Inspiration, Lifestyle

DESK MAKEOVER – DIY

Home Sweet Home - July 25, 2016

 

 

Hi UGD`s ♥ өнөөдөр та нартайгаа хэдхээн хоногийн өмнө хийж дууссан шинэ Бичгийн Ширээ.гээ хэрхэн хийсэн талаараа хуваалцъя гэж бодлоо. Зөндөө удаан л том талбайтай ширээтэй болохыг хүсч байлаа. Яг авахыг хүссэн ширээнүүд маань авахад арай л үнэтэй байсан дор хаяж 400$ орчим байсан. Тэрнээс гадна том ширээтэй байгаад хүссэн компютер минь бас байхгүй болохоор хичнээн том ширээтэй байгаад яах билээ гээд хойшлуулсаар байсан. Сүүлийн үед блогоо идэвхитэй хөтөлж явуулах идэвхи сулраад байгааг мэдэрсэн болохоор өөртөө урам зориг өгөхийн тулд идэвхитэй ажиллахын тулд тухтай хүссэн гоё ширээгээ бүрдүүлэх ёстой юм байна гэж шийдээд хүсч байсан iMac.аа авсан. Хамгийн сүүлийн загвар 5К display.тэй  өөр юу юу ч билээдээ кк  Hүүрээ буддаг Vanity булан хийсэн шдээ (блогний уншигчид бол мэдэж байгаа байх ЭНД) тэрнийхээ нөгөө буланд бас нэг хайртай гоё булантай боллоо. 🙂 Ширээнийхээ л ард суугаад юм хийгээд байдаг боллоо шүү хэхэ Би энэ ширээг хийхэд нэг их мөнгө төлөөгүй нийт 100$ орчим болсон. Тэгсэн мөртлөө энэ ширээ тийм ч хямдхан харагдахгүй байгаа гэж бодож байна. Хөлийг нь алтлаг өнгөөр будаж өгсөн тавцан нь бас гялгар болохоор. Тийм биш гэж үү? 😉 

Ikea LINNMON Table top Size:150×75 /ТавцанHERE

Ikea LERBERG Legs white/ хөл 2 ш авсанHERE

Gold Spray– байгаа газрынхаа барилгын дэлгүүр юмуу будаг мудаг зардаг дэлгүүрүүдээр хаа сайгүй л байгаа байх. 200ml.тэй томыг авсан үлдсэнээр нь ширээнийхээ мөнгөлөг байсан гэрлээ алтлаг болгоод спрэйдчихсэн. Тэгээд л яг дуусч байнлээ.

2 хөлөө угсарсныхаа дараа нь доор нь ширээнийхээ тавцангын гадуур ирсэн картоноо тавьж байгаад сайхан битүү спрэйдээд (гадаа байвал сайн) хурдан хатчихдаг юм байнлээ гэхдээ 24 цагын дараа бүрэн хатна. Тэгээд л тавцангаа дээр нь тавиад л болоо. Маш амархан!Би яагаад энэ хөлийг сонгосон гэхээр сүүлийн үед геометрийн дүрс хэлбэртэй тавилга интэриорт трэнд болоод их гоё харагдаад байсан болохоор бас gold&white Pinterest, Tumblr дээр гоё зургууд их харагдаж хайр хүргээд л байсан.

Эмэгтэй хүн өрөөндөө сарнай цэцэг үргэлж байлгах сайн гэдэг юм байнлээ. Би ер нь болж өгвөл байнга л ширээн дээрээ амьд цэцэг худалдаж авч чимэх гэхээсээ илүүтэйгээр гоё мэдрэмжийг мэдрэхдээ дуртай байдаг.
Дэлбээлж байгаа, хатаж навч нь унаж байхдаа ч үзэсгэлэнтэй надад аз жаргал бэлэглэдэг. 🙂 Цэцгээ зүгээр нэг дөрвөлжин вааранд хийхгүй доор зурган дээр байгаа шиг N5 chanel perfume google.с хайж принтлэж гаргаад ингээд наачихвал их гоё харагддаг. Энэ удаад би арай жижигхэнг наачихсан арай том байвал гоёo. Угаахад цаас нордог учраас зүгээр цаасны цавуугаар наагад эсвэл скочоор тогтоогоод угаахдаа хуулаад авчихаж болно.

•27-Inch iMac with Retina 5K display- HERE

•RUG/Хивс – HERE

•Table lamp/ ширээний гэрэл алтлаг өнгөтэй нь шинээр гарчихаж 🙂 – HERE

•EAMES Armchair /Сандал – HERE

•LUDDE Schaffel/ сандал дээр тавьсан үс – HERE

•Do what you LOVE – Depot

•Purple Dress – Sherri Hill

Чиний Оогий ♥

IMG_6885
IMG_6921 IMG_6966IMG_6926IMG_6989
IMG_6938
IMG_6946
IMG_6960
IMG_6965 IMG_6969 IMG_6974
IMG_6980 IMG_6982 IMG_4029

Thank you for reading my post.

You Might Also Like

9 Comments

  • Reply doljko February 1, 2017 at 04:01

    Бүтээлч бас үзэсгэлэнтэй чамайг би facebook insta blog гээл хаа сайгүй дагана шүү дээ бүсгүй минь. Бидний үлгэр жишээч нэгэн……

  • Reply Bola July 29, 2016 at 04:17

    Бүтээлч бүсгүй шүү… Cover зураг шигээ л болсон юм биш үү бараг, ёстой гоё байнаа. Тусдаа гарахаараа ингэж хийж үзнээ, баярлалаа сайхан охин минь.
    Одоо гоё ширээтэй болсон юм чинь улам гоё гоё зүйлүүд оруулаарай, блогтоо.
    Амжилт хүсье

  • Reply anji July 27, 2016 at 08:05

    Mash goy tsegtstei chamin haragdaj bna mundag shu hoorhonoo

  • Reply Babuka July 26, 2016 at 18:15

    Ataarhtal amidardag shuu chi mini

    Oirdoo bichleg hiihku bsan oir oirhon chinii bichlegig unshaad goyeenaa

  • Reply Nyamka July 26, 2016 at 08:40

    ?????? gaihaltai zohitsol

  • Reply Зулка July 26, 2016 at 03:54

    Сто гоё болж ээ, ямар бүтээлч юм бэээ

    • Reply Miss Couture July 26, 2016 at 07:49

      Баярлалаа хөөрхнөө ?

  • Reply Nyam July 26, 2016 at 03:13

    Uneheer goyo boljee.

    • Reply Miss Couture July 26, 2016 at 07:48

      Баярлалаа ?

    Leave a Reply to Nyamka Cancel Reply