Сайн уу үзэсгэлэн гоо дагинууд минь! 1822 метрт Швейцарийн Энгадин хэсэгт байрлах цас мөсний орноос энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Сант Мориц нь дэлхийн олон олон тэмцээнүүд болдог, нуур нь өвөлдөө хөлдөж цэвэр байгалиас үүссэн мөсөн дээр морин поло дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт олон дэлхийн хэмжээний том том тэмцээнүүд болдог газар. 2 удаа олимп болж байсан түүхтэй за тэгээд дэлхийн баячууд өвөлдөө ирж амардаг luxury resort юм. Мэдээж зөвхөн өвөл биш зундаа ч үзэсгэлэнтэй. Энд гудамжаар алхахад чиуауа нохойгоо хөтөлсөн дээрээс доошоо битүү брэнд, үслэг эдлэл өмссөн ганган хүүхнүүд, за зөвхөн хүүхнүүд ч биш өвөө нар нохойгоо дагуулаад алхах нь бас их таарсан кк. Өөр уулан дээр явж байхад спортлог хувцасладаг харин энд бол жинхэнэ баячууд Overdressed болж нэг нэгнээсээ илүү гарах гэсэн хүмүүс их. Уруулаа шахуулсан, урт урт булга өмссөн tussi хүүхнүүд, эмэгтэйчүүд их. Түсси (tussi) гэж эндхээр нэг тийм будмал, алцгар, явдалтайдуу хүүхнүүдийг нэрлэдэг юм 😛
Эмэгтэйчүүдээсээ ч дутахгүй үстэй малгай урт шуба өмссөн эрчүүд бас их. Эмэгтэйчүүд нь зузаан уруул, эрэгтэйчүүд нь том том машинаараа гангарнаа. Rolls-Royce, Maserati г.м.. Тансаг буудал, чалэт-шалэ.д байрлаад (эсвэл мэдээж өвөлдөө ирж амардаг хаустай) өдөржин цанаар гулгаад, орой нь тансаг ресторанаар хоол идээд за тэгээд шөнөдөө clubbing хийгээд партидаад л амарцгаадаг. Бүх дээд зэрэглэлийн дэлгүүрүүд байгаа. Энгийн дэлгүүрүүд ер нь ховор шүү. Би даанч бүтэн сайнд явсан болохоор харамсалтай нь ихэнх нь хаалттай байсан. Хувцасууд нь хүртэл илүү загварлаг байдаг юм шиг харагдсан. Төрөл бүрийн multi-brand дэлгүүрүүд зөндөө. Загварлаг цасны хувцас авъя гэвэл эндээс л олж авахаар. Миний өмссөн байгаа хослол зөвхөн St.Moritz. Monte Carlo.д зарагддаг. Гэхдээ би эндээс авч байгаагүй урд нь энэний талаар блогтоо пост оруулж байсан Эндээс үзээрэй.
Манай найз залуу бид 2 амралтын өдрөөрөө ганцхан өдрийн л аялал хийсэн юм. Манай Цюрихээс 3 цаг гаран л яваад хүрчихнэ. Цэв цэлмэг тэнгэртэй, дулаахан дэндүү пэрфэкт өдөр байсан даа. Ямар гоё өдөр байснийг зурган дээрээс харж байгаа бизээ хэхэ
Бид 2 очих үеэр дэлхийн цасны поло том тэмцээн болж байсан энд тэндээс ирсэн зочид ихтэй, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энд youtube бичлэг линк орууллаа. Ямархуу болдогыг сонирхохыг хүсвэл үзээрэй. Дараагийн weekend.р өөр уулруу явах болноо. Мэдээж та нарыгаа бас хамтдаа авч явах болно. Тэр дор явж байгаа газраасаа Instagram Story.доо бичлэг зураг оруулдаг. Автоматаар 24 цагийн дараа арилдаг. @missscouture add хийгээд хамтдаа аялаж, дэлгүүр хэсч байгаарай. 😉
Миний хувьд үслэг эдлэл өмсөхөөс айдаг гээд хэлэхэд буруудахгүй боловуу. Одоохондоо арай л нас нь болоогүй байгаа. Бага багаар үнэг, туулайний арьстай жижиг сажиг малгай гутал, жилетка хааяадаа өмсөхөд бол о.к
Монголд бол хамаагүй илүү хүйтэн хүмүүс өмсөх нь ч аргагүй байх гэхдээ жаахан жаахан охидууд маш их өмссөн харагддаг залуухан байж нэх овортой харагдаад байдаг. Юунд тэгж яарна вэ? Бөгсөө дарсан дулаахан хөөрхөн куртикууд өмс л дөө. Зөндөө л байгаа шд. Нэг нэгнээсээ илүү гарах гээд ганган тансаг харагдах гээд л булга өмсөөд ямар ч хэрэг байдгийн. Надад лав гоё харагддаггүй. Би амьтны үсний эсрэг биш л дээ. Гэхдээ хэт их үстэй энэ St.Moritz.д явдаг хүмүүс шиг too much болоод алхах хүсэлгүй. Магадгүй дараа жил, тэрний дараа жилээс өмсөх л байх гэхдээ энгийн загвартай дулаахан гэдгээр л сонгож өмсөх боловуу. Ер нь жил ирэх тусам илүү нас ахих тусам санаа бодлоо дагаад ч хувцаслалт стиль өөрчлөгддөг юм байна. Би 20 дөнгөж гараад авхуулж байсан зургаа харахаар бас л зарим нь эвгүй байнлээ шүү хэхэ ерөнхийдөө хэтрүүлэгтэй. Загварлаг байна гээд л элдэв янзын юм наах биш байгаа орчин, цаг үедээ тохируулж хөл нийлүүлж хувцаслах нь илүү юм шүү.
OUTFIT DETAILS:
Ski хувцас, цамц бүгд – Kelly by Sissi ( ЭНД )
Гутал: Bally ( ЭНД )
Цүнх: Louis Vuitton ( ЭНД )
Mалгай Монголоос авч байсан ёстой гоё дулаахан юмаа.
Минийх шиг хослол хүмүүс их асуусан ЭНД Jetset брэндийн мөнгөлөг металлаг материалтай куртик маш их таалагдсан. Үнэхээр гоё харагдаж байнлээ. Таалагдсан юмаа надаар дамжуулж захиалж авах боломжтой шүү.
XоXо Ogi ♥
2 Comments
Wooow vneheer goë
Би аялах дуртай одоогоор гадаад талруугаа гараагүй байгаач бодол байна байна хэхэ дотооддоо бол өвөл зун хавар намрыг ялгахгүй аялана шүү дээ. Миний нүдээр дандаа сайхан зүйлс харуулдагт баярлалаа. Бидний үлгэр жишээч нэгэн…. thnks a lot