Inspiration

2017 оны зурхай (9.24-10.23) ЖИНЛҮҮР

December 27, 2016

 

 

 

Надтай адил Жинлүүрийнхэндээ зориулж Vogue Germany сэтгүүлээс орчууллаа. Байх ёстой газартаа байхгүй байгаа юм шиг сэтгэлд нэг л хэцүү он жилүүд байсаар байдаг байсан. Ингэж нэг гайхамшигтай жил ирдэг юм байжээ. ♥ Ганцаараа уншаад өнгөрөх дэндүү хайран байсан болохоор бусад Жинлүүрийхэндээ хүргэмээр санагдлаа.

•Хэрвээ та Жинлүүр бол энэ жил таны хувьд оргил жил байх ба зүгээр л байж болох бүх сайн зүйл тохиолдоно гэдэгт итгэ.2017 он таны хувьд өөрийгөө маш баатарлагаар мэдрэх болно. Өнгөрсөн хугацаанд хүнд хэцүүг тээж, олон саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай байсан. Жинлүүрийн ордныхонд сансар эрхсээс үе дарааллан шалгуурууд явагдсаар байсан. Од гаригсын зүй зохисгүй байршлаас болж бусад ордуудын хувьд хааяадаа тохиолдох бэрхшээлүүдийг Жинлүүрийнхэн өдөр тутамд тохиолдсоор байсан.Нэг ч удаа та өөрийн дотоод тэнцвэрт байдлаа эргэн сэргээх боломж олдоогүй. Асуудлууд зүгээр л ар араасаа цувран гарч ирсээр байсан. Альваа юманд үнэн шударга гэж байдаг шдээ! Одоо харин таны Аз хийморь гийсэн жил ирж байна, яагаад гэвэл Бархасбадь гариг Жинлүүрийн ордыг ивээж байна. Энэнээс илүү сайн зүйл гэж юу байх вэ. Энэ жил та урд урдны жилүүдээс илүү ихээр мэдэрнэ. Та бол тэнгэр бурхны дуртай ивээлд байгаа учраас. Юуны өмнө: Бархасбадь гаригийн танд өгөх бэлэг өгөөмөр байх болно. 2017 он тэр чигээрээ нилээдгүй юмыг үзэж, харж, мэдрэн гайхан бишрэх болно. Тийм болохоор энэ том зүйл болохын өмнө 2 нандин зөвлөгөө өгье:
1. Та яг юу хүсч байгаагаа тодорхой мэдэх хэрэгтэй. Тоолж баршгүй шинэ хүмүүс таныг хүрээлж, дэмжиж өгөх болно. Дэмжлэг ирэх нь тодорхой: харин та хэнээс ямар дэмжлэг шаардлагатай байгаагаа сайн мэдэж байх ёстой.
2. Аз жаргалаа ангил. Ирж байгаа саналууддаа төвлөрч, урт удаан хугацааны ашиг, сэтгэл ханамжыг амлах хэрэгтэй.
Ихэвчлэн тохиох зол завшаанаар Жинлүүрийнхэн зөв цагтаа зөв газартаа байж, Бархасбадь гаригийн өгч буй буцалтгүй тусламжыг цуглуулах болно.
Эдгээр нь урд нь хэлснээр энэ их боломжид биеэ тоож даварч магадгүй яагаад гэвэл та аз жаргалаас удаан хол байсан учраас.

Хүсэн хүлээсэн аз жаргалтай амьдралаа бүрэн утгаар нь эдэлж байхад хэн таныг зэмлэх вэ дээ? Гэхдээ юу юугүй үхсэн юм шиг битгий дайраад байгаарай. Юм үзсэн царай гарга хаха
Эндорфиний (аз жаргалын гормон) дооз нь ихэдвэл амьсгал давхцаад хэцүүднэ шүү.
Зүгээр л тайван сайхан өөрийнхөө давхаргыг хэрхэн өргөжүүлэхээ бод.

Энэ их аз завшааныг хэрхэн зөв эдлэх вэ?

