Fall, Lifestyle

ONE DAY IN MILAN

December 28, 2016

 

 

Яг зогссон газраасаа эргээд оруулаагүй постуудаа оруулж эхэлнээ. Хаана зогссон бэ гээд бодсон дүү минь УБ.с над дээр 1 сар амралтаар ирсэн тэр үеэс байх нь. Ирсэн өдрөөс нь эхлээд л уул ус, хөрш орнуудаар аялаад ухаан санаа нэг төвлөрч өгөхгүй сэтгэл хөөрсөн зуны сүүлийн дурсамж дүүрэн хөгжилтэй өдрүүд байлаа. Гэнэт шийдээд явсан аялал хамгийн гоё байдаг шдээ. Өөр хотод амьдардаг үеэл дүүгээ дуудаад, найз залуугаа Германиас ирүүлээд дүү бид 4 Милан руу…

Манай эндээс нэг их холгүй л дээ 1 талдаа 4 цаг орчим л явна. Швейцариас хил гараад явахаар уул ус багасаад, зэрлэг ногоо нь хамаагүй ургасан, эмх цэгцгүй, маш их хүнтэй, бохир болоод л ирдэг. Манай энд үгүй мөн сайхан цэвэрхэн шүү. Ямар нэг олон нийтийн гудамжны баяр боллоо гэхэд шөнө нь хөл гишгэх газаргүй битүү хог заваан болсон байхад өглөө босоод харахад юу ч болоогүй юм шиг хэвийн байдалдаа орсон байдаг. Үнэхээр гайхалтай.
Харин Миланд төв вагоны буудал дээр буухаас эхлээд бүх юм нь хуучин, халтар хүмүүс ихтэй шал өөр орчин угтаж авна. Бас тэр залуусын нүд нэг л ондоо.. маш алцгар өдсөн харц 😛 За тэгээд доошоо буугаад хот хооронд явдаг метро суугаад мэдээж Миланд очвол хамгийн түрүүнд очих газар алдарт Duomo Milan Cathedral буюу Католик шашинтнуудын том сүм хийд. Надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ… Дотогшоо нь ороогүй ээ. Ямар урт оочир байсан гэдгийг та нар ч төсөөлөхгүй байх. Метроны буудлаас явсаар шатаар дээшээ гараад ирэнгүүт яг өөдөөс чинь сэтгэл догдлуулам сүртэй том сүм шууд хамгийн түрүүнд харагдана. ВааВ гээд амьсгал авч амжаагүй байхад хэдэн талаас хар арьстангууд сээлфий стик авахуу, аз авчирдаг гээд л өнгө өнгийн утас гарт чинь шууд уяж өгөөд л янз янзын юм зарчих гээд л цаашаа хэд алхлаа Циганууд аягүй хэцүү царай гаргаад мөнгө гуйгаад л хүүхдийн зураг барьчихсан идэх хоол байхгүй мөнгө өгөөч гээд л бүүр салахгүй. (Тийм хүмүүс сүүлийин хэдэн жил манай энд ч бас их байдаг болсон л доо.) Манай найз ийм л мөнгө байна гээд зоосон швейцарь франк, раапан-гууд (эндхийн зоосон мөнгийг тэгж нэрлэдэг) өгтөл евро евро энэ чинь болохгүй гээд голоод байгаам. Үнэхээр мөнгө хүсч байгаа бол тэрийг яaгаад зүгээр л авч болохгүй гэж? Нөгөө хүүхэд гээд гунигтай байсан харц нэг л бишээ хмм… Түм түжигнэж, бум бужигнасан газар даа ёстой. Тийм газар иймэрхүү хүмүүс байх нь мэдээж наад захын асуудал. Наяа…
Манай энд бороотой онцгүй өдөр байхад ИтАЛь зүгрүү бараг л үргэлж сайхан нартай байдаг. Санасныг бодоход хамаагүй нартай бараг л зун шиг байлаа. Тэр хавиар нилээн зугаалж, Италид очсон юм чинь өдрийн хоолонд пизза, шпагэти идээд харин дэссэрт мэдээж Жэлато морожин 🙂

