangalttai skin haruulj bgaa bolohoor) umssun bol, eswel ene yubkiin deer yamar ch heegui tsulgui off-the-shoulder tops yumuu zugeer pudwolk ntr umssun bol iluu goy bh bsan bha 🙂
    Nudtei tsunh buuuuur iluu .
    Gehdee l uuriinhuuruu , huurhun shuu!!! Ulam ih amjilt husiyee

  • Leave a Reply