Эхний 9 сарын хугацаанд холын аялал хийх болно. Урд нь очиж үзэж байгаагүй газраа, гэхдээ үргэлж очиж үзэхийг хүсдэг байсан газар. Эсвэл зөндөө удаан сонирхож байсан мэдлэгийн ертөнцрүүгээ нэвтэрч орох болно. Бархасбадь гариг нь зүгээр л боломжийг өгдөг биш харин шаардлагатай арга замыг өгөх болон ашиглах чигийг өгдөг. Хэрвээ та ганц бие бол Бархасбадь гариг нь Жинлүүрийнхэнд шинээр дурлахад ээлтэй. Тиймээс та хийх дуртай зүйлээ бататгаж хийгээд, хүмүүсийн дунд ор. Таны нөгөө зүрхний хэлтэрхий тань мэдээж гадуур хаа нэгтээ явж байгаа. Хэрвээ та 10 сарын 11с өмнө төрсөн бол ямар нэгэн учир ургуулахдаа болгоомжтой бай. Тэнгэр Ван гариг таны нарны эсрэг байрласан байгаа учраас таныг сорих болно. Үнэхээр заяаны ханиуд бол энэ тэстийг зовох зүйлгүй даван гарах болно.

Хамгийн хамгийн их хүсч байсан мөрөөдлөө биелүүл.

Та ямар нэгэн өөрийн гэсэн компани байгуулах, эсвэл шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр гаргахыг хүсдэг байсан уу? Тэрийгээ хий. Гэхдээ Бархасбадь гариг байрлалдаа байгаа, байрлалаа солихоос нь өмнө. Хамгийн зөвлүүштэй нь та цагийн хуваарь гарга. 2 сарын 6наас 6 сарын 9 хүртэл Бархасбадь гариг байрлалдаа байхгүй учраас энэ цаг хугацаанд идэвхигүй байж хийх гэж байгаа ажлаа ахиад нэг са
йн хараад төлөвлөгөө боловсруулбал зохистой. Ямар нэгэн бизнесийн эрсдэл гаргахгүйн тулд зөв зохистой байх цаг мөч нь эсвэл энэнээс өмнө 1 сарын 6-31 хооронд эсвэл 6 сарын 9нөөс 10 сарын 10 хүртэл юм. Гэхдээ хэдийгээр энэ цаг мөч зөв ч 2дох хязгаарлалт 8 сарын 12ноос 9сарын 5 хугацаанд Мэркүр идэвхигүй учраас дэмий. Үлдэж буй ажил хэргийн хувьд 6 сарын 24нд гарах шинэ сарнаас хойш болох үйл явдлуудад анхаарах хэрэгтэй. Танд ямар нэгэн шаанс гарах боломжтой. Шинэ сар гарснаас хойш гарч ирсэн ямар нэгэн саналуудыг сайн шалгах хэрэгтэй. Эдгээрийн нэг нь танд яг таарсан ЗӨВ нь байх болно.

Та орчлон ертөнцийн хамгийн хайртай хонгор нь байх болно. Бүх боломжит зүйлсээр!

Ирж буй жилд эрүүл мэндийн хувьд сайжирна гэдэгтээ итгэлтэй байж болно. Архаг хууч өвчин эдгэрэх магадлалтай шинжлэх ухаан дэвшилтэнд хүрч эсвэл таны өөрийн олон хүмүүсээс асууж сурагласаар нэг арга олох болно. Таны төрсөн өдөр 10 сарын 11-22ний хооронд бол Тэнгэр Ван гариг таны нарны эсрэг байрласан байгаа. Тиймээс урьдчилсан сэргийлэх эмчилгээндээ байнга очоорой. Дор дор нь цаг аваад түүндээ байнга очих хэрэгтэй. Одоо, Бархасбадь таныг ивээж байгаа учир түүнийг ашиглаад шинэ сайн зүйлсийг зөв замд нь авчрах хэрэгтэй. Энэ нь гэхдээ тэрний дараа бүх зүйл муу болно гэсэн үг биш юмаа. Гэхдээ сансар эрхсийн байршил өөрчлөгдөж Бархасбадь гариг 10 сарын 10наас эхлэн жил гаран Хилэнцийхнийг ивээх ба энэ нь бас таны орлоготой хамаатай. Энэхүү үйл явдал нь таны санхүүгийн байдлийг сайжруулах болно. Магадгүй энэ жил таны санхүүгийн хувьд ирэх 10 жилийн хамгийн өр өгөөжтэй байхыг үгүйсгэхгүй юм. ЭНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ХАМГИЙН САЙН ӨДӨР БОЛ 10 САРЫН 26 БАЙХ БОЛНО. Бархасбадь гариг нар 2 огтлолцох учир. Нэн ялангуяа санхүүгийн хувьд сайн мэдээ ирэх болно. Ямар гайхамшигтай жил таныг угтаж байна вэ? Хайр дурлал дээр азтай, ажил мэргэжил дээр амжилттай болон хүнд хэцүү ажилласны үр дүн ашиг шимээ өгч дээрээс нь танилын хүрээ тэлнэ. Жинлүүрийхэнд мөрөөдөл нь биелсэн жил байх болно. Та харин эдгээрийг хүсэх хэрэгтэй: байнга хүсдэг байсан зүйлээ чин сэтгэлээсээ, эрч хүчээр дүүрэн угтан авах хэрэгтэй.