Сүүлийн хэдэн сар тэр чигээрээ биений өнгөтэй хувцаснуудад нилээн донтоод авсан. Өмссөн хувцасны дитайл доор оруулъя. Slip dress/тоp энэ жилийн том трэнд байлаа шүү дээ. Бариу ,сул янз янзын загвартай. ЭНД маш их асуусан миний өмссөн байгаа дрэссний линк хавсаргаж орууллаа. Аль ч улсад байсан хамаагүй Zara.н аль нэг онлайн шопоос Reference number.г нь хараад аль нэг салбар дэлгүүр дээр нь очоод худалдагчаас нь номероо хэлээд байгаа эсэхийг шалгуулах боломжтой байдаг. 😉 Би size S өмссөн. Size томрох тусмаа мөр нь урт болоод хөх гарах гээд байнлээ шүү. Тиймээс яг өөрийнхөө өмсдөг size аваарай. Одоо хаа сайгүй хямдрал эхлээд худалдaн авалт хийхэд бүүр урамтай, нэг талын зовлонтой үе эхэлчихээд байна. Хэрвээ миний юу хэлж байгааг та нар ойлгож байгаа бол… ккккк+
Online shop.уудын sale харж байгаад сайн хямдарсан гоё юмнуудын линкүүд оруулсан нэг пост бичнээ.

Өвдөг давсан гутал. Stuart Weitzman- Highland гэдэг нэртэй загвар. Миний өмссөн байгаа өнгө ТAUPE гэдэг нь. Rose туяатай ч юм шиг биений өнгө. Элгэн материалтай болохоор анхнаас нь сайн спрэй цацаж хамгаалахгүй бол маш эмзэг ялангуяа норвол хэцүү. Толбо болохдоо амархан. Байнга өмсөх гутал бол биш гэхдээ байх ёстой гутлуудын нэг шүү. ЭНД линк орууллаа ямар өнгө сонгох нь харин таны дур. 😉 Би хар бас улаан хүрэн бас хамба хилэн материалтайг нь авмаар байгаа. Хэзээ ч дуусахгүй Wishlist хихи нэгийг нь хасч байхад хэд хэдээрээ нэмэгдээд бичигдэж байдаг WISHLIST.

Ийм нарийн мөртэй дрэсс эсвэл цамц өмссөн үед задгай энгэртэй сул ноосон цамц, кардиган өмсвөл гоё зохицдог. Миний өмссөн Zara гэхдээ одоо худалдаанд байхгүй. ЭНД бас ЭНД төстэй, бас арай урт ноосон цамц линк орууллаа. ЭНД загварлаг хувилбар + %!

Замд явахдаа дүү бид 2 биед эвтэйхэн адилхан иртүүз өмссөн. Freddy leggins ЭНД. Өгзөг гоё хэлбэртэй, том харагдуулдагаараа алдартай биед маш гоё сууж өгдөг жийнс юм шиг харагддаг зөөлхөн материалтай иртүүз. Санал болгоход авахыг хүсч байгаа бол миний өмссөн байгаа хар хөх нь илүү зүгээр.

Ягаан ноосон цамц H&M. Одоо худалдаанд байхгүй болохоор харамсалтай линк байхгүй. 🙁 H&M нь дотроо олон хэсэг байгаа. Premium, trend гээд хэсэгт нь илүү чанартай, илүү үнэтэй бүх салбаруудаар байдаггүй зөвхөн том H&M салбар дэлгүүрүүдээр худалдаалагддаг цөөхөн тоогоор хийгддэг хувцасууд байдаг. Зарим өө H&M өмсөхгүй ээ гээд байдаг. Миний хувьд бол би хэдэн жилийн дараа ч H&M, Zara таалагдсан хувцас байвал авч өмссөөр байх болно. 🙂
Анхаарал тавьж уншсанд баярлалаа. Дараагийн пост хүртэл түр bye хөөрхнүүдээ. Psst: Италиас оруулж байгаа пост учраас Италийн хамгийн дуртай дуучин Eros Ramazzotti.н дуу хавсаргаж орууллаа.

XоXо Оогий ♥


 


Thank you for reading my post.

You Might Also Like

3 Comments

  • Онгироо April 26, 2017 at 10:12

    мэдрэмжтэй юм аа

  • oyuka March 12, 2017 at 09:48

    Hi Oogii duugiih n omsson heels ymr brandiih ve?

  • sarnai March 12, 2017 at 09:47

    Hi Oogii duugiih n omsson heels ymr brandiih ve?

  • Leave a Reply to oyuka Cancel Reply