Ээлтэй чулуунууд:

ХАР ГАРТААМ, САРНАЙН БОЛОР, УСАН БОЛОР нь Жинлүүрийн ордны нээлттэй, эрч хүчтэй, ухаалаг зан төлөвийг бадраана. Тэд Жинлүүрийнхний ажил хэрэгч тэнцвэртэй байдлыг дэмждэг. Жинлүүрийн ордныхон сайхан сэтгэлтэй, халамжтай, бусадтай таатай харилцаа холбоо үүсгэж чаддаг хэдий ч ганаараа байж чаддаггүй талтай. Харин дээрхи чулуунууд нь Жинлүүрийн бие даасан байдлыг сайжруулдаг. Мөн шийдвэртээ эргэлздэг, олон ааштай, зөрүүд, шүүжлэгч, биеэ тоосон, залхуурдаг занг хянахад тусална.
Опал /гэрэлт чимэд/ нь солонгын өнгөөр туяарсан vнэт чулуу. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа
шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтанд хvрдэггvй. Тогтвор муутай, олон ааштай хvмvvс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Зөн билгийг ивээдэг.

Чиний Оогий ♥


 

Thank you for reading my post.

You Might Also Like

7 Comments

  • pagma January 9, 2017 at 03:44

    hi saikhan jilin mend hurgie mash saihan zuil damjuulsand bayrlalaa

  • Anudari December 31, 2016 at 16:44

    Хөөх үнэхээр сайхан жил ирэхнээ.2017 он би чамайг хүлээж байна. Аз жаргал болон бүх зүйлс намайг болон жинлүүрүүдийг ивээг. 2016 оны сүүлийн хэдэн сарууд амьсгаа өгөлгүй сэтгэл санааг минь их буугаар буудаж байсан ч одоо өнгөрсөн бүхнийг мартаад 2017 онд аз жаргалтайгаар шинийг эхэлхийг хүсэж байна.

  • Enkush December 28, 2016 at 03:01

    Wow wow, thanks huurhun Oogii

  • Otgonzaya December 28, 2016 at 02:45

    Saihan udriin mend hurgie. Neg ordniih yum bn ✌️?. Bayarlalaa setgel gargaj orchuulaad bidend hurgej bgaad ? Unshaad setgel sanaa shan bolchihloo ungursun jiluudig yg l helsen bn shuu. 2017 on doo zayaniihaa hanitai uchirah ni ee ?? Hiiy gej husej bsan zuiluudee hiij chadah yum bn hussen zuiluud mini bugd shan butehnee unshaad yvj bhdaa l tuluvluguuguu gargaj bnshd hehe ? Setgeliig mini sergeesen uram hairlasan zuiluudiig dandaa hurgej bdagt ni bayarladag shuu?? Shine on doo Az jargalaar duuren bh boltugai ?????

  • Otgonzaya December 28, 2016 at 02:45

    Saihan udriin mend hurgie. Neg ordniih yum bn ✌️?. Bayarlalaa setgel gargaj orchuulaad bidend hurgej bgaad ? Unshaad setgel sanaa shan bolchihloo ungursun jiluudig yg l helsen bn shuu. 2017 on doo zayaniihaa hanitai uchirah ni ee ?? Hiiy gej husej bsan zuiluudee hiij chadah yum bn hussen zuiluud mini bugd shan butehnee unshaad yvj bhdaa l tuluvluguuguu gargaj bnshd hehe ? Setgeliig mini sergeesen uram hairlasan zuiluudiig dandaa hurgej bdagt ni bayarladag shuu?? Shine on doo Az jargalaar duuren bh boltugai ?????

  • Өлзий December 27, 2016 at 16:42

    Вооо естой сайхан жил болохнэээ,ашгүй дэээ бүр догдолчлоо =))

  • Leave a Reply to Өлзий Cancel Reply